Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хоёр доллараас хямд амь!!!

Хоёр доллараас хямд амь!!!Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр "Гашуунсухайт боомтоор нүүрс болон зэсийн баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг мартсан байна” гэж холбогдох албаныхныг шүүмжилж, үүрэг даалгавар өгсөн. Гашуунсухайтын боомт хүн амьдрахын аргагүй орчинтой ч үнэн. Тус боомтод хил хамгаалах, гааль, хорио цээрийн хяналт, гадаадын иргэн харъяатын чиглэлийн 130 гаруй хүн долоо хоногийн зургаан өдөр шөнөгүй ажилладаг. Тэдэнд үйлчлэх нэг ч эмч, хэв журам сахиулах нэг ч цагдаа тэнд байдаггүйн дээр ундны усаа 22 км-ийн цаанаас Цагаан хадны боомтоос зөөж, цахилгаанаа хилийн цаанаас авч, халаалтгүй байшинд амьдардаг гээд орчин нөхцөл үнэхээр хүнд. Дээр нь хүнд даацын том оврын машинууд зогсоо чөлөөгүй холхиостой, дуу чимээнд нь тайван амрах ч нөхцөлгүй.

                                   -Загасчны морь усгүй буюу Тавантолгой зам там болжээ- 

Хилийн боомт ийм, амьдрах орчингүй байлаа гэхэд боомт хүртэлх тээврийн зам нь амьд ирэх баталгаагүй болтлоо эвдрэл гэмтэлд орсон нь ядрахад яр болж буй. Үүнээс нь болж сүүлийн үед уг замаар нүүрсний тээвэр хийж улсдаа орлого нэмж, өөртөө өрхийн амьдралаа өөд нь татах гэсэн гэгээн мөрөөдөлтэйгөөр өмнийн говьд ирсэн залуус авто ослоор нас барсан харамсалтай мэдээ үе, үе дуулдах боллоо. Энэ жил гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр 4 хүн нас баржээ. Ослын шалтгаан бүгдээрээ адилхан, тээврийн компаниудын замбараагүй үйлдлээс үүдэлтэй. Тухайлбал, нүүрс тээвэрлэж хил дээр хүргэчихээд буцах замдаа эвдрээд зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолоочийн амь нас эрсэджээ. Дөрвөн алтан амь цаг бусаар эрсдэхэд зам буруутай юу, замаа замаар нь байлгаж чадахгүй там болгосон тээврийн компаниуд буруутай юу. Мэдээж, тээврийн компаниудын буруу.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто зам бол төмөр замгүй манай улсын хувьд стратегийн ач холбогдолтой, экспортын гол зам. Энэ зам бол нүүрс болон зэсийн баяжмалын тээврээр Монгол Улсыг экспорттой, тээврийн компаниудыг бизнестэй, тээвэр хийдэг жолооч нарын гэр бүлийг орлоготой байлгах гол эх үүсвэр. Түүнээс бус, паркын галзуу хулганы, эсвэл экстрим спортын зам биш шүү дээ. Тэр замаар амьдралаа авч явах гэсэн хүмүүс тээвэр хийдэг болохоос зугаа цэнгэл хөөж азаа сорих гэсэн нь тээвэр хийдэггүй. Дөрвөн хүний алтан амь хангалттай, цөөхөн монголчууд бидэнд дэндүү үнэ цэнэтэй төлөөс. Тийм учраас энэ замаар тээвэр хийдэг компаниудын захирлуудын "мөнгө л олж байвал жолоочийн амь үнэгүй” гэдэгт Монголын ард түмэн, Монголын төр анхаарлаа хандуулах цаг болжээ.

Нийт 60 гаруй тээвэрлэгч компанийн 5000 орчим тээврийн хэрэгсэл, ид ачааллын үед өдөрт дунджаар 100 тонны даацтай 1200 гаруй хүнд оврын автомашин тээвэрлэлт хийдэг энэ чиглэлийн замыг анх 2011 онд "Энержи ресурс” компани өөрийн хөрөнгөөрөө барьж ашиглалтад оруулжээ. Харин 2013 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр уг чиглэлийн авто замыг төрийн өмчит "Эрдэнэс Монгол” компани 118 сая доллараар "Энержи ресурс” компаниас худалдан авсан. Ингэхдээ "Эрдэнэс Монгол” компани 100 саяыг нь бэлнээр, үлдсэн 18 сая ам. долларыг замын төлбөрөөс шилжүүлэх гэрээгээр төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан байна. Уг замаар нүүрс тээвэрлэгч компаниуд тонн тутамд 1.0 ам.долларын зам ашиглалтын хураамж төлдөг байв. Зам ашиглалтын хураамжаас олсон энэ орлого нь замын арчлалт, засвар, шалган нэвтрүүлэх үйлчилгээний зардлыг нөхөх хэмжээнд хүрэлцэхгүй, зам засварын ажлаа цагт нь хийж чадахгүй байгаагаас тээвэрлэгч компаниудын эмх замбараагүй байдал үүсч, ид ачааллын үед 30-40 км-ийн урт дараалал үүсч, осол аваар ихээр гарах болсон байна. Энэ жил гэхэд уг замд 5.6 тэрбум төгрөгийн зам засварын ажил хийсэн ч засвар хийгдээгүй бусад хэсэгт эвдрэл гэмтэл үүсчээ. "Гашуунсухайтын авто зам” компанийн хувьд зам ашиглалтын хураамжийн төлбөрөөс менежментийн зардал, замын ашиглалт, засварын зардал, Хөгжлийн банкны зээлийн үндсэн хүү болон зээлийн эргэн төлөлтөд зарцуулдаг бөгөөд ихэнхдээ алдагдалтай ажилладаг байна.

2013 онд тус замыг улс худалдан авч, "Эрдэнэс-Монгол” ХХК-д шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарах үед Тавантолгойн районд үйл ажиллагаа явуулж буй уурхай төлөөлөлтэй харилцан ярилцсаны үндсэн дээр зам ашигласны төлбөрийг тонн тутамд 1.5 ам. доллар байхаар тохиролцсон юм билээ. Одоогийн ханшаар бол 4000 орчим төгрөг. Гэтэл 2015 онд тээвэрлэгч компаниудын шахалтаар тухайн үеийн удирдлагууд зам ашигласны төлбөрийг бууруулж 1 ам.доллар болгожээ. Хамгийн сүүлд 2016 оны наймдугаар сард "Эрдэнэс-Монгол” компанийн захирлын тушаалаар нэг тонн нүүрс тээвэрлэх замын хураамжийг 2000 төгрөг байхаар шийдвэрлэжээ. Нэг доллар ч хүрэхгүй өртөг.

Гэтэл өнөөдөр зам ашигласны төлбөр нь замаа арчлахад хаанаа ч хүрэхгүй байгаа нь энэ замаар "мөнгө хийдэг” тээврийн компаниудын хувьд "загасчны морь усгүй”-тэй адил болжээ. Зардлаа нөхөж чадахгүй байхад замын арчлалт, засварыг графикт хугацаанд нь хийнэ гэдэг бүр лөөлөө. Авто зам ашиглалтын хууль, журмын дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг ашиглалтад оруулснаас хойш 4 жилийн дараа ээлжит их засварыг 2015 онд хийх ёстой байсан ч хөрөнгө мөнгөний дутагдлаас болж хийж чадаагүй байна. Мөн 2019 онд тус чиглэлийн зам их засварын ажил хийх хуваарьтай бөгөөд ойролцоогоор 130 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл өнөөдөр өмнөх зам засварын ажил хоцрогдолтой явна.

Уг нь тус чиглэлийн замыг "Энержи ресурс”-ийн мэдэлд байхад тонн нүүрсийг 4.2 ам. доллараар тээвэрлэж байсан юм билээ. Өнөөдрийн ханшаар 12 мянга орчим төгрөг. Гэтэл төр мэдэлдээ авахаар замын хураамжийг бараг 4 дахин бууруулж, ердөө 2000 төгрөг болгожээ. Хувийн хэвшлийнх үнэтэй, төрийнх үнэгүй гэсэн дүрэм байхгүй. Хувийнхан тонныг нь 12 мянган төгрөгөөр тээвэрлэж болдог, харин төрийнхөн 2 мянгаас илүү өртгөөр тээвэрлэж болохгүй гэх нь арай л харьцангуй. Хэрвээ төр уг замаар хийх тээврийн ашгийг ч, аюулгүй байдлыг ч хариуцах ёстой нь үнэн л юм бол замынхаа эзэн шиг загнаж, засвар, арчлалтын төлбөрийг хангалттай хэмжээнд авах л ёстой. Урьдын жишгээр, "Энержи ресурс”-т байх үеийнх шиг 12 мянган төгрөгт хүргэдэггүй юмаа гэхэд Засгийн газрын 2013 оны шийдвэрээ дагаж замын ашиглалтын хураамжаа 1.5 ам.доллар болгох боломжтой. Тээврийн компаниуд үүнийг эс зөвшөөрвөл эргээд шороон замаар нүүрсээ тээвэрлэнэ, одоо байгаагаас илүү асуудал үүсгэнэ, авто замаар тээвэрлэснээс бага хэмжээний нүүрсний экспорт хийх, тэр хэмжээгээр бизнесийн ашиг буурах нь гарцаагүй. Шороон замаар тээвэр хийх үед орлого 3 дахин буурна, алдагдал 2 дахин нэмэгдэнэ. Энэ байдлыг хүсээгүй, хуучнаа санагалзаагүй, илүү их ашиг олъё л гэж байгаа бол тэдгээр компаниуд нүүрсээ тамаар биш, замаар тээвэрлэх ёстой. Яагаад гэвэл хариуцлагатай уул уурхай гэдэгт аюулгүй тээвэр, асуудалгүй зам ч багтдаг юм. Үүний тулд Тавантолгойн нүүрсний өгөөжийг шууд хүртэж байгаа компаниуд энэ замын, энэ чиглэлийн тээврийн аюулгүй байдлыг хариуцах ёстой. Илүү ашиг олъё, эргэлт хурдантай болъё, эрсдэлгүй тээвэр хийе л гэвэл тээврийн замынхаа хураамжаар, төлбөрөөр замаа засах л ёстой. Уг нь бол тонн тутмыг нь 50-60 доллараар зарж байгаа нүүрсний компаниудын хувьд тонн тутмаас 2 долларыг нь тээврийн замынхаа арчлалт, засварт зориулна гэдэг хэн ч горойхооргүй л мөнгө. 60 доллар тутмын 2 доллар гэдэг бол хотын гайгүй ресторанд үйлчилгээ авсны хөлсөнд үйлчлэгчид төлдөг цайны л мөнгө шүү дээ. Гэтэл тавантолгойн нүүрсний ашгийг хүртэж, өрмийг нь хамдаг компануид 2 доллар дээр "луу унжих” нь тэдний хувьд тээврийн ашгийнх нь дэргэд жолоочийн амь 2 доллараас ч үнэгүй болохыг илтгэх мэт. Мөнгөний өмнө нүд улаан л гэдэг юм. Гэхдээ л 2 доллараас хямд амь, 2 долларын баталгаатай амь гэж хаана ч байхгүй л баймаар. Хэрвээ байдаг хийгээд компаниудад мөнгө нь илүү чухал юм бол харамч хүн хоёр дахин төлдгийг бас мартаж болохгүй. Хатуу хучилттай замгүй, хатуу хучилттай зам нь арчлалтгүй байвал харамчийнхан хоёр дахин их төлөх цаг ойрхон л байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар 2013 онд 6.5 сая, 2014 онд 5.3 сая, 2015 онд 10.5 сая, 2016 оны эхний арваннэгэн сарын байдлаар 13.5 сая тонн нүүрс тээвэрлээд байна. Ирэх онуудад нүүрсний зах зээл сэргэснээр тээвэрлэлтийн хэмжээ 18-20 сая тоннд хүрэх тооцоо бий. Магадгүй Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулбал энэ хэмжээ хоёр дахин өснө. Гэтэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ТЭЗҮ-ээр бол жилд максимум нь 18 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Замын арчлалт, засварыг цаг тухайд нь хийхээс гадна хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий. Хэрэв энэ чиглэлийн замын стандарт, арчлалт нь энэ шаардлагыг хангаж чадахгүй бол зах зээл дээр үнэ өссөн ч Тавантолгойн нүүрс тээврийнхээ "боол” хэвээр үлдэнэ. Ер нь бол Тавантолгойн нүүрс нь бус, төмөр зам, авто зам бүхий тээвэр нь анхдагч юм шүү дээ. 

Хоёр доллараас хямд амь!!!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани