Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.ОЮУНХОРОЛ:УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВДАГ БОЛСНООР АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХАРИУЦЛАГА ДЭЭШИЛНЭ

 

-Та БОАЖ-ын сайдаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Ажлаа юунаас эхэлсэн бэ. Байгалийн баялгийг ид ашигладаг намрын улирал эхэлсэн болоод ч тэр үү танай салбартай холбоотой мэдээлэл их цацагдаж байх шиг байна?

- БОАЖ-ын сайдаар томилогдоод салбарынхаа нөхцөл байдалд дүгнэлт хийж, ирэх дөрвөн жилийн зорилт, үйл ажиллагаагаа төлөвлөн ажлаа эхлээд байна. МАН-ын удирдлага, хамт олон, УИХ-ын гишүүдийн маань илүү ихийг хийгээрэй гэж итгэл хүлээлгэсэн хоёр дахь томилолт. Төрийн бодлогын залгамж шинж, уялдаа холбоог хангаж, өмнөх зөв бодлого, шийдвэрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ салбарынхаа тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө зүтгэж ажиллана. Өнөөдөр улс орон, ард иргэдийн маань өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээл бол эдийн засгийн хүндрэл, бэлэн мөнгөний хомсдол. Үнэхээр энэ намар байгалийн баялгаасаа хүртэж, амьдрал ахуйгаа залгуулах гэсэн үзэгдэл хавтгайрах шинжтэй болж байна. Эдийн засаг хямарсан, ард иргэд ажилгүй, орлогогүй байгаа учраас үүнийг шууд буруутгаж, таслан зогсоох хэцүү. Нөгөө талаас хүмүүсээ орлоготой болгох гээд байгаль орчноо сүйтгүүлээд байж болохгүй. Иймээс зүй зохистой ашиглах, ард иргэдийн оролцоотой хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байна. Энэ чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож ашиглалтын үр өгөөжийг сайжруулах, байгалийн нөөц баялгийг арвижуулан нөхөн сэргээх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажлын байр, орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгохоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад явж байна.

 

-Орхон голыг бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдийн асуудал олон удаа яригдаж байгаа. Ойрын үед бодитой үр дүнд хүрэхүйц ямар ажил хийх вэ?

-Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж Орхон голыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж эхэлсэн. БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг болон орон нутгийн Байгаль орчны газар удаа дараа шалгалт хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг даалгавар өгч байгаа боловч төрийн байгууллагуудын шаардлагыг үл ойшоож, үйл ажиллагаагаа урьдын адил хууль зөрчиж явуулсаар байна. Орхон голын эхэнд олборлолт явуулж буй 15 аж ахуйн нэгж байгууллагын хоёроос бусад нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл хийлгээгүй, нэгээс бусад нь нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө төвлөрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулах техник, эдийн засгийн үндэслэл нь одоо болтол батлагдаагүй байгаа тул байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байгаа. Энэ шаардлага, албан бичгээ тухайн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох эрх нь зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг. Гэвч байдал өөрчлөгдөхгүй, ужгирсан байдалтай байгаа учраас асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Энэ долоо хоногийн сүүлээр Цэнхэр сумын Орхон багийн ард иргэд, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ынхны хамтарсан өргөн хэлэлцүүлгийг бид газар дээр нь зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ ажиллаж, хамтын хүчээр асуудлыг шийднэ.

-Уул уурхайн компаниуд ус бохирдуулж буй асуудал ганц Орхон голоор тогтохгүй. Цаашид байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг хэвшүүлэхэд салбарын яамнаас юу хийх вэ?

 

-Төр нь хууль дүрмээ ягштал мөрдүүлдэг, аж ахуйн нэгжүүд нь үүрэг, хариуцлагаа ухамсарладаг тийм хэвшлийг тогтоох чиглэл рүү бид тууштай явах ёстой. Энэ чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой асуудлууд тусаж байгаа. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Алт” хөтөлбөрийн хүрээнд гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж, нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэхэд анхаарал хандуулна. Нийт 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 500 гаруй нэгж талбарт 4200 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон байна. Эдгээр газрын нөхөн сэргээлтэд 80-100 тэрбум төгрөгийн зардал шаардагдах тооцоо гарсан байна. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох чиглэлээр тусгайлсан хууль боловсруулахаар төлөвлөж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан ч уг хуулийг хэрэгжүүлэх журам хараахан гараагүй байгаа. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх журмаа ойрын үед баталж мөрдүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас төлбөрийн хувь хэмжээг тогтоож, хаягдал усны төлбөрийг тооцох журмыг гаргана. Хаягдал усаа цэвэршүүлж чадалгүйгээр байгальд нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээс харьцангуй өндөр төлбөр авдаг болсноор аж ахуйн нэгжүүдийн хариуцлага дээшилж, байгаль хамгаалах хөрөнгийн санд ч тодорхой хуримтлал үүснэ.

-Ус бохирдуулсны төлбөрийн асуудал Туул голд ч хамаатай байх. Туулын бохирдлыг багасгаж, урсацыг нэмэгдүүлэх ямар төлөвлөгөө байна вэ?

 

-Мэдээж хамаатай байлгүй яахав. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны улмаас Туул гол маш их бохирдож, усны чанарын стандартаас 50-100 дахин хэтэрч байна. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг   концессийн гэрээгээр хийхээр нийслэлийн ЗДТГ-аас техник эдийн засгийн үндэслэлийн төслийг Францын компаниар хийлгэж байгаа. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд урьдчилсан байдлаар 600 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан.   Энэ мөнгийг олж, цэвэрлэх байгууламжаа шинэчлэхээс өөр арга байхгүй. "Харгиа” цэвэрлэх байгууламжид 28 аж ахуйн нэгж, байгууллага бохир усаа нийлүүлж, эдгээр аж ахуйн нэгжийн хохирол стандарт хэмжээнээс 1,8 дахин их байдаг гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна.  Цаашид   ус бохирдуулсны төлбөрийг авдаг болох, голын хамгаалалтын бүсийн дэглэмийг чанд сахиж хууль зөрчин газар олгохгүй байх, хог хаягдал хаяхгүй байх, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг таслан зогсоох зэрэг ажлыг шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай. Бид жилд 1-2 удаа Туулаа хамгаалах өдөртэй болж, тэр өдрөөрөө бүрэн цэвэрлэгээ хийдэг болно. ТББ-ууд, ард иргэдийнхээ санал, санаачлагыг дэмжиж, хамтын ажиллагааны механизмыг хэлбэршүүлэх ёстой гэж үзэж байгаа. Туул голыг хамгаалах асуудлаар БОАЖЯ, нийслэлийн удирдлагын нягт хамтын ажиллагаа чухал учраас БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Ажлын хэсэг Туул голыг бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдийн газрын зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулах эрхийг нягталж үзээд дараа дараагийн холбогдох арга хэмжээг авна. Ер нь хуулийн хүрээнд нэлээд хатуу хяналт, шаардлага тавьж, хаана хаанаа үүрэг хариуцлагаа өндөржүүлж байж Туулаа авч үлдэх байх аа.

-Туул голын орчныг сайжруулах төслийн сураг гараад байсан. Юу болсон бэ?

- Эдийн засаг хүндрэлтэй үед олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийг байгаль орчны тулгамдсан асуудлуудаа шийдэхэд зарцуулах нь зөв гэсэн байр суурьтай байна. Туул голын орчныг тохижуулж, урсацыг сайжруулах чиглэлээр хоёр ч төсөл хэрэгжихээр болж байгаад баяртай байгаа. АНУ-ын Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалт Монгол Улсын усны салбарт, тэр дундаа   Улаанбаатар хот орчмын усан хангамжийг сайжруулахад чиглэхээр гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байна. Төслийн үр дүнд Туул голын урсац, усны нөөц нэмэгдэж, төв цэвэрлэх байгууламжийг шинэчилсэн байхаар урьдчилсан дүр зураг харагдаж байна. АХБ-ны "Туул голын орчныг сайжруулах” төсөл хэрэгжихэд үндсэндээ бэлэн болсон. Бид төслийн саналаа нийслэлийн удирдлагатай нэгтгэх ажлыг хийж байна. Нийт 1.2 сая хүн амьдардаг нийслэлийнхэнд өгөөжтэй үр дүнд хүрэхүйц хэмжээнд төслийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Мөн Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь оршин сууж байгаа гэр хорооллын 197 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх асуудлыг гадаадын хандивлагч орон, олон улсын байгууллагуудад тавьж, жишиг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Эхний ээлжинд Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын 8000 гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх, цаашлаад БНХАУ, Мянганы сорилын сан зэрэг байгууллагад асуудлыг тавьж хотод төдийгүй орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Өнгөрсөн хавар салбарын сайд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрт гарын гарын үсэг зурсан. Энэ гэрээг хэрэгжүүлэх талаар юу хийж байна вэ?

-Дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудал манайд ч хүчтэй нөлөөлж байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдсэн. Одоо уг хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар яаралтай соёрхон батлуулахаар ажиллаж байна. Парисын гэрээний хэлэлцээр, түүний хэрэгжилтийг хангах үүднээс дэлхийн олон улс оронд санхүүгийн хөшүүрэг болох "Уур амьсгалын ногоон сан”-г бүрдүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг санхүүжүүлэхээр хөгжиж байгаа орнуудыг дэмжих санхүүгийн хуримтлал бий болж байна. Санхүүжилт авахын тулд улс орнууд бие биенээсээ урьтаж уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх төсөл хөтөлбөрөө өгөх ёстой байдаг. Манай улс ч хоцрохгүйн тулд яаралтай батлах шаардлага тулгарч байна. Тиймээс эхний ээлжинд Байгаль орчин уур амьсгалын санг байгуулж, дараа дараагийн ажлыг хийхээр бэлтгэл хангаж байна.

-Кувейт-Монголын судалгааны төвийн үйл ажиллагаа өнөөдөр ямар төвшинд явагдаж байна вэ. Таныг уг төвийг хувьдаа завшчихсан мэтээр мэдээлэл цацагдсан учраас асууж байгаа юм л даа?

-Монгол Улсын Засгийн газар, Кувейтын Засгийн газар хооронд байгуулсан байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд уг судалгааны төвийг байгуулж, 2015 оны аравдугаар сард барилгыг хүлээлгэн өгсөн байдаг. Гэсэн ч ашиглалтын зардал нь шийдэгдэхгүй байсаар олон асуудал үүссэн. Нэгдүгээрт, барилга нь чанаргүй баригдсан, хоёрдугаарт, инженерийн шугам сүлжээний холболт бүрэн хийгдээгүй зэргээс болж зарим барилга нь эвдэрсэн. Мөн цахилгаан, дулаан гээд урсгал зардлууд шийдэгдэхгүй хүнд байдалд байсан. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолоор судалгааны төвийн үйл ажиллагааг жигдрүүлж төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх шийдвэр гарч, менежментийг БОАЖЯ хариуцна гэж талууд гэрээ байгуулсан. Өнөөдөр судалгааны төв хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Судалгааны төвийн барилгыг төрийн өмчид шилжүүлэх асуудлыг бид хөөцөлдөж байна.

-Шонхор шувуу экспортлох асуудал байнга л хэл ам дагуулдаг. Өнөөдрийн байдлаар экспортод гаргаж байна уу?

-Үндэсний бахархалт шонхор шувууг ашиг олох зорилгоор хил давуулахыг таван жилээр хориглосон Засгийн газрын тогтоол 2013 онд гарсан. Өнөөдөр уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгэхдээ зөвхөн төрийн өндөр дээд түвшний албан айлчлалын үед соёлын зориулалтаар маш цөөн тоогоор барих зөвшөөрлийг олгож байхаар тогтсон юм билээ. Мөн шонхор шувуу хөдөөгүүр тавьсан эрчим хүчний шугаманд цохиулж үхэж байгаа гэх мэдээлэл бидэнд их ирдэг. Өмнө би энэ салбарын сайдаар ажиллаж байхдаа эрчим хүчний шугамуудыг шувуу үргээх сэнс, шувуу суух зориулалтын суудалтайгаар барих, нэгэнт стандарт бусаар баригдсан шугамнуудыг ч, хэрхэн өөрчлөх зэрэг асуудлаар хамтарч ажиллахаар Эрчим хүчний яамтай ажлын хэсэг гарган ажиллаж байсан. Энэ ажлын хэсгийн үйл ажиллагааг сэргээгээд ажиллаж байгаа.

-Хууль бусаар самар түүгчид ойд "бэлчиж” байна. Энэ үйлдлийг яаж хязгаарлах боломжтой вэ?

-Жилийн жилд л самрын болц гүйцээгүй, түүж бэлтгэх зөвшөөрлийн хугацаа болоогүй байхад ийм үзэгдэл болдог. Энэ жилийн тухайд бүр ч илүү байна гэж иргэд болон хяналт, шалгалтаар явж байгаа холбогдох газруудаас мэдээлэл ирж байна. Хичээл, сургуулийн цаг болсон, ард иргэд маань орлого багатай байгаатай ч холбоотой. Энэ жил зуншлага сайхан болсон учраас самар эрт болсон байна.

Ард иргэдийнхээ орлогын эх үүсвэрийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломж олгож самар түүж бэлтгэх өмнөх журамд өөрчлөлт оруулж, ирэх есдүгээр сарын 10-наас эхлэн түүж бэлтгэх зөвшөөрөл олгохоор Хууль зүйн яаманд хүргүүлээд байна. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүд маань өгөөж хишгээ өгч байгаа хуш модоо хайрлаж, гал түймэр тавилгүй, сонор сэрэмжтэй байгаарай гэж салбарын сайдын хувьд захимаар байна. Ард иргэд маань байгалийн өгөөж хишгээ зөв хүртэнэ гэдэгт итгэж байгаа.

-Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ойрын үеийн төлөвлөгөө, зорилт юу вэ?

-Бид ирэх жилүүдэд бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь чухал байна. Энэ чиглэлд бодитой ахиц дэвшлүүд ч гарч байгаа. Саяхан Цайны зам дагуух Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын холбоо байгуулагдсан. Ингэснээр эдгээр гурван улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд бодит утгаар нь санал болгох ажлын эхлэлийг тавилаа. Мөн 33 улс нэгдсэн Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт Монгол Улс нэгдэн орж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ирэх аравдугаар сард "Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил”сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд виз болон хилээр нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх, олон улсын болон дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Аялал жуулчлалын дэд бүтцийн асуудал, тэр дундаа орон нутгийн баазууд, зочид буудал, дэн буудлын стандарт, зэрэглэл тогтоох, аяллын гол марштрутуудаа гарган, тэр дагуу стандарт шаардлага хангасан 00-той, хоолны газартай, жижиг дэлгүүр зэрэг үйлчилгээтэй цогцолбор барьж байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгал, нүүдэлчин ахуй, цэлгэр уужим нутаг гээд Монголын өвөрмөц сайхан бүхнийг үзэх гэсэн гадныхан маш олон бий. Тэр бүхнээ бүтээгдэхүүн, баялаг болгохын тулд олон улсын жишиг стандартад нийцсэн үйлчилгээ, дэд бүтцээ хөгжүүлэх цаг болсон. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн их боломж бий. Энэ асуудлаар хоёр хөрштэй хил залгаа аймгууд нэлээд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад   өнгөрсөн долдугаар сард ирсэн жуулчдын тоо 61970-д хүрсэн нь өмнөх оноос нэг хувиар өссөн дүнтэй байна. Бид жил бүр Монголд ирэх жуулчдын тоог үе шаттай нэмэгдүүлэхийн төлөө тодорхой зорилтууд тавьж байгаа.

 

- Ирэх аравдугаар сард болох олон улсын хурал Монголын аялал жуулчлалын хөгжилд ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Энэ оны аравдугаар сарын 13-15-нд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран "Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” Торгоны замын олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг хурал Монгол улсын аялал жуулчлалын бодлогыг олон улсын өндөр дээд хэмжээнд сурталчлан таниулах, цаашид аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгон хөгжүүлж, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцоно. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, "Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нар болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдах учраас бараг л хоёр дахь АСЕМ гэмээр томоохон арга хэмжээ юм. 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болох зорилт тавьсан байдаг. Энэ зорилтоо бататгах, өөрийн орны аялал жуулчлалын брэндүүдийг олон улсын зах зээлд баталгаажуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэхчилэн энэ хурлаас бидэнд үлдэх өгөөж их. Хурлын үеэр нүүдлийн соёл иргэншлийг онцгойлон ярьж, дахин сэргээх, өвлүүлэн үлдээхэд тулгарч буй саад бэрхшээл, боломж бололцооны талаар зөвлөлдөнө.

 

-Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд салбар бүрт л таналт хийж байх шиг байна. Танай салбарт энэ тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Улсын төсвийн орлого эхний 7 сарын байдлаар 1.8 их наяд орчим төгрөгөөр тасарч байгаа тул Засгийн газраас Монгол улсын 2016 оны төсвийн тодотголын төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Монгол Улсын бүх төсөвт байгууллагуудад хийгдэж байгаа төсвийн тодотгол байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг ч тойрохгүй.   БОАЖ-ын сайдын багцаас төрийн өндөр болон төрийн захиргааны ажилтнуудын цалинг бууруулахад 81.6 сая төгрөг, бичиг хэрэг, тээвэр, шатахуун, шуудан, холбоо, интернэтийн төлбөр, бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс, урсгал засвар, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зэрэг зардлуудыг тодорхой хувиар болон зарцуулаагүй үлдсэн үлдэгдлүүдээс 524.8 сая төгрөг, байгаль орчныг хамгаалах арга хэмжээ, баяр, наадам, тэмдэглэлт ой, гадаад харилцаа зэрэг ангиллын зардлаас 198.4 сая төгрөг, хүрээлэн буй орчны судалгаа шинжилгээний зардлаас 1 тэрбум 350.2 сая төгрөг, аялал жуулчлалын зардлаас 370.1 сая төгрөг буюу нийт 2.5 тэрбум төгрөгөг хасахаар төлөвлөсөн. Манай яамнаас хямралыг хэрхэн даван туулах тусгай төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ төлөвлөгөөнд байгаль орчны салбараас орж байгаа орлогыг нэмэгдүүлэх, нэмэлт орлого олох боломжийг судлах, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг ажлуудыг тусгаж байна. Мөн Төсвийн тухай хуулийн дагуу 2013 оноос ус, ой, ан амьтан, ургамал ашигласны татвар хураамж орон нутагт ордог болсон. Эдгээр орлогууд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулагдах ёстой боловч тэр бүр зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа. Иймд байгалийн нөөц ашигласны орлогын тодорхой хувийг бодлогын яаманд төвлөрүүлж зориулалтын дагуу ашиглах шаардлагатай гэж үзэн асуудлыг судалж байгаа.

- Ер нь эдийн засгийн хямралын үеийг хэрхэн хүндрэл багатай давж болох вэ. Туршлагатай улстөрчийн хувиар байр сууриа илэрхийлнэ үү.Тойргийн сонгогчидтойгоо уулзахад юу ярих юм бэ?

-Улс орны нийгэм, эдийн засгийн хямралыг үүссэн шалтгаан бодит байдлыг манай ухаантай ард түмэн бие сэтгэлээрээ бүрэн ойлгож байгааг Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойргийнхоо иргэдийг төлөөлсөн 1000 гаруй сонгогчтой хийсэн уулзалтаас мэдэрсэн. Улс орноо өрийн дарамтаас гаргаж, уналтад орсон эдийн засгаа сэргээж, хөгжүүлэх, ард түмнийхээ амьжиргааг сайжруулах намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өмнө нь төсөөлж байгаагүй санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарч байна. Гэсэн хэдий ч бид сонгогдсон, томилогдсон эхний өдрөөс эхлээд ард түмэндээ амласан амлалтуудаа хэрэгжүүлж, эдийн засгаа эрүүлжүүлэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Бидний өмнө эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, монгол төгрөгийн худалдан авх чадварыг нэмэгдүүлэх, ард иргэдийн ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон томоохон сорилт тулгарч байна. Улс орны хэтэвч нимгэн эдийн засаг хүндхэн байгаа ч Монгол Улсын Засгийн газар хүүхдийн мөнгийг олгож, ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.Хямралыг хэрхэн давах шийдвэрээ Засгийн газар танилцуулсан. Ард иргэд маань бодит нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа нь биднийг урагшаа харж ажиллахад их дэм болж байна.

 

                                                                    Эх сурвалж: Өдрийн сонин

Д.ОЮУНХОРОЛ:УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВДАГ БОЛСНООР АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХАРИУЦЛАГА ДЭЭШИЛНЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани