Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засаг уу, геополитик уу

Эдийн засаг уу, геополитик ууИйм нэг салаа сонголтын ирмэг дээр Монгол Улс ирчихжээ. Эдийн засгийн байдал хүндэрсэн, хүндрээгүй хэмээн маргаж, хэн нэгнээ буруутгах гэж хичээх зуур түшээд геополитикийн асуудлаа мартаад байна. Манай эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хамааралтай. Газар дорх баялаг хэмжээ хязгаартай учраас ганц салбараас хараат эдийн засагтай явж болохгүй гэдгийг төрийн удирдлагууд эрх биш ухаарч эхэлсэн. Тиймээс хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэржилтийн бусад салбарыг хөгжүүлэх том зорилго тавьчихаад ажиллаж буй. Мэдээж зүйтэй. Гэвч энэ бол зөвхөн тогоон доторхоо харсан бодлого. Үүнээс гадна улс төр, нийгэм, газар зүй, түүх гээд бүх хүчин зүйлийг цогцоор нь авч үзэх геополитикийн бодлого үгүйлэгдэв. Монгол Улс ОХУ, БНХАУ хэмээх хоёр их гүрний дунд "хавчуулагдан” оршдог. Гэхдээ газар зүйн энэ байршлаа ашиглан эдийн засгаа, улс орноо өөд татах боломж бидэнд бий. Ази, Европыг холбох "гүүр” нь Монгол Улс болж, тээврийн зангилаа болох боломжийн тухай энд ярьж буй юм. Тулга тойрсон хэрүүлийнхээ ард энэ том асуудлыг түшээд мартаад байгаа юм биш биз.



ТӨМӨР ЗАМ



Эдийн засаг уу, геополитик уу гэсэн гацааны золиос болоод буй нэг чухал салбар нь энэ. 2010 онд УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоо баталж, эхний ээлжинд Тавантолгойгоос Чойбалсан хүртэл 1100 км, дараа нь Нарийнсухайтын ордоос Шивээ хүрэнгийн боомт хүртэл 45.5, Ухаахудагаас Гашуунсухайтын боомт хүртэл 267 км, Хөөт-Тамсагбулаг- Нөмрөгийн чиглэлд 380 км, Хөөт-Бичигтийн хооронд 200 км төм өр зам барихаар уг бодлогод тусгасан. Одоогоор Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын ажил л эхэлсэн. Уг төмөр замын даланг бариад эхэлчихсэн, энэ ондоо багтаад дуусгах төлөвлөгөөтэй юм билээ. Дээр нь харин ямар цариг бүхий төмөр зам тавих нь одоохондоо тодорхойгүй. Төмөр замтай болох тухай яриа зургаан жилийн өмн өөс эхлэхэд л царигийн тухай маргаан дагалдсан. Одоо ч үргэлжилж байна. Гэхдээ Засгийн газар өнгөрсөн сарын 21-ний хуралдаанаараа олон жил үргэлжилсэн уг маргаанд чимээгүйхэн цэг тавьж орхив.



Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцлийг сайжруулах зорилгоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барих шийдвэрийг эндээс гаргасан юм. Үүнийг "ЭрдэнэсТавантолгой” компани холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран "Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулан гүйцэтгэх юм. Энэ бол хил хоорондын 10 гаруй км төмөр замын асуудал. Тэгэхээр Монгол Улс, БНХАУ-ын хил хооронд нарийн царигтай төмөр зам барих нь. Тавантолгойгоос Гашуунсухайтыг чиглээд тавьж яваа 267 км далан дээр одоо ямар цариг тавих бол. Өргөн царигтай зам тавина гэвэл Шилжүүлэн ачих анги байгуулах нэг хувилбар бий. Эсвэл тэр чигтээ нарийн царигтай төмөр зам тавих хувилбар байж болно. Гагцхүү шийдвэрээ эдийн засгийн талаас авч үзэх үү, эсвэл геополитикийн хувьд гаргах уу гэдэг дээр л гацаа үүсчихжээ. Мөнхийн хөрш байх энэ хоёр улстай эдийн засгийн ч, геополитикийн талаас ч харсан, тэнцвэртэй шийдвэр гаргах учиртай.



ХИЙН ХООЛОЙ


Төмөр замын тухайд бид дотооддоо шийдвэрлэчих боломжтой. Харин газар зүйн "гүүр” болох талаасаа манай үе үеийн Засгийн газар ОХУ-БНХАУ-ыг холбох хийн хоолойг эх нутгаараа дамжуулах сонирхолтой байдаг. Яриа хэлэлцээ ч багагүй хийсэн. Одоохондоо ямар нэг үр дүн алга. Гэвч энэ бол "зүтгэж” болох чиглэл гарцаагүй мөн. Ингэвэл эдийн засгаа өөд татах нэг том эх үүсвэр бүрдэнэ. Аюулгүй байдлаа ч хоёр хөршөөр давхар хамгаалуулаад авна. ОХУ-ын төрийн өмчит "Газ пром” компани БНХАУ-ын Газрын тосны үндэсний корпорацид 2018 оноос жилд 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэхээр болсон. Үүнийг тээвэрлэх хийн хоолойг улсаараа дамжуулчих гээд Монгол Улс "үзэж” байна. Гэвч түрүүчээсээ манайхыг тойруулсан шийдвэр гарч буй. БНХАУ-ын байгалийн хийн хэрэгцээ их учраас хоолой татах хэрэг мундахгүй гэсэн итгэл бидэнд байсаар. Асар их мөнгөний урсгалыг эх орон руугаа татахын тулд харин төрийн өндөрлөгүүд сайн ажиллах хэрэгтэй.



Тэгвэл энэ мэт геополитикийн бодлого гаргахдаа манай улстөрчид нэгдэж чадах уу. Ингэж чаддаг байхын тулд Хөгжлийн цогц бодлого чухал. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа анхны Хөгжлийн цогц бодлогын төслийг өргөн барьж, УИХ 2008 онд баталсан байдаг. Гэвч үүнийг үндэсний хөгжлийн бодлого гэж харахаасаа илүү "Тухайн үеийн эрх баригч намын санаачилсан асуудал” гэж хардаг учраас өнөөдөр мөрдөхг үй байгаа аж. УИХ-ын дарга энэ талаар "Олон намын төлөөлөл багтдаг УИХ энэ дутуу зохицуулалтыг нэмж оруулаад уг төслийг өргөн барьж ондоо багтаан батална. Ингэхдээ үндсэн зарчмуудыг өөрчлөхийг хориглоно. Мөн зарим өөрчлөлт оруулах бол нийт гишүүний дөрөвний гурвын саналаар л "гар хүрдэг” босго тогтоох ёстой” гэсэн. Ингэвэл намаар ялгахг үйгээр мөрддөг Хөгжлийн цогц бодлоготой, түүндээ өнөөх геополитикийн асуудлаа давхар тусгасан цагт алсыг харсан шийдэл дээр улстөрчид намаар талцалгүй нэгддэг болох биз ээ.

 

 

С.Туул

Эдийн засаг уу, геополитик уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани