Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний нийлүүлэлт хэвийн байна

 

Нийслэлийн илч, гэрлийн эх үүсвэр "Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяртай ярилцлаа. Эрчим хүчний станцууд болон иргэдэд нийлүүлж буй нүүрсний үнийг өсгөх зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр өгүүлэв.

-"Багануур” бол төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг уурхай. Нийслэлчүүд дулаан, гэрэлтэй өвөлжих нь энэ уурхайгаас шууд хамаардаг. Өвөлжилтийн бэлтгэл хэр байна?
-Уурхай хэвийн ажиллаж байна. Энэ онд бид 3.75 сая тонн нүүрс нийлүүлэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу нийлүүлж байна. Гэхдээ зарим шалтгааны улмаас эрчим хүчний станцуудын эрэлт буурч магадгүй байгаа. Үүнээс үүдэн бидний нийлүүлэлт буурахыг үгүйсгэхгүй. Эс бөгөөс нийслэлчүүдийн нүүрсний нийлүүлэлт хэвийн байна.

 

Энэ онд 3.75 сая тонн нүүрс нийлүүлэхээр төлөвлөсөн

Энэ өвөл хэр хүйтрэхээс бүх зүйл шалтгаална. Дулаан, цахилгааны станцууд өнгөрсөн оны долдугаар сард эрчим хүчний үнээ нэмсэн учраас ашигтай ажиллаж байгаа. Тиймээс төлбөр төлөлт өмнөх онуудынхаас сайжирсан. Гэхдээ хуримтлагдсан авлага бий. Ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөгийн авлага авахаар байгаа. Тухайлбал, ДЦС II болон Багануурын дулааны цахилгаан станцын өр, төлбөр хүлээгдэж байна. Үүнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо шийднэ гэж найдаж байна.

-Техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын тухайд ямар байдалтай байгаа вэ?-"Багануур”-ын уурхайд техникийн дорвитой шинэчлэл хийгээгүй удаж байна. 1998 онд хөнгөлөлттэй зээлээр томоохон шинэчлэл хийсэн. Үүнээс хойш тоног төхөөрөмжөө хэсэгчлэн шинэчилсээр ирлээ. 2013 оноос компани 30 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, техникийн шинэчлэл хийсэн. Мөн техник, тоног төхөөрөмжийн үлдэгдэл нөөцөө тодорхойлж, эрсдэлээ үнэлээд байна. Дийлэнх тоног төхөөрөмжийн насжилт заасан хугацаанаас хоёр дахин хэтэрчихээд байна. Уурхайн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэхэд 370 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан.

-Жижиглэнгийн нүүрсний үнэд ямар бодлого баримтлах вэ?
-Компани алдагдалтай ажиллаж буй тул жижиглэнгийн үнээ нэмэх зайлшгүй шаардлагатай. Эрчим хүчний зохицуулах хорооноос манай компанийн станцад нийлүүлж буй үнийг хэрхэн тогтоохоос шалтгаалж жижиглэнгийн үнээ тодорхойлно.

 

-Үнэ нэмэх шалтгаан юу байна вэ?
-Компанийн өртгөөс бага үнээр борлуулалт хийж байгаа. Тодруулбал, станцад нийлүүлж буй нүүрсний тонн тутамд 3500 төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ байдлаар цаашид ажиллахад хүндрэлтэй. Үнэ нэмэх зайлшгүй шаардлага бий.

 

-Багануурын уурхайг түшиглэн эрчим хүчний станц барихаар төлөвлөж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Багануурын уурхайн ойролцоо 700 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барихаар төлөвлөсөн. Концессын гэрээгээр станц барих сонгон шалгаруулалт зарласан. Уг ажлыг гүйцэтгэх компани ч тодроод байна. Уг компани Багануур дүүрэгт ажилчдынхаа орон сууцыг барихаар газар шорооны ажлыг эхлүүлж, суурийг нь тавьчихаад байна. Ирэх хавраас ажил нь урагшилна гэж найдаж байна. Үүнээс гадна нүүрс хийжүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулж буй.

 

Нүүрсний тонн тутамд 3500 төгрөгийн алдагдал хүлээж байна

-Танай компани уурхайн хаалт хүртэлх ТЭЗҮ-ээ боловсруулсан. Хэрэгжүүлж эхэлсэн үү?
-"Багануур” компани 2013 оноос дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрөө боловсруулсан. Энэ хүрээнд ордынхоо нөөцийг ахиулах, хаалтын менежментээ эхлүүлсэн. Өнгөрсөн онд нүүрс бутлан, ачих байгууламжаа өргөтгөлөө. Мөн 500 мянган тонн нүүрс бутлан ачиж, зах зээлд борлуулах боломжтой болсон юм. Товчхондоо, компани өнгөрсөн дөрвөн жилд төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлээд байна.

 

Одоо дараагийн төлөвлөгөөнд шилжихэд бэлэн болсон. Шинэ ТЭЗҮ ёсоор жилд 3.8 сая тонн нүүрс олборлож буй Багануурын уурхай 2020 он гэхэд 10 сая тонн нүүрс олборлоно. Олборлолтоо ирэх таван жилийн хугацаанд үе шаттай ахиулахаар төлөвлөж байна. Тодруулбал, ирэх онд Багануурын уурхайчид 4.5, 2018 онд 6.5 сая тонн нүүрс олборлоно. 2020 онд оргил хүчин чадал буюу 10 сая тоннд хүргэхээр зэхэж байна. Энэ нүүрсний 50 хувийг Улаанбаатар хотын дулаан, цахилгааны станцуудад нийлүүлнэ. Гурван сая тонн нүүрсийг Багануур дүүрэгт босох дулааны цахилгаан станцад, харин үлдсэн хоёр сая тонныг нь хийжүүлэн, цэвэр эрчим хүч болгох юм.

-Танай компани Багануур дүүргийн тогтвортой хөгжлийг хангахын тулд ямар ажил хийж байна вэ?
-Одоо хийж, хэрэгжүүлж, төлөвлөж буй бүх ажил Багануур дүүргийн тогтвортой хөгжлийн төлөө чиглэж буй. Багануурын уурхай бууриа тэлснээр шинэ ажлын байр бий болно. Нүүрс хийжүүлэх үйлдвэр, дулааны цахилгаан станц байгуулснаар хэтдээ Багануур дүүрэг нүүрс, химийн үйлдвэрийн цогцолбор болох үндэс суурийг тавина. Уурхай хаалтаа хийсэн ч Багануур дүүрэг тогтвортой хөгжин, цэцэглэх учиртай.

 

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


Нүүрсний нийлүүлэлт хэвийн байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани