Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Онцгой албан татварыг бууруулах эцсийн хязгаар хэд вэ

Онцгой албан татварыг бууруулах эцсийн хязгаар хэд вэ

 

Дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны ханш өчигдрийн байддаар 51 ам.долларын үнэтэй байна. Манай улсад "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, онцгой албан татварыг бууруулах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд шагахууны үнэ тодорхой хэмжээнд буурсныг хэрэглэгчид мэдэж байгаа. Саяхан Засгийн газраас авто бензин болон дизель түлшний онцгой албан татварыг бууруупсан. Тодруулбал, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга болгосон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дээрх татварын хэмжээг хилийн үнэ, валютын ханшны хэлбэлзлээс хамааран автобензинд тонн тутамд 400 мянга, дизель түлшинд тонн тутамд 520 мянган төгрөг байхаар тогтоосон байсан юм. Өөрөөр хэлбэл, үүний үр дүнд автобензин 140, дизель түлш 240 мянган төгрөгөөр буурав.

 

Харин Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизель түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоосон. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларч, үүнтэй холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт орж болзошгүй болов. Тиймээс Засгийн газраас онцгой албан татварын хэмжээг бууруулахаар болсон.

 

Тодруулбал, дэлхийн зах зээл дэх валютын ханш, төгрөгийн сулралаас шалтгаалан 11 сарын дотор онцгой албан татвараа 140-240 мянгаар бууруулчихлаа.

 

Энэ хэвээр үргэлжилсээр байвал цаашдаа онцгой албан татвар дахиад хэдээр буурахыг таашгүй. Онцгой албан татвар бууруулсан ч хэрэглэгчдийн гар дээр очдог жижиглэнгийн үнэ буураагүй. Учир нь манай улсын барьж буй бодлого энэ аж. Өөрөөр хэлбэл татвар бууруулсан нь иргэдэд ямар ч хүртээлгүй.

 

Тэгсэн хэрнээ дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөхөд нь шатахууны үнэ дагаад хангалтгай өсдөг. Мөн Улсын төсөвт шатахууны онцгой албан татвараас багагуй мөнгө олохоор тусгасан. Энэ онд 274.4 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн. Гэтэл үүнийхээ эсрэг бодлого баримтлан аж ахуй нэгжүүдэд боломж олгоод жижиглэнгийн үнийг нь хэвээр үлдээсэн нь нэг талаар хардлага төрүүлж буй юм. Манай улсын газрын тосны хэрэглээ 1924 онд 91 тонн байсан нь өнөөдөр дунджаар 1.4 сая тонн болтлоо өссөн.

 

Дэлхийн зах зээлд газрын тосны ханш буурсантай холбоотойгоор нефтийн олборлолтыг нэг сая баррелиар бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд, тэр дундаа худалдан авалт хийдэг том улс гүрэн хангалттай нөөцтэй болсон учраас худалдан авалт буурч олборлолт тэр хэмжээгээр буурсан гэж болно. Үүнээс шалтгаалан үнэ дахиад өсөхийг үгүйсгэхгүй. Олон улсын томоохон олборлолтын орд газрууд ч үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа аж. Үүнээс үүдсэн үнийн өсөлт ажиглагдах магадлалтайг олон улсын шинжээчид анхааруулсан байна. Манайхаас түүхий эд авдаг байсан урд хөрш нөөц нь хангалттай болонгуут түүхий эдийн үнийг огцом унагадаг. Харин дараа нь нөөц нь хомсдоход манай бизнесмэнүүдээс хамаарахгүй үнийг нь тэнгэрт хадааж орхидог. Үүн шиг газрын тосны үнэ 2014 оноос хойш анх байснаасаа гурав дахин буурчээ. Харин өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас хойш үнэ нь өсч байгаа ч огцом нэмэгдээгүй. Манай улс татвараа 11 сарын дотор ийн бууруулж байгаа нь валютын ханшийн хэлбэлзэлтэй холбоотой. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбатаас тодруулахад, "Өмнө нь автобензин, дизель түлшний үнийг "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрэээнд импортлогчдод бага хүүтэй зээл олгож, мөн татварын аргаар зохицуулж байсан. Үүнээс хойш буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш ямар нэг зохицуулалт хийгдээгүй. Энэ хугацаанд өнгөрсөн долдугаар сараас хойш валютын ханш 14-15 хувиар суларснаас дотооддоо борлуулахад өөрчлөлт орох эрсдэл тулгарсан. Мөн гаднаас валютаар авч дотооддоо төгрөгөөр борлуулдаг учраас ханшнаас шалтгаалсан өөрчлөлт орох гээд байна. Үүнийг зохицуулах үүднээс онцгой албан татварын хэмжээг бууруулсан. Цаашдаа тухай тухайн үед нь арга хэмжээгээ авна” гэв.

 

Үүнээс гадна газрын тосны үнэ одоогийнхоо үнээр байвал орлогынх нь хэмжээ буурч, шинэ орд газар нээх зардал нь тэр хэмжээгээр буурна гэж олон улсын шинжээчид үзэж байгаа аж. Үүнээс болж газрын тосны зах зээлд томоохон өөрчлөлт орох гэж байгааг ч онцолсон байна. Зарим шинжээчийн хэлснээр нэг баррель газрын тосны үнэ 70 ам.долларт хүрэхэд дэлхийн газрын тосны хэрэшээний 25 хувийг хангаж байдаг олон тооны орд газрын олборлолт ашиггүй болдог талаар дурджээ. Энэ янзаар олон улсад томоохон олборлолт үйл ажиллагаагаа зогсоосоор байвал эрэлт үүсч газрын тосны үнэ эргээд өснө гэсэн үг. Үүнээс харахад ОПЕК цаашдаа газрын тосныхоо үнийг өсгөнө үү гэхээс бууруулахгүй.

Тэр хэмжээгээр манайд үнийн өөрчлөлт, татварын төлбөрийн асуудал тулгарна.

 

Тэр үед дахиад онцгой албан татвараа бууруулах уу, өөр арга хэмжээ авах уу гээд олон бэрхшээл тулгарна. Тэр үед яах вэ. Шатахуунаа 100 хувь гаднаас импортолдог манайх шиг улс эртнээс анхаарлаа хандуулахгүй бол онцгой албан татвараа бууруулаад ч үнийг нь дийлэхгүй хэмжээнд хүрч мэднэ. Гаднын улс орнууд аль хэдийнэ чих тавьж, гараа хөдөлгөөд эхэлжээ.


Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Онцгой албан татварыг бууруулах эцсийн хязгаар хэд вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани