Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алт дилерийн хэрэг буюу Их өр-2

Алт дилерийн хэрэг буюу Их өр-2УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Г.Занданшатар дэлхийд алдартай Стэнфордын сургуульд олон улсын харилцаа, улс төрийн шинжлэх ухааны зочин судлаачаар хоёр жил шахам хугацаанд ажилласан. Түүний үндсэн мэргэжил эдийн засагч бөгөөд их, дээд сургуульд багш, ХААН банк, Монголбанкинд ажиллаж байсан банк, санхүү, эдийн засгийн салбарын туршлагатай нэгэн.

Тэрбээр сүүлийн үед бичээд байгаа нийтлэлүүдийнхээ талаар: "Үнэндээ бол Монгол Улсын улс төр эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ гацаад байна. Өөрөөр хэлбэл өвчилсөн, компьютераар бол вирустсэн байна. Компьютерийг reset хийж форматлахгүй бол вирус устахгүй халдварлаад л байна. Түүн шиг вирусыг устгаж, дахин програмчлах хэрэгтэй. Энэ зорилгоор л судалгааны ажлаасаа бичиж байя гэсэн юм" хэмээжээ.

Ингээд Монгол Улсын өрийн асуудлаархи нийтлэлийг толилуулж байна.


АЛТ ДИЛЕРИЙН ХЭРЭГ -2 БУЮУ ИХ ӨР-2

-Монголын улсын өр ДНБ-ий 180 хувьд хүрлээ-

1. Алт дилерийн хэрэг -1

Монгол Улсын Төв банк 100 сая ам.долларын алдагдлыг банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу дилерийн арилжааны үр дүнд хүлээж байсан нь одоогоос 24 жилийн өмнө буюу тэртээ 1991 он. Ардчилалтай нас чацуу. Тэрхүү алдагдлын төлбөрт улсын нөөцийн 4,4 тонн алтаар төлбөр хийсэн болохоор түүхэнд алт дилерийн хэрэг хэмээгдэн үлдсэн юм. Энэхүү алт дилерийн луйвар тухайн үеийн хар захын ханшаар есөн тэрбум төгрөг болсон байж. Энэ бол Монгол Улсын түүхэн дэх анхны аймшигт том луйвар байлаа. Чухам энэ үеэс Монголд хариуцлагын засаглал хямарч, эдийн засгийн шимэгчид бий болж эхэлсэн юм.

2. Шинээр их өр үүссэн нь:

Олон Улсын Валютын Сангийн өрийн тогтвортой байдлын судалгаанд (https://www.imf.org/external/pubs/ft/dsa/pdf/2015/dsacr15109.pdf)  Монгол Улс (ликвидность liquidity) гүйлгээний чадваргүй болж болзошгүй улс бөгөөд өрийн тадаархи тоо мэдээлэл нь бүрэн бус байна гэжээ. Чингис бонд 1,5 тэрбум ам.доллар, Самурай бонд 30 тэрбум иен, МИАТ-ын онгоц авсан өр гээд өнөөдөр Монгол Улсын нийт өр 21,6 тэрбум ам.долларт хүрчээ. Манай улсын нийт гадаад өр ДНБ-ий 180 хувьд хүрч байна. Засгийн газрын шууд өр 3556 тэрбум ам.доллар, Монгол банкны өглөг 1876 тэрбум ам.доллар, Банк хадгаламжийн байгууллагын өглөг 3352, аж ахуйн нэгж хоорондын зээллэг 10533 тэрбум ам.долларт хүрлээ. Манай улсын гадаад өр анх 2002 онд нэг их наяд төгрөг байсан бол 2014 онд 14 их наяд төгрөгт хүрч даруй 14 дахин өссөн. Бодит байдал дээр Монгол Улсын өрийн үлдэгдэл өрийн таазын 58,5 хувийг аль хэдийнээ давжээ.

3. Алт дилерийн хэрэг-2

Энэ их гадаад, дотоод өрийн дунд "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр цөөхөн компаниудад тараасан дөрвөн их наяд орчим төгрөг, 888 төсөл нэрээр тараасан зээлийн өр яваа. Энэ бүхнийг л шинэ үеийн "Алт дилерийн хэрэг-2” гэж нэрлэхэд хүрч байна. Хамгийн гайхалтай бас хачирхалтай нь, Монгол улс Улсын төсөв, Хөгжлийн банкны зээл, Монгол банкны зээл гэсэн хөрөнгө оруулалтын 3 төсөвтэй болчихоод байгаа. Энэ их мөнгийг Засгийн газрын төсөв тайланд оруулахгүй, тусад нь нууцлаад байгаагийн шалтгаан, шаардлага юу вэ?

Монгол улсын энэ их өр зээл, их хэмжээний зарлага, зарцуулалтыг бодит эдийн засагт эргэж өгөөжөө өгөх төслүүд рүү хийсэн бол Монгол Улсын эдийн засаг өнөөдрийнх шиг хямрахгүй. Экспортыг дэмжиж, импортыг орлох төслүүдэд зарцуулагдсан бол төгрөгийн ханш доройтож, ам.доллар 2000 төгрөгт хүрэхгүй байсан. Өнөө жил Монгол Улс 996 сая ам.долларын гадаад өр төлөх үүрэгтэй бол 2016, 2017 онд нийт дөрвөн тэрбум гаруй ам.доллар төлөх ёстой. Тэртээх 24 жилийн өмнөх алт дилерийн хэргийн өрийг социализмын үлдэгдэл 4,4 тонн алттай байсан тулдаа төлж. Одоо харин бид юугаараа төлөх вэ? Засгийн үр ашиггүй зарлагаа эрс танаж, татварыг нэмэгдүүлэх, дахиж зээл авах яг ямар бодлого баримталж байна вэ?

Энэ л сүүдэр дагуулсан их өрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нараас ард түмэн шаардах эрхтэй. Шаардах түүхэн шаардлага ч байна.

4. Шилэн дансны хэрэг - 1

Ийм л үед нүүр улайхгүй, айж ичих зүйлгүй байхын төлөө нөгөө алдарт шилэн данс гэгчийг уг нь бүтээсэн байлтай. Гэтэл тэр олон Чингис бонд болон бусад их өр 2-ын олон тэрбумын ашиглалт, зарцуулалт шилний цаанаас мэт тунгалаг харагдах нь бүү хэл хөндлөнгийн хяналт, аудит ч одоо хэр нь хийгдсэнгүй. Эсрэгээрээ тодорхой бус тэдгээр зарцуулалттай холбоотой хэргээ Өршөөлийн хуульд хамруулахаар зохион байгуулсан байж болзошгүй гэж монголын эгэл жирийн ард түмэн хардах эрхтэй. Тэр байтугай, яам тамгын газрууд улс өрөнд ороогүй юм шиг тансаглаж, төсвийн мөнгөөр хэрхэн зугаалж, цацалж байгааг нийгмийн сүлжээгээр "@Цогоо гуай”-н түгээх шилэн дансны аудит илтгэж байна. Олон тэрбум төгрөгийн баримтуудыг твиттерээс олж хараад, хямгадахыг Бид Засгийн газраас шаардах эрхтэй.

Шилэн дансны судалгаагаар 200 орчим тэрбумын сэжигтэй гүйлгээ, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, элдэв тэтгэлэг, урамшуулал нэрийн дор асар их хэмжээний мөнгийг үргүй зарцуулсан ноцтой баримтууд нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн бөгөөд цаашид ч энэ төрлийн баримт сэлтүүд гарч ирсээр байгаа нь олны анхаарлын төвд ороод байна.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалууд, Засаг дарга нарын наадам, зугаа цэнгээний зардлууд, агентлаг, ТӨУҮГ-уудын гадаад зугаалгуудад онц их хэмжээний мөнгийг зарцуулсан байдал нь шууд гэмт хэргийн шинж чанартай байгаа аж.

Сайдууд болон яамдуудын гадаад дотоодын зөвлөх үйлчилгээний хөлс хэмээх зардал зарим тохиолдолд 1 тэрбум төгрөг хүрч байгаа нь иргэдийн хардлага төрүүлж байгаа бөгөөд ач холбогдол нь тодорхойгүй зөвлөгөө судалгаа, сургалтууд, хүлээн авалт, зочны зардал гэх мэт зүйлсийн зардал хэт өндөр байна.

Шилэн дансыг огт хөтлөхгүй байгаа, Эрүүл мэндийн яам, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Улаанбаатар Төмөр зам, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, МҮОНРТ зэрэг томоохон яам, газрууд байгаа нь бүүр ч анхаарууштай юм.

Хамгийн их сэжигтэй гүйлгээ, зардлууд гаргасан байгууллагуудаар : ХХААЯ, ЭХЯ, ХЗДХЯ, НИТХ, НЗДТГ, АТГ, Үндэсний аудитын газар, Гудамж төсөл Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргүүд, Өмнөговь аймгууд шалгарч олон нийтийн шүүмжлэлийн бай болж байна.

5. Засгийн газрын өрийн тооцоо судалгаа үнэн бодитой байж чадаж байна уу?

Гэтэл Олон улсын өрийн судалгааны байгууллагын судалгаагаар Монгол Улс дампуурах магадлалтай 14 улсын эхний наймдугаарт жагсаж явна. Авлигаар алдартай Мозамбикийн өмнө шүү. Хариуцлагагүйн зуд, гантай тариалангийн ургац алдалт, засаглалын хямрал, фракцуудын зөрчил, дотоодын зодоон зөрчил гэсэн вируст халдвар биднийг яг хаашаа чирч байна вэ? Мичин жилийн зуд руу юу? Өрийн хямрал руу юу? Муу амлаж байгаа юм биш, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж эрсдлийг бодитой тооцож ажиллах бодлого төлөвлөгөө байна уу?

Жинхэнэ бодит байдалд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 58,5 хувийг давсан байгаа тухай дээр дурдсан. Чухамдаа өрийн таазийг хэтэрч хууль зөрччихсөн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2015 оны нэгдүгээр сарын 20-нд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 55.0 хувиас, 2017 оны төсвийн жилд 50.0 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40.0 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан. Энд гайхашруулж буй тоо нь өнөөгийн үнэ цэнэ гэх засварыг С.Баярцогт Сангийн сайд байхдаа санаачлан оруулсан санагдана. Гэхдээ өрийн таазыг Дэлхий банкны сэрэмжүүлэх түвшин буюу 40 хувь байхаар хэлэлцэж байсан учир тухайн үед тоогоогүй байх. Өнөөдөр учрыг олж хужрыг тунгаахгүйгээр өрийн асуудлаа бид үнэн зөв шийдэж чадахгүй. Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагын гүйцэтгэл /2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар/ дараах байдалтай байна.

Хүснэгт 1: Засгийн газрын өрийн тооцооллийн зөрүү /тэрбум төгрөг/

(2015 оны 7-р сарын 31-ний байдлаар)

ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2014

2015- 03 сар

2015- 06 сар

2015- 07 сар

Засгийн газрын өр

 

Засгийн газрын өрийн үлдэгдэл (нэрлэсэн)

Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл (нэрлэсэн)

Засгийн газрын дотоод өрийн үлдэгдэл (нэрлэсэн)

12,629.7

9,351.9

3,277.8

13,006.3

9,726.8

3,279.6

13,682.9

9,914.5

3,768.4

14,055.4

 

10,064.1

 

3,991.3

 

Засгийн газрын өрийн үлдэгдэл (ӨҮЦэнээр) 

Засгийн газрын өрийн үлдэгдэл (ӨҮЦ) /ДНБ

 

БОДИТ  БАЙДАЛ

10,535.1

48.0%

10,594.9

44.2%

11,322.8

47.2%

11,549.4

48.1%

 

58,5%

Эдийн засгийн үзүүлэлт

 

Дотоодын нийт бүтээгдэхүүн-ДНБ (оны үнээр)

21,937.2

23,988.5

23,988.5

23,988.5

Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр илэрхийлдэг улс орон бараг байхгүй. Засгийн газрын өрийн үлдэгдэл нь нэрлэсэн дүнгээр 13,006.3 тэрбум төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл ДНБ-ий 44.2 хувьтай тэнцэж байгаа ба оны эцэст ДНБ-ний 58.3 хувьтай тэнцэх төлөвтэйг гаргажээ. Энэ бол санаатайгаар будилаантуулж, өрийн үзүүлэлтийг нуун дарагдуулж буй бүртгэл. Дэлхийн банкны улс орнуудын бодлого, институцийн үнэлгээг хэмждэг CPIA системээр өгсөн үнэлгээний дагуу өнөөгийн үнэ цэнээр тооцсон энэ харьцааг 2014 оны эцсийн байдлаар 57% хувь гэж тооцсон. Харин үүнийг Засгийн газар яахаараа 40 хувь гэж тооцсон байна вэ? Ингэж тооцдог аргачлал зохиож, хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Манай улсын гадаад өрийн үзүүлэлтүүд Дэлхийн банкны сэрэмжлүүлэх түвшинтэй харьцуулахад 2015 оны эцсийн байдлаар ихээхэн өөрчлөгдөж муудах магадлалтай байдалтай байна.

Засгийн газрын гадаад өр нь 2011оныг дуустал зөвхөн гадаад зээл гэсэн нэг төрөлтэй байсан бол 2012 оноос Засгийн газрын баталгаа, Засгийн газрын гадаад бонд гэсэн хоёр төрөл нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, 2012 онд Монгол Улсын Засгийн газар анх удаа гадаад зах зээлд бонд гаргасан бөгөөд мөн гадаад зах зээлд Хөгжлийн банкны гаргасан бондод баталгаа гаргасан. Гадаад өрийн бүтцийг үзвэл 2011 он хүртэл Засгийн газрын гадаад өрийг 100 хувь гадаад зээл эзэлж байсан бол 2012 онд 49 хувийг гадаад зээл, 16 хувийг баталгаа, 35 хувийг гадаад бонд эзэлжээ. Улмаар 2013 онд 50 хувийг гадаад зээл, 16 хувийг баталгаа, 34 хувийг гадаад бонд, 2014 онд 44 хувийг гадаад зээл, 26 хувийг баталгаа 31 хувийг гадаад бонд тус тус эзэлж байна.

6. Гадаад өр зээл үр ашиггүй байгаа учир шалтгаан юу вэ?

Монгол улсын хуулийн засаглалын (хууль дээдлэх ёс) үзүүлэлтийн сүүлийн 17 жилийн динамикийг авч үзвэл 2004 оноос эрс унаж эхэлснийг харж болно.

Монгол улсын засаглалын үр ашигтай байдлын үзүүлэлтийн сүүлийн 17 жилийн динамикийг авч үзвэл 2004 оноос эрс унаж эхэлснийг харж болно.

Харин 2014 оны дөрөвдүгээр сарын 29-нд S&P компани Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "ВВ-"-аас"В+” болгон бууруулсан. Гол шалтгаан нь, Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн явдал гэжээ. Эрхзүй, бодлогын орчин тогтворгүй болж, экспортын хэмжээ буурсан, мөнгөний хэт тэлсэн бодлого хэрэгжүүлж төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлсэн, гадаад валютын нөөц багассан зэрэг шалтгаан тоочжээ.

Доорх графикаас нийт өрийн 55 хувь буюу 10,8 тэрбум ам.доллар нь Засгийн газар, Монгол банк, Хөгжлийн банк улсын өр болж тооцогдоно. Манай орны экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнийн прогноз дунд хугацаанд тааруу байгаа байдал, Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт, саяхан Хятадын Засгийн газраас гаргасан уул уурхайн бүтээгдэхүүнүүдэд тавьсан импортын татвар зэрэг хүчин зүйлс нь манай гадаад өрийн төлбөрийн байдалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж мэдэхээр байна.

        7. Өр эргэн төлөх хуваарь. Яаж төлөх вэ?

5. ДҮГНЭЛТ ШААРДЛАГА:

Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн байдал, цаашдын төлөвийг судалж үзээд "Ардын хүч” эсвлээс дараахь шаардлагыг Засгийн газар Монгол банкинд хүргүүлэн, албан ёсоор хариу тайлбар өгөхийг шаардаж байна.

Нэгдүгээрт, Өрийн шилэн данстай больё! Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн талаарх ойлголтыг цэгцэлж, улсын өрийн талаархи үнэн бодит мэдээлэл гаргаж шилэн дансаар Ард түмэнд тайлагнахыг шаардаж байна.

Үүнд,

А. Монгол Улсын Засгийн газар, Монгол банк, Хөгжлийн банк, улсын үйлдвэрийн газар ба хувийн хэвшлийн гадаад өрийг нэгтгэн Олон улсын Валютын сангийн аргачлалаар өрийн тооцоо судалгааг үнэн зөв гаргаж цэгцлэх,улсын нэгдсэн гадаад өрийн бүртгэлд бүрэн хамруулах,

Б. Энэхүү өрийг өнөөгийн үнэ цэнээр биш нэрлэсэн үнээр нь тооцох өрийн эрсдлийн олон улсын стандартыг 2015 оны улсын төсөв УИХ-аар хэлэлцэх явцад нэн даруй нэвтрүүлж, хэрэгжүүлэх,

Г. Монгол банк, Сангийн яамны өрийн тайлангийн хоорондын тооцооны зөрүүг нэгтгэж нэг мөр болгох, Засгийн газрын өрийн тооцоонд Монгол банкны гадаад өрийг оруулж тооцох

Хоёрдугаарт, өрийн тайлан мэдээгээ нэг мөр, үнэн зөв, цэгцтэй болгосны үндсэн дээр Сангийн яамнаас боловсруулах 2016 оны төсвийн төсөлд 2017 оноос төлөгдөж эхлэх Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Засгийн газрын Чингис болон Самурай бондын үндсэн болон хүүгийн төлбөрийг хэрхэн төлөх талаар тодорхой судалгаа тооцоог оруулах,

Гуравдугаарт, Шилэн дансны мэдээллээр ард иргэдийн дунд нийтийн нээлттэй хэлэлцүүлэг явуулах, улмаар зардлыг танах, 2017 оноос эхлэн Хөгжлийн Банкны бонд, Чингис бондуудын үндсэн өр төлбөрүүдийг хэрхэн төлөх талаар бодлого, төлөвлөгөөг Засгийн Газраас нэн яаралтай боловсруулан УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх явдал нэн чухал байна.

Судлаач Г.ЗАНДАНШАТАР

Алт дилерийн хэрэг буюу Их өр-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани