Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголд хүртээлгүй ОГЦОМ ӨСӨЛТ

Монголд хүртээлгүй ОГЦОМ ӨСӨЛТДэлхийн коксжих нүүрсний зах зээлийн том хэрэглэгч болох Хятад хэрэглээ болон нийлүүлэлтээ бууруулж байгаа бол Энэтхэг төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгцээнээсээ үүдэж, эрэлтээ өсгөсөөр байна.

 

Сүүлийн хоёр жил гаруй уналттай байсан коксжих нүүрсний ханш сүүлийн хагас жилд 80 хувь, наймдугаар сард 41 хувиар өсч тонн нь 140 ам.доллартай дүйж, сүүлийн хоёр жил хагасынхаа хамгийн өндөр өсөлтийг үзүүлж байна.

Бээжин жилийн 360 хоног нүүрс олборлодог байсныг 276 болгон олборлолтдоо хязгаар тогтоохоор шийдээд буй. Учир нь, саяхан орсон хүчтэй борооны улмаас Хятадын нүүрс олборлож, нийлүүлдэг гол сум болох Шанси мужийн тээврийн гол зам болон байгууламж эвдэрснээс дотоодын нүүрсний нийлүүлэлтээ хязгаарлахад хүргэжээ. Энэ нь дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлт багасч, ханш өсөхөд багагүй нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж байна. Цаг агаарын энэ гамшиг Австралийн нүүрсний нийлүүлэлт буурахад нөлөөлөв. Австралийн коксжих нүүрсний гол хэрэглэгч нь Энэтхэг, Хятад билээ. Австралийн Үйлдвэрлэл, инновац, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн долдугаар сард энэ санхүүгийн жилд улсынхаа металлургын салбарын гол бүтээгдэхүүн нүүрсний үйлдвэрлэлээ хоёр хувиар өсгөж, 192 сая тоннд хүргэнэ хэмээн албан ёсоор мэдээлсэн.

Хэдий Австралийн Засгийн газрын зүгээс ийм том зорилго тавьсан ч нүүрсний ханш унаж, эрэлт буурснаас тус улс 2016-2017 онд нүүрсний экспортоос олох дундаж орлого таван хувиар буюу 18.2 тэрбум австрали ам.доллараар буурахаар байгаа юм. Австралийн ДНБ-ий 12 хувийг дангаараа эзэлдэг нүүрсний экспортоос тус улс өнгөрсөн онд 37 тэрбум австрали ам.долларын орлого төвлөрүүлсэн бол үүний дараагаар төмрийн хүдрийн экспорт өндөр жин дарж байна.

Австралийн коксжих нүүрсний үнэ 2011 онд.нэг тонн нь 330 ам.долларын оргил ханшид хүрч байсан бөгөөд түүнээс хойш ханш нь тасралтгүй суларсаар өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 80 ам.доллараас ч бага үнэтэй болоод байсан юм. Дэлхийн зах зээлд уг түүхий эдийн эрэлтийн өсөлт саарч нийлүүлэлт нэмэгдэх тул үнэ ханш цаашид доогуур түвшинд хадгалагдана гэж шинжээчид тооцоолж ирсэн юм. Нөгөөтэйгүүр коксжих нүүрсний үнэ ийнхүү өсч байгаа ч ханшийн өсөлт урт хугацаанд хадгалагдах эсэх нь эргэлзээтэйг шинжээчид сануулж байгаа юм.

Коксжих нүүрсний зах зээлийн үнийн өсөлт манайд экспортын ханшид эергээр нөлөө үзүүлэхгүй байна. Учир нь, манайх нүүрсээ ихэвчлэн Хятадын хойд хэсэг болон Өвөрмонголын харьцангуй хямд ханштай зах зээлд нийлүүлдэг, нүүрсний худалдааны гэрээгээ улирал, эсвэл түүнээс дээш хугацаагаар хийдэгтэй холбоотойг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн Н.Алгаа тэмдэглэв. Энэ талаар "Энержи Ресурс" компанийн гүйцэтгэх захирал Г. Батцэнгэл өөрийн твитгер хуудаснаа "Олон улсын зах зээлийг дагаад нүүрсний үнээ 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" улирлаар нь үнийг 25 ам.доллар дээр фикс хийсэн гээд "янаглаж" байна. Хятадын нүүрсний ченжүүд Монголд орох орлогоос "хусаад" байна гэж хэдэн жил хэллээ. "Эрдэнэс Тавантолгойн"-хон ойлгох болоогүй юу?” хэмээн жиргэжээ.

Ийнхүү олон улсын зах зээлд коксжих нүүрсний ханш нэг сарын дотор 80 хувь өсч 140 ам.доллартай дүйсэн байхад үүнээс Монголын компаниуд ашиг хүртэх боломжгүй байгаа нь харамсалтай. "Эрдэнэс Тавантолгой” компанийн "Чалько” компанид өрөндөө төлж буй тогтмол доогуур тогтоосон ханш нь ийнхүү бусад нүүрс экспортлогч компанийн зах зээлийг хумьж байна.

"Эрдэнэс Тавантолгой” компани "Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу II улирлын индексээр нэг тонн коксжих нүүрсийг 24.4 ам.доллараар борлуулж байсан ажээ. Олон улсын зах зээлд нэг тонн нь 140 ам.доллар хүрээд буй коксжих нүүрсийг манайх тав дахин хямд ханшаар нийлүүлж байгаа гэсэн үг. Үүнээс Хятад, өвөр Монголын нүүрсний экспорглогч компаниуд ихээхэн ашиг хүртэх боломж бүрдэж байгаа юм. "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа , "Чалко” компанид 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 121.2 орчим сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн өртэй байсан. Өнөөдрийн байдлаар 111 сая ам.долларын үлдэгдэлтэй. Энэ жил ойролцоогоор 50 орчим сая ам.доллар төлнө гэсэн төлөвлөгөөтэйгөөр олборлолт, тээвэрлэлт, борлуулалтаа хийж байна.

"Чалко”-гийн урьдчилгаа төлбөр жилийн 10 гаруй хувийн хүүтэй, сард дунджаар 900 мянга орчим ам.долларын хүү төлж байна” хэмээн тайлбарлажээ. Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой” компани өрөө төлж дуусгаад, зах зээлийн ханшаар ямар нэг барьцаагүйгээр нүүрсээ борлуулах хугацаа наад зах нь хоёр жил байх нь. Эдийн засгийн хямралын үед коксжих болон хүрэн нүүрсний ханшид өсөлт ажипгагдсан ч дотоодцоо нүүрсний компаниуд нэг нэгнийхээ ханшийг унагасан хэвээр байвал зах зээлийн өсөлт Монголд мэдэгдэхгүй юм байна.

Дашрамд, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 11 сая тонн нүүрс экспортолжээ. Өнгөрсөн онд манай улс 14.4 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ онд 19 сая тонныг экпортолно хэмээн төлөвлөсөн. Энэ оны долдугаар сарын байдлаар "Эрдэнэс Тавантолгой” компани дөрвөн сая тонн, "Энержи Ресурс” компани 704.4 мянган тонн, "МАК” 2 сая 523 мянган тонн, "Саусгоби сэндс” хоёр сая тонн, "МОЭНКО” 135 мянган тонн, "Өсөх Зоос” компани 739 мянган тонн, "Чинхуа Мак Нарийн сухайт” 147 мянган тонн, "Тавантолгой” компани 643 мянган тонн нүүрс тус тус экспортолжээ.

 

Б.Ууганбаяр

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Монголд хүртээлгүй ОГЦОМ ӨСӨЛТ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани