Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн нүүрсний ордыг оновчтой, үр дүнтэй ашиглах, үйлдвэр байгуулах тухай санал

Тавантолгойн нүүрсний ордыг оновчтой, үр дүнтэй ашиглах, үйлдвэр байгуулах тухай санал

 

Тавантолгойн орд газрын баруун хойд хэсэгт 1953 оноос "Совмонголметалл” хувь нийлүүлсэн нийгэмлэг 1956 оны тавдугаар cap хүртэлх хугацаанд 25 хавтгай дөрвөлжин км /25км2/ талбайд геологи хайгуулын ажил явуулж, улмаар эрэл хайгуулын ажлыг цаашид тууштай үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргаж байжээ. 1966 оны дөрөвдүгээр сарын 18-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 124 дүгээр тогтоол гарч, тус ордыг үйлдвэрийн аргаар ашиглахаар Аж үйлдвэрийн яаманд шилжүүлж, улмаар Дундговь аймгийн Цагаан Овоогийн уурхайн харьяа цөөн хүнтэй хэсэг байгуулан ажиллуулсан байна. Үүнээс хойш 1968-1969 онд уг ордын VIII, X давхаргаас технологийн дээж авч, нүүрсний коксжилтын байдлыг шинжлэн судалсан.

1974-1975 онд Бүгд Найрамдах Болгар Улсын мэргэжилтнүүд нүүрсний коксжилтыг тодорхойлох технологийн судалгаа хийх зорилгоор 3763 м/18 жижиг, 5 гүн цооног өрөмдсөний дотор дөрөв нь 21-43 метрийн гүнтэй байжээ.

 

Тавантолгойн коксжих нүүрсний орд газарт явуулсан хайгуул үнэлгээний болон судалгааны ажлын үр дүнгийн тухай тайланд, уг ордын геологийн тогтоц, нүүрсний нөөцийг ерөнхийд нь таамаглахдаа C1+C2 категороор нөөц нь 10 миллиард тонн хүртэл нэмэгдэх талтай гэж дурджээ.

 

1976 он хүртэл Тавантолгойн нүүрсний уурхай зөвхөн орон нутгийн хэрэгцээнд зориулж 20 мянган тонн нүүрс олборлон борлуулж байв. 1977 оноос төвийн бүсийн нүүрсний хэрэгцээ огцом нэмэгдсэн учир Тавантолгойн нүүрсний уурхайд зарим жижиг өргөтгөлийн ажил хийж хүч чадлыг нь нэмэгдүүлэн Чойрт нүүрс ачих цэг байгуулснаас эхлэн жилд 120 тонн нүүрс олборлон төвийн район руу вагоноор тээвэрлэх болжээ.

 

Тавантолгойн уурхайн нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах, үлэмж их нөөцтэй энэ ордыг эх орныхоо эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах хүчин чадалтай уулын баяжуулах комбинат барих ажлыг өөрийн хүч, хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүй байна.

Тавантолгойн коксжих нүүрсний ордын олон хэсэгт 1953-1956,1974-1988 онд хийсэн эрэл үнэлгээ, урьдчилан болон нарийвчилсан хайгуулын ажлын
дүнд тус ордыг 20 км2 талбайд тархсан 5 тэрбум тонн нөөцтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаж байсан байна. Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн талаар 1986-1990 онд хамтран ажиллах тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын 1986 оны нэгдүгээр сарын 15-ны хэлэлцээрийг үндэслэн тухайн үеийн манай Улсын төлөвлөгөөний комисс, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорсюны 1987 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 431/132 дугаар хамтарсан тогтоолоор Тавантолгойн коксжих нүүрсний ордыг эзэмших ТЭЗҮ боловсруулах даалгаврыг баталсан. Энэ даалгаварт геологийн баазыг Тавантолгойн эрчим хүчний болон коксжих нүүрсний ордын эрэл-үнэлгээний ажлын дүншйн тухай 1978-1981 оны тайланг үндэс болгон авч, төслийн хүчин чадлыг жилд 20 сая тонн байхаар тогтоожээ. ТЭЗҮ-ийг боловсруулах даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын "Комплексимпорт” компани Бүх холбоотын "Тяжпромэкспорт” нэгдлийн хооронд 1988 онд уг ТЭЗҮ-ийг хийлгэх 05-042/63303 тоот контрактыг Д.Жамбалдорж миний бие ОХУ-ын "Санктпетербург хотын Гипрошахт” институтээр хийлгэхээр байгуулж 1990 оны 10 дугаар сарын 15-нд хүлээн авсан. Энэхүү ТЭЗҮ-ийн 262 боть болсон, үүнийг "Комплексимпорт” компани 1990 оны 10 дугаар сарын 31 -ний 2/1474 тоотоор тухайн үеийн ТЭХҮГЯ, ХҮЯ-нд тус бүр нэг хувийг хүргүүлсэн. Энэ ТЭЗҮ-ийн 1 хувь одоо Улсын төв архивт хадгалагдаж байгаа. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэж нүүрсний асар том үйлдвэрийг байгуулахын тулд дулааны цахилгаан станц усан хангамжийн төвлөрсөн эх үүсвэр, орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний сүлжээ, боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагууд болон төмөр зам тавих зэрэг бүхий л салбарыг хамарсан уурхайн хотхон баригдах ёстой. Энэ ордыг түшиглэн орчин үеийн техник технологиор тоноглогдсон үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлийн үнэ, чанар, стандартад нийцсэн, цогцолбор үйлдвэр байгуулах Хэлэлцээг цаг хугацаа алдахгүй явуулах нь эх орны хөгжилд болон ард түмний амьдралыг дээшлүүлэхэд чухал түлхэц болно. Энэ үйлдвэрийг байгуулахдаа "Эрдэнэт” үйлдвэрийг, хотын хамт нэгэн зэрэг байгуулсан туршлагыг судлан ОХУ -тай хамтран байгуулах нь туйлын чухал болно.

 

"Эрдэнэт” үйлдвэрийг байгуулахдаа нэгэн зэрэг Эрдэнэт хотыг байгуулсан нь манай улсын эдийн засгийн чадавхийг огцом дээшлүүлж, эх орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан баруун хойд бүс нутагт хөгжил авчирсан билээ. Ийм учраас ОХУ-тай хамтран Тавантолгойн нүүрсний иж бүрэн үйлдвэрийг байгуулах нь онцгой ач холбогдолтой болно. Эрс тэс уур амьсгалтай манай улсын нутагт жилийн дөрвөн улиралд зохицуулан тасралтгүй ажиллах боломжтой хүмүүс бол ОХУ-ын ард түмэн мөн.

 

Монголын ард түмний зүйрлэн дурсдаг "Морины сайныг унаж байж мэддэг, хүний сайныг нөхөрлөж байж мэддэг” гэсэн утга агуулга төгөлдөр уламжлалт заншлаа бодож ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь туйлын чухал байна.

 

Манай улс олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг баримтлах нь чухал хэдий ч хоёр их хөршөөсөө алхам ч алгуурлаж болохгүйг манай ард түмэн олон жилийн уламжлалт найрсаг, үр ашигтай харилцаанаасаа сайн ойлгодог.

 

 

Гавьяат эдийн засагч Д.ЖАМБАЛДОРЖ

Тавантолгойн нүүрсний ордыг оновчтой, үр дүнтэй ашиглах, үйлдвэр байгуулах тухай санал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани