Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Ганбаатар: Оюутолгойн тайлан Монголын төр, ард түмнийг гутаасан

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАРААС дараах тодруулгыг авлаа.
 

-Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилт авах хугацаа нь енгөрчихлөө. Мөн тайлангаа танилцуулсан. Энэ бүхнээс болоод Оюутолгойд шинэ нөхцөл байдал үүслээ гэж дүгнэж болох уу?
-Оюутолгой дээр өнөөдөр цоо шинэ нөхцөл байдал үүсээд байна. Хөрөнгө оруулагчид яагаад бидэнтэй гэрээ хийсэн юм бэ гэвэл өнөөдрийнх шиг шинэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд үүнийг зохицуулна гэж гэрээ хийсэн. Бүх юм сайн сайхан байвал гэрээний шаардлага байхгүй шүү дээ. Харин ямар нэгэн үл ойлголцол, гаднын нөлөөлөл үүссэн тохиолдолд эв найртайгаар асуудлаа яаж шийдэх вэ гэдэгт л гэрээ хэрэгтэй. Гэрээний туйлын зорилго энэ. Саяхан Оюутолгой компани тайлангаа тавилаа. Энэ тайландаа Монголын төр, ард түмнийг маш их гутаасан олон зүйлийг тусгасан байна. Тайлан дотор гэрээгээ зөрчсөн зүйлүүд ч байна гэж үзэж байгаа. Тиймээс УИХ энэхүү гэрээг эргэж харж ярилцах цаг нь болсон. Хоёрдугаарт, монголчуудын толгойг угаах алхам хийж байгаа нь бас л гэрээгээ зөрчиж байгаа явдал. Гуравдугаарт, Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилт авах хугацаа нь өнгөрчихлөө. Эцсийн дүндээ "Рио Тинто" компани санхүүжилт, хөрөнгө оруулалтаа бүрэн даах ёстой, Гэтэл одоо үүнийгээ яагаад Монголын тал руу бухаад байна вэ. Энэ бол тус компанийн дэндүү увайгүй үйлдлийн илрэл.

 

 

-Энэ бүхний эсрэг Монголын талаас ямар алхам хийх ёстой вэ?
-Ямар шийдэл хийж болох вэ гэдэг дээр надад өөрийн гэсэн хувилбар бий. Гэхдээ энэ хувилбараа минийх л зөв гэж гаргаж тавихаасаа илүүтэйгээр "Рио Тинто"-гийн дураараа авирлаж байгаа явдал, гэрээ зөрчсөн үйлдэл, ярьж хэлснээсээ буцсан алхам бүрийг бүгдээрээ ширээний ард сууж ярилцах цаг нь болсон. Би ингэмээр байна, тэгмээр байна гээд ярихад бэлэн. Гэхдээ ингэхийг хүсэхгүй байна. Бүгдээрээ ширээний ард бөөнөөрөө суугаад ярилцах нь чухал. Би ийм л санаачилга гаргаж байгаа.

 

 

-Та Оюутолгой төсөл зогсонги байдалд шилжсэн нь манай улсын эдийн засагт хэр нөлөөлсөн гэж үзэж байгаа вэ?
-Оюутолгой төсөл Монголын эдийн засагт сайнаар эсвэл муугаар нөлөөлсөн гэж дүгнэхээс илүү "Рио Тинто" гэрээгээ биелүүлсэн үү гэдгийг л дүгнэх хэрэгтэй. Хятадын эдийн засаг удааширсны улмаас энэ зах зээл рүү түүхий эд нийлүүлдэг манай олон компани хүнд байдалд орсон. Эдгээр компани дотор "Оюутолгой" компани орж байгаа. Энэ байдлыг ашиглаж "Рио Тинто" өөртөө давуу байдлыг бий болгож барьцаа хангаж байгаа нь увайгуй явдал. Дээр нь "Рио Тинто"-гийн "бууны нохой" болсон зарим судлаач, эдийн засагч буруу ярьж байгааг хараад гайхаж байна. Жишээ нь, Монголын эдийн засаг "Рио Тинто"-гоос болж сөхрөөд байгаа юм шиг ярьж байна. Үүн шиг худлаа юм байхгүй. Австралийн Уул уурхайн судалгааны институтаас гаргасан нэг судалгаа байдаг юм. Аливаа улс оронд томоохон уул уурхайн төсөл хэрэгжиж эхэлснээр дөрвөн үйл явц болдог тухай тэр судалгаанд дурдсан байдаг юм. Нэгдүгээрт, валютын ханш огцом өсдөг. Манайхан болохоор гадаадын хөрөнгө оруулагчид гараад явахаар валютын ханш өсдөг гэж яриад байгаа. Гэтэл орж ирэхэд нь огцом өсдөг байхгүй юу. Хоёрдугаарт, боловсон хүчний үнэлэмж өсдөг. Яг валюттай адил. Гуравдугаарт, барилгын үнэ өсдөг. Маш их хэмжээний арматур, цемент хэрэглэдэг. Ингэснээрээ зах зээл дээрх барилгын материалын үнэ өсдөг. Үүнийг дагаад барилгын үнэ өсдөг. Дөрөвдүгээрт, 16 төрлийн үйлчилгээний үнэ өсдөг. Тиймээс эдийн засагчид буруу тайлбарлах хэрэггүй.

 

 

-Танд "Оюутолгой" компани хэдэн ажилчнаа халсан, ханган нийлүүлэгчдээсээ бараа бүтээгдэхүүн авахаа больсон тухай мэдээлэл ирж байгаа юу?
-Хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дахин байгуулна гэсэн заалт байдаг. Гэтэл өнөөдөр тэр гэрээгээ байгуулаагүй. Улмаар маш олон монгол ажилчныг хална гэдгээр сүрдүүлж байна. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоон дээр ажлаасаа халагдсан, халагдах гэж байгаа хүмүүсээс ирсэн мэдээлэл их бий. Жилийн өмнөөс ханган нийлүүлэгч олон компанийн үйл ажиллагааг өөрсдийнхөө дур зоргоор зогсоож байгаа талаар аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл ирж байгаа. Харин гэрээ байгуулсан ганц нэг улстөрчдийн танил талын компани л "Рио Тинто"-д бараа бүтээгдэхүүн шахаж байна. Гэрээгүй юм шиг дураараа загнаж байгаа явдлыг шинэ нөхцөл байдал үүссэн дээр нь Засгийн газар дахин авч үзэж ярилцах цаг болсон. Үүнийг нийт улстөрчдөд хандан уриалж байна.

 

С.Шийлэгтөмөр

Эх сурвалж: "Үндэсний шуудан
С.Ганбаатар: Оюутолгойн тайлан Монголын төр, ард түмнийг гутаасан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани