Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

З сая доллар завшсан нь тогтоогдсон Т.Ганболд Ш.Батхүү, Д.Сугар нартай хамтран Монгол Улсыг 10 сая долларын өрөнд оруулав



АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр өгсөн хэргүүдээс онцлох 15 хэргийг Улсын Ерөнхий прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон нь улсад онц их хэмжээний хохирол учруулаад байна гэсэн мессэж сүүлийн үед яригдах боллоо.
Эдгээр 15 хэргийг нэгдүгээрт Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн захирал асан, өдгөө "Алтан Дотрнод Монгол" компанийн захирлаар ажиллаж буй Т.Ганболдын хавтаст хэрэг нэгдүгээрт жагсаж байгаа аж.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь ганбөмбөлгийнхөө бэлцэцийг Эрдэнэт үйлдвэр рүү шууд нийлүүлэх болзолтой атал өөрийн үеэл дүү Эрмүүний нэр дээрх "Стантарт металс лимитэд” ХХК-тай гэрээ байгуулж, 20 мянган тонн ганбөмбөлгийг уг компаниар Эрдэнэт үйлдвэр рүү дамжуулсан байна. Ингэснээр 20 мянган тонн ганбөмбөлөг нийлүүлсэний зөрүү ашиг болох 3 сая ам.долларыг Т.Ганболд завшсаныг АТГ-аас илрүүлж 2013 оны зургаадугаар сарын 27-нд яллах дүгнэлт үйлдлүүлэхэр Нийслэлийн прокурорын газар руу илгээсэн ч Нийслэлийн прокорын хяналтын прокурор Алимаа хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Т.Ганболд нь энхүү хэргийг үйлдэхдээ үйлдвэрийнхээ дотоод дүрмийг зөрчөөд зогсохгүй ТУЗ-дөө ч мэдэгдээгүй байна.
Үүнээс гадна Т.Ганболд "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 133 сая төгрөгөөр хүнд даацын хуучин машинууд худалдан авч улсад ихээхэн хохирол учруулсаныг АТГ илрүүлж, тогтоосон ч Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Монголын хууль хяналтын байгууллага авлигад идэгдсэнийг давхар илчилж өглөө.


Түүнчлэн сүүлийн үед асуудал үүсгээд буй Ш.Батхүү, Д.Сугар нарын хэрэг ч Т.Ганболдыг улаан луйварчин болохыг харуулж байна. Тодруулбал "Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ний захирлаар ажиллаж байсан Т.Ганболд нар хуйвилдан ихээхэн хэмжээний мөнгө идсэн хэрэг мандаасан нь илэрсэн юм.

"Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас "Жаст” ХХК нь их хэмжээний цувимал бүтээгдэхүүн худалдан авах хуурамч гэрээ байгуулан, баталгаа гаргуулж уг гэрээгээрээ Америкийн "HSBC” банкнаас 10 сая долларын хөрөнгө босгож Төмөрлөгийн үйлдвэрийн дансаар дамжуулан авч залилсан, мөнгө угаасан хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байгаа аж.

Уг хуурамч гэрээг Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар баталгаажуулан гарын үсэг зурж, Төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал Р.Уламбадрах, "Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү нар гэрээг байгуулсан байна.
Мэдээж Т.Ганболд дэд захирлынхаа гарын үсэг зураад явуулсан гэрээг огт мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Ярилцаж зөвшилцөөд зөвшөөрөл огосон учраас Р.Уламбадрах  гэгч нь гэрээнд гарын үсэг зурсан болов уу.

Ингэхдээ 40.000 /дөчин мянга/ тонн ган бөмбөлгийг 1 тонныг нь 795.000 төгрөгөөр нийт 31.800.000.000 /гучин нэгэн тэрбум найман зуун сая/ төгрөгөөр худалдан авах үнийн дүнтгэйгээр гэрээг байгуулсан байна. Гэвч гэрээнд заагдсан цувимал бүтээгдэхүүний хэмжээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн нэг жил ажиллаж байж хийх бүтээгдэхүүн бөгөөд 2009 онд хаягдал төмөр байхгүй байсан учир үйлдвэр ажиллагаагүй юм.

Тэгтэл 2009 оны 07 сарын 10-ны өдөр "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ам.долларын дансанд Америкийн "HSBC” банкнаас 10 сая ам.доллар гэрээний урьдчилгаа төлбөр” гэсэн утгатайгаар шилжиж орж ирсэн бөгөөд тухайн өдрөө уг мөнгийг "Жаст” групп ХХК-ний данс руу буцаан шилжүүлж гаргаж авсан байдаг байна.

Уг хэрэгт Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдлууд тогтоогдож тэдний хуурамч луйврын ажил нь нотлогдож байгаа юм байна.

1. "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, "Жаст” группийн хооронд байгуулсан гэрээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн архивт байдаггүй,

2. "Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гэрээний бүртгэлийн дэвтэрт бүртгэхдээ "ЖАСТ” групп нэрээр биш "Эрдэнэт УБҮ” гэсэн нэрээр бүртгэгдсэн,

3. Тус гэрээний дагуу цувимал бүтээгдэхүүн худалдаж авалт, нийлүүлэлт хийгдээгүй

4. 10 сая доллар шилжиж орж ирсэн өдөр нь "Жаст” групп руу буцааж шилжүүлсэн

5. "Жаст” групп, "Дархан төмөрлөг ТӨХК”-иудын байгуулсан  гэрээнээс өөр ТӨХ-ны дарга Д.Сугараар батлуулсан гэрээ байдаггүй.

7. Гэрээнд заагдсан цувимал бүтээгдэхүүний хэмжээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн 1 жил ажиллаж хийх бүтээгдэхүүн бөгөөд 2009 онд хаягдал төмөр байхгүй байсан учир үйлдвэр ажиллагаагүй зэрэг байдлууд баримтаар тогтоогдоод байгаа юм байна.


Тэгэхээр Ш.Батхүү, Д.Сугар, Т.Ганболд нарын уршигаар Монгол Улс Америкийн "HSBC” банканд 10 сая ам.долларын өртэй болж хоцорчээ. Ашгийг нь мэдээж Т.Ганболд, Д.Сугар, Ш.Батхүү нар хувааж хүртсэн байж таарна шүү дээ. Ийм ноцтой гэмт хэрэгтэнг Монголын хуулийн байгууллага хэдий болтол зүгээр өнгөрүүлэх вэ. Хэдийгээр түүнийг баривчилсан, баривчлаагүй гэх шум гадуур нисч эхэлсэн ч Т.Ганболдыг энэ удаа тавиад явуулчихвал Монголын хуулийн байгууллагад итгэхээ больцгооё. 

Эх сурвалж: Мongolcomments.mn
З сая доллар завшсан нь тогтоогдсон Т.Ганболд Ш.Батхүү, Д.Сугар нартай хамтран Монгол Улсыг 10 сая долларын өрөнд оруулав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани