Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Mongolian Mining Cor­poration" дампуурсан уу

"Mongolian Mining Cor­poration" дампуурсан уу

 

Тавантолгойн 51 хувийг авах нь нэгэнт тодорхой болсон гэх MCS группийн "Энержи ресурс” буюу ММС /Mongolian Mining Cor­poration/ компанийг эзэн гэх нь зүйд нийцэх биз ээ. Гэрээнд талууд гарын үсэг зурлаа л бол 300 жил ашиглахаар нөөцтэй, дэлхийн хэмжээний орд маань Хятадын Шинхуа, Монголын MCS групп гэсэн эзэдтэй болж байгаа юм.
 
Тэгвэл 51 хувийг эзэмших "Энержи ресурс” буюу ММС-ийн тухай нэгэн мэдээллийг бид олж авлаа. http://fronteranews.com/news/asia/mongolia-on-cusp-of-6th-bailout-is- the-sky-fallin/-д "...MMC нь 2016 оны төлбөрөө төлөөгүй өнгөрөөсөн тул дампуурлаа зарлах ёстой гэж Хонгконгийн хөрөнгийн биржийн шинжээч үзсэн” тухай нийтэлжээ.
 
Тодруулбал, байгалийн баялаг ихтэй орнуудын эдийн засгийн тэсрэлтийн үе дууслаа. Гэвч 2017 оны гуравдугаар сараас 2018 оны нэгдүгээр сарын хооронд тэрбум ам.долларын бонд хүлээгдэж байна. Хонгконгод бүртгэлтэй ММС буюу Mongolian Mining Corporation аль хэдийнэ зогсонги байдалд ороод байна. ММС-ийн 600 сая ам.долларын эзэд компанийг дахин зохион байгуулалтад оруулах асуудлыг дэмжиж байна. 93 сая ам.долларын өрийн эзэд тус компанийг зарахад нөлөө үзүүлж чадахааргүй болов. Дахин зохион байгуулалтад оруулах төлөвлөгөө нь нэмэлт хөрөнгө оруулалтыг 40 хувиар багасгахад
хүргэж байна.
 
Ер нь олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Монголд оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авах найдвар бага байна.Тэд цаашдаа хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна. Учир нь хөрөнгөө эргүүлэн татах нь цэвэр алдагдалд шууд хүргэнэ гэсэн байна.
 
Мөн 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд гарсан /http://www.daily-mail.co.uk/wires/reuters/article-4028638/ Emerging-market-debt-default-risks-2017.html#ixzz4VWelURTo/ мэдээллээр бол /... MONGOLIA-The resource-rich country’s economic boom is over, but $1 billion in bonds mature between March 2017 and January 2018. Hong Kong-listed Mongolian Mining Corp is al­ready in default. Investors hope the cash-strapped country can win a Chinese bailout; if an IMF deal is reached, bondholders may face writedowns/ MMC нь аль хэдийнэ дефольт буюу дампуурсан гэжээ. Яг ийм мэдээлэл Индонезийн мэдээллийн сайтад бас нийтлэгдсэн байгаа юм.
 
Анх ММС компани 2012 оны гуравдугаар сарын 29-нд бонд гаргажээ. Түүнийгээ таван жилийн дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 29-нд төлөх ёстой юм байна. Энэ нь 600 сая ам.доллар болж байгаа ажээ. Мөн ММС бондын төлбөртөө 8.875 хувийн хүү төлдөг байна.
 
Энэ өрийн тухай өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. MMC /Mon­golian Mining Corpora­tion/ компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал тухайн үед тайлбар өгсөн байдаг. Ингэхдээ "… Ерөнхий нөхцөл байдал мэдээж амаргүй байгаа. MMC 2012 онд 600 сая ам.долларын бонд босгоод, өмнийн говьд хөрөнгө оруулалт болгож шингээсэн. Үүний цаана үндэсний олон компани ажилтай болсон, ашгаа хүртсэн. Компани энэ бондоо төлөх л ёстой. Хөрөнгө оруулагчид бол "...Бид ойлгож байна. Нүүрсний зах зээл хэцүү байгаа. Танайх менежмент сайтай, хариуцлагатай, худал хэлдэггүй компани. Бид зээлээ сунгая” гээд, хэлэлцээ хийгээд эхэлчихсэн. Хөрөнгө оруулагчид бидэнд итгэж байна. Ямар нөхцлөөр яаж сунгах вэ гэдэг асуудал л явж байгаа. Зөвхөн манайх ч биш, дэлхийн хамгийн том нүүрсний компаниудын нэг "Пибоди” манайхаас ч хэцүү байдалд байгаа. Австрали, Индонез, Хятадын нүүрс, төмрийн хүдрийн компаниуд зээлийн бүтцээ өөрчлөх хэлэлцээрүүд хийгээд эхэлсэн. ММС-ийн зээлийн мэдээлэл нээлттэй. Дефольт гэж зарласныг л буруу ойлгоод байгаа юм билээ. Малчин хүн ХААН банкнаас зээл аваад сарын эхний 5-ны одор зээлийн хүүгээ төлөх ёстой байсан гэж бодьё. Тэр өдрөө хүүгээ төлж чадаагүй байж. Бүдүүн тоймлобол энийг л дефольт гэж байгаа юм” гэжээ.
 
Гэсэн ч яг одоогийн байдлаар ММС-ийн зээлжих зэрэглэлийг D буюу хамгийн муу гэсэн үнэлгээнд хамааруулаад байна. Учир нь дээр дурдсанаар ММС өнгөрсөн онд төлбөрөө төлж чадаагүй байна. ММС-ийнхэн өнгөрсөн оны дундуур хөрөнгө оруулагчидтайгаа хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулжээ.
 
Энэ үеэрээ "... Зээлийн төлбөрөө хойшлуулъя. 600 сая ам.долларыг гурав хувааж төлье” гэсэн байна. Мөн 2016 оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өссөн тул зургаан жилийн хугацаатай 420 сая ам.долларын бондыг шинээр гаргая. Үүгээрээ 600 сая ам.долларын эхний хэсгийг төлье гэсэн хүсэлт тавьжээ.
 
Гэвч энэ хүсэлтүүдийн аль нь ч бүтэж, биелээгүй бололтой юм. ММС-ийн асуудал Кайманын арлын шүүх лээр явх байж ч магадгүй ажээ. Ер нь гадаад, дотоодын шинжээчдийн хэлж буйгаар ММС өрөө төлж чадахгүй нь тодорхой. Дахин зээл авах нь ч бүтэхгүй. Ингэхээр дампуурахаас өөр гарц байхгүй гэж байгаа юм.
 
Нөгөө талаар ММС-ийн удирдлагуудын хүссэнчлэн дахин бонд гаргасан ч энэ хүнд байдлаас гарахгүй хэмээн шинжээчид бас хэлж байна. Тиймээс Тавантолгойн ордыг яаж ийгээд маш хямдаар өөрийн болгох нь тэдний аврал болох бололтой юм.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

"Mongolian Mining Cor­poration" дампуурсан уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани