Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтчин тэрбумтнууд ба самарчин ард түмэн

Алтчин тэрбумтнууд ба самарчин ард түмэнМөнгөөр дутахын зовлон үзээгүй, ард түмэн яаж амьдарч байгааг мэдэхгүй, тансаглалын заагийг хаагуур татахаа ч мэдэхгүй хэдэн хүнийг төрд сонгосныхоо горыг бид яс махандаа тултал амсч байна. Өөрсдийнхөө тансаглалыг танахаа мэдэхгүй байж ард түмнийхээ халаас руу хээв нэг гараа дүрэх төрийн түшээд одоо бүр байгалийн баялгаа хүртэл иргэдээс харамлаж байна. Яг үнэндээ энгийн иргэд энэ эх орны байгалийн баялгаас юуг нь хүртэж байгаа юм. Хуруу хумсаа хуйхалж байж алтны үртэс түүнэ, тэгэхээр "нинжа” гэж ад үзнэ, янз бүрийн хууль журам, дүрэм ярина.
 
Энэ нь иргэдэд хүртээлгүй, баячуудад өгөх ёстой гэсэн үг бус уу. Газрын баялаг болсон алтыг тэрбумтнууд хэмжээ хязгааргүй ухан авч, эцэст нь  байгаль орчныг яаж бохирдуулсныг, тэдэнд хууль дүрэм хэрхэн үйлчилдгийг Орхон голын жишээгээр бэлхэнээ хар. Гэтэл ядарсан ард түмэн самар түүхээр байгаль сүйтгэлээ гэнэ. Хориглож байгаа шалтаг нь инээдтэй. Модон мунаар хуш модыг цохихоор үхээд дуусна. Монголын хушин ойн нөөцийг барчихна гэнэ. Д.Хаянхярваа гишүүний хэлснээр ёстой битгий хуц. Самар түүж байгаа хүмүүс хог тариад, тэр нь байгалийг сүйрүүлээд байгаа гэсэн. Монголын төр өнөөдөр самар түүж, амьдралаа залгуулж байгаа ядарсан иргэдээрээ тоглож байхаар жинхнээсээ байгаль орчин сүйдэлж байгаа баячуудтай хариуцлагын талаар эхлээд ярь. 
 
Өнөөдөр Орхон гол шавар шавхайгаар урсч байна. Архангай, Өвөрхангай, цаашлаад Булган, Орхон аймгийн олон иргэд, мал амьтан цэвэр усаар ундаалах аргагүй болчихоод байгаа. Эрхэм дарга гуайнууд баахан ажлын хэсэг байгуулж, шалгаж байна л гэдэг. Өнөөдрийг болтол юу хийсэн юм бэ. Харин сая шинэ сайд Д.Оюунхорол алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг түр зогсоолоо. "Алтны магнат” гэгдэх Ц.Мянганбаяр, Б.Эрдэнэбатын "Эрэл” компаниуд Өвөрхангайд сүүлийн хэдэн жил алт ухаж, эцэст нь ийм байдалд хүргэсэн. Тэдний нэг нь алтнаас олсон мөнгөөрөө модель хүүхнүүд зугаалуулж, нөгөө нь бохир улс төрдөө цацсан. Тэд хожоод л хэвтэж байгаа. Алтыг нь аваад авдрыг нь хаяад явдаг хүйтэн сэтгэлтэй тэрбумтнуудын жишээг дурьдаад дуусахгүй.
 
Өвөрхангайн Уянга суманд Өлтийн гол гэж ямар сайхан гол байлаа. "Эрэл” компани хөрсийг нь хэд эргүүлээд, усыг нь дараад л хаясан. Одоо Өлт ямар байгаа билээ.  Алт олборлохын тулд хэчнээн га ойг хядаж, ашигт малтмалын талбайгаа цэвэрлэж авч байгаа компаниуд дүүрэн л байна. Архангайн Цэнхэр сумын нутаг дахь Шийртийн алтны уурхайд олборлолт хийж байгаа компаниуд эхэн үедээ хэчнээн га ойг сүйтгэснийг албаны хүмүүс мэддэг. Мэддэг ч мэдээгүй дүр үзүүлдэг. Тэгвэл өнөөдөр самар түүж байгаа хүмүүс хэдэн ширхэг мод унагаасан юм бэ. Хэдэн гол ширгээж, хэдийг бохирдуулсан юм бэ.
 
Үгүй л байхгүй юу. Хугацаа нь болоогүй байхад түүлээ л гэнэ. Аль 10, 20 жилийн өмнө л иргэд наймдугаар сарын дундаас л самар түүдэг байсан. Гай болоогүй л байгаа биз дээ. Ингэж мунхаглаж байхаар самраа гадагш нь үнэтэй гаргадаг болох боломжийг судлаад, бодлогыг нь гаргаад, ард иргэддээ хэрэгтэй юм хийгээч. Гуравхан сая хүнээ тэжээж чадахгүй, дэлхийн шившиг болгож байгаагаа мэдэж байна уу.  Нэг япон хүн Монгол гуравхан сая хүнтэй, тэд нь ядуу юм уу. Тэгвэл би нэг арал дээр тэр гурван сая хүнийг нь авчирч тэжээе. Харин тэр том газар нутгийг нь өгчих гэсэн байна хэмээн бичсэнийг нүүр номоор нэг тараасан байна лээ.
 
Аливаа зүйлийг утга учиргүй хориглох нь дандаа муу үр дагавар дагуулдаг. Энэ жил самар түүлгэхгүй гэж муйхарлан хорьсноос болж хэдэн цагдаа, байцаагчид, ой хамгаалагч нар л башийлаа. Өвөрхангайн хэдэн суманд төрийн зарим албаныхан иргэдийг самар түүхээр ууланд гарахад нь хориглоогүй. Зүгээр нүдэн балай оруулчихсан гэсэн. Хэд хоногийн дараа түүсэн самрыг нь очиж хураагаад, хөөгөөд явуулчих жишээтэй.
 
Хураасан самраа тэд улсын орлого болгоно гэж байх уу. Өөрсдөө л эд бад хийгээд, зүгээр байж байгаад мөнгөтэй болчихдог хэмээн нутгийнхан ярьдаг нь ортой биз. Харин ядарсан иргэд мөнгө төгрөг, цаг хугацаа, хөдөлмөрөөрөө "шатаад” л дуусна. Уг нь манайхнаас өөр, ухааны жижигхэн хэлтэрхийтэй хүмүүс бол ард түмний самар түүхийг хориглож мэдрэлтэж байхын оронд харин ч татвар мөнгөө хураагаад, асуудлаа шийдээд явбал дээр биш үү. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын удирдлагууд яаж байна. Самар түүж байгаа иргэдээсээ багахан татвар аваад, цугласан мөнгөөр нь хүүхдийн цэцэрлэг барьчихлаа. Яагаад энэ аргыг хангайн бүсийн, самар жимс ургадаг сумын удирдлагууд ашиглаж болохгүй гэж.
 
Иргэд нь хэдэн төгрөгтэй болоод, амьдрал ахуйдаа нэмэрлэчихнэ. Сумд нь ч гэсэн жаахан татвар аваад, түүгээрээ зарим асуудлаа шийдчихнэ. Бид ингэж ажиллаж, байгалийн баялгаа нийтээрээ хувааж идэх цаг болсон.  Томчууд, баячууд нь Монголын өнгөтэй өөдтэй гэсэн бүхий л ашигт малтмал, байгалийн баялаг, алт эрдэнэсийг ухаж баяжиж байхад ядарсан иргэд нь ядаж самар ч болов түүж, бор ходоодоо борлуулах эрхтэй баймаар байх юм.
 
mminfo.mn
Алтчин тэрбумтнууд ба самарчин ард түмэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани