Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Оюунхорол: Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримтална

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар БОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа. 

-Цаг үеийн хамгийн чухал сэдэв агаарын бохирдолтой тэмцэх асуудал. Салбарын сайдын хувьд агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгааг хэлж өгнө үү?

-Судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ байх ёстой стандартаас 10 гаруй хувиар давсан үзүүлэлттэй байна. Энэ нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд  амьсгалын замын эрхтний өвчлөл жил дараалан өсч байгаа мэдээ гарсан.  

Цочмог болон архаг гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, багтраа, харшил, ларингитийн өвчлөл эрс ихэсч түүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү ихээр өртөж байна.  Түүхий нүүрсний хэрэглээ, автомашины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM2.5, PM10  гэдэг үл үзэгдэгч  тоосонцрууд хүний эрүүл мэндэд хохирол учруулдаг.  

Хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг эдгээр тоосонцрууд  уушгины гүнд шигдэж, зүрх судас, амьсгалын замыг өвчлүүлж, хүний дархлааны системийг устгадаг аюултай. Хүний  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг  үл үзэгдэх тоосонцруудыг багасгаж, бохирдлыг багасгахын төлөө бид тууштай ажиллах шаардлагатай.

Агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон  түүхий нүүрсийг жилд Улаанбаатар хотын хэмжээнд жилд  5.9 сая тонныг хэрэглэдэг. Үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байна. Цахилгаан станцууд түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа  боловч  агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний зургаан хувийг эзэлж байна.

Мөн  Улаанбаатар хотод явж байгаа   тээврийн  хэрэгсэл агаарт  ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний 10 хувийг ялгаруулдаг. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай  байгаатай холбоотой.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлууд ямар үр дүнд хүрэв?  

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр их  ч ярьж, багагүй мөнгө зарцуулсан. Гэхдээ үр дүн хангалттай биш байгаад бид дүгнэлт хийх хэрэгтэй.  Тухайлбал, 2011-2014 онуудад  сайжруулсан зуух, гэрийн дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй сууц олгох, айл өрхийн цахилгааныг хөнгөлөх зэргээр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд улсын төсвөөс 92.9 тэрбум, Дэлхийн банк, "Жайка”, Мянганы сорилтын сангаас  нийт 46.5 сая ам.долларыг зарцуулсан байна. Дээрх арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хотын агаарын чанар тэр дундаа РМ2.5 тоосонцрын хэмжээ бага хэмжээгээр   буурсан үзүүлэлттэй гарсан байдаг.

-НҮБ-аас хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй байх, нөгөөтэйгүүр иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэйг зөвлөсөн байсан. Агаарын бохирдлыг бууруулахад мөнгө зарахгүй ажлуудыг энэ мэтчилэнгээр төлөвлөсөн зүйл бий юу?

-Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Урт хугацааны тууштай, зөв бодлого, төр, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын уйгагүй хүчин чармайлтын дүнд бид агаарын бохирдлоосоо салж чадна. Өнөөдөр утаатай тэмцэх чиглэлээр ард иргэд маш их шүүмжилж байгаа боловч бодитой оролцоо хангалтгүй байна.

Утааг багасгахад иргэн бүрийн бодитой үүрэг, оролцоо чухал гэдгийг бүгдээрээ ухамсарлаасай. Энэ сарын эхээр хуралдсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн аяныг өрнүүлэх ажлыг хийх үүргийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт өгсөн. 

-Эрчим хүчний сайд орон сууцны дулааныг хийн эх үүсвэрээр шийдвэрлэх ажил хийхээр төлөвлөсөн гэж мэдэгдсэн. Яам, агентлагууд агаарын бохирдлыг бууруулахад ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?

-Агаарын тухай хуулиар бүх салбар, яамд агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээдэг. Энэ дагуу  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаас   бүх яамдад албан үүрэг өгсөн. Байгалийн хийгээр халаалт шийдэх асуудал нь урт хугацааны бодлогодоо бол зөв алхам. Ойрын хугацаанд эдийн засгийн хувьд боломжгүй. Хийн түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжих боломжтой хэдий ч дэд бүтцийн зардал маш өндөр өртөгтэй гардаг.

 -"Цэвэр агаар сан”-г сэргээх, гэр хорооллын өрхийн дулааныг цахилгаан хангамжаар шийдэх, уурын болон усны халаагуурын зуух ашиглах, агаарын бохирдлыг бууруулах сантай болох зэргээр олон ажлыг хэлэлцүүлэг дээр ярьж байсан. Хэрхэн төлөвлөж хэзээнээс эхлүүлэх вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны   анхны хуралдаанаар    өнөөдөр, цаашид, дунд хугацаандаа  бид агаарын бохирдлыг бууруулах талаар  юу хийх, ямар зорилт тавьж ажиллахаа хэлэлцэж, шийдвэрлэсэн. Улс орны эдийн засаг хүндрэлтэй нөхцөлд өмнөх жилүүд шиг их мөнгө зарцуулах боломжгүй байна.

Гэхдээ  бүх нөөц боломжоо шавхан ажиллах шаардлагатай. Эхний ээлжид бид "Цэвэр агаар сан”-г эргэж байгуулахаар ажиллаж байна. Уг санд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар дөрвөн төрлийн татвар төвлөрдөг. Санг сэргээн байгуулснаар уг татварын мөнгийг агаарын бохирдолттой тэмцэх зориулалтын дагуу ашиглах  боломж бүрдэнэ.

2017 онд агаарын бохирдлыг бууруулахад  таван  тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг тэглэхэд зарцуулна. Сайжруулсан зууханд 450 сая, сайжруулсан түлшинд 400 саяыг зарцуулахаар төлөвлөсөн.

-Өмнөх жилүүдийг бодоход энэ жил нэлээд бага мөнгө төсөвлөсөн байна. Сайжруулсан зуух, утаагүй түлшинд 900 саяыг зарцууллаа гээд хэр үр дүн гарах бол?

-Энэ удаа сайжруулсан зуух, түлшийг зорилтот бүлэгт нийлүүлэх бодлого барьж байна.Нийслэлийн 198 мянган айл өрхийн 30 хувь нь агаарыг ихээр бохирдуулагч, хүний эрүүл мэндэд онц хортой зүйл түлдэг гэсэн  судалгаа бий. Эдгээр иргэддээ сайжруулсан түлш, зуух тараана. Ингэснээр агаарын бохирдол хамгийн багадаа 10 хувиар буурна гэж үзэж байгаа. Сайжруулсан  зуух, түлшний хөнгөлөлт зорилтот бүлэгт чиглэснээр тухайн иргэддээ, нийтийн эрх ашигт ч хэрэгтэй гэж үзэж байгаа. 

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖЯ-ны цаашдын бодлого, чиглэл юу вэ?

-Агаарын бохирдолттой өнөө маргаашаа бодож, амиа аргацаасан байдлаар тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс  бид Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болох шаардлагатай. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг нийслэлд хязгаарлах  ёстой гэсэн бодлогыг БОАЖЯ-наас  барьж байна.

Мэдээж  түүхий нүүрсний хэрэглээг өнөөдөр шууд зогсоох боломжгүй. Нүүрсийг орлох сайжруулсан түлшний үйлдвэрийг дэмжих бодлого барьж ажиллана. 1950-иад оны эхээр Лондон хот агаарын бохирдлын гамшгаас салж чадсан түүх нь түүхий нүүрсний хэрэглээг хориглосонд байсан.

Түүхий нүүрсийг хориглоод цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлж, Агаарын чанарын бүсүүддээ онцгой хяналт тогтоож утаанаас салсан түүх байдаг. Гаднын энэ мэт сайн жишээ, туршлагыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Цаашдаа агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах ажлыг ойрын таван  жилд зохион байгуулахаар төлөвлөж байна.  

Нүүрс олборлогчоос авч байгаа төлбөрийг нүүрс угаахад зарцуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Нүүрс шингэрүүлэн хий гаргах үйлдвэрийг дэмжих, нийслэлийн зарим гэр хорооллын айл өрхийн халаалтыг хийн халаалтаар шийдэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж байгаа тохиолдолд шөнийн цахилгааны урамшуулал олгох ажлуудыг үргэлжлүүлэн шат дараатай хийнэ.  

Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгох, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг баталгаатай болгох, нийтийн тээврийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монголын нийт хүн амын тал хувь нь нийслэл хотдоо амьдарч байгаа учраас төвлөрлийг сааруулах, нийслэл хотоо тэлэх  бодлогыг явуулах ёстой. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай ч ашиглалтад орсон 130 мянган орон сууц худалдан авагчаа хүлээж  байна. Ард иргэдийн маань худалдан авах чадвар сайнгүй байгаа учраас энэ аажмаар үр дүнгээ өгөх бодлого.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

С.УЯНГА

Д.Оюунхорол: Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримтална
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өчигдөр, 11:58
Өчигдөр, 11:57
Өчигдөр, 11:44
Өчигдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани