Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнэгүй бүхнээс ТАТГАЛЗ!

527-1388368549131230-tsahimluivarБид цахим ертөнцөд хөл алдахын хэрээр улс дамнасан ноцтой гэмт хэргийн золиос болох магадлал нэмэгдсээр байдаг аж.  Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ тухай мэдээлж, та биднийг таагүй хэргийн золиос болохгүйн тулд ямар арга хэмжээ авах, юу хийх ёстой талаар анхааруулга, сэрэмжлүүлгийг өгсөөр байгаа юм. Учир нь цахим ертөнц гэдэг дэлхийг хэрсэн сүлжээ.

Хар, цагаан, шар арьстай хэн ч, ямар ч тивд амьдардаг байлаа гэсэн өөрөө л анхаарал болгоомжтой байхгүй бол энэ хэргийн хохирогч, золиос болох эрсдэлтэйгээрээ бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай бас аюултай.  Энэ тухай баримт хүргэхэд саяхан Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст манай улсын иргэн хандаж, энэ гэмт хэргийн золиос болсон тухайгаа мэдэгджээ. Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс болсон явдлыг сийрүүлж байна. Хохирогчийг А хэмээн тодотгов.

"Би Facebook хаягаар Лондонд амьдардаг, "Сони электроникс" компанид менежер хийдэг гэж өөрийгөө танилцуулсан гадаадьш иргэнтэй танилцаж чаталж байсан юм. Энэ нь миний англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэсэн хувийн бодол минь байсан. Тэгтэл тэр хүн чамд нэг бэлэг явуулсан гэсэн.Үүнээс хурав хоногийн дараа +60164629030 утаснаас мессеж ирж "Малайзаас бичиж байна. Таны бэлгэн дотор их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн тул хилээр нэвтрүүлэхэд хүндрэл учирч байна. Таны бэлэгний дугаарыг хурааж авсан. Чөлөөлөхөд 2550 доллар хэрэгтэй. Хэрэв мөнгөө төлөхгүй ажлын гурав хоног өнгөрвөл хүү бодож та өрөнд орно. Ийм учраас мөнгөө төлсөн тохиолдолд таны бэлгийг явуулна" гэсэн юм. Иймээс өрөнд орох нь гэж айхдаа мөнгийг нь төлсөн. Гэтэл мөн л удалгүй "Таны бэлгийг Монголд очтол аюулгүй байлгах үүднээс 2300 доллараар даатгана. Мөн НӨАТ-ын 3000 доллар төлөх шаарддагатай. Хэрэв энэ мөнгийг төлбөл бэлгийг чинь Монгол руу явуулна. Төлөхгүй бол та их хэмжээний өрөнд орохоос гадна таныг олон улсын шүүхэд өгнө" гэсэн. Би айхдаа мөн л зээл авч, мөнгийг нь явуулчихсан. Удалгүй "Таны бэлгийг нэг цагийн дараа явуулна" гэсэн цахим шуудан ирсэн ч орой нь "Таны бэлгэн дотор их хэмжээний мөнгө байгаа учир та мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх зорилгоор сертификат авах ёстой. Энэ сертификат 14700 доллар үүнийг даруйхан төл. Тэгэхгүй бол таныг Олон улсын арбитрийн шүүхэд өгнө" гэсэн цахим шуудан ирсэн. Би энэ захиаг уншаад цагдаагийн ажилтнаас асууж зөвлөгөө авахаас аргагуй болсон. Мөн бэлэг явуулсан гэх хүн рүү холбогдож "Чиний бэлэг надад хэрэггүй. Түүнийгээ буцааж ав" гэсэн. Учир нь тэр хүн энэ хэрэгт бас холбоотой юм шиг санагдсан. Яагаад гэвэл намайг ийн бичтэл тэрбээр "Мөнгөний 7000 долларыг нь би төлье. Харин үлдсэнийг чи төлөхгүй бол маргаашнаас тэд чамайг баривчилж шоронд хийх болно" гэсэн утгатай мессеж мөн цахим шуудан ирүүлсэн. Одоо ч тэр шуудан ирсээр байгаа. Би "Надад төлөх мөнгө байхгүй гэсэнд маргаашнаас эхэлж таныг шүүхэд өгнө. Тэгээд та шоронд суух болно гэсээр байна. Би одоо яах вэ?" хэмээн ярьжээ.

Иймээс цагдаагийнхан энэ хэргийг анхааралдаа авч монголчууддаа хандан "Гадаадын аль нэг байгууллагаас манай улсын иргэнийг ямар нэг асуудалд холбогдуулан шалгах тохиолдолд заавал тухайн улсын төрийн холбогдох байгууллагаар дамждаг учир доорх шиг зүйл тохиолдвол итгэж ямар нэг хариу үйлдэл хийхгүй байх ёстой" хэмээн анхааруулж байна.

Ер нь ганц энэ тохиолдол ч биш өөр зүйлээс болж иргэд хохирч байгаа аж. Тухайлбал, таны цахим шуудан, гар утсанд их хэмжээний мөнгө хожсон, хэн нэгэнд туслаач, та лоттерэйд хожлоо гэх мэт мессежүүд ирдэг бол энэ нь смишинг буюу гар утасны залилангийн гэмт хэрэг юм байна. Эдгээр гэмт этгээдүүд дээрх мессежийг илгээхдээ Google Translate ашиглаж Монгол хэл рүү текстээ хөрвүүлж илгээдэг бөгөөд иргэд өөрсдийн, цаашлаад дансны мэдээллээ явуулснаар хохирогч болдог ажээ. Түүнчлэн сүүлийн үед Фэйсбүүк орчинд өөрийн гэсэн хуудсыг үүсгэж өөр өөрийн чиглэлээр мэдээ, мэдээлэл түгээх болсон. Харамсалтай нь 10,000-аас дээш Like цуглуулсан хуудсууд нууц үгээ алдах тохиолдлууд бүртгэгдэж байна.

Энэ нь гадаад улс оронд түгээмэл байдаг бөгөөд вирус буюу хортой код болон бусад шалтгаанаас өөрийн нууц үгээ бусдад алдаж байна гэсэн үг аж. Тэр ч бүү хэл зарим иргэн өөрийн мэдээллээ алдсан тохиолдолд 100-200 евро төлөх болдог ажээ.     ТИЙМЭЭС ЦАХИМ ЕРТӨНЦӨӨР АЯЛАГЧДЫГ СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Т.Тамир

Эх сурвалж: Өдрийн шуудан

Үнэгүй бүхнээс ТАТГАЛЗ!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани