Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бид бачимдаж, дэлхий биднийг шоолно

Бид бачимдаж, дэлхий биднийг шоолно

 

"Ройтерс” агентлагийн нийтлэлч Клайд Руссел "БНХАУ-ьш Засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд үр ашиггүй нүүрсний олборлолтыг хязгаарлаж, агаарын бохирдлыг бууруулах оролдлого хийж байгаа. Үүний улмаас нүүрсний олборлолт буурч, нийлүүлэлт багассанаас гадна өнгөрсөн зун нүүрсний хэрэглээ нэмэгдсэнээс зах зээл дээрх үнэ өсөөд байгаа. Коксжих нүүрс бол гангийн үйлдвэрлэлд ашиглах гол түүхий эд. 2016 онд нүүрсний илүүдэл, нийлүүлэлг дууссанаар коксжих нүүрсний үнэ бараг хоёр дахин өсч тонн тутам нь 900 юаньд хүрсэн. Зөвхөн БНХАУ гэлтгүй дэлхийн бүхий л гангийн үйлдвэрт коксжих нүүрс эрэлттэй байгаа. Түүнчлэн БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт өссөн нь Ази төдийгүй Европт ашигтай. Австралийн боомтод коксжих нүүрс тонн тутамдаа 200 ам.доллар давж байна. Нэг тонн ган үйлдвэрлэхэд хамгийн багадаа 770 килограмм болон түүнээс илүү коксжих нүүрс шаардагддаг. Харин ган үйлдвэрлэгчдэд коксжих нүүрсний ханш өсөх нь тийм ч таатай бус. Оны эхний улиралд коксжих нүүрсний үнэ дэндүү бага, өртгөөсөө ч доогуур байсан. Тиймээс энэ удаагийн өсөлтийг байх ёстой хэмжээндээ очсон гэж ойлгож болно. Цаашид зохистой хэмжээндээ тогтох байх. Оны эхнийх шиг доошоо орохгүй. Дэлхийн нэр хүндтэй эдийн засагчид коксжих нүүрсний үнийн энэ удаагийн өсөлтийг ийнхүү удаан үргэлжлэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч буцаад өртгөө ч нөхөж чадахгүй болтлоо унахгүй гэдэгт санал нэгдэж байна.

 

БНХАУ-ын гангын үйлдвэрлэл Британи, Өмнөд Солонгос, Японтой харьцуулахад далайн тээвэрлэлтээс хамаарал багатай. Тус улсын дотоодын коксжих нүүрсний ханш ч өндөр хэвээр байгаа юм. БНХАУ-ын "Dalian Commodity Exchange” түүхий эдийн бирж дээр өнгөрсөн баасан гаригийн буюу хаалтын ханш нь тонн тутамдаа 1235 юань (182.6 ам.долларын) ханштай байна. Үндэсний статикийн хорооноос гаргасан тайланд дурдсанаар тус улсын коксжих нүүрсний олборлолт 7.3 хувь буюу 39.29 сая тонноор өсч 331.74 тонн хүрсэн нь өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар өссөн үзүүлэлт.

 

МОНГОЛ БОЛ БНХАУ-ЫН ДАВУУ ТАЛ

БНХАУ-ын хамгийн том нийлүүлэгч нь Австрали. Харин хоёр дахь том нийлүүлэгч нь Монгол. Он гарсаар эхний найман сарын хугацаанд Монгол Улс БНХАУ руу нийт 12.7 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 51.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин Австралиас энэ жил 18.5 сая тонн нүүрс авсан. Гэхдээ БНХАУ Монголоос нүүрс авах сонирхолтой байдаг. Учир нь Австралиас авч буй коксжих нүүрснээс бараг гурав дахин бага үнээр Монголоос авах боломжтой юм. БНХАУ тонн коксжих нүүрсийг Австралиас 93.92 ам.доллараас авдаг бол, Монголоос ердөө 34 ам.доллараар авдаг юм. Мэдээж Монголоос импортлох нь далайгаар тээвэрлэснээс үнэтэй тусах ч дээр дурдсан шиг үнээр авч буй тохиолдолд БНХАУ-д ашигтай байх нь тодорхой. Тус улсын ган үйлдвэрлэгчид коксжих нүүрсний үнэ цаашид өсөх эсэх нь бараг хамаагүй гэж хэлж болохоор. Учир нь коксжих нүүрсний үнэ өдөр бүр өсч байсан ч тэд хамгийн хямд үнэтэй нүүрсийг хэрэглэсээр байх болно. Дэлхий зах зээл дээр гангийн үнэ өссөөр байна. Энэ нь БНХАУ-ын ган үйлдвэрлэгчдэд багагүй ашиг авчирч байна. Өөрөөр хэлбэл, тэд Монголын тусламжтай ашиг олж байна ч гэж ойлгож болно” хэмээн бичжээ.

 

ҮНИЙН ӨСӨЛТ "ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР” мэт БАЙГАА ЭНЭ ҮЕД ХАНШИЙН ӨСӨЛТӨӨС АШИГ ХҮРТЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БАЙНА

Коксжих нүүрс бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүн. Үнэ нь өндөр байх үед төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээгээрээ зэсийг давж байсан удаа ч бий. Гэхдээ манай зэс, нүүрс хоёрт нэг том ялгаа бий. Зэсээ Лондоны металлын биржийн ханшаар буюу дэлхийн зах зээлийн үнээр өгч чаддаг. Харин нүүрсний хувьд өөр. БНХАУ-ын хэлсэн үнээр нь өгөхөөс өөр аргагүй. Энэ оны эхний найман сарын байдлаар 12.7 сая тонн коксжих нүүрс экспортолсны 4.5 саяыг нь "Эрдэнэс Тавантолгой” олборложээ. Тус компани олборлосон нүүрсээ БНХАУ-ын "Чалко” компанид 27 ам.доллараар нийлүүлсэн. 2012 оны сонгуулийн өмнө "Чалко”-той гэрээ байгуулж, урьдчилгаа зээлж авч бэлэн мөнгө тарааснаас шалтгаалан өнөөдрийг хүртэл олборлож буй нүүрснээс олж буй ашгаараа "Чалко”-гийн өрийг төлсөөр байгаа. "Чалко”-д төлөх өрийг 2017 он дуусахаас нааш барагдуулж амжихгүй гэж буй. Тиймээс дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ энэ жил ч, ирэх жил ч манай олборлогчдод онцын хамааралгүй байх нь тодорхой болж байна. БНХАУ-ын дотоодын зах зээлд нүүрсний үнэ өсч байгаа бөгөөд харин Монголын нүүрсний экспортын үнэ буурч буй нь Монголоос авах нүүрсний биет хэмжээ өсөхөд нөлөөлжээ.

 

Монголын нүүрсний компаниуд Хятадын худалдан авагчидтай улирал, хагас жил эсвэл жилийн гэрээ байгуулдаг учир ирэх намраас л ханшийн өсөлтийн нөлөөг хүртэх боломжтой болох юм байна. Хэдий нөхцөл байдал амаргүй байгаа ч олон улсын зах зээлд үнэ өндөр хэвээр байх аваас Монголын нүүрсний компаниудын экспортын үнэ дээшлэх найдвар бий. Австралийн нүүрсний хувьд харьцангуй үнэ өсч буй тул тавдугаар сард Хятадын Австралиас авсан нүүрсний импорт Монголынхоос бага дүнтэй гарсан бөгөөд энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь анхны тохиолдол болжээ. Энэ онд Монгол Улс 19 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Одоогийн байдлаар уг төлөвлөгөө бараг давж биелэх дүр зураг харагдаж байгаа аж. Үнэ ханшийн өсөлт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй, "үүлэн чөлөөний нар” мэт түр хугацааны явдал байж болох ч Монголын компаниуд ханшийн өсөлтөөс тодорхой ашиг хүртэж байх нь чухал.

 

БНХАУ-Д НҮҮРСНИЙ ҮНЭ ӨССӨӨР

БНХАУ-ын зах зээлд сайн чанарын коксжих нүүрсний импортын үнэ ханш 2016 он гарсаар гурав дахин өсөж, дунджаар 240 ам.доллар даваад байна. Мөн эрчим хүчний нүүрсний үниин өсөлт он гарсаар хэдийн нэг зуун хувь хүрчээ. Үндсэндээ 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал, 2011 онд Австралид болсон үер болон Фукүшимад болсон ослын дараа нүүрсний зах зээлд үүсч байсантай ижил хэмжээний огцом өсөлт 2016 он гарсаар бий болоод байна гэсэн үг юм. Хэдий тийм боловч энэхүү өсөлт ямар хугацаанд үргэлжлэх вэ гэдэг нь шинжээчдийн хувьд гол асуулт болж эхлээд байна. Үүнд нэг талаас БНХАУ-ын Засгийн газрын бодлого нүүрсний зах зээлд гол нөлөө үзүүлэх нь гарцаагүй аж. БНХАУ-ын Хөгжил Шинэтгэлийн хороо мягмар гаригт дотоодын нүүрс олборлогчдоо хүлээн авч уулзан, гарцаа дээд хэмжөэнд нь тултал нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна. Ингэснээр хүйтний улирал ойртож, эрэлт өсөж буй энэ үед нийлүүлэлтийг дэмжиж, эрчим хүчний нүүрсний ханшийн өсөлтийг зарим байдлаар хязгаарлах зорилготой алхам хийлээ. Томоохон компаниудын хувьд үнэ өсөж байгаа энэ үеийг ашиглан олборлолтоо нэмэгдүүлж, ашгаа сайжруулах боломжийг эрэлхийлсээр байна.

 

Тухайлбал, "Glencore” компани өнгөрсөн долоо хоногт Австрали дахь "Collinsville” уурхайдаа 200 ажилтан нэмж авахаар болсноо зарласан нь үүний тод жишээ болж байгаа юм. Үүнээс гадна "BHP Billiton”, "Anglo American” зэрэг салбартаа тэргүүлэгчид эргээд нүүрсний уурхайнууддаа хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх алхмуудыг хийж байна. Энэ нь эдгээр компанийн хувьцааны ханшид дэмжлэг болж байгаа юм. Ази даяар IV улирлын коксжих нүүрс нийлүүлэх гэрээний дундаж үнийг өсгөх дүр зураг ажиглагдаж байгааг шинжээчид онцолж байна. Сүүлд Австрали дахь "Peabody Energy”, Японы "Nippon Steel" тонн нь 200 ам.долларт гэрээлсэн гэх мэдээлэл гарсан юм. Энэ нь одоогоос нэг сарын өмнөх таамагтай харьцуулахад 20-50 ам.доллароор өссөн дүн болжээ. Үүнтэй холбоотойгоор шинжээчид 2017 онд ган боловсруулагчид, нүүрс олборлогчид гэрээний үнээ үргэлжлүүлэн өсгөх төлөвтэй гэж таамаглаж байна. Харин гол хэрэглэгч БНХАУ-ын нүүрсний хэрэглээг хангаж байгаа Австрали, Монгол, Индонез зэрэг олборлогч улс орнуудын хувьд зах зээлийн сэргэлтээс харилцан адилгүй ашиг хүртэж байгаа юм.



Ц.ДАВАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Бид бачимдаж, дэлхий биднийг шоолно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

Өнөөдөр, 15:01
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

Өнөөдөр, 10:14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

Өнөөдөр, 09:28
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

Өнөөдөр, 09:09
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани