Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?

Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?

 

-Орос, Хятад, Монголын хилийн дагуух бүс нутгийн бололцоог ашиглан эдийн засгийн хөгжлийн гарцыг хайх, бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулахаар ажиллаж байна- 

 

Олон улсын хамтын ажиллагааны "Нэг бүс, нэг зам” форум энэ сарын 14-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод болсон. Энэхүү форумын талаар дэлхийн хэвлэлүүд онцгой анхааралдаа авч мэдээлсээр байгаа бөгөөд Оросын https://riss.ru сайтад Монгол Улсын оролцооны талаар дурдсан байна. Тиймээс тэрхүү нийтлэлээс орчуулан уншигч та бүхэндээ хүргэе.

...Олон улсын хамтын ажиллагааны "Нэг бүс, нэг зам” форум тавдугаар сарын 14-15-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотод болсон нь тус улсын гадаад эдийн засгийн амьдралд тохиосон хоёр чухал арга хэмжээний нэг юм. Ач холбогдлын хувьд үүнээс дутахгүй БРИКС-ын дээд хэмжээний уулзалт нь Хятадын зүүн урд хэсэгт орших Шямэнь хотноо энэ оны есдүгээр сард болох гэж байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө, БНХАУ "Нэг бүс, нэг зам” хэмээх өргөн хүрээг хамарсан үзэл баримтлалыг (Торгоны замын Эдийн засгийн бүс ба XXI зууны Тэнгисийн торгоны зам) эхлүүлсэн билээ. Хятад улс хэдийнээ маш олон хүнийг хамарсан (130 орны 1,500 төлөөлөгч болон 70 байгууллага) бүс нутгийн төдийгүй, олон улсад чухал ач холбогдолтой томоохон арга хэмжээг зохиогоод байна.

ХКН-ын дарга Си Жиньпин энэхүү санаачилгыг эхлүүлснээс хойш өөрийн "Нэг бүс, нэг зам”-ын дагуух орнуудын харилцаанд гарсан ахиц дэвшлийн талаар ярьсан билээ. Одоогийн байдлаар 100 гаруй улс, олон улсын байгууллагууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн ба 40 гаруй улстай хамтран ажиллах гэрээ байгуулж, Хятадын компаниуд 50 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг "Нэг бүс, нэг зам”-ын дагуух улс оронд хийж, эдийн засгийн хамтын ажиллагааны нийт 56 бүсийг 20 гаруй оронд байгуулснаар 1.1 тэрбум долларын татварын орлого төвлөрүүлж, 180 мянган ажлын байр бий болгосныг Си Жиньпин цохон тэмдэглэв.

Хятад Улсын хувьд 2014-2016 оны хооронд эдгээр улс орнуудтай хийсэн худалдааны хэмжээ гурван их наяд ам.долларт хүрчээ. 2017 оны эхний улиралд дээрх улс орнуудтай хийсэн гэрээний нийт дүн 34 тэрбумд ам.долларт хүрээд байна.

Нөгөөтээгүүр, Оросын зүүн бүс нутагт автозам болон төмөр замыг сайжруулах, бүтээн байгуулах ажлыг Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрт тусгасан байна. Уг хөтөлбөрт 2016 оны зургаадугаар сард гурван орны төрийн тэргүүн Ташкент хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан билээ. 

Орос, Хятад, Монголын хил дагуух бүс нутгийн бололцоог ашиглан эдийн засгийн хөгжлийн гарцыг хайх, бараа бүтээгдэхүүний эргэлтийн сайжруулахаар ажиллаж байна.
Тувад дэд бүтцийн хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Кызыл нисэх онгоцны буудлыг дахин засварлаж, олон улсын жишигт хүргэх ажил юм. Мөн Оросын Холбооны Улсын М-54 дүгээр замыг шинэчилж, Тува, Хандгайт-Боршоо, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, Хятадын хойд нутаг руу чиглэсэн зам тавих ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн 350 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагийн дотор Хятадын хөрөнгө оруулагчид ч багтаж байна.

Хэйлунжян мужийн дарга эдийн засгийн коридорыг байгуулахад тус мужийн давуу талыг цохон тэмдэглэсэн билээ. Хэйлунжян муж Оросын хамтын ажиллагаагаараа нэгт ордог ба Орос Улстай хийдэг нийт худалдааны эргэлтийн 20 гаруй хувь, Хятадын Орост оруулсан хөрөнгө оруулалтын 20 гаруй хувийг ч бас эзэлдэг байна. Харбин хотын Олон улсын "Тайпин” нисэх онгоцны буудлын өргөтгөл хийгдэж байгаа бөгөөд энэ нь Зүүн хойд Азитай холбогдох олон улсын агаарын тээврийн томоохон зангилаа буудал болж буй юм.

Гурван улсын автозамын бүтээн байгуулалтад ч ахиц гарч байна. 2016 оны арванхоёрдугаар сард Орос, Хятад, Монгол Улс автозамын олон улсын тээврийг Азийн авто замаар (ЭСКАТО) хийхээр тохиролцож гарын үсэг зурсан билээ. Ингэснээр Оросын тээвэрчдэд олдож буй давуу тал нь БНХАУ-ын ачааны баазад илүү чөлөөтэй нэвтрэх, хил дээр дахин ачилт хийж, жолооч солихоос татгалзах, тээвэрлэгчдийн цаг хугацааны болон санхүүгийн зарцуулалтыг бууруулах, мөн тээвэрлэлтийн зардлын барааны үнэд эзлэх хувийг багасгах боломж олдож байгаад оршино.

ОХУ-БНХАУ, БНХАУ-Монгол Улс гэсэн шалган өнгөрүүлэх цэгүүдийн хөгжлийн хувьд, Эрээн хотын дамжин өнгөрүүлэх бараа эргэлт сүүлийн хоёр жилд ихээхэн өсөн нэмэгдсэн байна. БНХАУ-ын статистик үзүүлэлтээр, 2016 онд тухайн цэгээр хийгдсэн экспорт, импортын хэмжээ түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрч, 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараа эргэлтийн хэмжээ 20 хувиар нэмэгджээ. Манжуурын хилээр 2016 онд 1,000 гаруй ачааны галт тэрэг Хятад-Европын чиглэлд дайрч өнгөрсөн байна. 

Евразийн Эдийн засгийн холбоо болон Торгоны замын Эдийн засгийн бүсийн хамтын ажиллагаа ихээхэн чухал ач холбогдолтой билээ. Учир нь энэ бүх үйл ажиллагаа нь Орос, Хятад хоёр талын ашиг сонирхлоос гадна Төв Азийн асуудалтай холбоотой юм. 

Эцэст нь хэлэхэд, Орос болон Евразийн эдийн засгийн холбооны нөөц бололцоо, Хятадын аж үйлдвэрийн хүчин чадал, хөрш орнуудын үндэсний стратегийн хөгжил, тэгш эрх дээр тулгуурласан улс орнуудын найрсаг харилцаа, харилцан хүндлэл, мөн "Нэг бүс, нэг зам” форум энэ бүгд таатай нөхцөлийг бүрдүүлж, Евразийн орнуудын хамтын ажиллагааны бат бэх суурийг хэдэн арван жилийн өмнөөс тавьж өгч буйгаараа онцлогтой болжээ.

Эх сурвалж:


Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р ...

Өнөөдөр, 15:05
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг”

2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн ...

Өнөөдөр, 15:02
Өвөр Монголын цөлийг зассан туршлага

Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой ...

Өнөөдөр, 14:21
“Роснефть”-ийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт сар орчим урсгал засвар хийнэ

  Газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй холбоотой асуудлыг Загсийн ...

Өнөөдөр, 12:51
“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр

“Бүс ба Зам - Гэрэлт аялал” Монгол улс дахь төслийн 2025 оны ...

Өчигдөр, 17:25
С.Бямбацогт: Нүүрсний үнэ 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаад байна

  Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол ...

Өчигдөр, 13:14
“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

  Хагас жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн ...

Өчигдөр, 08:54
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв

4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ ...

2025 оны 07 сарын 01, 17 цаг 53 минут
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ

Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ   БНХАУ-ын ӨМӨЗО-ны ...

2025 оны 07 сарын 01, 17 цаг 51 минут
Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ

Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас ...

2025 оны 07 сарын 01, 17 цаг 38 минут
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа

[video=] Зохиогч: С.УРЬХАН, Э.ТЭРГҮҮН Найруулагч: Э.ТЭРГҮҮН Эх ...

2025 оны 07 сарын 01, 16 цаг 53 минут
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов

[video=] Зохиогч: Д.Мөчир,Б.Сурнаа Найруулагч: Б.СУРНАА Эх сурвалж: ...

2025 оны 07 сарын 01, 16 цаг 49 минут
Эрч хүчтэй залуу насаа хайрлая

[video= Найруулагч: С.УРЬХАН Эх сурвалж: СОЛОНГО ...

2025 оны 07 сарын 01, 16 цаг 47 минут
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ

[video= Зохиогч: Ц.Урантунгалаг,Б.Сурнаа Найруулагч: Б.СУРНАА Эх ...

2025 оны 07 сарын 01, 16 цаг 22 минут
MMC-ийн хувьцаа сүүлийн нэг жилд 36 орчим хувиар уналаа

  Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханш сүүлийн нэг ...

2025 оны 07 сарын 01, 14 цаг 10 минут
Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал

Хятад, Монгол хоёр орон  стратегийн хамтын ажиллагааны харилцаатай ...

2025 оны 06 сарын 26, 11 цаг 55 минут
”Хятадтай танилцах аялал” олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг Улаанцав хотод айлчиллаа

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 06 сарын 26, 11 цаг 47 минут
Өчүүхэн дүүрэн

“Өчүүхэн дүүрэн” нь жил бүрийн аргын тооллын 05 дугаар сарын ...

2025 оны 06 сарын 26, 11 цаг 44 минут
Хятад улс хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чухал орон хэвээр байна

Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Лян Жиньхүйтэй хийсэн ...

2025 оны 06 сарын 26, 11 цаг 39 минут
Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье

”Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье” уриатай Хятад, Монголын ...

2025 оны 06 сарын 26, 10 цаг 44 минут
Африкийн оюутнууд Хятадын уламжлалт ангаах ухааныг судалж байна

Хятадын Хүнань мужийн Чанша хотын Анагаах Ухааны Коллежийн Олон Улсын ...

2025 оны 06 сарын 26, 10 цаг 41 минут
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 Ер нь, "…Нүүрсний хулгай байсан уу, үгүй юу” гэдэг эргэлзээ одоог ...

2025 оны 06 сарын 26, 10 цаг 00 минут
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

 Засгийн газрын энэ сарын 21-ний ээлжит бус хуралдааны дараа Сангийн ...

2025 оны 06 сарын 26, 09 цаг 15 минут
Хятад улс 24.3 сая га газрын цөлжилтийг бууруулжээ

Өнөөдөр дэлхий нийтээрээ 31 дэх удаагийн Дэлхийн цөлжилт, ган гачигтай ...

2025 оны 06 сарын 25, 18 цаг 30 минут
Саннигийн Хятад дахь гайхалтай амьдрал

Африкийн Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Ikwunagu Sunny Amaechi ...

2025 оны 06 сарын 25, 18 цаг 27 минут
Ард иргэдийн амьжиргааг сайжруулж буй Өвөр Монгол

"Ард иргэдэд сайн сайхан амьдрах боломжийг олгох ...

2025 оны 06 сарын 25, 17 цаг 58 минут
Өвөр Монголын цөлийг зассан туршлага

Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой ...

2025 оны 06 сарын 25, 16 цаг 53 минут
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ

6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь ...

2025 оны 06 сарын 25, 16 цаг 46 минут
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь ...

2025 оны 06 сарын 25, 16 цаг 38 минут
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь ...

2025 оны 06 сарын 25, 16 цаг 32 минут
АНУ Ираныг бөмбөгдсөний улмаас нефтийн үнэ өсч эхэллээ

  АНУ Иран дахь цөмийн гурван байгууламжид агаараас цохилт өгсний ...

2025 оны 06 сарын 24, 11 цаг 09 минут
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани