Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Лхагважав: Танхим засаглалын хямралд орчихоод байна

Б.Лхагважав: Танхим засаглалын хямралд орчихоод байна Монголын үндэсний худал­даа аж үйлдвэрийн танхимын тэргүү­лэгч, эрх зүйч Б.Лхагважав­тай тус танхимын үүрэг, хөгжлийн талаар ярилцлаа.

-МҮХАҮТ-ын зорилго, үүргийн талаар товчхон танил­цуулахгүй юу. 1000 гаруй гишүүн компанитай энэ танхим хэний төлөө, юу хийдгийг зарим аж ахуйн нэгж мэдэхгүй байх шиг байна?

-Энэ танхим албан ёсны хуультай томоохон байгуулага.

1996-1997 онд энэ танхим өөрийн гэсэн хуультай болсон байдаг. Монгол Улс 1960-аад онд үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай болсон түүхтэй. Гэхдээ МҮХАҮТ, Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгох эздийн холбоо зэрэг нөлөө бүхий томоохон байгууллагууд цаг үеэ олж, онож байгуулагдсан уу гэдэг нь бас  сонин.  Социолизмийн үед олон улсад худалдаа хийхэд ийм байгууллага хэрэгтэй гэдэг үүднээс нь байгуулагдсан байдаг. Гэтэл чөлөөт зах зээлтэй, ардчилсан нийгэмд юу чухал вэ гэдгийг 1992 онд Үндсэн хуульдаа тодорхой тусгасан. Хүний өмч, өмчөө төрөөр хамгаалуулах, аж ахуй эрхлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг урьд өмнө нь байгаагүй шинэ эрхтэй болсон. Үүнийг дагаад бизнесийн шинэ харилцаа бий болсон. Эргээд иргэний аж ахуй эрхлэх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн зах зээл чөлөөтэй байх, олсон эд баялгаа хамгаалах зэрэг эрхийг нь хэрэгжүүлж, энэ эрхүүд зөрчигдөхөд хамгаалж зогсох танхим байх шаардлагатай болсон. Гэтэл манай танхим социализмын үед байгуулагдсан учраас зарим үнэт зүйлсээ мэддэггүй.

-Тэгэхээр танхим гол үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг үү?

-Энэ нь танхимыг удирдаж байгаа хүний буруу биш л дээ. Танхимыг цаг үеэ онож байгуулагдаагүйд учир байгаа юм. Тиймээс шинэ зах зээл, шинэ бизнес, эдийн засгийн эрх чөлөөгөө хамгаалахын тулд танхимаа дагах шаардлага Европ, Америкт бий болсон түүхтэй. Үүнээс хойш танхим гэдэг байгууллага төр хэмээх том эрх мэдэлтэй байгууллагатай зэрэгцэн өрсөлдөж, шүүмжлэн, баялагч бүтээгдийнхээ эрхийг хамгаалдаг эрх, үүрэгтэй болсноор 200 гаруй жил үдсэн байна.

-Монголын танхим энэ эрх, үүргээ эдэлж, биелүүж чадаж байна уу?

-Манай танхимыг ийм шаардлагаар байгуулагүй учраас энэ эрх, үүргээс хол байдаг. 1960-аад онд манайд хүмүүс өөрийн өмч, хөрөнгөгүй байсан. Аж ахуй эрхлэх эрхгүй байлаа. Манай танхим тэс хол, хөндлөнгийн цаг үед байгуулагдсан байхгүй юу. Үүнийг зөв голдиролд нь оруулах гэж хэд хэдэн алхмыг хийсэн. 1996 оны үед Үйлдвэрчний эвлэлийн хууль, МҮХАҮТ-ын тухай хууль гаргахдаа ямар ч байсан шинэ зах зээлтэй боллоо, иргэд өмч эзэмшдэг боллоо. Тиймээс үүнийг хамгаалдаг байгууллага хуультай болохгүй бол төрд дарлуулна гэдгийг мэдэж,хуулиа боловсруулсан. Манай танхим ер нь сэтгэлгээний хүрээнд бий болсон байгууллага. Танхимыг нийгмийн шаардлагаар байгуулаагүй. Гэтэл танхим одоо нийгмийн зайлшгүй шаардлага болоод байна. Эдийн засаг, зах зээлийн хөгжлийн  шаардлагаар бол танхимыг өдийд байгуулах нь оновчтой байсан. Өнөөдрийн танхим бол МҮХАҮТ гэдэг төрийн бус байгууллагыг авч явах хэмжээндээ сайн ажиллаж байгаа. Байгууллагынхаа ажилчдыг цалинжуулж, цалинг нь бүрдүүлж, хамт олныг нэгтгэх зэрэг аж ахуйн чанартай ажлаа сайн хийж байгаа. Гэтэл нөгөө талд төр чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг зогсоож, мөнгөөр асуудлыг шийдэж, өмчөөрөө даримдуулж макро төвшний эдийн засаг руу орж байна. Энэ бүхний эсрэг зогсох учиртай танхимд өнөөдөр хүч, бяр дутаж байгаа. Танхимд харьяалагддаг бизнес эрхлэгчид нэлээд бие даасан хүмүүсийн нэгдэл байдаг. Тэд намын харьяаллын бус, төрөөс бол бүр хол, хэн нэгэн даргын удирдлагаар явдаг байгууллага биш. 

-Та танхимын удирдлагын менежментийг өөрчлөх хэрэгтэй гэж бодож байгаа юм уу?

-Танхим бизнес эрхэлж байгаа хүмүүсийг том, жижиг гэхгүйгээр нэгтгэж төртэй зэрэгцэн өрсөлдөж хөгжиж чадахгүй байгаа нь танхимын хуулийг 1996 онд батлахдаа танхим гэдэг байгууллагын засаглалыг буруу хийчихсэнтэй холбоотой. Өнөөдөр манай танхимыг даргалдаг хүн 16, 17 жил тасралтгүй энэ албан тушаал дээр суусаар байна. Би энэ олон жил нэг суудал дээрээ суусан хүнтэй цуг нэр дэвшиж л байлаа. Яагаад 10 гаруй жилийн хугацаанд өөр хүн гарч ирээгүй гэдэг нь зарим хүнд сонин санагддаг байх. Тэр хүнийг 75 хувь нь сонгож, өөр нэр дэвшигчид  25 хувийн санал ирдэг нь тэр хүн өөрийн 65 хүнийг оруулж ирдэгт байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, танхимд элссэн компаниудын төлөөлөл тэнд суудаг. Гэтэл танхимын дүрэмд нэг хүнийг насаар нь сонгох хандлагыг оруулсан байдаг. Үүнээс гадна нөгөө компанийн засаглалыг бий болгоё, төрийн засаглалыг сайжруулъя гэж ярих ёстой танхим өөрөө засаглалын хямралд орчихсон байгаа юм. Учир нь танхимын даргыг их хурлаас сонгож, дараа нь тэргүүлэгч нарыг, Удирдах зөвлөлийг сонгож байна. Энэ нь засаглалын хуваарилалт. Танхимын дарга тэргүүлэгчид, Удирдах зөвлөлийн гаргасан санал, асуудлыг биелүүлж, буцаагаад хийсэн ажлаа, хийх гэж байгаа төлөвлөгөөгөө танилцуулдаг гүйцэтгэх захирал байдаг. Гэтэл манай танхимын дарга 17 жил тэргүүлэгчийн хурлаа даргалж, Удирдах зөвлөлөө удирдаж, дээр нь Арбитрын шүүхээ даргалдаг. Тэгэхээр гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалыг нэг хүн 17 жил удирдчихаж байгаа юм. Энэ нь нэг хүнд бүх эрх мэдлийг өгсөн гэсэн үг. Ийм тохиолдолд танхимын нөгөө яриад байдаг сайн засаглал яаж хөгжихөв дээ. Энэ нь С.Дэмбэрэл гэдэг хүний буруу биш буруу хийсэн механизмын алдаа. Бид төр, засагтай эн тэнцүү өрсөлдөхийн тулд зөв арга барилтай байж өрсөлдөөн бий болно. Гэтэл эрүүл, зөв механизмыг бүрдүүлэх процесс нь дүрмийн алдаатай байгаа. Гэхдээ үүнийг бид олж хараагүй биш харсан. Тухайлбал, 2010 онд энэ асуудлаар шүүхэд хандсан. Монгол Улсын аливаа төрийн бус байгууллага өөрийн дүрэм журамдаа захирагддаг шиг танхим ч гэсэн өөрийн дүрэм, хуульдаа захирагдах ёстой. Тахим өнөөдөр ядаж өөрийн хуульдаа захирагдах хэрэгтэй. Үүнээс гадна Иргэний, Үндсэн хууль зэрэгт захирагддаг. Гэтэл үүнийг зөрчсөн гэж асуудлыг анх удаа төрийн бус байгууллагын дүрмийн дагуу хэдэн заалтыг шүүхэд өгсөн юм. Үүнийг тухайн үед шүүх хүлээн авч, бүх шатны шүүхээр хэлэлцээд хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэгүй л явж байна. Энэ нь танхимын дүрэмд багтсан хууль зөрчсөн заалтуудыг хасах асуудал юм.

-Шүүхийн шийдвэр яагаад биелэгдэхгүй байгаа юм?

-Үүнийг танхимын дарга удаа дараа хойшлуулаад байгаа. Танхимын их хурлаар ажлын хэсэг энэ асуудлыг ярихад мөн л хойшлуулсан. Гэтэл шүүх шийдвэр гаргачихаад байхад түүнийг хэрэгжүүлэхгүй хоёр жил явж байна. Танхим төртэй шударга өрсөлдөхийн тулд өөрөө шударга засаглалтай, шударга үйл ажиллагаатай байх ёстой. Гэтэл танхимын удирдлага өөрөө дээд шүүх болон бусад шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гээд зогсож байгаа нь тэнд нэг дарангуйллын систем бий болох гэж буйн дохио. Энэ нь тэр олон жил даргын суудалд суугаа хүндээ биш танхимын механизм буруу байгаадаа учир байна. Энэ байдал энэ хэвээрээ удвал эдийн засаг хямарч, бизнес эрхлэгчид хүнд байгаа энэ нөхцөлд сөргөөр нөлөөлнө. Аж ахуйн нэгжүүд өнөөдөр яагаад танхимын дэмжлэгийг шаардаад байгаа юм. Танхим зөвхөн татвар өгсөн хэдэн компанийнхаа эрх ашгийн төлөө явдаг байгууллага биш. Танхим өмчийн эрх, түүнийг хамгаалах зэрэгт оролцож байх ёстой. Түүнээс биш хэрэгждэг үгүй нь мэдэгдэхгүй хэдэн мэдэгдэл гаргачихаад сууж байдаг газар биш байхгүй юу. Танхим шинэ нийгмийг дагаад олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй байсан. Гэхдээ цаг алдахгүйгээр алдаагаа хурдан засах нь орчин үеийн нийгмийн шаардлага болоод байна. Нэг хэсэг бид нэг л даргын сонголтоор амьдарч байсан. Нэг хүнд эрх нь байдаг. Тэр хүний сонгосон замаар амьдардаг байлаа шүү дээ. Яг үүнтэй адилхан зүйл танхимд бий болсон. Мөн танхим нэг хэсэг төртэй их ойр байдаг байсан. Ямар Ерөнхий сайд гарна. Танхим очиж найзладаг. Ямар засаг бүрдэнэ. Түүнтэй танхим нөхөрлөдөг. Нэг ёсондоо төртэй хамтрагч юм шиг явж байхдаа үндсэн концепцоо мартчихсан. Эргээд харсан чинь тахним Засгийн газрын агентлаг шиг болчихсон байхгүй юу. 17, 18 жилийн хугацаанд танхимын засаглал ялзарсан байдалтай байсан. Нэг л хүн энэ хугацаанд танхимын эрхийг өөртөө авчихсан учраас засаглал, хөгжил нь цааш нь яваагүй. Үүний үр дүнд танхим үхмэл байх хэрээр үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд хохиролтой байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм тохиолдолд тэдний баялаг үнэд хүрэхгүй гэсэн үг.

-МҮХАҮТ-ын тэргүүнийг төрд гарахад "Бидний саналыг, тулгарч байгаа асуудлыг төрд хүргэх хүнтэй боллоо” хэмээн олзуурхаж байсан бизнес эрхлэгч цөөнгүй байсан гэдэг?

-Ингэж ярьж байгаа хүмүүс төрөөс бүх юмаа гуйдаг сэтгэлгээтэй байнаа л гэсэн үг. Төртэй танхим яаж эн тэнцүү харилцах вэ гэдгийг л ярьж байгаа хэрэг. Уг нь С.Дэмбэрэл дарга УИХ-ын гишүүн болсон, болоогүй танхим хүчтэй байх ёстой. Яахав танхимын дарга тэнд очсоноор хууль тогтоох байгууллагад эдийн засаг, санхүүтэй холбоотой хууль, асуудалд мэргэжлийн хүний дууг хүргэж чадаж байгаа. Гэхдээ бид төр засгийг гуйдаг байгууллага биш. Төр засаг нь энэ танхимыг гуйдаг болтол хүчтэй, сайн засаглалтай болж хөгжих шаардлага байна.      

-Энэ танхимын гол зорилгод  бизнесийн салбарыг тэргүүлэгч салбар болгож хөгжүүлэх зорилт багтдаг. Үүнийгээ өнөөдөр хэр биелүүлж чадаж байгаа вэ?

-Статистакаас харахад улсын төсвийн 80 хувийг аж ахуйн нэгж, компаниуд бүрдүүлсэн байна. Энэ нь сайн үзүүлэлт. Хувийн хэвшлээс төсөвт орж ирж байгаа мөнгө нэмэгдэж байгаа нь энэ хэрээр компаниуд дээшилж, мөнгөтэй болж байна гэсэн үг. Танхимын ойрын хугацаанд хийх ажлуудад дэргэдэх Арбитрын шүүхээ амьтай болгох. Өнөөдөр бүх хууль Иргэний тухай хуулиар явж байна. Гэрээ хэлэлцээр хийх нь өөрөө чөлөөт зах зээлийн үнэт зүйлийн нэг. Гэтэл үүнийг Иргэний хуулиар л зохицуулж байна. Манай Арбитрын шүүх байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байгаа учраас олон улсын бизнесийн томоохон хэлцлүүд иргэний шүүхээр явж бөөн маргаан асуудал болж байна. Уг нь манай танхимын дэргэдэх Арбитрын шүүх сайн байсан бол наад зах нь  Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаан, томоохон бизнесийн гэрээ хэлэлцээрийг энд шийдэж тэр хэрээр Монголд мөнгө орж ирэх байлаа. Үүнээс гадна танхимаа хүчтэй, сайн засаглалтай, зөв механизмтэй болгоё. Дараа нь эдийн засгийн өөрийн гэсэн ертөнцтэй болгоё гэж хэлмээр байна. Мөнгөний бодлогоор эдийн засгийг сөхрүүлж болдог эсвэл өндийлгөж болдогийг бид ойрын жилүүдэд үнэхээр сайн мэдэрч байна.Тэгэхээр мөнгөний бодлогын шийдвэр гаргаж байгаа хүмүүс танхимтай зөвлөлдөх л хэрэгтэй. Жишээлбэл, энэ жил бид зах зээл рүү гурван их наяд төгрөг орууллаа. Үүнийг зах зээл рүү оруулахад бизнесийн орчинд яаж нөлөөлөх вэ, энэ дэмжлэг болж чадах уу эсвэл энэ сөрөг үр дагавруудыг бий болгох уу гэдгээ ярилцаад саналыг нь сонсоод явахад илүүдэхгүй. Нөгөө талаараа танхим худалдааг хамгаалж явдаг. Импорт, экспорт зэрэг арилжаа худалдаанд төр хэт их оролцоод ирэхээр чөлөөт зах зээл ганхаж эхэлдэг.

-Танхимыг дотоодын толгой томоохон компаниудыг өөртөө элсүүлж, тодорхой хэмжээний татвар авдаг хэрнээ тэр хэрээр бизнес эрхлэх орчныг нь бүрдүүлж, дэмжиж чаддаггүй гэсэн шүүмжлэл ч байдаг юм билээ?

-Танхимын бүх удирдлага, эрх нэг хүний гарт байгаа талаар шүүхэд хандсан гэж хэлсэн шүү дээ. Энэ талаар шүүхэд хандахад тухайн үед "Монгол 999 Үндэсний нэгдэл” байгуулагдсан байдаг. Тэр үед бид Монголын бизнесмэнүүд стратегийн ордууд дээр яагаад мөнгө босгож болохгүй гэж гэдгийг сөхөж гаргасан. Бид ямар ч эрхгүй. Тэгсэн атлаа гадныхан тэр лиценз нэртэй цаасаар гадны зах зээлд мөнгийг тэрбум тэрбумаар нь босгож болдог. Тэдний тэр эрхийг авахын тулд бид нэгдэж байсан. Үүний төлөө тууштай явах гэтэл танхим үүний эсрэг зогсчихсон. Танхим хэдэн томчуудаа аваад Засгийн газрын талд зогсчихсон. Үүнд Монголын бизнесмэнүүд маш таагүй хандсан. Тэгэхэд "Монгол 999 Үндэсний нэгдэл”-д 1000 гаруй компани нэгдсэн юм. Танхим бизнес эрхэлэгчдийн энэ нэгдлээс айж эхэлсэн. Мөн тэр нэгдэл хөрөнгө хамгаалах, хөрөнгө босгох, төртэй хамтарч ажиллах шаардлага тавьсан чинь танхимын үйл ажиллагаа бүдгэрээд эхэлсэн юм. Тэр үеэс л танхимын дүрмийг судлахад бид нэг л биш замаар явж байгаа нь мэдэгдсэн. Өнөөдөр танхим мөнгөтэй, том компаниудаа дагаад явж байна. Өмнө нь ч гэсэн компаниудын санхүү дээр тогтох үйл ажиллагаа явагдаж байсан. Гэхдээ энэ танхимыг өсөж өндийлгөхөд тэр компаниудын хандив мөнгө хэрэг болж л байсан байх. Гэхдээ хандив авлаа гээд үндсэн концепцоо худалдаж болохгүй л байхгүй юу.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна. Үүнийг дагаад компаниуд хямарч эхэллээ. Энэ тохиолдолд танхим юу  хийх ёстой юм бэ?

-Ийм нөхцөлд танхим Засгийн газар, УИХ-д туслаасай гэж бодож сууна. Эдийн засгийн энэ хүнд байдал нарийндаа тулвал Засгийн газрын, Н.Алтанхуягын асуудал биш шүү дээ. Улсын хэмжээнд ярих асуудал. Монголын иргэдийн, аж ахуйн нэгжийн хямрал гэж харж байгаа. Тиймээс үүнээс гарах гарцыг танхим бизнесийн салбарт ойрхон байдгаараа Засгийн газарт хүргэх л хэрэгтэй. Зовлонг нь ойроос мэдэрч байгаа байгууллагын хувьд танхим үүнийг уламжлах л хэрэгтэй. Гэхдээ үүнийг цагт нь хүргэж, дамжуулж чадахгүй байна. Танхим ихэнхдээ өнгөрсөн хойно нь дуугардаг.

 

Э.СОЛОНГО

 

/Зууны мэдээ/

Б.Лхагважав: Танхим засаглалын хямралд орчихоод байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани