Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн орд он гартал Монголдоо үлдэхээр боллоо

Тавантолгойн орд он гартал Монголдоо үлдэхээр боллоо

 

-МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, ширүүхэн хэлэлцээд ингэж шийджээ-

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны "Бусад” асуудлын хүрээнд Тавантолгойн гэрэээний талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан. Энэ ёсоор болж, эрх баригчид бүлгийнхээ хуралдаанаар Тавантолгойн ордын ашиглалтын гэрээний талаар хэлэлцлээ.

Хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай болсон байна. Бүр хэрүүл тэмцэл өрнөж, барилцаж авахдаа тулсан тухай мэдээлэл байна. Мэдээж хэрэг, Тавантолгойн ордын хэдэн хувийг хэн авч, ямар эрх хэмжээтэйгээр эзэмших нь бараг тодорхой болоод байсан. Тиймээс он солигдохоос өмнө гэрээг эцэслэх сонирхол бүхий хэсэг, нөгөө талд нь үүнийг эсэргүүцсэн гишүүдийн хооронд ширүүхэн тэмцэл өрнөснийг хэлэх хэрэгтэй.

Таван цаг үргэлжилсэн хурлаар олонд ил болсон Тавантолгойн гэрээнд нэлээд хэдэн гишүүн ихээхэн шүүмжлэлтэй хандсан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ё.Баатарбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Л .Энхболд нар одоо явагдаж буй гэрээний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "...Хямралаар далимдуулж баялгаа хямдхан зарах гэж байгааг зөвшөөрөхгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "...Энэ асуудлыг хэрхэн шийдэхээс Засгийн газрын тогтвортой байх исэх хамаарна” гэдгийг анхааруулсан байна.

Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "...580 сая ам.долларын өрийг төлөх менежмент туйлын хангалтгүй байна. Хурдтай, санаачлагатай ажиллах хэрэгтэй байна” хэмээн сануулж, хурлыг орхин гарчээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойг буруу явуулбал өмнөговьчуудтайгаа хамт тэмцэнэ” гэсэн байна.

Үүнээс гадна ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ард түмнийхээ талд зогсч, Тавантолгойн гэрээг яаран шийдэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байсныг энд дурдах хэрэгтэй. Ж.Мөнхбатын хувьд халуунд халж, хүйтэнд хөрч өнөөдрийг хүрсэн улстөрч. Тиймээс ийм ухаан гаргах зүрх сэтгэл түүнд байж таарна.

Эцэст нь Тавантолгойн ордын асуудлыг он гарахаас өмнө хэлэлцэхгүй, оны дараа УИХ-аар заавал оруулж хэлэлцүүлнэ гэсэн шийдэлд хүрчээ.

Эндээс харахад МАН-ын залуус Тавантолгойн ордыг он гарахаас өмнө бусдын мэдэлд шилжихээс хамгаалж үлдэв бололтой. Гэхдээ тэд хэр удаан ингэж тэсэх бол гэдэг асуулт гарч ирнэ.

Тавантолгойн гэрээ хэлэлцээний талаар УИХ-ын гишүүд, олон нийт л мэдээгүй болохоос бараг л гарын үсэг зурдаг дээрээ очсоныг сүүлийн хэд хоногт ил болсон зарим баримтаас харж болно.

Тавантолгойн ордын асуудлыг он гарахаас өмнө хэлэлцэхгүй, оны дараа УИХ-аар заавал оруулж хэлэлцүүлнэ гэсэн шийдэлд хүрчээ. 

Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” X К -ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод TTJV компаниас ирсэн захидал эхлээд ил болсон. Уг захидалд Чалкод төлөх өрийг 2017 оны эхний хоёрдугаар сард төлж дуусна. Оны эцэс гэхэд 300 сая ам.долларын ашиг Монгол Улсад орно.

Улмаар төмөр замгүй "Эрдэнэс Тавантолгой”-н үнэ 5 тэрбум ам.долларт хүрнэ гэдгийг тооцоо судалгаатай бичсэн байдаг. Гэвч зарим хэвлэлээр үүнийг буруушаах PR-ын өнгө аястай нийтлэлүүд нэлээд гарсан. Уг нь бид дээрх захиаг зүхэх биш, тийм бололцоо бий юу гэдгийг эрдэмтэд, эдийн засагчдаа суулгаад бодуулах ёстой юм.

Үүний дараа "Энержи ресурс корпорац” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр "Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөнхий нөхцөл нийтэд ил болсон. Уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хоёр талын удирдлага энэ сарын 2-ны өдөр гарын үсэг зурчихсан бололтой юм.

Ерөөсөө л Монголын талын хөрөнгө оруулагчаар MCS группийн "Энержи ресурс корпорац” тодорчихсон. 51 хувийнхаа 34 хувийг "Эрдэнэс Тавантолгой” буюу Монголын Засгийн газар, Монголын ард түмэнд давуу эрхийн хувьцаагаар эзэмшүүлнэ гээд тохироод гэрээлчихсэн гэсэн үг. Энэ тухай УИХ-ын гишүүд байтугай жирийн иргэд бид ч мэдэж байх учиртай юм.

Хамгийн аймшигтай нь хоёрхон сарын дараа төлж дуусгах Чалкогийн өрийн үлдэгдэл 85 сая ам.долларыг тэглээд, нэмж 400 сая ам.доллар аваад Тавантолгойн 49 хувийг Хятадын "Шинхуа”-д өгөх тохироо юм.

Энэ ордыг монголчууд 300 жил ухаж амьдрах нөөцтэй гэж байгаа. Дээрээс нь энэ ордод хэн ч нөөцийг нь тогтоож амжаагүй метаны хий хэмээх асар үнэтэй баялаг байгаа. Тийм учраас УИХ-ын гишүүд, ард түмэн энэ гэрээний сайн муу эсэхийг дүгнэж шийдэх учиртай.

Хэдхэн хоногийн дараа он солигдоно. Он солигдохоор энэ гэрээ дахиад л хөндөгдөнө. Тэр үед, Тавантолгойн ордын хувь заяаг шийдэхдээ УИХ-ын гишүүд хэр зэрэг эх орончоор хандахыг л харах үлдлээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Тавантолгойн орд он гартал Монголдоо үлдэхээр боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани