Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

”Алтандорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-иудаас Голомт банкны захирал Д.Баясгаланд ил захидал илгээжээ

”Алтандорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-иудаас Голомт банкны захирал Д.Баясгаланд ил захидал илгээжээ

 

”Алтандорнод Монгол” ХХК, "Бумбат” ХХК-иудаас Голомт банкны захирал Д.Баясгаланд ил захидал илгээжээ.

 

ИЛ ЗАХИДАЛ

 

ГОЛОМТ БАНКНЫ ЭЗЭН Д.БАЯСГАЛАН ТАНАА

    /”Алтандорнод Монгол”ХХК, "Бумбат” ХХК-уудыг шилжүүлэн өгөх тухай /

 

Голомт банк нь сүүлийн жил гаруй хугацаанд хууль шүүхийн байгууллагаар хүч түрэн С.В.Паушокийн үед өөрсдийн хамтран үүсгэсэн хиймэл зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр улайран зүтгэлээ. 

 

Хэдийгээр ОУ-ын Арбитрын шүүх, Монгол Улсын шүүхээс хүчин төгөлдөр бус худалдааны болон аккредитивын гэрээний төлбөрийг манай компани хариуцан төлөх үндэслэлгүй болохыг тогтоосон боловч цаашид энэхүү хууль бус үйл ажиллагаанд оролцох, түүний золиос болох шаардлагагүй гэж үзэж байгаа тул"Алтандорнод Монгол” ХХК, "Бумбат” ХХК-иудыг 100 хувийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг бүхэлд нь Голомт банкны өмчлөлд шилжүүлэх мэдэгдлийг 2016.09.26-нд танайд хүргүүлсэн.

 

Нэг. Голомт банкны нэхэмжлэлтэй С.В.Паушокийн ИТОЧУ-той байгуулсан худалдааны гэрээний төлбөрт 2007 онд нээсэн АГ0100080001-АГ0100080005 дугаартай таван аккредитивын гэрээний төлбөрийн 2’092’490’948 иен буюу 34,1 тэрбум төгрөг гаргуулах хэргийг ХУД-ийн иргэний шүүх 2016.09.23-нд хэлэлцэж, уг төлбөрийг гаргуулах илтэд хууль бус шийдвэр гарлаа. 

 

Гэтэл дээрхи гэрээнүүд нь Япон Улсын Худалдааны Арбитрын шүүхийн 2013.10.30-ны өдрийн №12-02, №12-03 тоот шийдвэр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014.11.05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус худалдааны хэлцэлийн үндсэн дээр хийгдсэн аккредитивын хэлцэл хүчингүй болохыг, мөн уг гэрээний дагуу шилжсэн мөнгийг манайх авч ашиглаагүй ба үүний төлбөрт ямар ч машин техник орж ирээгүй болохыг шүүхийн шийдвэрт маш тодорхой дүгнэж, "Алтандорнод Монгол” ХХК нь дээрхи гэрээнээс үүссэн төлбөр тооцоог хариуцах үндэслэлгүй болохыг эцэслэн тогтоосон.
Гэтэл эцэслэн шийдээд 2 жил өнгөрсөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад танай банк хүч түрэн хууль бусаар "Алтандорнод Монгол” ХХК-иар дээрх таван аккредитивийн мөнгийг төлүүлэх шийдвэрийг гаргуулж, Монгол Улсад шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болдог жишгийг тогтоолоо. 

 

Хоёр. Дээрхи таван аккредитив нь хуурамч худалдааны 21 гэрээгээр дамжуулан С.В.Паушок-Голомт-ИТОЧУ-МОПС-ийн хийж байсан 7.1 тэрбум иен буюу 159.7 тэрбум төгрөгийн хууль бус санхүүгийн схемийн нэгээхэн хэсэг нь байсан. 

 

Энэхүү схемээр дамжуулан С.В.Паушок-Голомт банк нар нь гадаад улс руу хөрөнгөө Монголын хууль, хяналтын байгууллагаас бултуулан гаргаж, Засгийн газартай шүүхдэлцэх бэлтгэлээ хангаж хиймэл хохирол бий болгосон бөгөөд тэрээр алтны 68 хувийн татварын асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг ОУ-ын арбитрын шүүхэд өгч 1 тэрбум гаруй  ам.долларын хохирол нэхэмжилсэн ба манай хууль, хүчний байгууллага түүнд их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

 

С.В.Паушок-ИТОЧУ-ГОЛОМТ нар нь тухайн үеийн ханшаар 120 сая ам.долларын  машин техник, мөнгөн хөрөнгийг ИТОЧУ-гаас авч Монгол руу оруулахгүйгээр ОХУ дахь дундын  МОПС компани руу шилжүүлэн авч, харин Монгол дахь "Алтандорнод Монгол” ХХК дээр огт аваагүй бараа, техникийн хиймэл өр үүсгэсэн. Энэхүү ажиллагаанд Голомт банк нь тухайн үедээ өөрийн хөрөнгөнөөс хэт давсан үнийн дүнгээр /уг нь "Банкны тухай хууль”-иар өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх заалттай/ ИТОЧУ-гийн харилцагч банкинд барааны төлбөрийг төлөх аккредитивийн мэдэгдлийг хүргүүлж чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүнийнхээ хөлсөнд нилээдгүй их мөнгө авсан билээ. 

 

Мөн энэ аккредитивын төлбөрийн асуудлаар танай банк ИТОЧУ-тай 2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхдэлцэж байсан бөгөөд ИТОЧУ ба Голомт банкны хооронд 2013.03.15-нд "Withdrawal agreement” гэрээг байгуулж, нийт 5’203’806’535 иен буюу 88,7 тэрбум төгрөгийн аккредитивийн маргаанаа 1’200’000  ам.доллароор харилцан тохирч хаасан бодит факт, нууц гэрээ тань хүчинтэй байгаа. Энэхүү гэрээ тань Голомт банк анхнаасаа гэрээний дагуу бараа нийлүүлэгдээгүй, худалдааны болон аккредитивын гэрээгээр халхавчилсан санхүүгийн схем гэдгийг мэдэж байсныг нотолдог. 

 

Гурав. Танай банк "Бумбат” ХХК-иас таван зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхэд нэхэмжилж 28’825’478’053 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны эд хөрөнгөөр хангахаар шийдвэрлэсэн.  Гэвч энэхүү мөнгө нь үндсэндээ компанийн өмнөх удирдлага асан ОХУ-ын иргэн С.В.Паушокийн танай банктай хамтарч хийсэн хуурамч гэрээ, түүний ОХУ болон гадаад улс руу хөрөнгөө гаргах зорилгоор эзэмшилд нь байсан "Элладон” ХХК, "Кипрстар” ХХК, "Яхтон” ХХК, "Востокнефтегаз”ХХК зэрэг компаниудад үүсгэсэн хугацаа хэтэрсэн хиймэл зээлийн өрийг зээлээр хааж, шинэ зээл болгоход зориулагдсан билээ. 

 

Дөрөв. С.В.Паушокийн эзэмшилд байсан "Востокнефтегаз” ХХК-ийн бүх хөрөнгийг  одоогоос 3 жилийн өмнө 2013 онд Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар татварын өрөнд хурааж, төрийн өмчид шилжүүлсэн. Тус компанийн хөрөнгийг шилжүүлхэд танай банкны гүйцэтгэх захирал, эрсдлийн удирдлагын захирлууд тухайн үедээ бичгээр барьцааны хөрөнгийг татварт өгөхийг зөвшөөрч, оронд нь компанид орж ирсэн орлогоор банкны зээлээ мөнгөөр төлүүлж байсан билээ. 

 

Гэтэл 3 жилийн дараа шүүхийн шийдвэрээр дампуураад татан буугдсан компани дээр 22.1 тэрбум төгрөгийн төлбөр гаргуулах, түүнийг нь төрийн өмчид өөрөө зөвшөөрөл өгч шилжүүлсэн одоо ХХААЯ-ны ТЭДС-гийн эзэмшилд байгаа 25.3 тэрбум төгрөгийн үнэтэй Нефьт хангамжийн баазаар төлүүлэх шүүхийн шийдвэрийг 2016.05.19-нд хүчээр гаргуулжээ.  
Нүд улаан, мөнгө цагаан боловч Та бүхэн дампуураад татан буугдсан хувийн компанийн өрийг төрийн өмчийг дээрэмдэн авч төлүүлж байгаа энэхүү үйлдлээсээ ичих хэрэгтэй! Аргагүй олон жил худлаа тайлан мэдээ  гаргаж төр олон нийтийг хуурч ирсэн үйлдлүүд чинь өөр зам үлдээгээгүй байх.

 

Хэдийгээр энэ компаниудын хувьцааг худалдан авсан зээлийн төлбөрт танай банкинд нийт 33.1 тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар 25 сая ам.доллар төлсөн боловч бидний зүгээс цаашид ийм хууль бус үйл ажиллагаанд орооцолдож түүний золиос болох, хөрөнгө болж орж ирээгүй, хэсэг хүмүүсийн хууль бус ажиллагаагаар үүссэн хиймэл өр, төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулах ямар ч боломжгүй ба ийм шаардлага ч байхгүй тул хөрөнгөөсөө татгалзаж танай банкинд шилжүүлж байна.
Иймд Монгол улсын банк санхүүгийн салбар, эдийн засгийг хордуулахад 20 гаруй жилийн туршид голлон оролцсон  Голомт банкны эрхэм удирдлага Д.Баясгалан та, "Алтандорнод Монгол” ХХК,"Бумбат” ХХК-иас 100%-ийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авч тус банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа өөрөө гарын үсэг зурж C.В.Паушоктой байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрөө өөрөө барагдуулна уу!

 

Жич : Голомт банкны хууль бус үйл ажиллагааны дараагийн цуврал мэдээллийг www.adm.mn– ээс /Сайт хаагдсан тохиолдолд гадаадын хэвлэл мэдээллийн сувгаас/ үзнэ үү!

 

"АЛТАНДОРНОД МОНГОЛ” ХХК, "БУМБАТ” ХХ

”Алтандорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-иудаас Голомт банкны захирал Д.Баясгаланд ил захидал илгээжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани