Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?

Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?

 

-Орос, Хятад, Монголын хилийн дагуух бүс нутгийн бололцоог ашиглан эдийн засгийн хөгжлийн гарцыг хайх, бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулахаар ажиллаж байна- 

 

Олон улсын хамтын ажиллагааны "Нэг бүс, нэг зам” форум энэ сарын 14-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод болсон. Энэхүү форумын талаар дэлхийн хэвлэлүүд онцгой анхааралдаа авч мэдээлсээр байгаа бөгөөд Оросын https://riss.ru сайтад Монгол Улсын оролцооны талаар дурдсан байна. Тиймээс тэрхүү нийтлэлээс орчуулан уншигч та бүхэндээ хүргэе.

...Олон улсын хамтын ажиллагааны "Нэг бүс, нэг зам” форум тавдугаар сарын 14-15-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотод болсон нь тус улсын гадаад эдийн засгийн амьдралд тохиосон хоёр чухал арга хэмжээний нэг юм. Ач холбогдлын хувьд үүнээс дутахгүй БРИКС-ын дээд хэмжээний уулзалт нь Хятадын зүүн урд хэсэгт орших Шямэнь хотноо энэ оны есдүгээр сард болох гэж байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө, БНХАУ "Нэг бүс, нэг зам” хэмээх өргөн хүрээг хамарсан үзэл баримтлалыг (Торгоны замын Эдийн засгийн бүс ба XXI зууны Тэнгисийн торгоны зам) эхлүүлсэн билээ. Хятад улс хэдийнээ маш олон хүнийг хамарсан (130 орны 1,500 төлөөлөгч болон 70 байгууллага) бүс нутгийн төдийгүй, олон улсад чухал ач холбогдолтой томоохон арга хэмжээг зохиогоод байна.

ХКН-ын дарга Си Жиньпин энэхүү санаачилгыг эхлүүлснээс хойш өөрийн "Нэг бүс, нэг зам”-ын дагуух орнуудын харилцаанд гарсан ахиц дэвшлийн талаар ярьсан билээ. Одоогийн байдлаар 100 гаруй улс, олон улсын байгууллагууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн ба 40 гаруй улстай хамтран ажиллах гэрээ байгуулж, Хятадын компаниуд 50 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг "Нэг бүс, нэг зам”-ын дагуух улс оронд хийж, эдийн засгийн хамтын ажиллагааны нийт 56 бүсийг 20 гаруй оронд байгуулснаар 1.1 тэрбум долларын татварын орлого төвлөрүүлж, 180 мянган ажлын байр бий болгосныг Си Жиньпин цохон тэмдэглэв.

Хятад Улсын хувьд 2014-2016 оны хооронд эдгээр улс орнуудтай хийсэн худалдааны хэмжээ гурван их наяд ам.долларт хүрчээ. 2017 оны эхний улиралд дээрх улс орнуудтай хийсэн гэрээний нийт дүн 34 тэрбумд ам.долларт хүрээд байна.

Нөгөөтээгүүр, Оросын зүүн бүс нутагт автозам болон төмөр замыг сайжруулах, бүтээн байгуулах ажлыг Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрт тусгасан байна. Уг хөтөлбөрт 2016 оны зургаадугаар сард гурван орны төрийн тэргүүн Ташкент хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан билээ. 

Орос, Хятад, Монголын хил дагуух бүс нутгийн бололцоог ашиглан эдийн засгийн хөгжлийн гарцыг хайх, бараа бүтээгдэхүүний эргэлтийн сайжруулахаар ажиллаж байна.
Тувад дэд бүтцийн хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Кызыл нисэх онгоцны буудлыг дахин засварлаж, олон улсын жишигт хүргэх ажил юм. Мөн Оросын Холбооны Улсын М-54 дүгээр замыг шинэчилж, Тува, Хандгайт-Боршоо, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, Хятадын хойд нутаг руу чиглэсэн зам тавих ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн 350 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагийн дотор Хятадын хөрөнгө оруулагчид ч багтаж байна.

Хэйлунжян мужийн дарга эдийн засгийн коридорыг байгуулахад тус мужийн давуу талыг цохон тэмдэглэсэн билээ. Хэйлунжян муж Оросын хамтын ажиллагаагаараа нэгт ордог ба Орос Улстай хийдэг нийт худалдааны эргэлтийн 20 гаруй хувь, Хятадын Орост оруулсан хөрөнгө оруулалтын 20 гаруй хувийг ч бас эзэлдэг байна. Харбин хотын Олон улсын "Тайпин” нисэх онгоцны буудлын өргөтгөл хийгдэж байгаа бөгөөд энэ нь Зүүн хойд Азитай холбогдох олон улсын агаарын тээврийн томоохон зангилаа буудал болж буй юм.

Гурван улсын автозамын бүтээн байгуулалтад ч ахиц гарч байна. 2016 оны арванхоёрдугаар сард Орос, Хятад, Монгол Улс автозамын олон улсын тээврийг Азийн авто замаар (ЭСКАТО) хийхээр тохиролцож гарын үсэг зурсан билээ. Ингэснээр Оросын тээвэрчдэд олдож буй давуу тал нь БНХАУ-ын ачааны баазад илүү чөлөөтэй нэвтрэх, хил дээр дахин ачилт хийж, жолооч солихоос татгалзах, тээвэрлэгчдийн цаг хугацааны болон санхүүгийн зарцуулалтыг бууруулах, мөн тээвэрлэлтийн зардлын барааны үнэд эзлэх хувийг багасгах боломж олдож байгаад оршино.

ОХУ-БНХАУ, БНХАУ-Монгол Улс гэсэн шалган өнгөрүүлэх цэгүүдийн хөгжлийн хувьд, Эрээн хотын дамжин өнгөрүүлэх бараа эргэлт сүүлийн хоёр жилд ихээхэн өсөн нэмэгдсэн байна. БНХАУ-ын статистик үзүүлэлтээр, 2016 онд тухайн цэгээр хийгдсэн экспорт, импортын хэмжээ түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрч, 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараа эргэлтийн хэмжээ 20 хувиар нэмэгджээ. Манжуурын хилээр 2016 онд 1,000 гаруй ачааны галт тэрэг Хятад-Европын чиглэлд дайрч өнгөрсөн байна. 

Евразийн Эдийн засгийн холбоо болон Торгоны замын Эдийн засгийн бүсийн хамтын ажиллагаа ихээхэн чухал ач холбогдолтой билээ. Учир нь энэ бүх үйл ажиллагаа нь Орос, Хятад хоёр талын ашиг сонирхлоос гадна Төв Азийн асуудалтай холбоотой юм. 

Эцэст нь хэлэхэд, Орос болон Евразийн эдийн засгийн холбооны нөөц бололцоо, Хятадын аж үйлдвэрийн хүчин чадал, хөрш орнуудын үндэсний стратегийн хөгжил, тэгш эрх дээр тулгуурласан улс орнуудын найрсаг харилцаа, харилцан хүндлэл, мөн "Нэг бүс, нэг зам” форум энэ бүгд таатай нөхцөлийг бүрдүүлж, Евразийн орнуудын хамтын ажиллагааны бат бэх суурийг хэдэн арван жилийн өмнөөс тавьж өгч буйгаараа онцлогтой болжээ.

Эх сурвалж:


Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний эрэлт багасаж, үнэ буурснаар авто тээврийн салбарын орлого буурчээ

  Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс наймдугаар сард өмнөх ...

Өчигдөр, 12:10
Зэсийн экспортын орлого чулуун нүүрсийг давлаа

 2025 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны ...

Өчигдөр, 12:09
Есөн жилийн маргаанд цэг хатгая Ерөнхий сайд аа

  Эрдэнэтийн зэсийн ордын геологийн нөөц үлэмж хэмжээгээр ...

Өчигдөр, 10:50
Fitch агентлаг зэсийн үнийн таамгаа өсгөжээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 11 /fitchratings.com/. Олон ...

2025 оны 09 сарын 11, 18 цаг 38 минут
Хятад Улсын ойн бүрхэвч нийт нутгийнх нь 25%-иас давжээ

 Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба өчигдөр мэдээлэл ...

2025 оны 09 сарын 11, 15 цаг 32 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ

 У.Бямбасүрэн: "Эрдэнэс Тавантолгой” ХК-д  онцгой дэглэм тогтоох ...

2025 оны 09 сарын 10, 20 цаг 46 минут
Алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Anadolu/. АНУ-ын ...

2025 оны 09 сарын 10, 18 цаг 38 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

  Тавантолгойн Ухаахудаг “Энержи ресурс”-ийн өмч үү, ...

2025 оны 09 сарын 09, 12 цаг 05 минут
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфелдэр ажлаа хүлээлгэж өгнө

 "Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфелдэр ажлын ...

2025 оны 09 сарын 08, 12 цаг 46 минут
2025 оны 09 сарын 08, 12 цаг 35 минут
"Эрдэнэт үйлдвэр нөөцөө шинэчлэн тогтоож, түүхэн дээд амжилт үзүүллээ"

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллаж буй. ...

2025 оны 09 сарын 08, 10 цаг 45 минут
2025 оны 09 сарын 08, 10 цаг 37 минут
Дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа

Дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар 09-р сарын 03-ны үдээс ...

2025 оны 09 сарын 08, 10 цаг 25 минут
Дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа

Дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар 09-р сарын 03-ны үдээс ...

2025 оны 09 сарын 08, 10 цаг 17 минут
Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулдаг боллоо

 Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах ...

2025 оны 09 сарын 08, 09 цаг 50 минут
Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа

  Улаанбаатар хотын 2025-2026 оны галлагааны улиралд айл өрхүүдийг ...

2025 оны 09 сарын 07, 16 цаг 49 минут
“Эрдэнэт” үйлдвэр түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ

 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллаж байна. ...

2025 оны 09 сарын 07, 16 цаг 25 минут
ФОТО: Австралийн Амбан захирагч Саманта Мостин Оюу толгойн уурхайтай танилцлаа

  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан ...

2025 оны 09 сарын 07, 11 цаг 52 минут
Төсөв 2026: Нүүрсний үнийг 70, зэсийн үнийг 9700 доллараар тооцов

  АНУ-ын тарифын бодлогын шийдвэрүүд нь дэлхийн зах зээл дээрх зэсийн ...

2025 оны 09 сарын 07, 11 цаг 51 минут
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Одхүүг томилжээ

 "Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар ЗГХЭГ-ын дэд ...

2025 оны 09 сарын 06, 18 цаг 58 минут
“Сибирийн хүч 2” төслийн хүрээнд хийн хоолойг Монголын газар нутаг дээгүүр барихаар шийдвэрлэжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.09.01/ 2026 оны улсын төсвийн ...

2025 оны 09 сарын 06, 08 цаг 34 минут
Рио Тинто группийн шинэ гүйцэтгэх захирал Монгол Улсад ажиллаж байна

 Ажлаа аваад хэдхэн хонож буй Рио Тинтогийн шинэ Гүйцэтгэх захирал ...

2025 оны 09 сарын 05, 20 цаг 50 минут
2025 оны 09 сарын 05, 17 цаг 12 минут
2025 оны 09 сарын 05, 11 цаг 02 минут
Тавантолгойд нүүрсний хулгайг “дахиулж” болзошгүй тогтоолын төсөл УИХ-д очжээ

  Нэгэн цагт, нийтээрээ жигшин эгдүүцэж байсан нүүрсний хулгай ...

2025 оны 09 сарын 05, 09 цаг 56 минут
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа

Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд ...

2025 оны 09 сарын 04, 15 цаг 46 минут
2025 оны 09 сарын 04, 15 цаг 41 минут
2025 оны 09 сарын 04, 15 цаг 29 минут
2025 оны 09 сарын 04, 15 цаг 22 минут
Зээлийн хүү бууруулах асуудлаар Оюу толгойн хөрөнгө оруулагчдад шахалт үзүүлнэ

  Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор Оюу толгойн бүлэг ...

2025 оны 09 сарын 04, 09 цаг 24 минут
“Алтай трейдинг”, “Энержи ресурс” компаниудаас болж Ашигт малтмалын хуулийг 2006 онд шинэчилжээ

  УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан. ...

2025 оны 09 сарын 04, 09 цаг 22 минут
Хахир хүйтэнд хамгийн тэсвэртэй Хуш модны тухай сонирхолтой баримтууд

  Сибирийн хуш мод нь мөстлөгийн үед Алтайн уулсад үлдэж хоцроод ...

2025 оны 09 сарын 02, 10 цаг 14 минут
2025 оны 09 сарын 01, 17 цаг 28 минут
2025 оны 09 сарын 01, 17 цаг 21 минут
Э.Должидмаа 61 мянга гаруй улиас, бургасыг мөчрөөр үржүүлэн ургуулжээ

  “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих ...

2025 оны 09 сарын 01, 14 цаг 18 минут
Уран олборлоод байгаль сүйдэх үү?

 Уран олборлох нь ямар сөргөөр нөлөөлж болох вэ? ...

2025 оны 08 сарын 29, 13 цаг 29 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн төсөлд “Цайрт минерал”-ыг урив

 Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр ...

2025 оны 08 сарын 29, 10 цаг 58 минут
Уул уурхайн салбарынхан АМНАТ ногдуулах шинэ аргачлалын хэрэгжих хугацааг сунгаж өгөхийг хүслээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын ...

2025 оны 08 сарын 28, 17 цаг 01 минут
Трамп ОХУ-аас нефть худалдаж авсных нь шийтгэл болгож Энэтхэгт 50 хувийн тариф ногдууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгээс импортолж буй бараанд ...

2025 оны 08 сарын 28, 16 цаг 42 минут
Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын тинк-танк форум 2025 зохиогдлоо

Налгар намын сайхан улиралд дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирсэн зочид ...

2025 оны 08 сарын 28, 16 цаг 16 минут
Дөрвөн орны төлөөлөгчид эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав

Монгол-Хятадын V Экспогийн Хятад, Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн хамтын ...

2025 оны 08 сарын 28, 16 цаг 11 минут
Элсэрхэг бүс нутгийн хөгжлийн загвар-Ордос хотын цөлжилттэй тэмцсэн практик

Хятадын долоо дахь том цөл болох Хөвчийн элсэн цөл нь баруунаас зүүн тийш ...

2025 оны 08 сарын 28, 15 цаг 23 минут
Монгол-Хятадын V экспогийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэн

Монгол-Хятадын V экспогийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал ...

2025 оны 08 сарын 28, 15 цаг 19 минут
Өвөр Монгол гадаадын сэтгүүлчдийн нүдээр

-“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа -2025” Өвөр Монгол дахь ...

2025 оны 08 сарын 28, 14 цаг 53 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани