Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний ХААНЧЛАЛ үргэлжилнэ

Нүүрсний ХААНЧЛАЛ үргэлжилнэ

 

Эрчим хүчний дэлхийн зах зээлийн үнэ өгссөөр өнгөрсөн даваа гаригт 97.55 ам.доллар болжээ. Зөвхөн энэ сар гарсаар 27 хувиар өссөн байна. 2011 онд 140 ам.доллар хүрч байснаас хойш эрчим хүчний нүүрсний үнэ ингэж "галзуурсан” түүх үгүй юм. Энэ төрлийн нүүрс хамгийн сүүлд 2012 оны тавдугаар сард гурван оронтой тоонд буюу 100 ам.долларын ханштай байсан бөгөөд дээрх түүхээ давтахад маш ойрхон иржээ.

 

Харин коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 245.5 ам.доллар болсон байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн нэг жилийн дотор гурав дахин өсчээ. Шинжээчид эрчим хүчний нүүрсний үнийн өсөлтийг дэлхийн хойд хагаст байрладаг орнуудад хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбон тайлбарлаж байгаа бол коксжих нүүрсний үнэд гангийн үйлдвэрлэлийн өсөлт голлон нөлөөлсөн гэж үзэж байна.

 

НҮҮРСНИЙ КОМПАНИУД СЭРГЭЖ эхэлжээ

Нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын санхүүгийн байдал сайжирч эхэлжээ. Энэ салбарынхан гурван жил үргэлжилсэн унтаа байдлаасаа сэрж, энд тэнд хаагаад мартчихсан байсан уурхай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ чулуу болгохоор хөл хөөрцөг болж байна. Нүүрс олборлолт, худалдаагаар дэлхийд томд тооцогдох "Гленкор” Австралийн Квинслендэд байдаг "Коллинзвилл” уурхайгаа нээсэн байна. Ингэснээр орон нутагт 200 ажлын байрыг шинээр бий болгожээ. Австралид яг энэ жишгээр энэ сард долоон ч уурхай шинээр нээгдсэн байна. Тэдний дийлэнх нь Квинсленд, Шинэ өмнөд Уэльс мужид байгаа юм.

 

"Гленкор” ийнхүү ирээдүйдээ итгэлтэйгээр урагшилж эхэлсэн бол "Peabody Energy”, "Anglo American”, "Rio Tinto” зэрэг аваргууд үнэ өссөнийг далимдуулаад уурхайнуудаа боломжийн үнээр арилжихыг илүүд үзэж байна. "ВНР” жишээ нь, коксжих нүүрсний олборлолт ойрын хэдэн жилийн дотор эрэлтээсээ илүү өснө гэсэн таамаг хийжээ.

Нүүрсний олборлолт 2014 онд хамгийн дээд үзүүлэлтдээ хүрээд түүнээс хойш тогтмол уруудаж байсан билээ.

 

НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ ЦААШИД ТОГТМОЛ ӨСНӨ

Энэ салбарынхны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа асуудал бол үнэ хэдий хугацаанд тогтвортой байх вэ гэдэг асуудал. Тэгвэл Олон улсын эрчим хүчний агентлаг нүүрсний хэрэглээ ойрын арван жилдээ буурахгүй гэсэн мэдэгдэл хийжээ. Үнийн хувьд одоо байгаагаасаа буурах нь тодорхой ч 50-60 орчим ам.долларт хэлбэлзэнэ гэж үзсэн байна.

 

Хүлэмжийн хийтэй дэлхий нийтээрээ тэмцэж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд бүгд анхаарал хандуулаад байхад яагаад нүүрсний хэрэглээ тогтмол өсөлттэй гарав гэдэг асуултад шинжээчид дараах байдлаар хариулж байна.

 

Хүн төрөлхтөн эрчим хүч гаргаж авах аргыг олсон ч хадгалах аргыг нээж чадаагүй байгаа нь эрэлтийг тогтмол байлгах хамгийн гол хүчин зүйл юм. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын шатаасан нүүрс шөнө, эрэлт буурсан үед ч эрчим хүч үйлдвэрлэсээр байдаг. Гэвч энэ их цахилгааныг хий дэмий алддаг байна. Хэрэглээг тогтмол байлгах төдийгүй өсгөх нэг хүчин зүйл байгаа нь дэлхий дээр 1.2 тэрбум хүн эрчим хүчний хомсдолтой амьдарч байгаа явдал. Тэдний ихэнх нь Энэтхэгт байна. Нүүрсний хэрэгцээнд итгэх хамгийн гол хүчин зүйл бол эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр юм. Хүлэмжийн хийн талаар хамгийн их анхаарал хандуулдаг АНУ гэхэд дэлхийн нийт хэрэглээний 12 хувийг дангаараа хааж буй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, нүүрс хэзээд эрчим хүчний зах зээлд хаанчилна, харин сэргээгдэх эрчим хүчний тухай яриа бол өндөр хөгжилтэй орнууд хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдацыг сааруулахын тулд зохиосон арга гэдгийг харуулж байгаа юм. Үүнд итгэхэд хэцүү ч ийм үзэл бодолтой эрдэмтэд маш олон байдгийг хэлэх санал нийлдэг. Тус улс 1981-1983 оны хооронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг олноор нь барьж байгуулсан бөгөөд хямд өртгөөр үйлдвэрлэсэн нүүрс эргээд эдийн засагт нь эергээр нөлөөлжээ.

 

Нүүрсний импортоор дэлхийд тэргүүлэгч, цахилгаан станцуудынх нь 70 хувь нь нүүрсээр ажилладаг БНХАУ ирэх 2025 он гэхэд нийтдээ 600 гигаваттын хүчин чадалтай цахилгаан станцуудыг нэмж барихаар төлөвлөжээ. Тэдний нүүрсний хэрэглээ шинээр барих цахилгаан станцуудыг тооцохгүйгээр жилдээ 5-7 хувиар нэмэгдэж байгаа юм. Нүүрсний нөөцөөр дэлхийд гуравдугаарт ордог ч хэрэглээний өсөлтийн хурдацыг нь гүйцэхгүй байгаа учир тус улс хуучирсан, өртөг өндөртэй олборлолт хийдэг 600 уурхайгаа хаах шийдвэр гаргаж байсан. Хэдий 600 уурхай хаагдсан ч оронд нь төдий тооны уурхай ашиглалтад орсон юм.

 

ДЭЛХИЙН УЛСУУД ЯМАР ҮНЭЭР ЗАРЖ БАЙНА ВЭ

Нүүрсний экспортоор дэлхийд Австрали, Индонези улс тэргүүлдэг. Эдгээр улс жилд 200 гаруй сая тонн нүүрс экспортолдог гэсэн үзүүлэлтээр тасархай тэргүүлж, ОХУ, АНУ, Колумби, ӨАБНУ тэдэнтэй айлсахаар зэхэж байна. Эдгээр орнууд газар нутгийн байрлалаасаа болоод хоорондоо ялгаатан үнээр экспортолдог. Хамгийн өндөр үнээр өгдөг нь Австрали аж. Индонези Австралиас олон тонныг экспортлосон мөртлөө олсон мөнгө нь бага байх жишээтэй. Иймэрхүү парадокст хамгийн ихээр өртөж байгаа улс нь маргаангүй манайх. Биднээс бараг гурав дахин бага нүүрс олборлосон Голланд биднээс зургаа дахин их ашиг олсон байх жишээтэй.

 

Монголын хил дээр коксжих нүүрсний импортын дундаж ханш 34 ам.доллар байгаа нь он гарсаар бага зэрэг буурсан үзүүлэлт болж байна. Статистик мэдээллийг харвал оны эхний есөн сарын байдлаар Монгой Улс нийт 509.7 сая ам.дблларын нүүрс экспортолжээ. Энэ нь үнийн дүнгээр жилийн өмнөхөөс 18 хувиар өссөн



Х.БАТСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Нүүрсний ХААНЧЛАЛ үргэлжилнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
”Хятад-Лаос-Тайланд-Малайз” чиглэлийн бүх төмөр замын ачааны галт тэрэг нэвтрэв

   Хятадын анхны "Хятад-Лаос-Тайланд-Малайз" чиглэлийн бүх төмөр ...

Өчигдөр, 11:59
Критикал минерал-Монголын уул уурхайн салбарт үлээх шинэ салхи

 Орчин цагийн уул уурхайн салбар нүүрсустөрөгчийг ашиглан олборлолт ...

2024 оны 05 сарын 06, 14 цаг 48 минут
2024 оны 05 сарын 06, 14 цаг 47 минут
Хятадын номын дэлгүүр дэх өөрчлөлтийг харцгаая

Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр. Дэлхийн ном унших өдөр юм. Номын дэлгүүрүүд ...

2024 оны 05 сарын 03, 18 цаг 12 минут
Ложистикийн түвшинг дээшлүүлэхийг онцлов

Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши ...

2024 оны 05 сарын 03, 17 цаг 49 минут
Ложистикийн түвшинг дээшлүүлэхийг онцлов

Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши ...

2024 оны 05 сарын 03, 16 цаг 58 минут
Уул уурхайд эрх зүйн эрсдлийг үнэлэх үйл ажиллагаа дутагдаж байна

      Монгол Улсын ДНБ болон экспортод голлох жин дардаг ...

2024 оны 05 сарын 02, 14 цаг 43 минут
Зүүн Өмнөд Ази нүүрсний хараат байдлаас гарах болоогүй

 Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс ...

2024 оны 05 сарын 01, 18 цаг 06 минут
Чан-Ань Арван хоёр цагийн гудамжаар аялъя

Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан ...

2024 оны 05 сарын 01, 17 цаг 54 минут
“Бүс ба Зам” дахь ХАА-ын хамтын ажиллагаа

"Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч ...

2024 оны 05 сарын 01, 17 цаг 16 минут
Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлс эх орондоо ирнэ

Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас ...

2024 оны 05 сарын 01, 16 цаг 00 минут
Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ”устөрөгч” технологийн салбарын хамтын ажиллагаа үнэхээр гайхалтай юм

Германы канцлер Шольц 14-ний өдөр: - Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ...

2024 оны 05 сарын 01, 15 цаг 39 минут
2024 оны 05 сарын 01, 15 цаг 28 минут
Газпром Хятадад нийлүүлэх хийн хэмжээгээ 1.5 дахин нэмэгдүүлжээ

 Газпром компани төлөвлөгөөт засварын ажил дууссаны дараа "Сибирийн ...

2024 оны 05 сарын 01, 13 цаг 42 минут
Биржийн арилжаа нэмэгдэж нүүрсний экспорт өсөв

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний ...

2024 оны 05 сарын 01, 12 цаг 37 минут
Зэсийн үнэ тонн нь 9400 долларт хүрчээ

   Нийлүүлэлтийн асуудал болон эрэлтийн өсөлтийн хэтийн ...

2024 оны 05 сарын 01, 12 цаг 37 минут
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав

 ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 1 /Bloomberg/. ОХУ-аас ...

2024 оны 05 сарын 01, 11 цаг 56 минут
Зэсийн үнэ он гарсаар 17 хувиар өсөж, 10 мянган ам.долларт хүрчээ

 Дэлхийн зэсийн уурхайнууд ногоон шилжилтээс үүдэх эрэлтийг хангахад ...

2024 оны 04 сарын 30, 21 цаг 56 минут
Италид болсон Болонья хүүхдийн номын үзэсгэлэн дээр Хятад хүүхдийн ном анхаарал татав

61 дэх удаагийн Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн Итали улсын ...

2024 оны 04 сарын 30, 19 цаг 46 минут
Хятадад 4500 гаруй хиймэл оюун ухааны байгууллагтай болжээ

Хиймэл оюун ухаан бол шинжлэх ухаан, технологийн шинэ эргэлт, аж ...

2024 оны 04 сарын 30, 18 цаг 17 минут
Хятад ”Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудтай дээд түвшний хамтын ажиллагааг ахиулна

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр Зүүн өмнөд Азийн ...

2024 оны 04 сарын 30, 16 цаг 17 минут
2024 оны 04 сарын 30, 15 цаг 57 минут
2024 оны 04 сарын 25, 16 цаг 43 минут
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

2024 оны 04 сарын 25, 12 цаг 22 минут
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

2024 оны 04 сарын 25, 11 цаг 10 минут
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

2024 оны 04 сарын 25, 10 цаг 52 минут
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
2024 оны 04 сарын 22, 14 цаг 14 минут
2024 оны 04 сарын 22, 14 цаг 14 минут
2024 оны 04 сарын 22, 12 цаг 25 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани