Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МҮХАҮТ-ын “мөнхийн” дарга халаагаа өгөх хүсэлгүй байна гэв үү

МҮХАҮТ-ын “мөнхийн” дарга халаагаа өгөх хүсэлгүй байна гэв үүН.ГЭРЭЛ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын их хурал энэ сард болох сураг байна.
Тов нь тодорхой болоогүй ч энэ хурлыг хүсч хүлээсэн хүн олон. Ялангуяа бизнесийнхэн дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа байгууллагынхаа цаашдын ирээдүйг хэлэлцэхээс гадна танхимыг удирдаж буй   толгойдоо салхи оруулах тухай ч ярилцаж буй юм. Учир нь Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжилд тэргүүлэгч, идэвхитэй хувь оруулагч байх, бизнес болон хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд гол дэмжигч, урагшлуулан чиглүүлэгч байх гэсэн эрхэм зорилготой Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаанд бизнесийнхэн сүүлийн үед тун ч таагүй хандах болсон. Төртэй харилцаж байна уу, өөрсдийнх нь эрх ашгийн төлөө үйлчлэх үүрэгтэй байгууллагатай харилцаж байна уу гэдгээ ч ойлгохоо больжээ.


Танхимыг бүхэл бүтэн 16 жилийн турш толгойлж байгаа С.Дэмбэрэл дарга нь УИХ-ын гишүүн болсноор сахил хүртээд шал дордохын үлгэрийг жинхэнээр нь үзүүлж байгаа.

Хамгийн наад зах нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийнхээ төлөө ажиллана хэмээн ам гарч татвар нэрээр компаниудаас татаас авч амьдардаг МҮХАҮТ гишүүдийнхээ эрх ашгийн төлөө чухам юу хийж байгаа нь огт ойлгомжгүй. Сайхан том ордонтойгоос цаашгүй, нозоорч нойрмоглосон нэг газар л байдаг болсон гэх шүүмжлэлийг бизнесийнхэн хэлдэг ч үүнд нь цочоо авч сэрдэггүй юм гэхэд сэрэх янз үзүүлэх ч үгүй нам тайван суусаар ямартай ч хоёр оныг үдэв. Улстөрч, хууль тогтоогч даргатай учир хамаагүй чанга дуугарч болдоггүй юм болов уу хэмээн гайхахаар байгаа. Харин тэгтэл сүүлийн хэдхэн хоногт С.Дэмбэрэл гэж эрхэм гишүүний тэргүүлдэг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим гэнэт сэрж элдэв мэдэгдлээр ээлж дараалан "бөмбөгдөх” болов. Валютын ханш өсч байгаад, хууль хэрэгжихгүй байгаад санаа зовж байгаагаа ойлгомжгүй огцом илэрхийлжээ. Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр ч УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл салбар чиглэл тус бүрээр нь бизнес эрхлэгчидтэй уулзалтуудыг бараг долоо хоног болгон хийх болсон байна.

Гэхдээ Худалдаа аж үйлдвэрийн танхимын энэ цочир мэдэгдлүүд үнэхээр цагаа олов уу, ямар бай онох гээд байна вэ гэдэг нь олны анхаарал татаад эхэлжээ. Учир нь МАН-аас улс орны эдийн засгийн байдлын талаар зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр тус намын дарга М.Энхболд "Валютын ханш таван жилийн турш 1300 орчим төгрөгт тогтмол байснаа сүүлийн ганцхан жилийн дотор 1800 болтол огцом өссөн” хэмээн онцолж байсан. Жил гэдэг дээр нь ч бас тодотгол хэрэгтэй байх. Энэ 1800 гэдэг тоо үндсэндээ өнгөрсөн зунаас л гарч ирсэн гэдгийг мартаж болохгүй. Бодит байдал ийм байхад бизнесийн өнөө маргаашийг тольдож суух ёстой Худалдаа аж үйлдвэрийн танхим үйл явдал эхэлснээс хагас жил гаруйгийн хойно дөнгөж мэдэгдэл гаргаж байгаа нь гайхал төрүүлэхээс ч аргагүй юм. Бас дээрээс нь Иргэний хуулийн 218.1-д заасан "Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасныг хэрэгжүүлэхийг уриалжээ. Ханш өсдөгөөрөө өсөөд, түүнээс улбаалсан сөрөг нөлөө жижиг, дунд шатныхныг нэрвэдгээ  аль хэдийнэ нэрвэчихээд одоо томоохон компаниуд руу цомхотгол болж орчихоод байхад хэзээ хойно дуугарч байгаа нь ёстой нөгөө өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил болж байна хэмээн бизнес эрхлэгчид, дургүйцлээ илэрхийлж байгааг ч дуулгахад илүүдэхгүй биз ээ.


Иргэний хуулийн дээр дурдсан заалтыг хэрэгжүүлэхийн төлөө өнгөрсөн жилүүдэд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим юу хийсэн юм бэ. Хуулийн энэ заалт зөвхөн мөнгө зээл дээр гэхэд л авсан талаа ханшийн өсөлтөөс, өгсөн талаа ханшийн уналтаас хамгаалах агуулгатай. Хэрвээ өнөөдөр долларын ханш гэнэт уналаа гэхэд тухайн зээл олгосон банк, эсвэл зээл­дүүлэгч тал нь  зээл өгч байсан үеийнхээ ханшаар тооцох тул уналтаас үүдсэн алдагдал хүлээхгүй гэсэн үг. Зээл авч байгаа талдаа гэвэл, ханшийн өсөлтөөс үүдсэн алдагдал хүлээх эрсдлийг нь бууруулах гэсэн сайн талтай.

Гэхдээ ийм заалт бүхий хуулийг Их хурлын гишүүд С.Дэмбэрэлийг Төрийн ордонд залрахаас хамаагүй өмнө батлачихсан байсан. Зээл өгч байгаа, авч байгаа  хоёр тал хоёулаа бизнес эрхлэгчид. Бизнес эрхлэгчдэд, хувийн хэвш­лийнхэнд үнэнхүү хэрэгтэй Иргэний хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхийг өнөөдөр уриалж мэдэгдэл гаргаж байгаа нь ёстой л нөгөө матрын нулимс юм уу даа.


Гэтэл ийн матрын нулимс унагаж буйн учир нь бизнес эрхлэгчдийг хямралын сүүдэрт дайруулж даарах вий гэсэндээ биш харин удахгүй болохоор товлосон МҮХАҮТ-ын их хурлын чимээтэй хамаатай юм билээ.


Эрхэм гишүүн С.Дэмбэрэл энэ газрын толгойд бүхэл бүтэн 16 жил буюу дүрэмд нь зааснаар дөрөв дэх бүрэн эрхийн хугацаандаа заларч буй. Цаашдаа ч энэ суудлаасаа ховхрох бодолгүй байгаа бололтой. Ингэж хэлэх шалтгаан ч бас байгаа юм.  Учир нь С.Дэмбэрэл улс төрд хөл тавьж буйгаа зарлан ИЗНН-ын өмнөөс парламентад суудал эзэлсэн ч МҮХАҮТ-ын даргынхаа албыг өгөөгүй. Өгөх талаар ч ярьдаггүй юм. Тэр ч бүү хэл түүнийг давхар дээл хөдөрчихөөд байна шүү дээ хэмээн анхааруулан Үндсэн хуулийн цэцэд хандахад ч огт сонсоогүй мэт өнгөрөөж байсан нэгэн.

Хуулийнхаа дагуу бол УИХ-ын гишүүнийг давхар ямар нэг албан тушаал хашихыг хориглодог. Гэтэл С.Дэмбэрэл 2012 оноос хойш УИХ-ын гишүүн, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга гэсэн хоёр албан тушаалыг хамтад нь хашиж ирсэн. Энэ нь хууль зөрчиж байна хэмээн үзсэн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат ҮХЦ-д хандсан. Харин Цэцээс МҮХАҮТ нь төрийн бус байгууллага учраас маргаан үүсгээд шалгаж нягтлаад байх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Дунд суудлын хуралдаанаасаа гаргачихсан юм. Гэтэл Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг байгууллага тусгайлсан хуультай. 1995 онд УИХ-аас Худалдаа аж үйлдвэрийн танхи­мын тухай гэсэн хууль баталсан байдаг. Уг хуулийн дагуу үйл ажиллагаа нь явдаг гэхээр МҮХАҮТ-ыг Ц.Мөнхбаярын "Гал үн­дэстэн” маягийн төрийн бус байгууллагатай адилтгаж болмооргүй санагдана.
С.Дэмбэрэл энэ албаа өгөх хүсэлгүй байгаагийн цаана тун ч хувийн сонирхол бий хэмээх юм билээ. Хан-Уулд танхимын хачин сайхан барилга бариулсан. Хажууд нь хамаатан дүүдээ газар өгч тансаг зочид буудал босгосон. Бас энэ хавьд солонгосчуудтай газрын наймааны тухай яриа хөөрөө хийсэн тухай ч дуулддаг. Хэдийгээр тэр өөрийгөө хувьдаа бизнесгүй, ах дүүсийнхээ хийж буйд хошуу нэмэрлэхээс хэтэрдэггүй хэмээдэг ч амьдрал дээр арай л өөр зүйлс дуулдах юм билээ.

Хамгийн сүүлд л гэхэд танхимын мэдлийн газраас өгч "Корпрайт-2” зочид буудал бариулсан дүү Т.Ганболдыг нь цагдаагийнхан баривчилж том дуулиан дэгдэв.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий захирал асан түүнийг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулсан үндэслэл нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон 2004 оны есдүгээр сард хүнд даацын автомашин худалдан авах тендерийн ялагчийг хууль бусаар шалгаруулахдаа хуучин 30 машиныг тус бүрийг нь 133,6 сая төгрөгөөр тооцон зах зээлийн үнээс147 сая төгрөгөөр илүү өртгөөр худалдан авч, төсөвт онц хэмжээний хохирол учруулсан гэдгийг шалгаж тогтоосонтой холбоотой гэнэ. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ган бөмбөлгийн бэлдцийг "Эрдэнэт” үйлдвэрт шууд нийлүүлэх бололцоотой байтал үеэл дүү Д.Ирмүүний нэр дээр Хонгконгод бүртгэлтэй "Стандарт металс лимитед" компанитай өндөр үнийн дүн бүхий гэрээ хийж хувьдаа ашиг олсон.

Зөвхөн энэ гэрээнээс л гэхэд  3.0 сая ам.доллар халаасалсан гэдгийг хуулийнхан тогтоожээ. Үүн дээр "Жаст”-ын Ш.Батхүү, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нартай хамтран Төмөрлөгийн үйлдвэрийг барь­цаа­лан их хэмжээний зээл авсан гэхчилэн олон олон асуудал дагуулж буй гэнэ. Энэ бүхэнд нагац ах МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн хаялга их байдаг гэдэг юм. Чухам энэ мэт олон учир шалтгааны улмаас Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимын "мөнхийн” дарга хаялгатай албанаасаа ховхорч халаагаа өгөх хүсэлгүй байдаг юм биш байгаа даа.
 

ӨДРИЙН ШУУДАН

МҮХАҮТ-ын “мөнхийн” дарга халаагаа өгөх хүсэлгүй байна гэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өнөөдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

Өчигдөр, 17:59
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

Өчигдөр, 12:16
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

Өчигдөр, 11:55
Өчигдөр, 10:21
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани