Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Коксжих нүүрсний үнийн өсөлт хэр удаан үргэлжлэх вэ

Коксжих нүүрсний үнийн өсөлт хэр удаан үргэлжлэх вэ

 

Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн зургаан сарын дотор даруй 80 хувиар өслөө. Өвөл, хаврын заагт 80 орчим ам.долларт хэлбэлзэж байснаа гуравдугаар сараас зугуухан өгссөөр өнгөрсөн сарын сүүлээр 140 ам.долларын босго давж, 2014 оноос хойшхи дээд үзүүлэлтдээ хүрлээ. Коксыг металл, хүнд үйлдвэрлэлийн "талх” гэж нэрлэдэг. Эрдэмтэд энэ удаагийн өсөлтийг хар төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравдугаарт ордог Энэтхэг худалдан авалтаа нэмэгдүүлсэн, гол экспортлогчдын нэг БНХАУ олборлолтоо хорогдуулж, уурхайнуудын жилд ажиллах өдрийн тоог 330 байсныг 276 болгон багасгасантай холбон тайлбарлаж байгаа юм. 

Коксжих нүүрсний гол экспортлогч Австрали улс зах зээлийн нөхцөл байдал ийнхүү эерэгээр өөрчлөгдсөнтөй холбоотойгоор сүүлийн саруудад олборлолтоо эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд "BHP Billiton” зэрэг компаниудын хүчин чармайлт гол үүрэг гүйцэтгэж байгаа аж. 

Үнийн өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 

БНХАУ коксжих нүүрсний уурхайнуудынхаа ажиллах цагийг 20 орчим хувиар хорогдуулсан. Гэсэн ч ган боловсруулалтаа үргэлжлүүлэн өсгөсөөр буй. Энэ нь үнэ тогтвортой байна гэж найдах нэг хүчин зүйл мөн боловч эдийн засгийн шинжээчид,  судалгааны байгууллагууд, коксжих нүүрсний олборлолтоор дагнадаг компаниуд одоогоор энэ асуудлаар өөдрөг бус мэдэгдлийг хийж байгаа юм.  Тухайлбал, коксжих нүүрсний экспортоор дэлхийд тэргүүлэгч Австралийн "BHP Billiton” үнийн өсөлт он дуустал үргэлжилнэ гэж үзэхгүй байгаагаа шууд зарласан. Ашигт малтмалын үнэ ханшаар дагнасан агентлаг, судалгааны байгууллагууд ч асуудалд маш тайвнаар хандаж байна. Тодруулбал, тэд 2016 оны таамгаа 80 ам.доллараас дээш хөдөлгөөгүй хэвээр байгаа юм. Коксжих нүүрсний үнэ өсөхөд хамгийн их баярлах ёстой улсуудын нэг нь Австрали. Коксжих нүүрсний үнэ сэргэж эхэлсний дараа тус улсын эрх баригчид 2016-2017 оны төсөвтөө өөрчлөлт оруулан 91 ам.доллар байхаар тооцоолж оруулж ирсэн юм байна. Энэ шийдвэрийг нь эдийн засагчид "хэт өөдрөг” хэмээн зад шүүмжилжээ. Коксын үнийн талаар гутранги таамаг илэрхийлэгсдийн дурдаж байгаа шалтгаануудыг харваас "Олборлолтоо багасгах БНХАУ-ын шийдвэрт улс төр орсон байх магадлалтай, түүнчлэн нөөцөө ашиглах зорилгоос үүдэлтэй” гэсэн шалтгаан хамгийн их жин дарж байна. БНХАУ-ын коксжих нүүрсний гол ордууд байрладаг Шанси мужид хүчтэй аадар бороо орж, үер болсны улмаас гол замууд эвдэрч сүйдсэн. Урд хөрш импортоо нэмэгдүүлсэн нь үүнтэй их, бага хэмжээгээр холбоотой юм. Өөрөөр хэлбэл, цаг зуурын шалтгаантай гэсэн үг. Тиймээс БНХАУ-ын импорт эргээд бууна, тэр үед коксжих нүүрсний үнэ ч дагана гэж шинжээчид дүгнэж байна. 

Хэн юу хэлэв

Раг Удд: Үнийн өсөлт түр зуурынх

"BHP Mitsubishi Alliance”-ын Ерөнхийлөгч: 

-Коксын үнийг тодорхойлогч гол хүчин зүйл нь төмрийн хүдрийн эрэлт хэрэгцээ байдаг. Аль нэг улс олборлолтоо багасгаж бууруулах нь түр зуурын хөдөлгөөн үүсгэхээс  тогтвортой байдал үүсгэхгүй. Цаашид үнэ тогтвортой өснө гэсэн итгэл байхгүй учир манай компани зардлаа аль болох багасгаж, бүтээмжийг чинээнд нь тултал нэмэгдүүлэх бодлогоо өөрчлөхгүй. 

Альберто Кальдерон: Үнэ цаашдаа 120 орчим ам.доллараар тогтох байх

Уул уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэгч "Orica” компанийн захирал:

-Үнэ цаашдаа 120 орчим ам.долларт тогтох болов уу. БНХАУ-ын коксжих нүүрсний талаар баримталж байгаа бодлого үүнд нэг их нөлөө үзүүлэхгүй. Харин Энэтхэгийн төмрийн хүдэр боловсруулалт өсч байгаа явдал ийм найдлага төрүүлж байгаа юм.

Даниэль Хайнс: Коксын үнэ оны эхнийхээс ямар ч байсан өндөр тогтоно

"ANZ”-ийн шинжээч:

-Оны эхний улиралд коксжих нүүрсний үнэ дэндүү бага, өртгөөсөө ч доогуур байсан. Тиймээс энэ удаагийн өсөлтийг байх ёстой хэмжээнд очиж байгаа гэж ойлгож болно. Цаашид зохистой хэмжээндээ тогтох байх. Оны эхнийх шиг тэгтлээ доошоо орохгүй. Дэлхийн нэр хүндтэй эдийн засагчид коксжих нүүрсний үнийн энэ удаагийн өсөлтийг ийнхүү удаан үргэлжлэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч буцаад өртгөө ч нөхөж чадахгүй болтлоо унахгүй гэдэгт санал нэгдэж байна.

Коксын үнийн өсөлт Монголд хамаатай юу

Коксжих нүүрс бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүн. Үнэ нь өндөр байх үед төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээгээрээ зэсийг давж гарч байсан удаа ч бий. Гэхдээ манай улсын хувьд зэс, нүүрс хоёрт нэг том ялгаа бий. "Эрдэнэт” УБҮ баяжмалаа Лондонгийн металлын биржийн ханшаар зардаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн үнээр өгч чаддаг. Харин коксжих нүүрсний хувьд өөр. БНХАУ-ын хэлсэн үнээр нь өгөхөөс өөр аргагүй байдалтай явж байна. 

Энэ оны эхний найман сарын байдлаар 8.2 сая тонн коксжих нүүрс экспортолсны 4.5 саяыг нь "Эрдэнэс Тавантолгой” ХК олборложээ. Тус компани олборлосон нүүрсээ БНХАУ-ын "Чалко” компанид 27 ам.доллараар нийлүүлж байна. Нүүрс нийлүүлэх гэрээг улирал тутамд шинэчилдэг бөгөөд ирэх аравдугаар сараас 30 орчим ам.доллар болгож нэмэгдэнэ хэмээн удирдлагууд нь ярьж байгаа юм. Манай нүүрс нэгдүгээрт, угааж боловсруулаагүй, хоёрдугаарт, олборлогдоод 2-3 жил болсон, чанарын өөрчлөлттэй овоолгоны нүүрс учраас ийнхүү дэлхийн зах зээлийн үнээс дөрөв дахин хямдаар зарж байгаа гэнэ. Бусад компаниудын хувьд, "Эрдэнэс Тавантолгой”-н хямд үнээс шалтгаалж нүүрсээ өндөр үнээр борлуулах боломж нь хязгаарлагддаг байна. 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдэгдлээс харахад "Чалко”-д төлөх өрийг 2017 он дуусахаас нааш барагдуулж амжихгүй. Тиймээс дэлхийн зах зээлийн үнэ энэ жил ч, ирэх жил ч манай олборлогчдод онцын хамааралгүй байх нь.  

Т.Наран: Хятадуудын мэдэлд орсонтой холбоотой

"Монгол нүүрс" ассоциацийн гүйцэтгэх захирал:

-Дэлхийн зах зээлийн үнэ Монголд хамаагүй байгаа нь төрийн мэдлийн Тавантолгойн орд газрын үйл ажиллагаа хятадуудын мэдэлд бүрэн орсонтой холбоотой. Тавантолгойн нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэл, удирдлагын багийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "TTJVCo” компани хариуцдаг. Энэ бол алдагдалтай ажиллах үндсэн шалтгаан. 

Л.Наранбаатар: уул уурхайг хамгийн бүдүүлэг хэлбэрээр явуулж байна

Уул уурхайн эдийн засагч:

-"Чалко”-гийн өрийг төлөх нэрээр хятадууд манай нүүрсийг хамгийн хямд үнээр буюу өртгөөр нь авч байгаа. Үндсэндээ гаднаас нь харахад Тавантолгой Монголын төрийн мэт харагдаж байгаа ч Хятадын мэдэлд очсон гэж харагдахаар байгаа юм. Төрийн өмчит компани нь идэвхи зүтгэл байхгүй, ямар ч боловсруулалтгүйгээр зарж байгаа нь уул уурхайг хамгийн бүдүүлэг хэлбэрээр явуулж байна.

Эх сурвалж: Ардын Эрх сонин

Коксжих нүүрсний үнийн өсөлт хэр удаан үргэлжлэх вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани