Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтайн Хүдэр ХХК

Алтайн Хүдэр ХХК
"Алтайн Хүдэр” ХХКомпани нь Монголын үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани юм. Бид Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таяннуурын ордод геологийн эрэл, үнэлгээ, нарийвчилсан болон ашиглалтын хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, ордын нөөцийг олон улсын стандартын дагуу баталгаажуулж, Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгүүлсэн.

"Таяннуур”-ын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий 13527А, 15377А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлж дэлхийн шилдэг техник, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг цогцлоон бүтээж байна.

"Алтайн Хүдэр” ХХК-ийн Таяннуурын төмрийн хүдрийн ордын байршил:
  • Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт оршдог
  • Улаанбаатар хотоос 1300 километр
  • Говь-Алтай аймгийн Алтай хотоос 300 километр
  • Монгол Улс-БНХАУ-ын хилийн гарцаас 168.34 километр
 










 
Таяннуур уурхай
Таяннуурын ордын нөөцийг бүрэн ашиглах, байгаль орчинд хор нөлөө багатай, ашиглалтын зардал хамгийн бага, уулын ажлыг хамгийн оновчтой төлөвлөх зорилгоор уул уурхайн программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлж уулын ажлыг төлөвлөн ажиллаж байна. Таяннуурын ил уурхай нь 2010 онд Caterpillar, Liebherr, Atlas Copco, Hyundai фермийн 50 гаруй орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр 400 мянган тонн 61 хувиас дээш агуулгатай сайн чанарын баяжмал үйлдвэрлэн экспортолсон. Тэсэлгээний ажилд сүүлийн үеийн өндөр бүтээмж, тэсрэлтийн хүч, аюулгүй найдвартай ажиллагаа өндөртэй тэсрэх бодис, нонель системийн хоршлыг ашиглаж байна. Тэсэлгээний ажлыг хамгийн бага зардлаар өндөр үр ашигтай байлгах зорилгоор тэсрэх бодисыг цооногт нь цэнэглэгч машиныг үйлдвэрлэлд нэвтрүүллээ.

Баяжуулах үйлдвэр
"Алтайн Хүдэр” ХХК нь уул уурхайн том оврын өндөр бүтээмжтэй, найдвартай ажиллагаатай техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж үйлдвэрийн өргөтгөл, парк шинэчлэлтийг шат дараалан хийснээр 2011 онд 2 сая тонн, 2012 онд 5 сая тонн, 2013 онд 7 сая тонн, 2014 онд 9 сая тонн, 2015онд 11 сая тонн баяжмал үйлдвэрлэн,экспортлохоор төлөвлөн ажиллаж байгаа юм.

"Алтайн Хүдэр” ХХК "Таяннуур” төслийн хүрээнд жилдээ 3,0 сая тонн төмрийн баяжмалыг хуурай соронзон сеператорын аргаар баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн үйл ажиллагаа нь 2009 оны эхээр Англи улсын Терекс Пегсон компанийн хөдөлгөөнт бутлалтын шугамыг ашиглалтанд оруулсанаар эхэлсэн юм.               
Үйлдвэрийн баяжуулах шугам нь АНУ-ын Эриез компанийн соронзон сеператорыг хэрэглэж байна. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадал бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ -ын цагт тус бүр нь 300 тонн хүдэр бутлах бутлалтын 2 үйлдвэр, цагт 600 тонн хүдэр буталж баяжуулах 4-р үйлдвэрийг ашиглалтанд орууллаа.

Мөн ийм хүчин чадалтай 5, 6 дахь үйлдвэрүүдийг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Эдгээр үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажилласнаар 500 орчим хүнийг ажлын байраар хангана.                
Энэхүү үйлдвэрүүд нь төмрийн хүдрийг буталж, хуурай соронзон сеператорын аргаар баяжуулан, хамгийн бага ширхэглэлтэй, өндөр агуулга бүхий баяжмал гаргаж байгаагаараа бусад үйлдвэрүүдээс онцлогтой. Үйлдвэрийн хаягдлыг эргээд нойтон аргаар баяжуулан жилд 2,0 сая тонн төмрийн баяжмал үйлдвэрлэх боломж байгаа нь хаягдалгүй технологийг бодит амьдралд хэрэгжүүлэх нэгэн гол шалгуур болно.                       
Уг үйлдвэрүүдийг үндэсний их, дээд сургуулийг уул уурхайн баяжуулалт, металлургийн чиглэлээр төгссөн инженер техникийн ажилтнууд удирдан ажиллуулж байна.
 
Лаборатори
Зах зээлд өрсөлдөх чадвартай сайн чанарын баяжмал үйлдвэрлэн, экспортлохпроцессыг хянах зорилгоор өрөмдлөг, тэсэлгээ, баяжуулалт, тээвэрлэлт, хил гааль зэрэг бүх шат дамжлагаас дээж авч шинжлэх орчин үеийн техник, технологи бүхийлабораторийг ашиглалтанд оруулан ажиллуулж байна. Мөн уулын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, техник ашиглалтыг дээшлүүлэх, оновчтой зохион байгуулах зорилгоор түүний гүйцэтгэлийг хянах, дүн шинжилгээ хийх pit-ram, pit domeпрограммуудыг нэвтрүүлэхээр Макромайн компанитай хамтран ажиллаж байна.
 
Авто засвар
Уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, техник ашиглалтыг сайжруулах, засварын ажлын чанарыг дээшлүүлэх зорилгоор 250 тн -ын экскаватор, 140 тн -ын даацтай уулын хүнд даацын автосамосвалыг хүлээж авах засварын төвийг 2011 оны 01 дүгээр сард ашиглалтанд оруулсан юм.
 
Таяннуур уурхайн хотхон
"Таяннуур” уурхайн хотхон нь ажилчдынхаа эрүүл, тав тухтай, аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөлийг хангасан, 2100 метр квадрат 110 өрөө бүхий 500 гаруй хүн амьдрах сууц, оффисийн зориулалттай 1500 метр квадрат 2 давхар барилга, 300 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай зоогийн газартай. Мөн тогтмол халуун ус, үсчин, дулаанаар хангах уурын зуух, байнгын ажиллагаатай угаалга, хими цэвэрлэгээ, ажиллагсдын амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан сагсан бөмбөгийн талбай зэргийг цогцоор нь шийдсэн.
Уурхайн хотхон нь үүрэн холбооны сүлжээ, кабелын телевиз, өндөр хурдны интернет зэрэг хүний хэрэгцээнд шаардлагатай бүхий л зүйлээр бүрэн тоноглогдсон.
"Таяннуур” кэмп нь инженерийн орчин үеийн шийдэлтэй Монгол Улсын стандартыг хангасан хотхон юм.

Улмаар бид 7650 метр квадрат талбайтай, доороо зоорийн давхартай 800 ажиллагсдын тав тухтай сууц, 1090 метр квадрат бүхий 600 хүний багтаамжтай зоогийн газар, нийтийн халуун усны газар, авто гараж, барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
"Алтайн Хүдэр” ХХК -ийн бүтээн байгуулалт нь дэд бүтцийг цогцоор нь шийдсэн, уурхай дагасан жишиг цогцолбор хот байгуулах эхлэл суурь нь болж байна.

Уурхайн хэлтэс
Манай уурхай 2012 оны 2-р улирлаас дэлхийн уул уурхайн сүүлийн үеийн техник технологиор бүтээгдсэн HITACHI EX-2500 маркийн экскаватор болон CAT-777D маркийн автосамосвалуудыг  уурхайн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн бөгөөд HITACHI EX-2500 маркийн экскаваторыг манай Таян Нуурын уурхай Монголд анх удаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь өндөр хүчин чадалтай, шатахуун бага зарцуулдаг, засвар үйлчилгээний зардал бага зэрэг давуу талтай бөгөөд эдгээр техникийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал нь манай уурхай дэлхийн уул уурхайн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгааг илтгэн харуулж байна.

Мэдээлэл Технологи
Бид 2012 оны 9-р сард GSM утасны сүлжээний өргөтгөлийн ажлыг үүрэн холбооны тэргүүлэх оператор Мобиком компанитай хамтран амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд сүлжээний өргөтгөлийг хийснээр Авдрантын овооноос 80км радиуст гар утасны сүлжээ барих боломжтой болж, Цээл сумын багууд  болон малчин айлууд ч мөн Мобикомын сүлжээнд бүрэн  холбогдоод байна.

Энэ өргөтгөлийн ажлууд нь Таян нуурын уурхай дээрх холбоо харилцааг цогцоор нь шийдсэн мэдээлэл технологийн томоохон ажил болсон бөгөөд GSM утасны сүлжээ, өндөр хурдын /8 мегаватт/ интернэтийн холболт, оффис болон кемпийн байранд 24 цагийн интернэт, утасгүй интернэт, кабелийн сүлжээнд бүрэн холбогдлоо.

Тээврийн хэлтэс
Тээврийн хэлтэс нь 2012 оны 4-р улиралд тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах зорилгоор "Тээврийн аян”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ аяны хүрээнд тээврийн машины парк шинэчлэлтийг хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор HOWO маркийн өөрөө буулгагч тээврийн машиныг үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Sinotruk загварын HOWO маркийн тээврийн машин нь шатахуун бага зарцуулдаг, өндөр хүчин чадалтай, ашиглалтын явцад эвдрэл гэмтэл бага гардаг байна. Эдгээр машиныг тээвэрлэлтэд ашиглах болсноор ажлын байрыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулж, улмаар тээвэрлэлтийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж байгаа томоохон үйл явдал боллоо.

Барилгын хэлтэс
Таян нуурын уурхайн кемпийн дэд бүтцийн өргөтгөлийн ажлууд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны 1-р улирлын байдлаар 11.4 MW эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай цахилгаан станцын барилгын ажлыг гэрээт байгууллагуудтай хамтран гүйцэтгэлээ. Цахилгаан станц, дахин дамжуулах станцууд ашиглалтанд орсноор кемп, баяжуулах үйлдвэрүүд, хүнд машин механизмын засварын цех зэрэг уурхайн бүх нэгжүүдийг эрчим хүчээр бүрэн хангаж байна. Бид цаашид цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ингэснээр уурхайн бусад төслүүд төдийгүй ойролцоох орон нутгийн иргэдийг цахилгаанаар хангаж, уурхай дагасан туслах аж ахуйг хөгжүүлэх боломж бололцоо нээгдэх юм.

Таян Нуурын уурхайн кемпийн барилга байгууламжийн өргөтгөлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэн энэ оны 3-р улиралд багтаан 600 ажилтны кемпийн барилгыг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Энэхүү барилга нь сүүлийн үеийн барилгын техник технологийн шийдлийг тусгасан 3 давхар, А, Б, В блокоос бүрдэх бөгөөд кемпийн ажилчдын оршин суух бүхий л бололцоог хангасан, төвлөрсөн дулаан хангамж, халуун хүйтэн ус, цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдсан  нь  ажилчдын тав тухтай амьдрах боломжийг цогцоор нь шийдэж өгсөн юм.

Мөн  уурхайн айлчлал хийж буй зочид, албан томилолтод  зориулсан бүрэн тохижуулсан зочид буудлын зориулалттай өрөөнүүдийг ч мөн  ашиглалтанд оруулсан бөгөөд , ажилчдад зориулсан бүрэн тохижуулсан үзлэг эмчилгээний өрөө, тэдний  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан фитнесс, чийрэгжүүлэлтийн өрөө, кино үзвэр,  сургалт семинарын зориулалттай өрөөнүүдийг зориулалтын дагуу  шийдэж өгсөн.

Энэхүү барилгын ажил нь орон нутагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажил болсон бөгөөд цаашид өөрсдийн  чадварлаг мэргэжилтэй боловсон хүчин, техник, технологи, тоног төхөөрөмждөө тулгуурлан орон нутагт үлдэцтэй, томоохон бүтээн байгуулалтын ажлууд болон сум орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх ажилд гар бие оролцон  цаашид хамтран ажиллахдаа таатай байна.
 
Төслийн түүх
Таяннуур орд нь Улаанбаатар хотоос баруун-баруун өмнө зүгт 1300 км-т, Говь-Алтай аймгийн төвөөс 162 км мөн Цээл сумаас баруун зүгт 18 км-т байрладаг.

Улаанбаатар хотоос Өвөрхангай, Өвөрхангайгаас Баянхонгор аймаг хүртэл засмал замтай ба цаашаа "Таяннуур” төсөл хүртэл хатуу шороон замтай. Тус төсөл Говь-Алтай аймгийн Алтай хот болон Цээл сумын төв хүртэлх хатуу хучилттай шороон замтай холбогдсон.

Регионал геологи: Таяннуурын бүс болон түүний эргэн тойрон бүсүүд нь цөл хээрийн болон хагас цөлийн бүсэд Сухайтын хөндий болон Монгол Алтайн салбар уулс болох Их Таянын, Бага Таянын уулсын хооронд далайн түвшинээс 1,788-2,258 м-ийн өндөрт оршиж байгаа юм.

2008 оны VIII сард манай компани Хятадын Baosteel-н охин компани болох Bayi Steel - тэй анхны урт хугацааны гэрээг амжилттай байгуулж, төмрийн хүдрийн ламп туршилтын журмаар нийлүүлж, 2009 оны IV сард төмрийн хүдрийн баяжмал - бүтээгдэхүүн экспортоор тус тус нийлүүлсэн. "Алтайн Хүдэр” ХХК-ийн албан ёсны экспортын үйл ажиллагаа 2009 оны Х сард эхэлсэн.
 
http://www.altainkhuder.mn
Алтайн Хүдэр ХХК
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани