Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүдлийн тууртан амьтдаа мөхлөөс аврах эгзэгтэй мөч ирлээ

Нүүдлийн тууртан амьтдаа мөхлөөс аврах эгзэгтэй мөч ирлээ

 

Төмөр замын бүтээн байгуулалт нүүдлийн тууртан амьтдыг "айлгахаар” хаалга тогшиж эхзллээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэд, хэдэн чиглэлд төмөр зам барихаар төлөвлөж эхюэсээ хэрэгжиж эхлэхэд бэлэн болов. Эдгээрээс "Хөөт-Бичигт”-ийн чиглэлийн 230 км төмөр замыг эхний эалжинд барина. Эх сурвалжийн мэдээлснээр уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын компани боловсруулж байгаа бөгөөд ар авдугаар сарын сүүлч гэхэд бэлэн болох ажээ. Төмөр замыг ямар төрлийн санхүүжилтээр барих нь одоогоор тодорхойгүй байгаа ч БНХАУ-аас зээл авах хувилбарыг албаны хүмүүс үгүйсгэхгүй байгаа юм. "Хөөт-Бичигт”-ийн төмөр замыг барьснаар нүүдлийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээрийн нүүдлийг таслах бодит аюул байгааг мэргэжлийн хүмүүс сэтгэл зовнин хэлж байна.

 

НҮҮДЛИЙН ТУУРТАН АМЬТДАД ЯМАР АЮУЛ УЧРААД БАЙНА ВЭ?

Амьтдын нүүдэлд хамгийн их саад болдог нь төмөр зам. 1949 оны арваннэгдүгээр сарын 7-нд анхны галт тэргээ хүлээн авч байсан монголчууд 1955 онд Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг нээснээр Ази-Европыг холбосон хамгийн дөт замтай болсон юм. Энэ төмөр зам ашиглалтад орсноор олон зууны турш тааваараа бэлчиж байсан цагаан зээрийн сүргийг баруун, зүүн хэсэгт хуваачихсан юм.

 

Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо бараг байхгүйтэй адил болжээ. Харин нутгийн зүүн хэсэгт үлдсэн зээрийн үндсэн сүрэг одоохондоо тайван явна. Гэхдээ энэ сүрэг хөдийгүй бусад тууртнууд удахгүй зүүн бүсэд өрнөх дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудаас болж мөхөж мэдэх аюул хэдийнэ хаалганы гадна ирчихжээ.

 

Хөөт-Бичигтийн төмөр зам социализмын үед таслагдаж үлдсэн цагаан зээрийн нүүдлийн замыг хаах нь тодорхой юм. Зүүн чиглэлийн бусад авто болон төмөр замууд ашиглалтад орохоор бүр хавханд орсон юм шиг тас хавчигдах төлөвтэй боллоо. Японы эрдэмтэд 2002-2005 онд цагаан зээрэнд хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөнийг нь судалжээ. Тэгэхэд нэг ч цагаан зээр төмөр замын торыг давж гараагүй нь тодорхой болсон юм. Цагаан зээр ган зуд болоход бэлчээр дагаж олон зуун км нүүдэллэдэг. Тэгж яваад хил дээр ирдэг ч өргөст торонд тулаад зогсдог. 2000 онд л гэхэд ОХУ-ын хил дээр 100 мянга гаруй цагаан зээр очоод торон тулаад гарч чадахгүй байсныг судлаачид хэлдэг. Гарах гэж зүтгэсэн нь торонд өлгөгдөж үхдэг. 2005 оны зургадугаар сард хийсэн судалгаагаар Багахангайгаас Замын-Үүд хүртэлх төмөр замын өргөст торонд өлгөгдөж болон орооцолдож үхсэн 241 цагаан зээрийн сэг байгааг тогтоожээ. 2016 оны эхний хоёр сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж улмаар 5000 гаруй зээр торонд өлгөгдөж үхсэнийг судалгаагаар тогтоосон байдаг. Ганц цагаан зээр ийм хүнд байдалд ороод байгаа юм биш, хулан, хар сүүлтийн нүүдэлд ч саад болох аюул ойрхон байна.

 

Улс орны эрх ашгийг хойш нь тавьж болохгүй тул төмөр болон авто зам барьж таарна. Харин энэ ажлыг амьтдын нүүдэлд саад болохгүйгээр яаж хийх вэ, хийхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх баталгааг одоогоор хэн ч өгч чадахгүй байна. Хэрвээ ойрын жилүүдэд хийхээр төлөвлөсөн төслөөр явах юм бол цагаан зээрийн сүрэг ес хуваагдана. Хулан долоо, хар сүүлтийн сүрэг мөн долоон хэсэгт хуваагдах төлөвтэй байгааг эрдэмтэд хэлж байна. Нүүдэллэдэг амьтдын сүрэг хоорондоо "учирч” чадахгүй хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгээ явахын эхлэл гэдгийг эрдэмтэд, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

 

ШИЙДЭХ АРГА БАЙНА, ГЭХДЭЭ...

Монгол Улсад олон төрлийн стандарт бий. Эдгээр нь хүн төвтэй нийгэмд зориулагдсан болохоос зэрлэг амьтдыг хамгаалахад хүртээлгүй байсаар ирсэн билээ. Тэгвэл нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа хоёр жилийн өмнө баталсан юм. Стандарттай болсноор дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдэлд саад учрахгуй байх боломж бүрдлээ гэж байгаль орчны салбарынхан ам сайтай байгаа билээ.

 

Стандарттай болсноор бүх асуудал шийдэгдэж байгаа юм биш. Шинээр барих төмөр замыг тортой хийх үү, тэнд шинээр ямар төрлийн гүүрэн, нүхэн гарц барих эсэх нь тодорхойгүй хэвээр. Төмөр зам дагасан нүүдлийн тууртан амьтдын бэрхшээлийг шийдэх хоёр арга байгаа ажээ. Эхнийх. нь, төмөр замын дагуу торгүй байх.

 

Албаны хүмүүсийн ярьснаар "Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг өргөст тортой хийх магадлал их байгаа ажээ. Эрдэмтэн судлаачдын ярьснаар төмөр замыг төвлөрсөн сум, суурин, малын нягтаршил ихтэй хэсгээс бусад газарт торгүй барих нь гүүрэн гарц хийхээс зардал багатай ажээ. Ялангуяа төмөр замын торыг өргөсгүй байлгах хэрэгтэй юм байна. Ийм газраар нүүдлийн тууртнууд гараад явчихна.

 

Хоёрдугаарт, хэрвээ төмөр замын аюулгүй байдлыг бодож заавал өргөст тор хийнэ гэвэл 2015 онд баталсан стандартаа хэрэгжүүлэх нь маш чухал. Харин гүүрэн болрн нүхэн гарц уу, ижил төвшний гарц байх уу гэдгийг оновчтой сонгох хэрэгтэй юм. Нүүдэллэдэг амьтад нүхэн гарцаар тэр бүр гардаггүйг олон улсын судлаачид тогтоосон байдаг. Чухамдаа маргаан, эргэлзээ дагуулсан энэ асуудлыг шийдэхэд мэргэжилтнүүдийн санал, зөвлөмж маш чухал. Мөн гарц байгуулъя гэхэд хаана, ямар газарт хийх вэ гээд олон асуулт хүлээж байна. Наад зах нь энэ чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагуудад хандахаас эхлээд яаралтай хийх олон ажил байгаа юм. Хамгийн чухал нь шийдвэр гаргагчид, эрдэмтэд, байгаль хамгаалах байгууллагууд хамтарч байж л асуудлыг зөв шийднэ, оновчтой гарцыг олно.

 

Эх сурвалжийн мэдээлснээр нийтдээ 10 км урт гүүрэн гарц байгуулахаар техник, эдийн засгийн үндэслэлд тусгах төлөвтэй байгаа ажээ. Хятадууд өндөрлөг бүс нутагт төмөр зам барихдаа энэ аргыг хэрэглэдэг. Харин ийм гүүрэн гарц хийх зардал маш өндөр байдаг. Зүүн бүс нутаг бол нам дор байрлаятай. Хэрвээ эдгээр өндөр гүүрэн гарцыг хийе гэвэл Хятадад тавьдгаас илүү зардал гарахыг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

 

Энэ төмөр замыг ямар санхүүжилтээр барих нь тодорхойгүй байгаа. Буцалтгүй тусламж өгөхгүй нь тодорхой тул ямар ч төрлийн сонголт байсан Монгол Улс ирээдүйд зээлээр төлж таарна. Тэгэхээр хамгийн түрүүнд зардал хэмнэх гэж оролдох нь тодорхой. Эмзэглэх зүйл биш, энэ бол байх л асуудал. Харин хэмнэлт нэрээр нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц барих зардлыг уян хатан тооцолгүйгээр хасвал хойшид харамсаад баршгүй ноцтой асуудал үүсэхийг шийдвэр гаргагчид анхааралдаа авах хэрэгтэй байна. Яагаад гэвэл, төр засгийн шийдвэрүүдийн дийлэнхи нь олны сэтгэлд нийцдэггүй нь тухайн ажлын мөн чанарыг сайн ойлгоогүй түшээдээс болдог билээ. Чухамдаа ийм учраас л гарцны асуудлыг шийдвэр гаргагчид анхааралдаа авах нь чухал гээд байгаа юм. Судлаачид, мэргэжилтнүүд ямар төрлийн гарц байх, хаана барих боломжтойг тодорхойлоод өгнө. Гэтэл энэ талаар ямар ч ойлголтгүй хэдэн түшмэд хэт үнэтэй байна гээд байх ёстой чухал гарц барих зардлыг хасчихвал яах вэ. Сайн ойлголцож, шийдвэр гаргагч том дарга нар "үүрэг, сануулга” өгөхгүй бол ийм үйл явдал гарцаагүй тохионо. Тэгээд амьтдад зориулж ганц, хоёр гарц хийсэн болоод өнгөрвөл дэндүү харамсалтай.

"Хөөт-Бичигт”-ийн төмөр замыг барих ажилд заавал анхаарч үзэх бас нэг онцлог байгаа. Энэ бол монголчууд өөрсдөө "дураараа дургиад” барьчих төмөр зам биш. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тохиролцсон гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах ажлын нэг хэсэг юм.

 

Энэ ажлын хүрээнд төмөр замын таван төслийг Монголд хэрэгжүүлнэ. Алдах эрхгүй төсөл гэхэд болно. Хэрвээ эдгээр төмөр замыг барихдаа тууртнуудын нүүдлийн замыг хааж, үүнээс болж олон мянган амьтан амьдрах орчингүй хаягдвал олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын хүчтэй шүүмжлэлд өртөж эдийн засгийн коридор байгуулах том төслийн нэр хүндийг сэвтүүлэх аюултай. Манай хөрийн хэргүүний нүүр улайна, улсын нэр хүндэд ч муугаар хусна. Тиймээс энэ асуудлыг Зам хээврийн хөгжлийн сайд Д.Ганбах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар эрх, үүргийнхээ дагуу одооноос анхааралдаа авч ажилламаар байна. Хоёр яамнаас хамхарсан ажлын хэсэг байгуулж судлаач, эрдэмхэд, байгаль хамгаалах байгууллагуудхай хамхран ажиллахад болохгүй зүйл байхгүй, харии ч ажилд дэм болно.

 

Монгол орон олон зууны хурш зэрлэг амьхан, ургамлын өлгий нухаг байж хүн ард нь байгальхайгаа шүхэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу филиософийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь монголчууд бидний үүрэг.Хөөх-Бичигтийн төмөр замыг нүүдлийн тууртан амьтдад ээлтэйгээр барьж чадвал нэг талаар улсын нэр хүндэд тустай, нөгөө талаар дараа, дараагийн хөмөр замын ажилд зөв жишиг болох ач холбогдолтой юм.


Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Нүүдлийн тууртан амьтдаа мөхлөөс аврах эгзэгтэй мөч ирлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Bloomberg: Рио Тинто төсөлд дахин цохилт өглөө

Rio Tinto Group Монголд дахин нэг толгойн өвчинтэй тулгарсан бөгөөд учир ...

Өнөөдөр, 11:35
Өчигдөр, 19:41
Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчид дуугарч эхэллээ

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч ...

Өчигдөр, 18:36
Ховорт тооцогдох хөх очир эрдэнийг 15 сая ам.доллароор худалджээ

 Энэ оны есдүгээр сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад олборлосон ...

Өчигдөр, 16:19
Иранд шатахууны үнийн өсөлтөөс болж хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгоно

 Иранд бензин шатахууны үнийн өсөлтөөс болж хохирсон иргэдэд нөхөн ...

Өчигдөр, 12:38
Цацраг идэвхт усыг далайд хаях нь асуудалгүй гэж үзэж байна

 Японы Засгийн газар Фүкүшима-1 атомын цахилгаан станцаас гарах бага ...

Өчигдөр, 12:33
“Оюунтолгой”-н далд уурхай зогсвол...

 -"Оюутолгой"-н гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой Ажлын хэсгийн ...

Өчигдөр, 11:37
"Дубайн гэрээ" дуусаагүй, гэхдээ...

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх өчигдөр /2019.11.19/ эсрэг тэсрэгийн ...

Өчигдөр, 11:37
Шинжээч: Оюутолгой говийн усыг шавхаж, малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна

 НҮБ-ын гадаад өр, хүний эрхийн асуудлаарх хараат бус шинжээч Хуан ...

Өчигдөр, 10:12
МАН-ын бүлэг Оюутолгойтой холбоотой асуудлыг хэлэлцжээ

   Т.САЙХАН   МАН-ын бүлэг өнөөдөр /11.18/хуралдаж, ...

2019 оны 11 сарын 18, 18 цаг 27 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

Лондоны металын бирж дээр энэ сарын 14-ний байдлаар нэг тонн зэсийн ...

2019 оны 11 сарын 18, 14 цаг 44 минут
Хятадын “Жин Тай Хэ” компани химийн хорт бодис хадгалж байсныг тагнуул ирлүүлжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Хятадын 100 хувь ...

2019 оны 11 сарын 18, 13 цаг 15 минут
Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн ...

2019 оны 11 сарын 18, 08 цаг 25 минут
Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

Орос улсад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулан ...

2019 оны 11 сарын 15, 14 цаг 08 минут
Төрийн тахилгат уул Сутай хайрхан

Сутай хайрхан уулын ихэнх нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт оршдог ...

2019 оны 11 сарын 15, 13 цаг 00 минут
Эрдэнэт үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

 Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  11-р сарын эхний ...

2019 оны 11 сарын 15, 12 цаг 18 минут
Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж хууль бусаар баяжуулах үйлдвэр барих гээд улайрч байна

 Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутаг бараг тэр чигээрээ ашигт ...

2019 оны 11 сарын 15, 11 цаг 50 минут
Нефтийн ханш нэг хувиар өсөхөд манай улсын ДНБ 0.1 хувиар буурдаг

Дэлхийн газрын тосны эрэлт 2025 он гэхэд өнгөрсөн онтой харьцуулахад 6.8 ...

2019 оны 11 сарын 15, 11 цаг 34 минут
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй

2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс ...

2019 оны 11 сарын 15, 11 цаг 27 минут
Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

 Орос улсад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулан ...

2019 оны 11 сарын 15, 10 цаг 39 минут
УИХ-ын гишүүд уурхайг хянуулахаас жийрхсэн үү

Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ...

2019 оны 11 сарын 15, 10 цаг 02 минут
2019 оны 11 сарын 14, 16 цаг 07 минут
Дэлхийн зах зээлд байгалийн ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН илүүдэл үүсжээ

Байгалийн шингэрүүлсэн хийг түлшний ирээдүйтэй, өртөг өндөр төрөл хэмээн ...

2019 оны 11 сарын 14, 15 цаг 54 минут
Төмөр замын хэрэг буюу аудитын дүгнэлт

 Үндэсний аудитын газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн ...

2019 оны 11 сарын 14, 13 цаг 04 минут
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ

Тавантолгой түлш ХХК-ийн авто баазын нээлт өнөөдөр боллоо. Тус компани ...

2019 оны 11 сарын 14, 11 цаг 45 минут
Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх төлбөрт “баяртай” гэж хэлье

 ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР АЛДАГДАЛ НЬ ХОЁР ...

2019 оны 11 сарын 14, 10 цаг 54 минут
Дэлхийд огт амьдралгүй газар бий

Дэлхийн хаана ч амьдрал бий, микробууд хаана ч амьдраад сурчихсан гэж ...

2019 оны 11 сарын 13, 16 цаг 33 минут
Монголд алмазын орд байдаг уу?

 Алмазын эх орон нь  Энэтхэг улс гэдгийг бид мэднэ. Гэхдээ Өмнөд ...

2019 оны 11 сарын 13, 16 цаг 25 минут
Газрын тосны үйлдвэрийн нэмэлт 236 сая ам.долларыг 20 жил төлнө

Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмэлт 236 сая ам.доллар ...

2019 оны 11 сарын 13, 15 цаг 34 минут
Рашаан булаг ширгэхийн хэрээр амины ус ховордоно

Уулын бэл, хяр зэрэг өндөрлөг хэсэгт буусан хур тунадасны ус газрын ан ...

2019 оны 11 сарын 13, 15 цаг 29 минут
Орон нутгийн зарим зам хаагдахыг анхааруулж байна

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, ...

2019 оны 11 сарын 13, 15 цаг 15 минут
ОХУ-тай байгуулах иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг батлах хуулийн төслийг өргөн барина

Монгол Улс, ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл байгуулах гэрээнд хоёр ...

2019 оны 11 сарын 13, 13 цаг 27 минут
Нүүрсний экспорт 10 сая орчим тонноор дутах нь

Манай улсаас урд хөрш рүү экспортолсон нүүрсний хэмжээ эхний хагас жилийн ...

2019 оны 11 сарын 13, 11 цаг 52 минут
Жоншны уурхайгаас цогцос олджээ

 Энэ сарын 7-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт Дундговь аймгийн ...

2019 оны 11 сарын 12, 19 цаг 44 минут
Асад: Газрын тос дээрэмдэж байгаа нь АНУ-ын түрэмгий бодлогын жишээ

 АНУ тэргүүтэй олон улсын эвсэл иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сирид ...

2019 оны 11 сарын 12, 19 цаг 23 минут
АМНАТ-ийн талцлаас өдөрт гурван сая доллар алдаж байна

 АМНАТ-ийн нэмэлт төлбөрийг тухайн ашигт малтмалын дэлхийн зах зээл ...

2019 оны 11 сарын 12, 18 цаг 16 минут
Урсдаг шатаар уруудаж буй Венесуэль

Байгалийн асар их баялагтай хэрнээ түүнийгээ зарцуулах менежментийг буруу ...

2019 оны 11 сарын 12, 15 цаг 49 минут
Нүүрс тээврийн нүсэр ажил дунд гээгдсэн жолоочийн үнэлэмж сайжирч байна

 Улаанбаатараас 900 гаруй километрийн цаана түймрийн утаа шиг тортог ...

2019 оны 11 сарын 12, 13 цаг 12 минут
Үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн үлдэгдэл олджээ

 Тайландын Маха Саракхам их сургуулийн палеонтологичид одоогийн ...

2019 оны 11 сарын 12, 13 цаг 09 минут
Бүх мөс нь хайлвал, манай дэлхийд юу болох вэ?

 Хэрвээ хүн төрөлхтөн ашигт малтмалын түлш шатааж, агаар мандалд ...

2019 оны 11 сарын 11, 15 цаг 35 минут
2019 оны 11 сарын 11, 13 цаг 39 минут
Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой шахмал түлшээр зөв галлахыг онцгойлон анхааруулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ...

2019 оны 11 сарын 11, 13 цаг 38 минут
Ж.Эрдэнэбатыг Тост, Тосон бумбын нуруунд лиценз олгосон хэргийг шалгаж байна

 МУ-ын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ-аас албан тушаалаа ашиглан ...

2019 оны 11 сарын 11, 13 цаг 32 минут
2019 оны 11 сарын 11, 12 цаг 31 минут
Ядуурлын эдийн засгийн бодит жишээ нь бид юм

Өнөө жилийн Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг Америкийн М.Крайнер, ...

2019 оны 11 сарын 11, 11 цаг 06 минут
Хасан Рухани: Нефтийн том ордыг нээлээ

 ТЕХРАН. /Reuters/. Ираны нефтийн нөөцийг 30 орчим хувиар ...

2019 оны 11 сарын 11, 10 цаг 50 минут
Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэрээ ...

2019 оны 11 сарын 09, 12 цаг 24 минут
“Хар” Отгоогийн оффшор дансны хэрэг хар тамхины наймаа руу хөтлөх вий

 Эрдэнэт үйлдвэрээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд хийгдсэн ...

2019 оны 11 сарын 08, 13 цаг 22 минут
Далд уурхайн санхүүжилт яаж ч өссөн Дубайн хэлцэл бидний дууг хорино

 Өнгөрсөн арваад жилд улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд хамгийн ...

2019 оны 11 сарын 08, 13 цаг 08 минут
АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

 Бид ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын өгзөг базсан асуудлыг сошиалд ...

2019 оны 11 сарын 08, 13 цаг 06 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани