Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Канадууд, Гацууртын ордод цаашид 270-320 сая ам.долларын хөрөнгө нэмж оруулахад бэлэн

Ч.Түмэнбаяр: Монголчууд хурдан өсч, чадваржиж өөрсдөө "том тоглогч” болмоор байна

Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяртай уулзлаа.

Салбарынх нь сонин сайхнаас хуваалцахын хамт сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа бичигдэж буй сайдтай нь холбоотой асуудлыг ч хөндөн ярилцсан юм.
-Уул уурхайн салбарынхны хувьд ач холбогдол өгч оролцдог Торонтогийн үзэсгэлэнд танай яамныхан яваад ирсэн. Канадаас хэр олзтой ирснийг тань сонирхож болох уу?
-Канадын Торонто хотод жил бүрийн гуравдугаар сард болдог "Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-үзэсгэлэн”-гийн энэ удаагийнхад Уул уурхайн сайдаар ахлуулсан баг очиж оролцоод ирсэн. Манай улс энэ чуулга уулзалтад 2006 оноос оролцож буй юм. Чуулга уулзалтын үеэр манайхан чамгүй их ажил амжуулсан. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канадын Байгалийн нөөцийн сайд Жо Оливер, Гадаад худалдааны сайд Эд Фаст нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Монгол болон Канад нь байгаль, цаг уур, нийгмийн тогтолцоо, хуулийн засаглал, арвин их байгалийн баялаг, эдийн засгийн тулгуур салбар нь уул уурхай, хөдөө аж ахуй гэхчилэн нийтлэг төсөөтэй тал олонтой нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хүчин зүйлс гэдгийг талууд санал нэгтэй онцолсон. Канадын талаас хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулах саналтайгаа илэрхийлсэн. Монголын талаас дээрх хэлэлцээрийг байгуулах асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, хамтарч ажиллахаа амласан. Мөн Уул уурхайн сайд Монгол, Канадын Засгийн газар хороондын дугуй ширээний ээлжит уулзалтыг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан.
-Торонтод Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны талаар хэр их сонирхож байв?
-Монгол-Канадын Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр Д.Ганхуяг сайд "Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын хөгжил, Монгол, Канадын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Уг илтгэлд "Монгол Улс дахь хөрөнгө оруулалт, эрдэс баялгын салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой болсон. Монгол орон эрдэс баялаг арвинтай, дэлхийд эхний тавд орох хэмжээний том зах зээл бүхий хоёр хөрштэй, татварын харьцангуй таатай орчинтой” гэдгийг онцолж "Хэрэв бид өмнө нь алдаж байсан бол тийм алдааг дахин давтахгүй” хэмээсэн нь хөрөнгө оруулагчдад "Бизнесийн хамгийн таатай орчинтой-Монгол Улс” гэсэн мессежийг өгч чадсан гэж ойлгож байгаа.
Мөн сүүлийн үеийн статистик мэдээнд тулгуурлан Монгол руу мөнгөний урсгал чиглэснийг ч ойлгуулсан. Энэ нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох, алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэхтэй холбогдсон хуулиудын талаар танилцуулж, сонирхсон асуултад нь хариулт өгөх үеэр илт мэдрэгдэж байсан.
-Манай тухай танилцуулгад хэр олон хүн оролцсон бэ?
-Хоёр талын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаас нийт 120 орчим хүн оролцсон.
-Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн үү?
-Олон хүн манай хөрөнгө оруулалтын орчин таатай болж байгаа талаар ярьсан. Тухайлбал, Канадын Байгалийн нөөцийн сайд Жо Оливер "Монгол Улс хөгжлийнхөө зөв замаар явж байгаа. Канад улс Монгол Улстай харилцах харалцааг чухалчилж үздэг” гэсэн бол, "Оюутолгой” компанийн, гүйцэтгэх захирал асан Камерон Макрэй "Монголын уул уурхайн салбар зөв зам дээрээ гарч ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчид ямар ч эргэлзээгүй Монголд хөрөнгө оруулах цаг” гэж, мөн манайд. хамгийн анх хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж байгаа Канадын "Сентерра гоулд” компанийн санхүү эрхэлсэн захирал "Монголын уул уурхайн салбарт итгэх итгэл сэргэж байна Бид Гацууртын ордод 50 сая ам.долларын хөрөнгө оруулсан, цаашид 270-320 сая ам.долларын хөрөнгө нэмж оруулахад бэлэн” гэж байр сууриа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчдын зүгээс хийж буй дүгнэлт, бидэнд хандсан үг нь Монгол Улсын өнөөгийн байдлыг илүү бодитой тодорхойлж байгаа болов уу гэж найдаж байна.
-Сүүлийн үеийн зарим сонин, сайтаар Уул уурхайн сайд Д.Ганхуягийг "Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэж мэдэгдсэн хэмээн бичих боллоо. Үнэхээр тийм зүйл хэлсэн юм уу?
-’”Оюутолгой” төсөлтэй холбоотой таны асуултад өгч буй миний хариулт бол Уул, уурхайн яамны бас сайдын байр суурь биш. Зөвхөн миний хувь хүний санал бодол гэдгийг юуны өмнө хэлье Д.Ганхуяг сайд "Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэж хэлээгүй гэдгээ тухайн үед нь хэвлэлээр мэдэгдэж байсан шүү дээ. Тэгэхээр Д.Ганхуяг сайд тэгж хэлээгүй.
Энэ УИХ, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тогтоолыг баталж өгөхдөө "… хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан харилцан тохирох замаар хөрөнгө оруулалтын гэрээнд холбогдох өөрчлөлтийг оруулах…” гэсэн агуулгатай үүргийг Засгийн газарт өгсөн. Ингээд Засгийн газрын пшйдвэрээр Уул уурхайн сайд гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулагчид албан бичгээр "яриа хэлэлцээг үргэлжлүүлэх” саналыг 2012 оны аравдугаар сард тавьсан. Тэгээд хөрөнгө оруулагч талаас "Хөрөнгө оруулалтьш гэрээний зорилгын хэсгийн УИХ-ьш 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор энэхүү гэрээг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон бөгөөд уг гэрээнд гарын үсэг зурсан Талууд түүгээр тодорохойлогдсон эрх, үүргийг заавал биелүүлэх үүрэг хүлээж, дараах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцов, Гэрээний 15.28-д "Энэхүү Гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг Гэрээ нь УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн Газар нотлов” гэж заасан.
Дээр нь "Монгол Улсын Засгийн Газар 2011 оны аравдугаар сарын 6-ны өдрийн хамтарсан мэдэгдлийн 2-т "Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжтой бүрэн нийцэж байгуулагдсаныг дахин бататгав” гэсэн заалтуудыг тус тус дурдаад Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нь хоёр талд ашиггүй гэсэн санааг илэрхийлж татгалзсан албан бичгийг ирүүлсэн юм. Ердөө ийм л үйл явдал 2012 оны аравдугаар сард болоод өнгөрснийг би мэдэж байна.
-Тэгээд яагаад ийм зүйл гараад ирэв?
-2012 оны наймдугаар сард Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хоёр гуравхан хоногийн дараа "Үндэстэн.мн” сайт дээр анх энэ гүтгэлгийг гаргасан. Үүний дараа хэд хэдэн хэвлэл үүнийг нь янз бүрийн байдлаар давтсан. "Үндэстэн. мн” сайтад тэр үед гүтгэлгээ залруулахыг сануулсан албан бичгийг явуулсан ч өнөөг хүртэл таг чиг л байгаа. Гэтэл сүүлийн үед сонинууд энэ тухай бичээд эхэлсэн. Ямар шалтгаанаар илт худлаа ийм мэдээллийг бичээд байгааг асуухаар зарим нь "төлбөртэй” л гэх юм.
-Д.Ганхуяг санд яагаад няцаалт өгөхгүй байгаа юм бол?
-Сайд "Ардчилсан нийгэмд, тэр тусмаа төрд ажиллаж байгаа хүн олны хяналтад байж, шүүмжлүүлэлгүй яах вэ? Хэвлэлийн эрх чөлөө бол бидний эрх чөлөө шүү дээ” гэдэг. Гэхдээ журмын нөхрийн хувьд сайдын яаж ажиллаж, энэ салбарын төлөө яаж зүтгэж буйг нь мэдэж байгаа болохоор харамсалтай санагддаг. Тэрбээр өдөр бүр шөнө дөл болтол маш их ачаалалтай сууж ажиллаж байна. Ялангуяа улс орны эдийн засаг, ард түмний аж амьдралд шийдвэрлэх нөлөө үзүүлэх салбарыг толгойлж буй хүний хувьд Монгол Улсын эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, Монголын ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа төрийн түшээ дээ. Цаг хугацаа харуулах болно. Гэхдээ энэ гүтгэлгээ залруулахгүй бол, хор уршгийг нь тооцдог хууль хяналтын байгууллагад хандах цаг нь болсон гэж бодож байгаа.
-Та   хувь   хүнийхээ хувьд энэ гэрээг хэрхэн үнэлдэг вэ. Тухайн үеийн  Засгийн газар УИХ-аас   өгсөн   шийдвэрийн дагуу гэрээг байгуулсан  гэж боддог уу?
-Үүнийг би шүүдэг, дүгнэдэг хүн биш. Гэхдээ хувийнхаа бодлыг хэлье. Ер нь гэрээ байгуулсан Засгийн газар нь өөрийгөө дүгнэж болдог эсэхийг сайн мэдэхгүй. Хүмүүсийн байр суурийг ажиглаж байхад УИХ-ын 40 болон 57 дугаар тогтоолын заалт сайтар хэрэгжээгүй гэж хэлсэн нь нэлээд анзаарагддаг биз дээ. Мөн хоёр талаас хараат бус судлаачид "сайн гэрээ болоогүй” гэж хэлснийг харж л байсан. 100 хувь алдаа мадаггүй. онц сайн хийгдсэн гэрээ гэж байхгүй л дээ. Хувь хүнийхээ хувьд шүүмжлэлтэй хандахад Монголын тал гэрээ байгуулах үед Санхүүгийн зөвлөхөөрөө сонирхлын зөрчилтэй компани ажиллуулсан гэдэг. Яахаараа ч тэгдэг юм. Эд хөрөнгө, үйл ажиллагааны зардлын 6.0 хувиар менежментийн төлбөр төлөхөөр гэрээнд заасан юм билээ. Судлаачид энэ бол маш ховор тохиолдол гэж дүгнэснийг харж байсан. Гэрээнд зааснаар Монгол Улсын зэсийн борлуулалтаас авах роялти 5.0 хувь л байгаа. Гэхдээ том утгаараа "төсөл”-өө амжилттай урагшлуулах нь Засгийн газар, Уул уурхайн яамны гол зорилт л доо. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам "Оюутолгой” төслийн тухайд хөрөнгө оруулагчаа дэмжин хамтран ажилласнаар Оюутолгойн ордын ил уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдэрч, улмаар бүтээгдэхүүнээ экспортолж байгаа. Энэ бол түүхэн том бүтээн байгуулалт юм. Бас нэг зүйлийг тодруулахад "буруутан”-г хайя гэвэл хөрөнгө оруулагч болон бусдаас хайх биш, эхлээд гэрээ байгуулах үеийн олонхийн Засгийн газар, гэрээ байгуулсан манай талын хүмүүстэйгээ ярих нь шударга ёсонд нийцэх байх.
-Цаашид бид яах естой юм бэ. Манай талын 34 хувь хэр үнэ цэнтэй байж чадах бол?
-Манай 34 хувь үнэ цэнээ алдахгүй гэж хэлмээр байна. Энэ гэрээнээс сургамж авах хэрэгтэй. Байгуулахаасаа өмнө нэгдсэн ойлголцолд хүрэх, байгуулахдаа УИХ-ын шийдвэрээ дагах хэрэгтэй л байх даа. Бусад оронд ч иймэрхүү байдал үүсч байсан. Уул уурхайгаараа улстөржихгүй, судалгаанд үндэслэн нэгдсэн ойлголцолд хүрнэ гэдгээ улс төрийн намууд зарламаар байна. Энэ тухай манай яамнаас зохион байгуулсан "Эрдэс баялаг-2025″ хэлэлцүүлгээс гаргасан уриалгад тодорхой тусгасан байгаа. Ер нь гэрээг нэгэнт байгуулчихсан бол эргэж буцах нь туйлын зохимжгүйг бид харлаа. Монголчууд ярьснаасаа буцдаг нэртэй болчихно шүү дээ. Энэ асуудал дээр "Итгэл алдана гэдэг өөрийгөө алдаж байна гэсэн үг” гэсэн мэргэн үгийг байнга бодмоор юм билээ. Ер нь, ийм том төслүуд дээр залуусаа сургах нь их чухал байна. Тэгээд монголчууд хурдан өсч, чадваржиж өөрсдөө "том тоглогч” болмоор байна.
-Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын талаар танай яам ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхий сайд ч, Уул уурхайн сайд ч "Засгийн газар далд уурхайн нэмэлт санхүүжилтийг дэмжиж байгаа, Засгийн газраас хамаарах зүйл байхгүй” гэж хэлсэн. Энэ асуудлыг салбарын сайд дангаар шийдэх боломжгүй, тийм хуулийн зохицуулалт ч байхгүй. Хоёр тал итгэлцлээ гүнзгийрүүлмээр харагдах юм. Компанийн тухай хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар гол нь "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ асуудлыг шийдэх учиртай. Гэхдээ цаг их алдаж байна. Манай яамны хувьд уг асуудлыг хурдан шийдүүлэхийн төлөө байгаа. Болохгүй бол энэ асуудал дээр мэргэжлийн зөвлөх компани авч ажиллуулж болдоггүй юм байх даа гэж боддог.
-Нүүрсний салбарын өнөөгийн байдлын талаар та өөрт байгаа мэдээллээсээ хуваалцахгүй юу. Нүүрсний үнэ 70 ам.доллараас 30 хүрч хямдарсныг Д.Ганхуяг сайдтай холбоотой гэх мэдээлэл гарсан байна билээ?
-Нүүрсний дэлхийн зах зээл, ялангуяа манай нүүрсний голлох худалдан авагч болох өмнөд хөршийн зах зээлийн нөхцөл байдал таатай биш байгаа. БНХАУ-ын нүүрсний аж үйлдвэрийн салбартаа хийж байгаа шинэчлэл, мөн дотоодын нөөц нь нэлээд хуримтлагдсан зэрэг нь худалдан авалтад нөлөөлж байгаа байх. Энэ нь манайд шууд нөлөөлнө. 2014 он гарсаар нийтдээ 2.8 сая тонн нүүрс олборлож, З.б сая тонныг борлуулсан. Үуний 2.1 сая тонныг нь экспортод гаргасан нь өмнөх онтой харьцуулахад 23 хувиар өссөн үзүүлэлт. Ер нь манай улс энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Манай улсын экспортод гаргаж буй чулуун нүүрсний дийлэнх нь түүхий, багаахан хэсэг нь угаасан байдаг. Нүүрсний үнэ нь тухайн бүтээгдэхүүний төрөл, чанар, тээвэр, худалдааны нөхцөл зэргээс хамаарч харилцан адилгүй. Д.Ганхуяг сайдтай холбож яриад байгаа тэр үнийн хувьд нэг нь "уурхайн ам” нөхцөлөөр, нөгөө нь "боомт” нөхцөлөөр тооцогдсон байх жишээтэй. Ер нь юмны учрыг олж судалгаатай ярьж. шүүмжилж байх нь зүйтэй юм.
Тэгэхгүй зөвхөн шүүмжлэхийн төлөө хандаад байх нь зохисгүй л дээ. Зах зээл үнээ тогтоохоос биш хэн нэгэн албан тушаалтан үнэ тогтоох боломжгүй.

УУЯ

Канадууд, Гацууртын ордод цаашид 270-320 сая ам.долларын хөрөнгө нэмж оруулахад бэлэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани