Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн баяжмалын экспорт эдийн засагт итгэл дагуулж байна

Зэсийн баяжмалын экспорт  эдийн засагт итгэл дагуулж байнаЗэс гэдэг улбар металл хүн төрөлхтний амьдралд уух ус лугаа хэрэгтэй зүйл аж, Тийм ч учраас 10 мянган жилийн тэртээгээс амьдрал ахуйдаа ашигласаар ирсэн гэх. Бага температурт хайлдаг, цахилгаан, дулааныг дамжуулах гойд чанар нь энэ чиглэлийн үйлдвэрлэлийн үнэ цэнийг бүрдүүлдэг ажгуу. Физикийн шинж чанараасаа гадна  тэр биологийн идэвхт элемент гэдгээрээ ялгардаг. Дээд ургамал, амьтны хоол тэжээлийн нэг бүрдэл хэсэг болдог. Бас бактери устгах гойд чадварыг нь хүн төрөлхтөн эрт үеэс анзаарч мэджээ. Энэ мэт ид шидийг зэс агуулдаг. Бусдад илүүчилж чадах зхийн арвин нөөцтэй орны нэг нь Монгол. Хэдийгээр үнэ ханш нь уруудаж байгаа гэх боловч ийм баялагтай нь бидний амны хишиг.

 

Шинэ, хуучин хоёр ч нийгэм, өнгөрсөн, одоо хоёр зуун дамжуулан Монголын эдийн засгийг нуруундаа үүрч байгаа ач тус, гавьяа хүндэтгэл энэ улбар металлд ногдох нь дамжиггүй. Ийм болохоор нь монголчууд түүнийг есөн эрдэнийн нэг хэмээн нэрлэдэг биз. 2014 онд Монгол Улсын төсөвт уул уурхайн салбараас 1.4 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүний ноён нурууг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлэх учиртай. Тооцсоноор энэ жил 390 тэрбум орчим төгрөгийг зэсээс олохоор төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оны төсөвт суулгасан төсөөллөөс нэлээд бууруулж тооцсон хэмжээ юм. Зэсийн баяжмалын нэг давуу тал бий. Ямар ч цаг үед борлохгүй байхын зовлонгүй, ганцхан зах зээлээс хамаараад байдаггүй, авдаг өгдөг нь бэлэн. Эдгээрийг бэлэн боломж гэхээс өөрөөр юу гэх билээ. Энэ боломж нь эргээд эдийн засагт ямагт гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

 

Зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнээс монголчуудын амьдралынхэмнэл, эдийн засгийн эрчим хамаардаг. Хэдийгээр үнийн хүлээлт санаснаар биш ч гэлээ эдийн засгийн гол тэжээгч судас нь болж байгааг онцлох учиртай байх. Тухайлбал, эхний хоёр сард зэсийн баяжмалын экспортоос 256 сая ам доллар эдийн засагт орж иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тэн хагас илүүгээр өссөн тоо баримт юм. Эдийн засгийн нааштай хандлагыг энэ жилийн тухайд зэс бүрдүүлэх магадлал байгааг үүнээс анзаарч болмоор. 2014 оны хүлээлт, чиг хандлага энэ байх биз ээ.

 

Сүүлийн өдрүүдийн ханшаар тооцвол Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ тонн нь 6620 ам.доллар хавьд хэлбэлзэж байна. Энэ бол тийм ч баярламаар үнэ биш. 2011 онд зэсийн зах зээлийн үнэ 8900 ам.доллар хүрч байсантай харьцуулахад дэндүү чамлалттай санагдаж байгаа байх. Гэхдээ үнийн үзүүр толгой  дээшээ чигтэй байгаа нь итгэл төрүүлэх нэг шалтгаан болно. Манайхан зэсийн үнийн төсөөллийг төсөвт суулгахдаа нэлээд даруухан байдлаар ханддаг болсон нь эрсдлийг багасгах нэг хүчин зүйл болж байгаа юм. Үнэ тогтвортой байх ганц нөхцөл бол эрэлт нь бас тогтвортой байх явдал. Эдийн засагчид хийгээд шинжээчид 2014 онд зэсийн эрэлт тогтвортой байх төдийгүй нэмэгдэнэ гэж оношилчихоод байгаа. Энэ бол сайн мэдээ.

 

Дэлхийн зэсийн хэрэглээний 40 хувь нь дангаараа БНХАУ-д ногддог. Тэгэхээр тэндэх зах зээлийн нөхцөл байдал улбар металлын индикатор болж харагдах гээд байдаг нь санамсаргүй хэрэг биш. Өмнөд хөршийн тухайд эдийн засгийн өөрчлөн байгуулалт эхлүүлээд байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтыг 13 хувиар буюу 60 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Зөвхөн энэ хөрөнгө оруулалт гэхэд Хятадын зэсийн хэрэглээний 40 хувийг дангаараа залгина гэсэн тооцоог гаргажээ. Ингэхээр тэнд эрэлт нэмэгдэнэ гэж итгэхээс аргагүй.

 

Манайдаа урдаа барьдаг залуу эдийн засагчдын нэг "Мандал даатгал" компанийн захирал Ө.Ганзориг болон энэ компанийн шинжээчдийн тооцоолсноор энэ онд Чили, Индонези болон Австрали улсын зэсийн олборололт нийлүүлэлт буурах төлөв байгаа ажээ. Магадгүй, зах зээлийн араншин ингэж өөрчлөгдөж гэмээнэ Монголын хувьд боломж бололцоо гэсэн үг болно.

 

Дэлхийн зэсийн нийт хэрэглээний 60 гаруй хувийг Хятад, Америк, Япон бүрдүүлдэг бол 20 гаруй хувь нь Европын орнуудад ногддог. Тэгвэл зэсийн идэвхтэй хэрэглэгч АНУ, Японы эдийн засгийн эрчим нэмэгдэж өсөлт ажиглагдаж эхэлсэн. Энэ нь зэсийн хэрэглээ буурахгүй байх нэг шалтгаан гэж үзэж байна. Тэгээд ч сүүлийн жилүүдэд зэсийн нөөц нэлээдгүй хэмжээгээр багассан гэх мэдээлэл бий.

 

2014 оны нүүрсний салбар дахь итгэл хүлээлт үндсэндээ алдарч байх шиг. Энэ орон зайг зэсийн баяжмалын эрэлт нийлүүлэлт нөхөж чадвал Монголын эдийн засагт ангасан хүнд аяга ус өгсний дайтай дэм болно.



П.ЯДАМДОРЖ

Зэсийн баяжмалын экспорт эдийн засагт итгэл дагуулж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани