Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн нөөцийг зохистой ашиглаж, хулгайн анчидтай тэмцэхийг эрдэмтэд зөвлөв

 Байгалийн нөөцийг зохистой ашиглаж, хулгайн анчидтай тэмцэхийг эрдэмтэд зөвлөв

Монголын амьтан, ургамал судлаач эрдэмтэд байгаль орчин, аялал жуулчлалын яамны бодлогод өөрсдийн санаа бодлыг дэвшүүлж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөлөө. Тодруулбал, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас "Эрдэмтдээ сонсъё” ярилцлагыг өчигдөр зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтын үеэр эрдэмтэд Монгол орны амьтан, ургамлын талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, өнөөгийн байдал, цаашид салбарын яамнаас баримтлах чиг хандлагын талаар хэлэлцсэн. Тус уул­зал­тад Байгаль орчин аялал жуулч­лалын сайд Д.Оюунхорол, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба болон МУИС, МУБИС, ХААИС, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгийн судлаачид, Байгалийн түүхийн музейн эрдэмтэд оролцов. Мөн олон улсын ирвэс хамгаалах сан, Зэрлэг амьтан судлах, хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагын 40 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Уулзалтыг нээж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол "Манай яам үндсэн чиг үүргийн яам болсноос хойш байгалийн нөөц, түүний дотор амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, өсгөн үржүүлэх зэрэг асуудлаар салбар дундын зохицуулалт хийх үүрэг хүлээгээд байна. Бидэнд экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх зэрэг олон тулгамдсан асуудлууд байна. Түүнчлэн Монгол орны ургамлын улаан данс, улаан номын бүртгэлд орсон нэн ховор, ховор 148 зүйлд олон улсын жишгээр үнэлгээ хийж үзэхэд угах орчны дарамт, хэт ашиглалтад 89 хувь нь өртсөн байна.

энэ нь цаг уурын дулаарал, цөлжилт, бэлчээрийн талхлагдал болон уул уурхайн зохисгүй ашиглалт, хүний бруутай үйл ажиллагааны улмаас амьтан, ургамлын тархац нутаг хумигдан, биологи, үйлдвэрлэлийн нөөц илээс жилд хомсдож байгаа нь бодлогын хувьд шинэ менежмент бий болгох хэрэгтэйг харуулж байна” гэв. Үүний дараа хуралдаанд оролцсон эрдэмтэд өөрсдийн санаа бодлыг илэрхийлсэн юм. Эрдэмтэд нэн тэргүүнд хулгайн анчидтай тэмцэх, тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан амьтан, ургамлыг хамгаалах, судалгааны ажлыг хөгжүүлэх зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэйг салбарын сайдад сануулж байлаа. Ингээд эрдэмтдийн саналыг тоймлон хүргэе.

Н.Батсайхан:Хулгайн анчидтай бодлогын төвшинд тэмцэх хэрэгтэй

/МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, амьтан судлаач/

-Манай улсад төдийгүй дэлхийд янз бүрийн хүчин зүйлээс хамаараад амьтдын нутаглах газар, нутаг хомсдож байна. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлт, хүний нөлөөллөөс шалтгаалаад булаг шанд ширгэх, ус голын түвшин багасах, ойт нутаг хомсдох зэрэг асуудал тулгарч байна. Эко системийн олон янз байдал хумигдаж байна гэж нэг талаас ойлгож болно. Мөн манай улсад уул уурхайн олборлолт их явагддаг. Ялангуяа ховордсон амьтдын нутагладаг говь, цөлийн бүсэд ашигт малтмал ихээр илэрсэн. Үүнтэй холбогдуулан уул, уурхайн компаниуд ихэссэн.

Говьд бидний сайн мэдэх хоёр бөхт зэрлэг хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт, бөхөн гэх мэтчилэн олон амьтад байдаг. Гэхдээ бид тоотой хэдэн амьтныг сорчилж хамгаалчихаад бусдыг нь орхих учир дутагдалтай. Цаашид ан амьтдыг хамгаальъя, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалъя гэвэл олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үүний тулд Засгийн газрын бодлого чухал.

Тэр дундаа хууль бус ангнууртай тэмцэх Засгийн газрын бодлогын төвшинд авч үзэх хэрэгтэй. Яахав бодлогын төвшинд амьтдад тусгай хамгаалалттай газрыг гаргаж өгч байна. энэ чухал. Гэхдээ манай улсад нутаглаж буй амьтдад тулгамдаж буй нэн тэргүүний асуудал бол хулгайн ан агнуур. Энэ асуудалтай бид сүлжээ байгуулж л тэмцэх хэрэгтэй. Дан ганц байгаль хамгаалагч явна гэвэл Монгол шиг уудам газар нутагтай оронд хэцүү л дээ.

С.Гомбобаатар: Амьтан хамгаалалд ганц улсын төсвөөр л санхүүжилт хийнэ гэвэл учир дутагдалтай

/МУИС-ийн Биологийн тэнхмийн профессор, шувуу судлаач/

-Төрийн бодлогод эрдэмтдийн санал бодол чухал байдаг. Энэхүү уулзалт эрдэмтдийнхээ санаа бодлыг сонсож, цаашдын бодлогодоо тусгах гэсэн үр дүнтэй болж байна. Уулзалтад  Монгол Улсын хэмжээнд судалгаа хамгааллын үйл ажиллагааг явуулдаг олон байгууллагууд оролцож байна. Манай салбарынханд маш олон асуудал бий. Тухайлбал, өндөр хүчдэлд шонхор болон махчин шувууд маш олноороо цохиулж эндэж байна. Мазаалай баавгай 20 гаруй тоотой болчихлоо. Дэрвэгэр жиргэрүү болон хуш модны самрыг ашиглах тухай асуудал байна.

Мөн аргаль, янгирын лиценз гэх мэтчилэн олон асуудал бий. Үүнд эрдэмтэд өөрсдийн санаа бодлыг хэлэх байх. Мэдээж бидний хэлсэн санаачилсан ажлыг ажил хэрэг болгоход санхүү, мөнгө шаардлагатай. Гэхдээ ганц улсын төсвөөр санхүүжилт хийнэ гэвэл учир дутагдалтай. Манайд олон улсын байгууллагаас санхүүжилт авч байгаа байгууллагууд их бий. Тэгэхээр эдгээр байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог яаж хангах вэ гэдгийг энэ уулзалтаар ярилцах байх. Тухайлбал, Монгол Улсын их сургууль, Лондонгийн амьтны нийгэмлэг хамтран зэрлэг амьтны хууль бус худалдааны чиглэлээр олон улсын төсөлт ажлыг хэрэгжүүлж байна.

Хууль бус худалдаатай холбоотой асуудлыг яам санхүүжүүлэхээс илүүтэй төрийн бус болон олон улсын донор байгууллагууд санхүүжүүлдэг. Энэ ажлуудыг бодлогод хэрхэн тусгах вэ гэдэг чухал байна. Ер нь тусгах шаардлагатай ажлууд байгаа гэдгийг бид мэднэ. Тухайлбал, Засгийн газраас гаргасан нэн ховор ургамлын жагсаалт байна. Гэтэл тэр гаргасан нэн ховор ургамлын жагсаалт эргэлзээ төрүүлээд байдаг. Энэ асуудлыг бид ярилцаж, тодорхой төвшинд шийдэх хэрэгтэй. Би түрүүнд хэлсэнчлэн санхүүжилт нь яамнаас байх албагүй. Гэхдээ бодлогод нь судлаачдын үзэл санаа, санал шингэсэн байх ёстой. Тэгж байж аялал жуулчлал, байгаль орчны ажил тогтвортой явагдана.

Л.Пүрэвжав: Хилийн заагийг тогтоовол ирвэсийн нутаг бүрэн тусгай хамгаалалтад орно

/Олон улсын ирвэс хамгаалах сангийн менежер, амьтан судлаач/

-Ирвэс хамгаалах одоогийн нөхцөл байдал ямар байна вэ. Ямар хамгаалалт маш чухал байна вэ?

-Эрдэмтдийг сонсон уулзалт урьд хийгдэж байгаагүй шинэлэг ажил байна. Ирвэсний хувьд та бүхний мэдэж байгаачлан Тост тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авсан. Гэхдээ эцсийн байдлаар хараахан болоогүй байна. Яагаад гэвэл хилийн заагийг тогтоох асуудал үлдсэн. Энэ асуудлыг тодорхой болгосны дараа тусгай хамгаалалтад бүрэн орсон байна гэж үзэж байгаа. Хэрэв тусгай хамгаалалтад бүрэн орвол дэлхийн хэмжээнд 2025 он хүртэл 20 цоохор ирвэсийн бүс нутгийг хамгаална гэсэн. Үүний гурван бүс нутаг нь Монгол орны нэлээн том газар нутгийг хамарч байгаа. Энэ гурван бүсийн нэг нь говийн ландшафтын хэсэг юм. Ландшафтын төвшинд ирвэсийг хамгаалбал Монгол орон дахь ирвэсийн газар нутгийн нэлээд хэсэг нь хамгаалагдах юм.

-Ирвэс хамгаалах арга хэмжээ тодорхой хэмжээнд явагдаж байна. Гэхдээ байгалийн хүчин зүйлээс шалтгаалаад  ирвэс хоолгүйтэх тохиолдол гарч байна. Хамгийн сүүлд гэхэд Ховд аймагт ирвэсийн хоёр зулзага хоолгүйтэж, үхсэн тохиолдол гарсан шүү дээ?

-Ховд аймгийн Дуут суманд ирвэсийн хоёр зулзага хоолгүйтэж үхсэн гэх мэдээллийг бид сонссон. Гэхдээ ерөнхийдөө цаг уурын өөрчлөлтөөс болоод цас, бороо орох ёстой цагтаа орохоо больсон. Хүний буруутай үйл ажиллагаа болон агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлтөөс хамаараад өвөл цас орохгүй байна гэдэг нь тухайн амьтны идэш, тэжээлд маш их нөлөөлдөг. Тухайлбал, ирвэс усгүйтэх, түүнээс болж харангатаж үхэх тохиолдол маш их сөргөөр байна. Бид байгалийн хүчин зүйлийг нэгэнт захирч чадахгүй. Тиймээс бид байгалийн хүчин зүйлийг даван туулахын тулд биотехникийн арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Жишээлбэл, аргаль, янгирт ус тавьж өгөх, булаг, шандын ус ширгэж байна. тэгэхээр амьтанд ус хэрэгтэй учраас байгалийн хүчин зүйлээр болохгүй байгаа учраас хүний хүчин зүйлээр хүний нөлөөллөөр оролцоотойгоор шийдвэрлэхээс өөр аргагүй болж байгаа юм.

-Ирвэсийг хууль бусаар маш их агнадаг.  Одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомж хулгайн анчидтай тэмцэж, ирвэсийг хамгаалахад хэр түлхэц болж байна вэ?

-Одоо хэрэгжиж байгаа Ан амьтны тухай хууль болон Ан агнуурын тухай хуулийг 1995 онд баталж, 2000 онд шинэчлэн найруулсан байдаг. Тиймээс эдгээр хуулийг одоогийн нөхцөл байдалд тааруулж, шинэчлэх шаардлагатай.  Юм хөгжихийн хэрээр аливаа зүйлс хувьсан өөрчлөгдөж байдаг шүү дээ. Мэдээж тодорхой хугацааны дараа мониторинг хийгээд ч юм уу хуулийг өөрчлөх нь зайлшгүй. Ер нь одоогийн нөхцөл байдлыг хянан үзэж, хуулийн зарим зүйлийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үзэж байна.

-Хулгайн анчидтай хамгийн түрүүнд тэмцдэг төрийн ажилчид бол байгаль хамгаалагч нар байдаг. Гэтэл нэг сумд аймагт газар нутгаасаа хамаараад 1-2 байгаль хамгаалагч л ажилладаг. Тэгэхээр байгаль хамгаалагчдын орон тоог нэмэх шаардлага байна гэж харж байна л даа. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Мэдээж энэ бол чухал асуудлуудын нэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд оногдож байгаа байгаль хамгаалагчийн тоо хаана ч хүрэхгүй. Тухайлбал, нэг байгаль хамгаалагч дээд тал нь 50-60 мянган га газрыг хамгаалдаг. Энэ бол нэг хүн өдөр бүр 50-60 мянган га газраар явахад хүч хүрэхгүй. Гэхдээ Монгол орны санхүүгийн байдал, яамны тусгай хамгаалалттай газрын бодлогын төвшинд үүнийг авч үзэх хэрэгтэй.

Р.Самъяа:Гадаадын иргэдэд ан агнуулдаг жуулчлагч компаниуд хориотой бүс нутагт эзэмшигч байдалтай

/МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, амьтан судлаач/

Дэлхийн улс орон бүрийн анхаарах ёстой нэг зүйл нь тогтвортой хөгжлийн асуудал. Тогтвортой хөгжлийн асуудал үндсэндээ маш олон зүйлийг хамаарна. Үүний доторх нэг  чухал зүйл нь байгалийн нөөцийн зохистой ашиглалт байгаа юм. Байгалийн нөөц уул уурхай, газрын доорх баялаг, ургамал, амьтан гээд маш олон. 

Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв нь ургамал, амьтны нөөц байна л даа. Тэгэхээр ургамал, амьтны нөөц өөрийн гэсэн онцлогтой. Байнга зөв зохистой ашиглаж чадах юм бол жил бүр өөрөө нөхөн төлжиж, олширч байдаг нөөц юм. Үүнийг зохистой хэмжээнд ашиглаж чадвал улс орны эдийн засагт хэрэгтэй. Хэрвээ ашиглалт, зохицуулалтыг зүй бусаар хийх юм бол энэ хомсдоно. Бүр устаж алга болно. Ер нь манай улсад 1990 оноос хамгаалал гэдэг асуудал нэлээд их яригдлаа. Тэгэхдээ хэтэрхий нэг тал руугаа туйлширчихсан юм.

Хамгаалалтын цаадах зохистой ашиглалтын талаархи асуудлыг цөөн ярьсан. Наад захын жишээ дурьдахад, тарвага агнахыг хориглосон боловч тарваганы зүй бус агналт тасралтгүй гарсан хэвээрээ л байгаа. Тарваганы хомсдол ч арилаагүй байх жишээтэй. Ийм маш олон жишээ дурьдаж болно. Хамгийн гол нь энэ нөөцийг яаж зохистой ашиглах вэ улс орны бодлогын төвшин дэх маш чухал асуудал. Байгаль орчны салбарт хамгаалагч нь ашиглана, ашиглагч нь хамгаална гэсэн суурь концевци бий болчихоод байгаа юм.

Энэ чинь дэлхийн аль ч улс оронд хэрэглэж байгаа. Тэгэхээр ангийн болон амьтны нөөцийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ гэхээр хууль бий болсонтой холбогдуулан нэг зохицуулалт бий. Ангийн бүс нутаг гээд. Ангийн бүс нутаг маань яах вэ гэвэл ан хийж болох нутаг гэсэн үг. Тэрийг орон нутаг өөрсдийнхөө шийдвэрээр бий болгож, тогтооно. Бусад газарт ан хийж болохгүй, хориотой байх ёстой. Тэгэхээр үүнд ангийн бүс нутгаа хэн хамгаалах, яаж зөв зохистой зохицуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Уг нь концевцдоо орон нутгийн иргэд амьтны нөөцийг хамгаалах, түүнийхээ үр шимийг өөрсдөө хүртэх хэрэгтэй гэдэг. Өнөөдрийн байдлаар эрхзүйн зохицуулалт арай өөрөөр яваад байна. Ялангуяа гадаадын анчдад аргаль, янгир агнуулдаг жуулчлагч компаниуд хөрөнгийн чадвартай, мэдээлэлд ойрхон, хаана ан байна тэр бүс нутагт эзэмшигч байдалтай болоод энд, тэндээс очиж, түүвэрлэх байдалтай байгаа юм. Тэр хүмүүс орон нутгийн байгалийн нөөцөд онцгой анхаарахгүй.

Очоод зөвхөн үр шимийг нь хүртэхийг л бодож байгаа. Тэгэхэр зохицуулалт тааруу байна. Ер нь зарчимдаа орон нутгийн иргэд ангийн бүс бүс нутгаа эзэмшиж, хамгаалж, зохистой ашиглан үр шимийг нь өөрсдөө хүртэх ёстой. Ингэж байвал тогтвортой ашиглалт. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал. Энэ чиглэл рүү л бид явах ёстой. Цаашид энэ чиглэлд юу хийх ёстой талаар ярилцах нь чухал. Хэрвээ зохистой ашиглаж чадах юм бол байгалийн баялаг тасралтгүй л үр шимээ өгнө. Гагцхүү түүнийг л зөв ашиглах хэрэгтэй.

http://mminfo.mn/politics/news/5932
Байгалийн нөөцийг зохистой ашиглаж, хулгайн анчидтай тэмцэхийг эрдэмтэд зөвлөв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани