Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТАВАНТОЛГОЙН АЦАН ШАЛАА

Хэдэн жил дуншсан Тавантолгой одоо л нэг томхон шиг хөдлөх нь гэтэл хэрэг бас л бишдэв бололтой. Хөрөнгө оруулагч консорциумтай хийж буй яриа хэлэлцээг сар шинийн өмне эцэслэхээр төлөвлөж байсан ч амжаагүй. Гэхдээ дуусах шатандаа орсон, хэлэлцсэн асуудлуудын 80 гаруй хувь нь манай талд ашигтай шийдэгдсэн, энэ сардаа багтаад эцэслэнэ гэсэн мэдээллийг хэдхэн хоногийн өмнө өгч байсан билээ.

 

Гэвч өнгөрсөн долоо хоногт хэлэлцээ гэнэт завсарлалаа. Монголын талын ажлын хэсгийнхий өгсөн мэдээллээр, шуугиан тарьж дуусдаггүй мөнөөх гайхал, "Чалько"-тай байгуулсан гэрээ, манай улстөрчдийн аваад "Хүний хөгжил сангийн 21 мянга" гээд баруун солгойгүй цацчихсан, бидний аваад идчихсэн 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн асуудлаас болж хэлэлцээг завсарлахаас аргагүйд хүрчээ. Уг нь, Засгийн газрын 268 дугаар тогтоолд хөрөнгө оруулагч тал "Эрдэнэс-Тавантолгой" компанийн өр ширийг барагдуулах үүрэг хүлээнэ гээд  заачихсан,  "Шинхуа", "Сүмитомо", "Энержи Ресурс" компани энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд, уралдаад шалгарсан, хэлэлцээ хийгээд дуусах шатандаа явж байгаа. Энэ хугацаанд, үүнээс ч өмнө "Эрдэнэс-Тавантолгой" компани "Чалько"-гоос авсан урьдчилгаа төлбөрийн үлдэгдлээс гадна Хөгжлийн банкинд 200, "ХААН" банкинд 34.4, Худалдаа хөгжлийн банкинд 33, Хасбанкинд 3.9 сая долларын гэх мэтчилэн өртэй нь хөрөнгө оруулагчдад ил байсан. Гэтэл алдыг нь аваад дэлэм дээр нь гэдэг шиг юу болов.

Ажлын хэсгийнхний тайлбарлаж буйгаар, "Чалько"-тай байгуулсан гуравдагч этгээдэд нууц байх уг гэрээнд урьдчилан таамаглаж байгаагүй "но"-той заалтууд багтжээ. Өнгөрсөн 2011 онд "Чалько"-гоос авсан 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрөөс "Эрдэнэс-Тавантолгой" компани өдгөө 200 гаруй саяыг нь нүүрсээр барагдуулж, хүүгийн төлбөртэйгөө нийлээд 150 саяын өр үлдээд байгаа аж. Юун түрүүнд нүүрсний зах зээл, үнийн уналттай холбоотойгоор энэ 150 саяын өрийг төлөхийн тулд нэмж дахиад 150 сая ам.долларын зардал гаргахаар байгаа юм байна.

Хамгийн гол нь ямар нэг аргаар энэ ерийг барагдууллаа гээд асуудал дуусахгүйд байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус гэрээнд өр барагдуулснаас хойш таван жилийн хугацаанд Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг зөвхөн "Чалько"-д нийлүүлнэ гэсэн заалт орсон байна. Түүгээр ч зогсохгүй дахиад хэдэн жилийн хугацаагаар 60 хувийг нь "Чалько"-д борлуулахаар сунгаж мэдэх нэмэлт заалт ч байгаа гэнэ. Энэ нь өр төлж дууссанаас хойш наанадаж таван жилийн хугацаанд Зүүн Цанхи буюу Тавантолгойн бараг тал нь "Чалько"-гийн барьцаанд байна, дээр нь тэр хугацаанд нүүрсний үнэ өссөн байлаа ч гэрээнд заасан бага үнээрээ нүүрсээ "Чалько"-д худалдана гэсэн үг. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчидтай шууд хэлэлцээд тохиролцох боломжгүй, дотооддоо ярилцаж асуудлаа шийдэх шаардлагатай болсон тул завсарлага авчээ. Одоо яах вэ.

 

Шийдэл олохын тулд ажлын хэсгийнхэн олон хувилбарыг ярилцаж байгаа аж. Хөрөнгө оруулагчдаас санал болгож буй, ирэх 30 жилд орж ирэх үр ашгаас суутгах 150 сая ам.долларын урьдчилгаа ч "тийш явж" мэдэх нэг хувилбар бий. Учир нь "Чалько" үлдсэн мөнгөө 12 хувийн хүүтэй нь бодуулаад нүүрсээр биш бэлнээр авах сонирхолтой байгаа аж.

 

"Чалько"-тай байгуулсан гэрээгээ цуцлах хувилбар  байж болох ч  үүнийхээ төлөе Монголын Засгийн газар Нью-Йоркийн шүүхэд дуудагдаж, "Хан Ресурс"-ын 100 сая ам.долларын араас дор хаяж 50 саяын төлбөрт унахаар байгаа аж. Түүгээр ч зогсохгүй "Чалько" гэрээний үр ашгийн төлбөрөө нэмж нэхвэл бүр ч дор юм болно. Өөр ямар гарц байж болохыг хайж байгаа ч маш хүнд асуудал гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон.

 

Тэгвэл өөр яах вэ. Зөвхөн энэ асуудлаас болж олон жил хүлээгдсэн хэлэлцээ нурах гэж үү. Сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж, өөрийгөө, өнөөдрөө бодсон шийдвэр гаргадаг эрхэм түшээдийн хийж буй популизм "үр ашиг"-аа өгч байгаа нь энэ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Гарц олох л хэрэгтэй.



Б.НАРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

ТАВАНТОЛГОЙН АЦАН ШАЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн суперцикл эхэлсэн үү

 Сүүлийн хоёр жилийн ихэнх хугацаанд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ...

Өчигдөр, 15:38
Газпром хийн салбар дахь Европын орон зайг Хятадаар нөхнө

    Газпром Европын хийн борлуулалтын алдагдсан орон зайг ...

Өчигдөр, 14:19
ЭТТ: Цаашид оффтэйк болон ам нөхцөлөөр гэрээ байгуулахгүй

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дараах мэдээллийг өгч байна. ...

2024 оны 05 сарын 15, 10 цаг 59 минут
Зэсийн үнэ буурч магадгүй

 "Goldman Sachs Groups Inc” нийлүүлэлтийн дарамт эрчимжиж байгааг ...

2024 оны 05 сарын 14, 16 цаг 19 минут
И Вэньже: - Монгол болон барууны анагаах ухааны хосолсон эмчилгээ маш сайн үүрэг гүйцэтгэж байна

[video= Зохиогч: Ц. Урантунгалаг.Э.Тэргүүн Найруулагч: Э.ТЭРГҮҮН Эх ...

2024 оны 05 сарын 14, 15 цаг 41 минут
2024 оны 05 сарын 14, 15 цаг 31 минут
Хятадад суугаа элчид: Хайнаний нээлттэй байдал сонирхлыг маш ихээр татаж байна

Хятадад суугаа элч Хайнань чөлөөт худалдааны боомт дээр уулзахдаа: "Энд ...

2024 оны 05 сарын 14, 13 цаг 47 минут
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүний тархийг ...

2024 оны 05 сарын 14, 13 цаг 45 минут
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Жо Байден гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 14 /VOA/. АНУ-ын ...

2024 оны 05 сарын 14, 13 цаг 23 минут
Дэлхийн найм дахь гайхамшигтай танилцахуу

Дэлхийн найм дахь гайхамши-Чинь Шыхуан хааны цэрэг морины хөшөө   ...

2024 оны 05 сарын 14, 13 цаг 14 минут
Дэлхийн банк: Уул уурхайн салбарын тэлэлтийг дагаж Монголын эдийн засаг 4.8 хувиар өснө

 Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн хагас жилийн ...

2024 оны 05 сарын 13, 11 цаг 10 минут
Өндөр уулан дахь зураглаач ах, дүү

Хайртай болохоор баримталж явдаг! Хармөрөн мужийн Мүданьжян хотын Мүлин ...

2024 оны 05 сарын 10, 18 цаг 23 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжжээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монголын ...

2024 оны 05 сарын 10, 14 цаг 29 минут
Хятадын эдийн засгийг хэрхэн ойлгох вэ

"Хятад улс шинжлэх ухаан, технологийн инновацид оруулах хөрөнгө оруулалтаа ...

2024 оны 05 сарын 08, 15 цаг 49 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 05 сарын 08, 14 цаг 56 минут
БНХАУ-ын I улирлын нүүрсний импорт 17 хувиар өсжээ

 Хятадын нүүрсний салбарынхан энэ онд импортын хэмжээгээ өсгөхгүй гэж ...

2024 оны 05 сарын 08, 14 цаг 36 минут
НАГУУНБИЛЭГ:-БИ ХУВИЛГААН ЭМЧ БИШ ШҮҮ

 Докторант Нагуунбилэг      Үзэсгэлэнт сайхан Өвөр ...

2024 оны 05 сарын 08, 14 цаг 21 минут
НАГУУНБИЛЭГ:-БИ ХУВИЛГААН ЭМЧ БИШ ШҮҮ

 Докторант Нагуунбилэг      Үзэсгэлэнт сайхан Өвөр ...

2024 оны 05 сарын 08, 14 цаг 16 минут
Жаргалт амьдралыг хүртээсэн ногоон амьдрал

Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль ...

2024 оны 05 сарын 08, 12 цаг 44 минут
Жаргалт амьдралыг хүртээсэн ногоон амьдрал

Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль ...

2024 оны 05 сарын 08, 12 цаг 40 минут
Жаргалт амьдралыг хүртээсэн ногоон амьдрал

Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль ...

2024 оны 05 сарын 08, 12 цаг 23 минут
Жаргалт амьдралыг хүртээсэн ногоон амьдрал

Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль ...

2024 оны 05 сарын 08, 12 цаг 06 минут
Жаргалт амьдралыг хүртээсэн ногоон амьдрал

Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль ...

2024 оны 05 сарын 08, 12 цаг 05 минут
Жаргалт амьдралыг хүртээсэн ногоон амьдрал

Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль ...

2024 оны 05 сарын 08, 12 цаг 02 минут
Жаргалт амьдралыг хүртээсэн ногоон амьдрал

Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль ...

2024 оны 05 сарын 08, 11 цаг 57 минут
Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

 Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. ...

2024 оны 05 сарын 08, 10 цаг 27 минут
”Хятад-Лаос-Тайланд-Малайз” чиглэлийн бүх төмөр замын ачааны галт тэрэг нэвтрэв

   Хятадын анхны "Хятад-Лаос-Тайланд-Малайз" чиглэлийн бүх төмөр ...

2024 оны 05 сарын 07, 11 цаг 59 минут
Критикал минерал-Монголын уул уурхайн салбарт үлээх шинэ салхи

 Орчин цагийн уул уурхайн салбар нүүрсустөрөгчийг ашиглан олборлолт ...

2024 оны 05 сарын 06, 14 цаг 48 минут
2024 оны 05 сарын 06, 14 цаг 47 минут
Хятадын номын дэлгүүр дэх өөрчлөлтийг харцгаая

Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр. Дэлхийн ном унших өдөр юм. Номын дэлгүүрүүд ...

2024 оны 05 сарын 03, 18 цаг 12 минут
Ложистикийн түвшинг дээшлүүлэхийг онцлов

Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши ...

2024 оны 05 сарын 03, 17 цаг 49 минут
Ложистикийн түвшинг дээшлүүлэхийг онцлов

Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши ...

2024 оны 05 сарын 03, 16 цаг 58 минут
Уул уурхайд эрх зүйн эрсдлийг үнэлэх үйл ажиллагаа дутагдаж байна

      Монгол Улсын ДНБ болон экспортод голлох жин дардаг ...

2024 оны 05 сарын 02, 14 цаг 43 минут
Зүүн Өмнөд Ази нүүрсний хараат байдлаас гарах болоогүй

 Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс ...

2024 оны 05 сарын 01, 18 цаг 06 минут
Чан-Ань Арван хоёр цагийн гудамжаар аялъя

Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан ...

2024 оны 05 сарын 01, 17 цаг 54 минут
“Бүс ба Зам” дахь ХАА-ын хамтын ажиллагаа

"Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч ...

2024 оны 05 сарын 01, 17 цаг 16 минут
Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлс эх орондоо ирнэ

Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас ...

2024 оны 05 сарын 01, 16 цаг 00 минут
Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ”устөрөгч” технологийн салбарын хамтын ажиллагаа үнэхээр гайхалтай юм

Германы канцлер Шольц 14-ний өдөр: - Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ...

2024 оны 05 сарын 01, 15 цаг 39 минут
2024 оны 05 сарын 01, 15 цаг 28 минут
Газпром Хятадад нийлүүлэх хийн хэмжээгээ 1.5 дахин нэмэгдүүлжээ

 Газпром компани төлөвлөгөөт засварын ажил дууссаны дараа "Сибирийн ...

2024 оны 05 сарын 01, 13 цаг 42 минут
Биржийн арилжаа нэмэгдэж нүүрсний экспорт өсөв

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний ...

2024 оны 05 сарын 01, 12 цаг 37 минут
Зэсийн үнэ тонн нь 9400 долларт хүрчээ

   Нийлүүлэлтийн асуудал болон эрэлтийн өсөлтийн хэтийн ...

2024 оны 05 сарын 01, 12 цаг 37 минут
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав

 ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 1 /Bloomberg/. ОХУ-аас ...

2024 оны 05 сарын 01, 11 цаг 56 минут
Зэсийн үнэ он гарсаар 17 хувиар өсөж, 10 мянган ам.долларт хүрчээ

 Дэлхийн зэсийн уурхайнууд ногоон шилжилтээс үүдэх эрэлтийг хангахад ...

2024 оны 04 сарын 30, 21 цаг 56 минут
Италид болсон Болонья хүүхдийн номын үзэсгэлэн дээр Хятад хүүхдийн ном анхаарал татав

61 дэх удаагийн Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн Итали улсын ...

2024 оны 04 сарын 30, 19 цаг 46 минут
Хятадад 4500 гаруй хиймэл оюун ухааны байгууллагтай болжээ

Хиймэл оюун ухаан бол шинжлэх ухаан, технологийн шинэ эргэлт, аж ...

2024 оны 04 сарын 30, 18 цаг 17 минут
Хятад ”Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудтай дээд түвшний хамтын ажиллагааг ахиулна

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр Зүүн өмнөд Азийн ...

2024 оны 04 сарын 30, 16 цаг 17 минут
2024 оны 04 сарын 30, 15 цаг 57 минут
2024 оны 04 сарын 25, 16 цаг 43 минут
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

2024 оны 04 сарын 25, 12 цаг 22 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани