Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“MCS” Тавантолгойг золигт гаргахгүй гэдгийг батлаж чадах уу, Ж.Оджаргал захирал аа!

“MCS” Тавантолгойг золигт гаргахгүй гэдгийг батлаж чадах уу,  Ж.Оджаргал захирал аа!

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аравдугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийх  үеэрээ Тавантолгойд гологдсон компаниудад нааштай хариу өгсөн билээ. Юу гэхээр Монголын "Энержи ресурс” компани Японы "Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Тэгснээр Тавантолгойн нүүрс зөвхөн урд хөрш рүү хүрэхгүй, Японы зах зээл рүү нэвтрэх нь гэгдсэн. Гэхдээ хэрэг дээрээ бол гуравдагч хөрш рүү нүүрсээ гаргах тухай сэдэв мөнхийн болтлоо яригдаж ирсэн гэдгийг тодотгоё. Гол нь тэгээд хамтран ажиллахаар болсон  "Энержи ресурс”, "Сүмитомо” нь өмнөх засгийн үед зарласан Тавантолгойн тендерт ялагчаар шалгарч байсан юм.  "Энержи ресурс”-ийн тухайд өрөө төлж чадахгүй хүндхэн байдалд орлоо гэгдэж байсан ч, нөгөө талтайгаа тохироо хийж асуудлаа шийдсэн гэгдэж байгаа. Ер нь бол Энержи ресурсын тухайд аль ч засгийн үед тал алддаггүй нэг тийм онцлогтой. Тэр жишиг энэ цаг үед ч давтагдах нь тодорхой байгааг тухайн үед тодотгон бичиж байсан билээ. Түүнчлэн тавантолгойг эргэлтэд оруулах хөрөнгө оруулагч талуудтай холбоотой анхаарал татсан байр суурийг илэрхийлж байгаа эрхмүүд байна. Тэдгээрийн нэг болох Тавантолгойн ажилчдын "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн хэлж ярьсанд анхаарал хандуулъя.

Тэрбээр  "MCS”, "Сумитомо”, "Шинхуа” компанийн хувилбарыг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа асар их хууль зөрчсөн, Монгол Улсад ашиггүй гэж томъёолоод нам нь засаг барьж байхад унагаасан. Тийм байхад түүнээс илүүг даваад хийчихнэ гэдэгт итгэхгүй байна. "Шинхуа” аваад хөрөнгө оруулалт хийгээд, төмөр зам тавья гэж байгаа бол "Монголын төмөр зам”-тай ярих ёстой. Төмөр замын ашиг олох эсэхийг хэлэлцэх "Монголын төмөр зам” хэмээх субъект байгаа. "Сумитомо”-ийн хувьд тухайн үед тийм компани байсан ч юм уу үгүй ч юм уу. Нэг л нэр яваад байгаа. Японы Засгийн газар өөр бодолтой л байх. Япон нэртэй компани гэнэт сайхан болгочихно гэдэгт итгэхэд бэрх. Харин "MCS’’-ийн хувьд үйлдвэрлэлийн алдагдалд орчихсон, цаанаа өртэй байгаа компани. Тэдний энд байгуулсан бүтээн байгуулалт нь Монголын гэхээс гадны хөрөнгө оруулагч нарын хөрөнгө шүү дээ. Миний харж байгаагаар "MCS” олборлолтын ашиг нь өндөр Тавантолгойг аваад эрх мэдлээрээ далимдуулаад гэрээ хийгээд өөрийнхөө алдагдлыг нөхөх бодлого барьж байгаа болов уу. Түүнээс бол өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байж гэнэт ард түмний төлөө, төрдөө хайртай болоод явчихна гэдэг эргэлзээтэй. Тиймээс шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс олон талаас нь харах нь зүйтэй. "MCS” Тавантолгой дээр ирээд ажилчдын асуудлыг шийдээд явна гэхэд би итгэхгүй байгаа. Гэдний өөрсдийнх нь хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн харилцаа маш муу. Миний бодож байгаа зүйл бол Монгол Улс өөрийн гэсэн хөдөлмөрийн соёлтой, хөдөлмөрийн туршлагатай, зохион байгуулалт хийж чаддаг Үүнийгээ өөрийн болгох стандарт тогтоохгүй бол Европынх тийм, Оросынх тийм, Хятадынх ийм гээд хуулаад яваад байж болохгүй. Хөдөлмөрийн сахилга баттай ард түмэн нийгмийн сахилга баттай, эв нэгдэлтэй байдаг. Өөрсдийихөө хөдөлмөрийг өрөөлөөр зөв үнэлүүлэх шударга тогтолцоог бий болгол чадаж байж ниигэм эв нэгдэлтэй, шударга зүйлийн төлөө тэмцдэг болно. "хэмээн ярьжээ.

Тэгвэл АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ "MCS сүүлийн хоёр жилийн турш энэ хувьцааг үнэгүй цаас гэдэг суртал ухуулгыг хийсэн. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг нотолсон. 100 жил Монголыг тэжээх баялаг. 4 жилийн дотор Улаанбаатарын утааг Таван толгойн орлогоор шийдэж чадах орлого. Ийм үнэ цэнэтэй байгаа зүйлийг зарж, үрэх гэж байгаа бол ард түмэн биднээс санал аваарай. Учир мэдэх УИХ-ын гишүүд эсэргүүцээд эхэлсэн нь сайн байна” гэсэн.  За мөн "Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна… Манай нам дотор ард түмний  өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн "МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан  боловч МАН-д  ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж  шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.”  гэсэн юм.

Тэгэхээр "МSC” нэгэнтээ Тавантолгойд орж ирэх л гэж байгаа бол энэ мэт мэдээллүүдэд хариу байр сууриа илэрхийлэх ёстой. Монгол Улсын хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж байгаа орд газрыг өөрийн менежмэнтээр зөөх гэж байгаа бол тэд өөрсдийгөө муу санаа агуулаагүй гэдгийг тайлбарлах нь зүй ёсны болов уу, Ж.Оджаргал захирал аа!

Эх сурвалж: Шуурхай.мн

“MCS” Тавантолгойг золигт гаргахгүй гэдгийг батлаж чадах уу, Ж.Оджаргал захирал аа!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

Өнөөдөр, 08:48
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани