Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Голомт”-ын санхүүжүүлсэн хотхонд Ч.Хоролсүрэнгийн хаус байдгийг хуулийнхан мэдэх үү

“Голомт”-ын санхүүжүүлсэн хотхонд Ч.Хоролсүрэнгийн хаус байдгийг хуулийнхан мэдэх үүМИАТ-ийн "Дайны эрсдлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэргээр улсад зургаан тэрбум төгрөг төлөхөөр болсон "Монголиан Эйрлайнес” компанийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн хаус "Голомт” банкныхны санхүүжүүлж, барьсан Санзай хотхонд байдгийг хуулийн байгууллагынхан мэддэг болов уу. Учир нь түүнийг улсад зургаан тэрбум төгрөг төлж барагдуулах ёстойг шүүхээс тогтоосон ч тэрбээр хувьдаа гурван л хувийн орон сууцтай гэж хуулийнханд мэдүүлж байсан бөгөөд тансаг зэрэглэлийн Санзай хотхонд хувийн харштай гэдгээ мэдүүлж байгаагүй аж. Нэлээд их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг нааш цааш нь болгож байсан нь баримтаар тогтоогдсон Ч.Хоролсүрэнгийн тэрбум төгрөгөөс эхэлж дуудагдах Санзай хотхон дахь хаус С.Баярын харштай ойрмогхон сүндэрлэдэг юм билээ.

as asa

Голомт банкны хадгаламж эзэмшигчдийн их хэмжээний хөрөнгө мөнгөөр босгосон Санзай хотхонд МИАТ-ын гол хэрэгтнүүдийн нэг Ч.Хоролсүрэнгийн тансаг хаус байдагт гайхах зүйл үгүй. Яагаад гэвэл "Монголиан Эйрлайнес” компанийг үүсгэн байгуулагдахад "Бодь” групп буюу "Голомт” банк бас л хөрөнгө оруулж, хууль шүүхээр орохоос өмнө нислэгийн уг компанийн 49 хувийг Бодь, Голомтын үүсгэн байгуулагчид эзэмшиж байсан гэлцдэг юм. Гэхдээ хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн үеэс "Бодь”-ийнхон хувьцаагаа Н.Номтойбаярын "МАК”-д зарсан гэх шум ч сонсогдож байсан. Тодруулж хэлбэл "Монголиан Эйрлайнес” компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчид нь Бодь буюу Голомт банкны үүсгэн байгуулагчид бөгөөд нислэгийн компанийн захирлаараа ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд энэхүү хотхондоо тэрбумын хаусаа зарж, эсвэл бэлэглэж байсан бололтой.

Энэ ч утгаараа МИАТ-ийн "Дайны эрсдэлийн сан” нэрээр мөнгө угаасан уг хэрэгт "Голомт” банкны удирдлагууд цаад утгаараа холбоотой байж болзошгүй гэж зарим эх сурвалж өгүүлдэг байсан нь бас нэгэн баримтаар батлагдлаа.

Тэгээд ч МИАТ-ийн хэргээр Голомт банкны салбарын захирал Г.Саранчимэгийг баривчилсан нь "Голомт” банк бохир мөнгө угаах хэрэгсэл болсоныг баталж байсан. Тус банкны Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн дэргэдэх зургаадугаар салбарын захиралаар ажилладаг энэ эмэгтэйг Эрүүгийн хуулийн 166-ийн1.3 буюу мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр баривчилсан юм.

Хэргийн холбогдогч Голомт банканд Сүхээгийн Туяа гэгч хадгаламж эзэмшигчийн нэр дээр 1,4 тэрбум төгрөг байршуулсан нь тогтоогдсон учраас УМБГ-аас баривчилж, шалгасан юм гэнэ лээ. Харин хадгаламж эзэмшигчийг шалгаад үзтэл 1994 онд тус банканд данс нээлгэснээс хойш нэг ч удаа дансаа ашиглаагүй гэдгээ хүлээж байв. Тэгэхээр Голомт банкны салбарын захирал Г.Саранчимэг нэг ёсондоо Ц.Орхон, Ч.Хоролсүрэн нарын МИАТ компаниас угаасан мөнгийг өөр хүний нэр дээр байршуулах, нуун далдлах буюу "угаах” ажлыг хийдэг байсан байна. Илэрсэн нь ганц энэ боловч өөр хэдэн ч хүний дээр тэрбум тэрбумаар нь мөнгө байршуулж, угаасныг тааж мэдэхгүй шүү дээ. Ийнхүү болоод өнгөрсөн үйл явдлуудыг ажихад Голомт банк олигархиудын мөнгийг угааж, басхүү "хөөрхөн” ашиг унагадаг газар болсон нь ойлгомжтой төдийгүй халаас нэгтнүүдийн тансаг харшууд Санзай хотхонд хаяа дэрлэн оршиж байна.

 

Ч.Хоролсүрэн гэж хэн бэ

index
Ачит овогт Ч.Хоролсүрэн нь, 1970 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвай­хээр суманд төржээ. Өдгөө 43 настай тэрбээр  дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 2005 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс 2006 оны тавдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд "МИАТ” ТӨХК-д Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв. Түүнчлэн 2006 оны зургадугаар сарын 05-наас 2006 оны зургадугаар сарын 26-ныг  хүртэлх хугацаанд тус компанид Мэдээлэл технологи, Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирлаар, мөн оны зургадугаар сарын 26-аас долдугаар 06-ныг хүртлэх хугацаанд Милан-Берлин-УБ чиглэлийн нислэгийг зохицуулах төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. Мөн 2006 оны долдугаар сарын 06-наас 2006 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хүртлэх хугацаанд Европыг хариуцсан Бүсийн захирлаар, 2008 оны зургадугаар сарын 06-наас  2009 оны дөрөвдүгээр сарын 01-нийг  хүртэлх хугацаанд Токио хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгчөөр, мөн оны дөрөвдүгээр сарын 01-нээс  арванхоёрдугаар сарын 07-ны өдрийг хүртлэх хугацаанд Санхүү, Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирлаар, арванхоёрдугаар сарын 07-ноос 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Коммер эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байсан аж.

Ч.Хоролсүрэнгийн оролцсон хэргийг эргэн сөхвөл

Ч.Хоролсүрэн нь ял сонсохоос өмнө "Монголиан Эйрлайнс” ХХК-д захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр  "МИАТ” ТӨХК-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон нар болон өөрийн компаний ажилтан Н.Гантөмөр, төрсөн дүү, Ч.Суурьтогтох, Голомт банкны VI  салбарын захирал Г.Саранчимэг нартай зохион  байгуулалтайгаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн юм.

2007 оны хоёрдугаар сарын 28-аас  эхлэн 2010 оны арваннэгдүгээр сарын 29-нийг хүртэл   "МИАТ” ТӨХК-ий зорчигч, тээврийн нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг хоёр ширхэг "Боинг 737”, нэг ширхэг "Аэробус” агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг "МИГ”, "Бодь” даатгалын компаниудтай тус тус байгуулсан байхад, дээрх даатгалын компаниудтай байгуулан хэрэгжүүлж буй даатгалын гэрээний нэг хэсэг болох "Дайны эрсдэлийн даатгал”-ын гэрээг гадаадын "Бэст Вэйлф Аваишн”  "Иншүүрэнс”  групп  нэртэй даатгалын компанитай 2008, 2009, 2010 онуудад байгуулсан мэтээр баримт бүрдүүлсэн байна.

Завшсан мөнгө хаана, хэнд очив…

-2007.02.28-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 1.023.669.00 ам долларыг Хонг Конг дахь хаягтай  "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн Стандарт Чартеред банкны Хонг  Конг дахь 36000405109 тоот дугаарын данс руу "ВW 15-326805 MN” гэрээний  2006 оны төлбөр” хэмээн шилжүүлэн завшиж 1.191.550.716 төгрөгийн хохирол

-2008.03.06-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 500.000 ам. долларыг Хонг Конг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн HSBC банкны Хонг Конг дахь 808244354838 дугаарын данс руу "BW 15-326805 MN гэрээний 2007 оны төлбөр нэхэмжлэх #872193-1, #872291-4 нэртэйгээр” шилжүүлэн завшиж 586.155.000 төгрөгийн хохирол,

-2008.03.19-ний өдөр Голомт банкаар дамжуулан 759.669,60 ам долларыг Хонгконг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 808244354838 дугаарын данс руу "BW 15-326805 MN гэрээний 2007 оны төлбөр, нэхэмжлэх #872193-1, #872291-4 нэртэйгээр” шилжүүлэн завшиж 889.292.023 төгрөгийн хохирол,

-2008.09.16-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 660.716.00 ам долларыг Хонг Конг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг 411618085838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний 2008 оны I,II улирлын төлбөр” нэртэйгээр шилжүүлэн завшиж 758.435.896 төгрөгийн хохирол,

-2008.09.22-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 660.716.00 ам долларыг Хонг Хонг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп ”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411618085838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний 2008 оны I, II улирлын төлбөр INV№891368-9” нэртэйгээр шилжүүлэн завшиж 757.999.823 төгрөгийн хохирол,

-2009.05.07-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 156.440.20 ам долларыг Хонг Конг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "№ВWА31-53106808 МN гэрээний төлбөр” нэртэйгээр шилжүүлэн завшиж 222.522.104 төгрөгийн хохирол,

-2009.04.05-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 100.000 ам долларыг Хонгконг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "№ВWА31-53106808 МN гэрээний төлбөр” нэртэйгээр шилжүүлэн завшиж 141.277.000 төгрөгийн хохирол,

-2009.07.23-ны өдөр Улаанбаатар банкаар дамжуулан 54.000 ам долларыг Хонг Хонг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний төлбөр нэхэмжлэх #90165-3” нэртэйгээр шилжүүлэн завшиж 78.363.720 төгрөгийн хохирол,

-2009.07.23-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 457.000.00 ам долларыг Хонг Конг  дахь хаятай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805МN гэрээний төлбөр нэхэмжлэх #90165-3 нэртэйгээр шилжүүлэн завшиж 663.189.260 төгрөгийн хохирол,

-2009 07.27-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 457.000.00 ам долларыг  Хонк Конг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг  дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805МN гэрээний төлбөр нэхэмжлэх #90165-3 нэртэйгээр шилжүүлэн завшиж 664.158.100 төгрөгийн хохирол,

-2009.10.02-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 350.000 ам долларыг Хонг Конг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний төлбөр” нэртэйгээр шилжүүлэн завшиж 502.988.500 төгрөгийн хохирол,

-2009.10.05-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 497.521.00 ам долларыг Хонгконг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний төлбөр нэхэмжпэх #901586-1” нэртэйгээр шилжүүлэн завшиж 717.091.942 төгрөгийн хохирол

-2009.12.29-ний өдөр "Голомт” банкаар дамжуулан 410.000 ам долларыг ХонгКонг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний төлбөр INV №902657-8” нэртэйгээр шилжүүлэн завшиж 592.675.500 төгрөгийн хохирол

-2010.05.07-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 250.000.00 ам долларыг Япон дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн Япон дахь Ваnк оf Токуо- Mitsubishi UFJ  банкны 0065588 тоот данс руу "ВW22-894277 МN гэрээний 2010 оны I улирлын төлбөр, нэхэмжлэх №243168-10” нэртэйгээр шилжүүлэн завшиж 346.912.500 төгрөгийн хохирол,

-2010.07.16-ны өдөр Голомт банкаар дамжуулан 511.000.00 ам долларыг Япон улсад хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн Япон дахь Ваnк of Токуо Mitsubishi UFJ  банкны  0065588 тоот данс руу "ВW22-894277 МN гэрээний 2010 оны  хагас жилийн төлбөр, нэхэмжлэх №243292-10” нэртэйгээр шилжүүлэн завшиж төгрөгийн хохирол,

-2010.09.17-ны өдөр "Худалдаа хөгжлийн банк”-аар дам­жуулан 289.000.00 ам долла­рыг Япон улсад хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн Япон дахь Bank of  Токуо-Мitsubishi UFJ  банкны 0065588 тоот данс руу "ВW22-894277 МN гэрээний 2010 оны III улирлын төлбөр, нэхэмжпэх №243351-10” нэртэйгээр шилэүүлэн завшиж 386.127.120 төгрөгийн хохирол,

-2010.11.29-ний өдөр "Голомт” банкаар дамжуулан 135.000.00 ам долларыг Япон улсад хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп‘-ийн Япон дахь Ваnк оf Токуо-Мitsubishi UFJ банкны 0065588 тоот данс руу "ВW22-894277 МN гэрээний 2010 оны IV  улирлын төлбөр, нэхэмжлэх #243170-10 нэртэйгээр  шилжүүлэн 168.303.150 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 17 удаагийн үйлдлээр "МИАТ  ТӨХК”-иас 7.271.731,80 ам.долларыг "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн дансуудад руу шилжүүлэн завшиж,  "МИАТ ТӨХК” -д 9.365.569.134 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Энэ хэргийг хийхдээ  Ч.Хоролсүрэн нь  "МИАТ” ТӨХК-нд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон нар болон өөрийн ком­панийн ажилтан Н.Гантөмөр, төр­сөн дүү Ч.Суурьтогтох, Голомт банкны VI салбарын захирал Г.Саранчимэг нартай зохион байгуулалттайгаар бүлэглэн дээр мөнгийг шилжүүлжээ. Дээрх хүмүүстэй энэхүү мөнгийг шилжүүлэн олсныхоо хариуд долоон удаагийн үйлдлээр  нийт 4.302.892.192 төгрөг буюу онц их хэмжээний орлого олсон байна.

Тэр хийсэн хэргийнхээ талаар ийн ярьжээ

Ч.Хоролсүрэн энэ хэргийнхээ тухай анхан шатны шүүх хурлын явцад мэдүүлэхдээ "…Би "МИАТ” компанийн орлого оруулдаг хэсгийг хариуцдаг байсан. Иймд ажил үүргийн тодорхойлолтой, хуваарьтай ажиллаж ирсэн.

…Хонг Конг улсын иргэн Тони Ли гэж хүнтэй Монголд орж ирсэн дөрвөн тэрбум 302 сая 892 мянган төгрөгийг өөрийн төлөөний хүн болох Н.Гантөмөр О.Тамир, С.Туяа гэдэг хүмүүсээр дамжуулсан. Энэ мөнгийг би  өөрөө авч  Тони Лид зохих хэмжээний шимтгэл  өгч байсан. Үүнийг өөрийнхөө мэдүүлэгт хэлсэн. Гэхдээ тухайн үед ажиллаж байсан  Б.Эрдэнэбилэг,  Ц.Орхон нарт энэ гэрээний талаар нэг ч удаа хэлж байгаагүй.

…Тони Ли гэж хүний мөнгө, энэ хүний мөнгийг авдаг байсан. Би зохих хэмжээний шимтгэл авдаг байснаа бизнес гэж үздэг байсан. Тони Ли гэж хүнээс шимтгэл авч байсан талаар гурван захирал огт мэдэхгүй…” хэмээн мэдүүлжээ.

Түүнчлэн, эрүүл мэндийн байдлын улмаас буюу ходоодны хорт хавдартай учир ялаас хөнгөрүүлж өгөхийг хүсч байсан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн түүний дээрх байдлыг харгалзан үзэж 13 жил нэг сарын хорих ял ногдуулж Ч.Хоролсүрэнгийн нэр дээрх

-5627028 регистрийн дугаартай "Монголиансекьюритис кор­поришн” ХХК-ны хөрөнгийн 40 хувь.

-5514339 регистрийн дугаар­тай "Монголиан аэрлайнес” группийн хөрөнгийн 100 хувь.

-5525225 регистрийн дугаартай "Цэлмэг тэнгэрийн нислэг” ХХК-ний хөрөнгийн 21 хувь.

-2791099 регистрийн дугаар­тай” Монголиан аэрлайнес”-ийн хөрөнгийн 100 хувь.

-5477867 регистрийн дугаартай "Ай Би Эй” холдингийн хөрөнгийн 30 хувь. 5237645 регистрийн дугаартай "Автоложистик” ХХК-ний хөрөнгийн 50 хувь.

-5408911 регистрийн дугаартай "Монголиамайнинг консалтинг” ХХК-ний хөрөнгийн 50 хувь.

-"5291909 регистрийн дугаартай "Монголиан-Эйрланес карго” ХХК-ний хөрөнгийн 21 хувь.

-2615193 регистрийн дугаартай "Эйрсервис” ХХК-ны хөрөнгийн 50 хувь. 5091225 регистрийн дугаартай "ТТСЕК” ХХК-ны хөрөнгийн 66 хувь.

-5444934 регистрийн дугаартай "Нараяан” ХХК-ны хөрөнгийн 50 хувь,

-Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо VI хороолол их тойруу 68-4 тоот орон сууц /Ү2202017409/ дугаартай гэрчилгээтэй эд хөрөнгүүдийг тус тус битүүмжлэн ирүүлснийг тус тус улсын орлого болгосон юм.

Эх сурвалж: http://www.mongolcomments.mn

“Голомт”-ын санхүүжүүлсэн хотхонд Ч.Хоролсүрэнгийн хаус байдгийг хуулийнхан мэдэх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани