Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны 35.5 сая ам.долларын гэрээ байгууллаа

БНХАУ-ын "Smart Oil Investment” компани "Эргэл XII” талбайд найман жил хайгуул хийнэ.

Газрын тосны ханш ёроолын цэгтээ дэнжигнэж буй ч Монголын "шингэн алт”-ыг чиглэх мөнгөний урсгал тасрахгүй байна. БНХАУ-ын "Smart Oil Investment” компани Дорноговь аймгийн "Эргэл XII” талбайд 35.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа. Гэрээний дагуу тус компани "Эргэл XII” талбайд найман жилийн хугацаанд хайгуул хийнэ. Хайгуулын ажил амжилттай болбол газрын тосны гарцын 60 хувийг "Smart Oil investment”, үлдсэнийг Монгол Улсын Засгийн газар эзэмшихээр Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгажээ.

"Эргэл XII” талбайн байгаль орчны судалгаа, нөхөн сэргээлтэд нэг сая ам.доллар зарцуулна

"Эргэлт XII” талбайд геологи, хүндийн хүч, соронзон хайгуул хийнэ. Мөн 100 ам километр гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, үнэлгээний найман цооног өрөмдөх аж. Талбайн байгаль орчны судалгаа, нөхөн сэргээлтэд нэг сая ам.доллар зарцуулахаар төлөвлөснөө "Smart Oil investment” компаниас мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газар 2014 онд 11630 ам километр талбай бүхий "Эргэл XII”-д нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ үеэр хайгуул, олборлолтын туршлагатай, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Smart Oil investment” компани шалгарсан байна.

Манай улсын газрын тосны хайгуул, ашиглалтын салбарт татсан хөрөнгө оруулалт нийт 2.9 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Одоогоор гурван талбайд олборлолт хийж байна.

ШАТАХУУНЫ ЖИЖИГЛЭНГИЙН ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАРИХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баатарцогтоос зарим зүйлийг тодруулав.

-Өмнөх Засгийн газар татвараар дамжуулан шатахууны үнийг тогтвортой барих чиглэл баримталсан. Энэ бодлого үргэлжлэх үү? 
-Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барихаар ажиллаж байгаа. Шатахууны үнэ нь татварын бодлоготой холбоотойгоор Сангийн яамны эрхлэх ажлын хүрээнд багтдаг. Шатахууны үнийн бодлогын зөвлөл гэж бий. Энэ зөвлөл үнэ тогтоодог. Газрын тосны дэлхийн зах зээлийн ханш, мөн хойд хөршөөс нийлүүлж буй үнэ, зардал зэргийг судалж, нарийн тооцохоор холбогдох албаныхан ажиллаж байна.

Улсын хэмжээнд гурван талбайд газрын тос олборлож байна

-Газрын тосны зах зээл сайнгүй байна. Манай энэ салбарыг чиглэх хөрөнгө оруулагчдын хандлага хэр байна вэ? 
-Мэдээж амаргүй байгаа. Газрын тосны хайгуул нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг атлаа эрсдэлтэй. Гэхдээ Монгол Улсын газрын тосны хууль тогтоомж, өрсөлдөх чадвар муугүй учраас хөрөнгө оруулагчид, ялангуяа өмнөд хөршийн компаниуд сонирхож байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс өрсөлдөх чадвараа улам ахиулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудтайгаа дэд бүтцээ сайжруулах, зардлаа танах чиглэлд хамтран ажиллана. Тухайлбал, Дорнод аймгийн XIX, XXI талбай орчимд хатуу хучилттай зам тавих зэрэг асуудлыг судалж байна. Одоогоор "Эргэл XII”-аас өөр талбайд сонгон шалгаруулалт зарлаагүй байна. Тиймээс хайгуулын судалгаануудаа үндэслэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжтой талбайг судалж байна.

  •  Дорноговь аймгийн "Эргэл XII” талбайд 35.5 сая ам.долларын Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа.
  •  Хайгуулын ажил амжилттай болбол газрын тосны гарцын 60 хувийг "Smart Oil investment” эзэмшинэ.
  •  Манай улсын газрын тосны хайгуул, ашиглалтын салбарт татсан хөрөнгө оруулалт нийт 2.9 тэрбум ам.долларт хүрээд байна.

-Газрын тос төсвийн орлогод багагүй жин дардаг. Гэтэл үнэ нь сул хэвээр байна. Цаашид үнийн уналтыг нөхөж, төсвийн орлогод дэмжлэг үзүүлэхийн тулд ямар чиглэл баримтлах бол? 
-Манай улсын газрын тосны олборлолт жилээс жилд тэлж байгаа. Энэ онд 1.3 сая тонн газрын тос олборлож, экспортлох зорилт тавьсан. Гэхдээ гүйцэтгэл нь хоцорч байна.

Үүнд дэлхийн зах зээлийн үнэ нөлөөлсөн. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд ажиллах гадаадын ажиллах хүчний асуудал оройтсоноос олборлолт удааширсан. Үүнд газрын тосны гарцыг өсгөхөд шаардлагатай тоног төхөөрөмж ч багтана. Энэ асуудал дөнгөж өнгөрсөн сарын 24, 25-нд эцэслэн шийдэгдсэн. Гэхдээ үлдэж буй хугацаанд хоцрогдлоо нөхөж ажиллахаар байна.

Үүнээс гадна Монгол Улс төмөр замын дамжин өнгөрөх тээврээр газрын тос тээж байгаа. Транзит тээврийн ачаа эргэлтийг нэмэхийн тулд шилжүүлэн ачих дэд бүтцийн хүчин чадлыг нэмсэн. Тэрчлэн шатахуун хадгалах агуулахын хэмжээ, хүчин чадлыг нэмэхээр ажиллаж буй.

Гэхдээ хөрөнгө оруулалт, санхүүжилт хүлээгдэж байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ

Газрын тосны 35.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани