Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МАРДАЙН ОРД ХЯТАДУУДЫН МЭДЭЛД ОЧИХ УУ

Дорнодын ураны орд газрыг эзэмших эрхийн төлөөх Монгол Улсын Засгийн газар "Хан ресурс” компанийн хооронд өрнөсөн маргаан Арбитрын шүүхээр орж, таван жил үргэлжилсний эцэст Канадын компанийн талд шийдэгдсэн билээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газар "Хан ресурс”-т 100 сая ам.доллар төлөх ёстой болсон ч сүүлд яриа хэлэлцээр хийсний үндсэн дээр 70 сая ам.доллар болгож бууруулсан. Тэгвэл энэ нь дараах асуултуудыг дагуулж байна. Мардайн ураны орд газар хэний эзэмшилд очив оо...?

 


АСУУЛТ №1: ЛИЦЕНЗИЙГ ХУДАЛДАЖ БОЛОХ УУ

Энд юун түрүүнд Монголын Засгийн газарт хариуцлага, залгамж чанар гээч зүйл байгаа эсэх тухай асуудал хөндөгдөнө. Мардай бол стратегийн ач холбогдолтой орд. 2007 онд анх тодорхойлж, УИХ-аас баталгаажуулсан Стратегийн анхны 15 ордын нэг. Уг жагсаалтад Мардай, Гурванбулаг, Дорнодын гэсэн ураны гурван орд багтсан байдаг. Тиймээс "Эрдэнэс Монгол”-ын харъяанд Мардайн ордыг түшиглэсэн "Эрдэнэс Мардай” гэдэг ч юм уу, нэр бүхий аж ахуйн нэгж байгуулж, түүнийхээ 49 хувь дээр олон улсын зах зээлд хувьцаа гаргаж хөрөнгө босгоно уу гэхээс лицензийг шууд худалдан борлуулах тухай яриа үүсэх учиргүй юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Мардайн орд газрын лицензийг худалдвал Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс гадна урьд өмнөх Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэрүүдийг үгүйсгэсэн хэрэг болно.

Хуульд буцаж үйлчлэх тухай ойлголт байдаггүй. Гэтэл 2007 онд Стратегийн орд газрын жагсаалт батлахдаа Канадын "Хан ресурс”-ын 58 хувь, Монгол, ОХУ-ын тус бүр 21 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдан, үйл ажиллагаагаа нэгэнт эхэлчихсэн "Төв Азийн уран”-ы эзэмшлийн Дорнодын орд газрыг оруулсан байдаг. Улмаар улсын төсвөөр эрэл хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн хуулийн заалтын дагуу оросуудаас найм, "Хан Ресурс”-ээс 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авсан. Ингэснээрээ "Хан ресурс”-ыг хохироох, улмаар Арбитрын шүүхэд ялагдах эхлэл тавигдсан билээ. Гэхдээ энэ хэрэг нэгэнт шийдэгдэж, Монгол Улс ялагдсанаас хойш Стратегийн ордын талаар баримтлах зарчмаа хадгалах л ёстой.

 


АСУУЛТ 2. МАРДАЙД ХЯТАДУУД ОРЖ ИРЭХ ҮҮ

            Ойрын хугацаанд Мардайн орд дээр олборлолт явагдах нь тодорхой. Тэгвэл "Хан ресурс”-ын өрийг дарсан гуравдагч этгээд нь хэн байх вэ. Дээрх лицензийг олон улсад нээлттэй худалдвал БНХАУ-ын Үндэсний цөмийн корпораци худалдаж авах магадлал илүү өндөр.

Яагаад гэвэл Канадын "Хан ресурс” нь гурван улсын хамтарсан "Төв Азийн уран” компанийн хөрөнгө оруулагч байхдаа өөрийн эзэмшлийн 58 хувь дээр ОХУ-ын "Атомредметзолото”, БНХАУ-ын Үндэсний цөмийн корпорацийг үнэ хаялцуулж, улмаар Хятадын компанид хувьцаагаа шилжүүлэхийг завдаж байсан юм. Компанийн бас нэгэн хувьцаа эзэмшигч болох "Атомредметзолото” хувьцаа нэг бүрийг 0.65 канад доллараар авах санал тавихад Хятадын компани бараг 30 хувиар илүү буюу 0.95 канад доллар санал болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, хятадууд Монголын ураны төлөө бусдаас илүүг төлж чадна.

Тэгээд ч Хятадын Үндэсний цөмийн корпораци энэ талаар аль хэдийнэ яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн. Тус корпорацийн албан ёсны цахим хуудсанд "Монгол улсад ураны уурхай ажиллуулах хувь нийлүүлсэн компанийн харилцаатай уялдуулан тус улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй өнгөрсөн жил хэлэлцээр хийлээ. Манай групп одоог хүртэл хариу ирэхийг хүлээсээр байна" гэсэн нь үүний нотолгоо юм.

 

 

АСУУЛТ 3. ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ ЗАМХРАХ УУ

Хоёр том хөршийн дунд хавчуулагдан оршдог бидний хэдхэн монголчууд сүүлийн хэдэн жил гадаад бодлогодоо "Гуравдагч хөрш" гэх ойлголтыг оруулж ирсэн. Харин хойд, урд хоёр хөрш маань гуравдагч хөрш болгоныг шахан гаргахыг хүсдэг. Нэг талаас гуравдагч орныг оруулж ирэхийн тулд хамаг байдгаа дэлхийн жишгээс хямд үнэ, уян хатан нөхцөлтэйгөөр өгөх Монгол Улсын сонирхол, нөгөө талаас Монгол Улсад орж ирсэн гуравдагчуудыг ямар ч үнээр хамаагүй шахан зайлуулахыг хүсдэг их хөршүүдийн бодлого нийлээд барууны компаниудыг баяжуулах суурийг бүрдүүлж байна гэлтэй.

"Хан ресурс” мэтийн компаниуд гуравдагч гүрний нэрийг гул барин орж ирж ашигт малтмалын лиценз болон бусад чухал бизнест орж ирэхэд хятадууд оруулсан хөрөнгөнөөс нь 2-3 дахин өндөр үнэ санал болгон худалдаж аваад явуулна. Алдаа хийснээ ойлгосон ч манай эрх баригчид АНУ юм уу, Канадын компанийг оруулж ирэхээс татгалзаж чадалгүй дахиад л ңэг чухал баялгаа найр тавин өгнө гэсэн циклээр энэ наймаа үргэлжилнэ. Тэгвэл энэ удаа ч гуравдагчийг оруулж ирэх бодлого үргэлжилж чадахгүйд хүрч мэднэ. "Хан ресурс” анх Арбитрын шүүхэд хандахдаа Монгол Улсын Засгийн газраас 350 сая ам.доллар нэхэмжилсэн. Энэ нь явцын дунд 100 сая ам.доллар болж буурсан байдаг. Гэтэл сүүлд Сангийн сайд асан Б.Болор тэргүүтэй төлөөлөгчид очиж хэлэлцээр хийгээд 70 сая ам.доллар болгосон. Арбитрын шүүхийн хамгийн гол онцлог нь "Давж заалдана” гэсэн ойлголт байдаггүй. Тиймээс "Хан ресурс” гэдийгээд л байхад бид хүссэн хүсээгүй 100 сая ам.долларыг алдангитай нь хамт төлөх л байсан. Гэтэл буулт хийж, 3? сая ам.доллараасаа сайн дураараа татгалзсан нь хачин. Өөрөөр хэлбэл, гуравдагч хөрш энэхүү ордоос татгалзаж, хятадуудад найр тавих башир арга хэрэглэсэн байх гэж хардах бүрэн үндэслэлтэй юм.

Уран бол нэг талаар ашигт малтмал боловч нөгөө талаар старатегийн асар чухал ач холбогдолтой түүхий эд болдог учир хэн дуртайд нь худалдчихдаггүй. Дэлхий дээр уран олборлох, боловсруулах чадвартай 10 гаруйхан улс л бий. Асуудал хэрхэн өрнөж, Мардайн ураны ордод аль улсын ямар аж ахуйн нэгж орж ирэхийг цаг хугацаа харуулах биз ээ.       

 

С.Алдар

zindaa.mn
МАРДАЙН ОРД ХЯТАДУУДЫН МЭДЭЛД ОЧИХ УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани