Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хоёр доллараас ХЯМД АМЬ!!!!!

Хоёр доллараас ХЯМД АМЬ!!!!!

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилбах үеэр "Гашуунсухайт боомтоор нүүрс болон зэсийн баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг мартсан байна” гэж холбогдох албаныхныг шүүмжилж, үүрэг даалгавар өгсөн. Гашуунсухайтын боомт хүн амьдрахын аргагүй орчинтой нь ч үнэн. Тус боомтод хил хамгаалах, гааль, хорио цээрийн хяналт, гадаадын иргэн харъяатын чиглэлийн 130 гаруй хүн долоо хоногийн зургаанд нь өдөр шөнөгүй ажилладаг. Тэдэнд үйлчлэх нэг ч эмч, хэв журам сахиулах нэг ч цагдаа тэнд байдаггүйн дээр ундны усаа 22 км-ийн цаанаас Цагаан хадны боомтоос зөөж, цахилгаанаа хилийн цаанаас авч, халаалтгүй байшинд амьдардаг гээд орчин нөхцөл үнэхээр хүнд.

 

Дээр нь хүнд даацын том оврын машинууд зогсоо чөлөөгүй холхиостой, дуу чимээнд нь тайван амрах ч нөхцөлгүй.

 

ЗАГАСЧНЫ МОРЬ УСГҮЙ БУЮУ ТАВАНТОЛГОЙ ЗАМ ТАМ БОЛЖЭЭ

Хилийн боомт ийм, амьдрах орчингүй байлаа гэхэд боомт хүртэлх тээврийн зам нь амьд ирэх баталгаагүй болтлоо эвдрэл гэмтэлд орсон нь ядрахад яр болж буй. Үүнээс нь болж сүүлийн үед уг замаар нүүрсний тээвэр хийж улсдаа орлого нэмж, өөртөө өрхийн амьдралаа өөд нь татах гэсэн гэгээн мөрөөдөлтэйгөөр өмнийн говьд ирсэн залуус авто ослоор нас барсан харамсалтай мэдээ үе, үе дуулдах боллоо. Энэ жил гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр дөрвөн хүн нас баржээ. Ослын шалтгаан бүгдээрээ адилхан, тээврийн компаниудын замбараагүй үйлдлээс үүдэлтэй. Тухайлбал, нүүрс тээвэрлэж хил дээр хүргэчихээд буцах замдаа эвдрээд зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолоочийн амь нас эрсэджээ. Дөрвөн алтан амь цаг бусаар эрсдэхэд зам буруутай юу, замаа замаар нь байлгаж чадахгүй там болгосон тээврийн компаниуд буруутай юу. Мэдээж, тээврийн компаниудын буруу.

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто зам бол төмөр замгүй манай улсын хувьд стратегийн ач холбогдолтой, экспортын гол зам. Энэ зам бол нүүрс болон зэсийн баяжмалын тээврээр Монгол Улсыг экспорттой, тээврийн компаниудыг бизнестэй, тээвэр хийдэг жолооч нарын гэр бүлийг орлоготой байлгах гол эх үүсвэр. Түүнээс бус, паркын галзуу хулганы, эсвэл экстрим спортын зам биш шүү дээ. Тэр замаар амьдралаа авч явах гэсэн хүмүүс тээвэр хийдэг болохоос зугаа цэнгэл хөөж азаа сорих гэсэн нь тээвэр хийдэггүй. Дөрвөн хүний алтан амь хангалттай, цөөхөн монголчууд бидэнд дэндүү үнэ цэнтэй төлөөс. Тийм учраас энэ замаар тээвэр хийдэг компаниудын захирлуудын "мөнгө л олж байвал жолоочийн амь үнэгүй” гэдэгт Монголын ард түмэн, Монголын төр анхаарлаа хандуулах цаг болжээ.

 

Нийт 60 гаруй тээвэрлэгч компанийн 5000 орчим тээврийн хэрэгсэл, ид ачааллын үед өдөрт дунджаар 100 тонны даацтай 1200 гаруй хүнд оврын автомашин тээвэрлэлт хийдэг энэ чиглэлийн замыг анх 2011 онд "Энержи ресурс” компани өөрийн хөрөнгөөрөө барьж ашиглалтад оруулжээ. Харин 2013 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр уг чиглэлийн авто замыг төрийн өмчит "Эрдэнэс Монгол” компани 118 сая доллараар "Энержи ресурс” компаниас худалдан авсан. Ингэхдээ "Эрдэнэс Монгол” компани 100 саяыг нь бэлнээр, үлдсэн 18 сая ам. долларыг замын төлбөрөөс шилжүүлэх гэрээгээр төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан байна. Уг замаар нүүрс тээвэрлэгч компаниуд тонн тутамд нэг ам.долларын зам ашиглалтын хураамж төлдөг байв. Зам ашиглалтын хураамжаас олсон энэ орлого нь замын арчлалт, засвар, шалган нэвтрүүлэх үйлчилгээний зардлыг нөхөх хэмжээнд хүрэлцэхгүй, зам засварын ажлаа цагт нь хийж чадахгүй байгаагаас тээвэрлэгч компаниудын эмх замбараагүй байдал үүсч, ид ачааллын үед 30-40 км-ийн урт дараалал үүсч, осол аваар ихээр гарах болсон байна. Энэ жил гэхэд уг замд 5.6 тэрбум төгрөгийн зам засварын ажил хийсэн ч засвар хийгдээгүй бусад хэсэгт эвдрэл гэмтэл үүсчээ. "Гашуунсухайтын авто зам” компанийн хувьд зам ашиглалтын хураамжийн төлбөрөөс менежментийн зардал, замын ашиглалт, засварын зардал, Хөгжлийн банкны зээлийн үндсэн хүү болон зээлийн эргэн төлөлтөд зарцуулдаг бөгөөд ихэнхдээ алдагдалтай ажилладаг байна.

 

2013 онд тус замыг улс худалдан авч, "Эрдэнэс-Монгол” ХХК-д шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарах үед Тавантолгойн районд үйл ажиллагаа явуулж буй уурхай төлөөлөлтэй харилцан ярилцсаны үндсэн дээр зам ашигласны төлбөрийг тонн тутамд 1.5 ам. доллар байхаар тохиролцсон юм билээ. Одоогийн ханшаар бол 4000 орчим төгрөг. Гэтэл 2015 онд тээвэрлэгч компаниудын шахалтаар тухайн үеийн удирдлагууд зам ашигласны төлбөрийг бууруулж нэг ам.доллар болгожээ. Хамгийн сүүлд 2016 оны наймдугаар сард "Эрдэнэс-Монгол” компанийн захирлын тушаалаар нэг тонн нүүрс тээвэрлэх замын хураамжийг 2000 төгрөг байхаар шийдвэрлэжээ. Нэг доллар ч хүрэхгүй өртөг.

 

Гэтэл өнөөдөр зам ашигласны төлбөр нь зам арчлахад хаанаа ч хүрэхгүй байгаа нь энэ замаар "мөнгө хийдэг” тээврийн компаниудын хувьд "загасчны морь усгүй”-тэй адил болжээ. Зардлаа нөхөж чадахгүй байхад замын арчлалт, засварыг графикт хугацаанд нь хийнэ гэдэг бүр лөөлөө. Авто зам ашиглалтын хууль, журмын дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг ашиглалтад оруулснаас хойш дөрвөн жилийн дараа ээлжит их засварыг 2015 онд хийх ёстой байсан ч хөрөнгө мөнгөний дутагдлаас болж хийж чадаагүй байна. Мөн 2019 онд тус чиглэлийн зам их засварын ажил хийх хуваарьтай бөгөөд ойролцоогоор 130 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл өнөөдөр өмнөх зам засварын ажил хоцрогдолтой явна.

 

Уг нь тус чиглэлийн замыг "Энержи ресурс”-ийн мэдэлд байхад тонн нүүрсийг 4.2 ам. доллараар тээвэрлэж байсан юм билээ. Өнөөдрийн ханшаар 12 мянга орчим төгрөг. Гэтэл төр мэдэлдээ авахаар замын хураамжийг бараг дөрөв дахин бууруулж, ердөө 2000 төгрөг болгожээ. Хувийн хэвшлийнх үнэтэй, төрийнх үнэгүй гэсэн дүрэм байхгүй. Хувийнхан тонныг нь 12 мянган төгрөгөөр тээвэрлэж болдог, харин төрийнхөн хоёр мянгаас илүү өртгөөр тээвэрлзж болохгүй гэх нь арай л харьцангуй. Хэрвээ төр уг замаар хийх тээврийн ашгийг ч, аюулгүй байдлыг ч хариуцах ёстой нь үнэн л юм бол замынхаа эзэн шиг загнаж, засвар, арчлалтын төлбөрийг хангалттай хэмжээнд авах л ёстой. Урьдын жишгээр, "Энержи ресурс”-т байх үеийнх шиг 12 мянган төгрөгт хүргэдэггүй юмаа гэхэд Засгийн газрын 2013 оны шийдвэрэз дагаж замын ашиглалтын хураамжаа 1.5 ам.доллар болгох боломжтой. Тээврийн компаниуд үүнийг эс зөвшөөрвөл эргээд шороон замаар нүүрсээ тээвэрлэнэ, одоо байгаагаас илүү асуудал үүсгэнэ, авто замаар тээвэрлэснээс бага хэмжээний нүүрсний экспорт хийх, тэр хэмжээгээр бизнесийн ашиг буурах нь гарцаагүй. Шороон замаар тээвэр хийх үед орлого гурав дахин буурна, алдагдал хоёр дахин нэмэгдэнэ. Энэ байдлыг хүсээгүй, хуучнаа санагалзаагүй, илүү их ашиг олъё л гэж байгаа бол тэдгээр компаниуд нүүрсээ тамаар биш, замаар тээвэрлэх ёстой. Яагаад гэвэл хариуцлагатай уул уурхай гэдэгт аюулгүй тээвэр, асуудалгүй зам ч багтдаг юм. Үүний тулд Тавантолгойн нүүрсний өгөөжийг шууд хүртэж байгаа компаниуд энэ замын, энэ чиглэлийн тээврийн аюулгүй байдлыг хариуцах ёстой. Илүү ашиг олъё, эргэлт хурдантай больё, эрсдэлгүй тээвэр хийе л гэвэл тээврийн замынхаа хураамжаар, төлбөрөөр замаа засах л ёстой. Уг нь бол тонн тутмыг нь 50-60 доллараар зарж байгаа нүүрсний компаниудын хувьд тонн тутмаас хоёр долларыг нь тээврийн замынхаа арчлалт, засварт зориулна гэдэг хэн ч горойхооргүй л мөнгө. 60 доллар тутмын хоёр доллар гэдэг бол хотын гайгүй ресторанд үйлчилгээ авсны хөлсөнд үйлчлэгчид төлдөг цайны л мөнгө шүү дээ.

 

Гэтэл Тавантолгойн нүүрсний ашгийг хүртэж, өрмийг нь хамдаг компануид хоёр доллар дээр "луу унжих” нь тэдний хувьд тээврийн ашгийнх нь дэргэд жолоочийн амь хоёр доллараас ч үнэгүй болохыг илтгэх мэт. Мөнгөний өмнө нүд улаан л гэдэг юм. Гэхдээ л хоёр доллараас хямд амь, хоёр долларын баталгаатай амь гэж хаана ч байхгүй л баймаар. Хэрвээ байдаг хийгээд компаниудад мөнгө нь илүү чухал юм бол харамч хүн хоёр дахин төлдгийг бас мартаж болохгүй. Хатуу хучилттай замгүй, хатуу хучилттай зам нь арчлалтгүй байвал харамчийнхан хоёр дахин их төлөх цаг ойрхон л байна.

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар 2013 онд 6.5 сая, 2014 онд 5.3 сая, 2015 онд 10.5 сая, 2016 оны эхний арваннэгэн сарын байдлаар 13.5 сая тонн нүүрс тээвэрлээд байна. Ирэх онуудад нүүрсний зах зээл сэргэс-нээр тээвэрлэлтийн хэмжээ 18-20 сая тоннд хүрэх тооцоо бий. Магадгүй Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулбал энэ хэмжээ хоёр дахин өснө. Гэтэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ТЭЗҮ-ээр бол жилд максимум нь 18 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Замын арчлалт, засварыг цаг тухайд нь хийхээс гадна хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий. Хэрэв энэ чиглэлийн замын стандарт, арчлалт нь энэ шаардлагыг хангаж чадахгүй бол зах зээл дээр үнэ өссөн ч Тавантолгойн нүүрс тээврийнхээ "боол” хэвээр үлдэнэ. Ер нь бол Тавантолгойн нүүрс нь бус, төмөр зам, авто зам бүхий тээвэр нь анхдагч юм шүү дээ.



Г.БАТЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Хоёр доллараас ХЯМД АМЬ!!!!!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани