Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Стратеги” Академиас сүүлийн үед хийсэн судалгааны дүнгүүдийн талаарх танилцуулгыг та бүхэнд хүргэж байна

Нэг. Амьжиргааны түвшний судалгааны талаар:

Нийт иргэд өөрийн амьжиргааны төвшин сүүлийн нэг жилд хэрхэн өөрчлөгдсөн талаар:
1.Дээшилсэн                            9.5 хувь
2.Хэвээрээ                            50.3 хувь
3:Доошилсон                            38.1 хувь
Гэтэл энэхүү үзүүлэлтийг  2004, 2008, 2012 онуудад явуулсан судалгаануудын ижил төрлийн асуултанд хариулсан байдалтай харьцуулбал дээшилсэн гэж үзэж буй иргэдийн хувь 5-12 хувиар буурч, амьжиргааны түвшин доошилсон гэж үзэж байгаа иргэдийн тоо 15-18 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь тухайн үеийн эдийн засгийн макро төвшний үзүүлэлтүүдийг харахад мөн батлагдаж байгаа бөгөөд ялангуяа 2002, 2009, 2011 онуудад Монгол Улсын эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарч, үнэ ханш хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд дээр буурч, ажилгүйдэл багасч, инфляци 1.6-4.2 хувь буюу 1990-ээд оноос хойш хамгийн бага төвшинд очиж байжээ.
 


Жижиглэн худалдаа эрхлэгчдийн өдрийн орлого өөрчлөгдөж байгаа эсэх асуултад:

    1.Сайжирч байгаа                        22.7 хувь
    2.Огт өөрчлөгдөөгүй                        32.5 хувь
    3.Улам муудсаар байгаа                    44.3 хувь

Харин иргэдийн худалдан авах чадварыг үнэлэхдээ:

    1.Худалдан авах чадвар сайжирсан                11.9 хувь
    2.Нэг их өөрчлөлт орж мэдрэгдэхгүй байна.            27.8 хувь
    3.Улам бүр муудаж байгаа                    58.8 хувь

Амьжиргааны түвшин доошлоход нөлөөлсөн шалтгаануудыг авч үзвэл:

    1.Хүнсний барааны үнийн өсөлт                41.2 хувь
    2.Эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа явдал            21.8 хувь
    3.Оюутны сургалтын төлбөр өссөн                3.1 хувь
    4.Цахилгаан дулааны үнийн өсөлт                2.0 хувь
    5.Бензин шатахууны үнийн өсөлт                2.0 хувь
    6.Хувцас хунар, гэр ахуйн барааны үнийн өсөлт        1.4 хувь
    7.Орон сууцны үнийн өсөлт                    1.3 хувь
    8.Эмчилгээний зардлын үнийн өсөлт                1.0 хувь гэх мэт дүн гарчээ үүнийг мөн л урьд өмнөх судалгаануудтай харьцуулахад сонирхолтой өөрчлөлт ажиглагдана. Учир нь дээр өгүүлсэн 2004, 2008, 2012 онуудад хийсэн ижил төрлийн судалгаануудад эдгээр асуудлуудын эрэмбэ арай өөр байдалтай байж. Тухайлбал: амьжиргааны өртөгт хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйлийн эхэнд бензин, шатахууны үнийн өсөлт бичигдэж байсан бол энэ удаагийн судалгаанд энэхүү хүчин зүйл нь дөнгөж 2 хувь, орон сууцны үнийн өсөлт 3-р байранд байсан бол энэ удаад мөн л 1.3 орчим хувиар нэлээд сүүлд орсон байна. Харин эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа явдал амьжиргааны өртөгт сөргөөр нөлөөлөх байдал хувиар ч, эзэлсэн байраараа ч нэг их өөрчлөгдсөнгүй.
Үүнийг мөн сүүлийн үед борлуулалт нь улам бүр багасаж байгаа өргөн хэрэглээний бараануудыг эрэмбэлсэн байдлаас харж болно. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн өгсөн үнэлгээгээр эрэмбэлвэл:     

1.    Бэлэн хувцас
2.    Гоо сайхны бараа
3.    Ундаа
4.    Чихэр
5.    Жимс
6.    Ахуйн хэрэглээний бараа
7.    Хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд
8.    Нарийн боов
9.    Мах
10.    Сүү гэсэн барааны борлуулалт багасгаж эхний 10 байранд орсон байна.  

Хоёр. Шинэчлэлийн засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар:

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад 1 жил 7 сар болж бүрэн эрхийнхээ бараг 50%-ийг ардаа орхиод байна. Гэвч амласан гол гол бодлогоо хэрэгжүүлэхгүй байгааг дараахь бодит байдал, тоо баримт нотолж байна. Үүнд:

1.     "Инфляцийг нэг оронтой тоонд барьж төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана” гэсэн зорилт хяналтаас гарсан. Өнөөдөр инфляцийн түвшин 12.5% -тай байна. 8%-д барихаар төлөвлөсөн боловч  4.5%-иар инфляцийг өсгөлөө. Өчигдрийн байдлаар ам.доллар авах ханш 1790 төгрөг байгаа нь өнгөрсөн оны энэ үеийн ханштай харьцуулахад 30%-иар өсөж төгрөгийн ханш энэ хэмжээгээр унасан байна.

2.    "Цалин,  тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин,  хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.” гэсэн заалт бүрэн утгаар хэрэгжээгүй байна. Зөвхөн тэтгэврийг бага хэмжээгээр нэмсэн. Тухайлбал: "Тэтгэврийн доод хэмжээ буюу 180.000 төгрөгийн тэтгэвэр 207.000 болж 27 000 төгрөг буюу 15.0 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 145.000 төгрөгийн тэтгэвэр 172.000 болж 27000 төгрөг буюу 18.6 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр нэмэгдэл юм. Харин 201.000-600.000 төгрөгийн тэтгэвэр 22.000 төгрөгөөр нэмэгдсэнээр 3.7-11.0 хувийн, 601.000-800.000 төгрөгийн тэтгэвэр 20.000 төгрөгөөр нэмэгдсэн нь 2%-ийн нэмэгдэл болж ахмадуудын дунд бухимдал үүсгэсэн байна.  

3.     "Улсын төсвийн зардлыг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгана” гэсэн зорилтоо хэрэгжүүлж чадсангүй.
Тухайлбал: 2013 онд төрөөс нийт 13,02 их наяд төгрөг буюу ДНБ-ий 73%-ийг зарцуулжээ.
2012 оны 1-р сарын байдлаар  121 600 байсан төрийн албан хаагчид 2014 оны эхний улирлын байдлаар 167 800 болж  46 200 төрийн албан хаагчаар, 26 900 байсан төрийн өмчид компанид ажиллагсад 49 600 болж 22 700 ажиллагсдаар, нийтдээ 68 900 төрийн албан хаагчдаар өссөн байна. Нийт төсвийн 60% нь том, данхайсан төрийн зардал, санхүүжилтэнд зарцуулагдаж байна.

4.    ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг 2%-иас илүүгүй байлгана.
Төсвийн алдагдал ДНБ-ний 7,5%-ийг давсан байна.   

5.    Мөнгөний бодлогыг бодит эдийн засгийг дэмжихэд чиглүүлнэ.
ДНБ-ний өсөлтийг 18.5% гэж төлөвлөж байсан нь 11.7%-тай байна. Хөрөнгө оруулалт 55%-иар буурсан.
 
6.    Түлш, шатахуун, цахилгаан эрчим хүч зэрэг бусад бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг суурь бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулдаг болгох бодлого явуулах
3,4 их наяд төгрөг зарцуулсан нь "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” үр дүнгээ өгсөнгүй гэсэн дүгнэлтийг олон нийт хийж байна.   

Дүгнэлт: Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр муу хэрэгжиж байгаагаас эдийн засаг хямарч иргэдийн худалдан авах чадвар буурч ард иргэдийн амьдрал хүндэрч байна. Засгийн газар энэ бодлогын алдаагаа нэн яаралтай засч залруулах шаардлагатай байгаа нь судалгаанаас харагдлаа.  

Гурав. Судалгаа: иргэд төр, засгийн удирлагуудад итгэл алдарч, хангалтгүй дүн тавьж байна.


Улс төрийн нам, улс төрчдийн рейтинг тогтоох экспресс судалгааг Стратеги Академиас 2014 оны 3-р сарын 15-ны өдрөөс 17-ны хооронд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нийт 600 респондентын дунд хийж гүйцэтгэлээ. Энэхүү улс төрчдийн рейтингийн экспресс судалгааны зорилго нь МУ-ын төр, засгийн удирдлагууд болон Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар, Улаанбаатар хот, дүүргийн шинэ удирдлагуудын нийгмийн нэр хүнд, байр суурийг тодруулахад чиглэгдсэн.

Судалгаанд оролцогчдын 46,8% нь эрэгтэй, 53,1% нь эмэгтэй; 57,0% нь 18-35 насны залуучууд, 31,3% нь 36-55 насны дунд үеийнхэн, 8,7% нь 56-аас дээш тэтгэврийн насныхан тус тус хамрагдсан. Судалгаанд хамрагдсан респондентуудын 48,9% нь дээд, 9,6% нь тусгай дунд, 39,5% нь бүрэн болон бүрэн бус дунд, үлдсэн 1,9% нь бага, боловсролгүй иргэд тус тус оролцжээ.

Судалгаанд оролцогчдыг намын гишүүнчлэлээр нь харвал:


 
1.    Монгол Улсын төрийн өндөрлөгүүдээс явуулж буй бодлого, үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлгээ:
 
Өнөөгийн төр, засгийн удирдлагуудын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд судалгаанд хамрагдсан иргэдээс өгсөн үнэлгээг харахад УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн эерэг үнэлгээ хамгийн бага, харин антирейтинг /35,6%/, ялангуяа бодлого, үйл ажиллагаа нь ямар түвшинд яаж хэрэгжиж байгааг нь ч мэдэхгүй /18,6%/ гэсэн сөрөг үнэлгээ өндөр байгаа нь /нийлбэр нь 54,2%/ анхаарал татаж байна.

УИХ-ын дарга З.Энхболдын нэр хүнд иргэдийн дунд муу, антирейтинг нь өндөр байгаа явдал бол нийгэмд УИХ-ын нэр хүнд муу байгаагийн нэг илрэл. З.Энхболд даргын бодлого, үйл ажиллагаанд иргэд сөрөг үнэлгээ өгөхдөө өнөөгийн УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж чадахаа больсон, Засгийн газрын бодлого, чиглэлийг үг дуугүй баталж суудаг эрх мэдэлгүй, тоглоомын тойрог болсон, Засгийн газрын бодлого, шийдвэр, байр суурийг буруу зөрүү байсан ч хамгаалдаг, толгой томтой, эрхэм сайд гишүүдээ хуралд нь суулгаж чаддаггүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан муу дүн тавьжээ.

Ер нь судалгаанд оролцогчид УИХ дахь АН, МАН, МАХН-МҮАН Шударга ёс эвсэл, ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, сэтгэл хүртэл сайн ажиллаж чадахгүй байна. МАН хүчтэй сөрөг хүчин байж, ард түмний дуу хоолой болж, эрч хүчтэй ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг өрнүүлж байсныг энд дурдах хэрэгтэй.

2.    Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийн явуулж буй бодлого, үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ:
 
3.    Засгийн газрын гишүүдээс антирейтингтэй улс төрчид:

 
Судалгаанд оролцогчид Шинэчлэлийн Засгийн газрын 18 сайд, УИХ-ын гишүүдийн 80%-д нь хангалтгүй, үйл ажиллагаанд нь муу гэсэн үнэлгээ өгчээ. Энэ нь ард иргэд Засгийн газарт итгэл алдарч, итгэх итгэлгүй болсныг харуулж байгаа юм.

Ялангуяа одоогийн засгийн газрыг тэргүүлж байгаа Н.Алтанхуягийн танхимын гишүүд багаар ажиллаж чаддаггүй, толгой томтой, бие даасан тоглолт их хийж байна гэсэн байр сууринаас сөрөг үнэлэлт дүгнэлтийг судалгаанд оролцогчид хийжээ. Иргэдээс өгсөн сөрөг үнэлгээгээр нь засгийн газрын сайдуудыг жагсаахад ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө 4-т жагсааж байгаа явдал нь өмнөх үе үеийн ерөнхий сайдуудаас нэр хүндийн хувь муу байгааг, өөрөөр хэлбэл, өмнөх ерөнхий сайдууд рейтингээрээ шилдэг улс төрчдийн топ 5-д багтдаг байсан бол энэ үнэлгээ өнөөдөр эсрэгээрээ өөрчлөгджээ.

Нийгэмд Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүнд муу байгаа нь эрүүл мэндийн болоод бүх салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний чанар муудаж, эхнээсээ уналтанд орж байгаа, үнийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж худалдан авах чадварт муугаар нөлөөлсөн, инфляци, долларын өсөлтийг хязгаарлаж чадахгүй байгаатай шууд холбон үзэж судалгаанд оролцогчид сөрөг үнэлгээ өгсөн байна.

4.    Улаанбаатар хотын удирдлагаас явуулж буй бодлого, үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ:

 


Улаанбаатар хотын одоогийн удирдлагуудад, тодруулбал засаг дарга Э.Бат-Үүлийн үйл ажиллагааг иргэд ерөнхийд нь хангалттай гэж үнэлсэн хэдий ч дүүргүүдийн засаг дарга нарын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус, үйл ажиллагаа нь муу байдгаас Улаанбаатар хотын удирдлагууд бүхэлдээ судалгаанд оролцогчдоос хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ.
Эндээс харахад Улаанбаатар хотын хэмжээнд Ардчилсан намын рейтинг унах болсон, засаг дарга Э.Бат-Үүлийн нэр хүнд, үйл ажиллагааны үр дүнг баллуурдаж байгаа хүчин зүйл бол Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд, тэдний данхар бүтэц, тэдний алдаатай үйл ажиллагаа, дүүргүүдийн засаг дарга нарын рейтинг хангалтгүй байгаа нь шууд нөлөөлж байна гэж дүгнэж болно
.
5.    Улс төрийн намуудын рейтинг:
 
Улаанбаатар хотын хэмжээнд 2012 оны УИХ-ын сонгуульд иргэдээс улс төрийн намын төлөө өгсөн саналыг нь авч үзвэл Ардчилсан намын төлөө 35,05%, Монгол Ардын Намын төлөө 24,82%; харин 2013 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн судалгааны дүн мэдээгээр Ардчилсан намыг 35,8%, Монгол Ардын Намыг 23,2% нь тус тус дэмжсэн дүн мэдээ байдаг.

Сүүлийн¬ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, эдийн засгийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд наалдахгүй, инфляци, долларын ханш хяналтаас гарсан, эрүүл мэнд,  уул уурхайн салбар уналтанд орж байгаа зэрэг нөхцөл байдал нь Ардчилсан намын нийгмийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа нь энэ удаагийн судалгааны дүнгээс харагдаж байна. Эндээс Ардчилсан намын рейтинг өнгөрсөн сонгуулиудаар дээд түвшиндөө хүрч ханасан, одоо тэдний удирдлагуудаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас шалтгаалж уруудах төлөв рүүгээ шилжиж байгаа дүр зураг харагдаж байна. Нийгмийн гишүүдийн дунд дээрх төлөв байдал газар авбал энэ нь Ардчилсан намын хувьд аюулын харанга дэлдсэн дохио юм.

Эцэ¬ст нь дүгнэж хэлэхэд Улаанбаатар хотод АН-ын нэр хүнд, рейтинг ханасан, цаашид уруудах хандлагатай байгаа нь эрх баригчдын алдаатай бодлого, үйл ажиллагааны нөлөөлөл гэж дүгнэж болохоор байна.

Харин¬ Монгол Ардын Намын нэр хүнд, рейтинг бага зэрэг өссөн нь тэдний сөрөг хүчний үйл ажиллагаа эрчимжсэн гэхээсээ илүү эрх баригчдын нэр хүнд олон түмний дунд хангалтгүй байна.
“Стратеги” Академиас сүүлийн үед хийсэн судалгааны дүнгүүдийн талаарх танилцуулгыг та бүхэнд хүргэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани