- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Найдвар тээсэн зэс
Зэс "гялалзана”. Энэ оны хамгийн өнгөлөг таваараар шинжээчид шаргал металлыг нэрлэж байна. Зургаан жил тасралтгүй уруудсан зэсийн ханшийн "үнэгүйдэл” дуусах нь. Үнийн уналт ард хоцорсныг хэлэх шинжээчдийн дуу хоолой чангарч байна. Ялангуяа, ханш буураад буцаад сэргэсэн энэ өдрүүдэд улам ч чанга болов.
Шаргал металлын ханш шинэ онтой уралдан уруудсан. Аравхоёрдугаар сарын эхээр 6000 ам.долларыг шүргэж байсан ханш хэд хоног дараалан буурлаа. Энэ үед зэсийн сэргэлтэд эргэлзэх хандлага ч байв. Гэсэн ч хэсэг доошилсон ханш эргээд дээшлэв. Лондоны металлын биржид лхагва гарагийн байдлаар тонн зэс 5785 ам.доллартай тэнцэж байна. Ханш гурван хувиар чангарч, нэг сарын дээд цэгт тулсан нь энэ.
Зэсийн хэрэглээний тал хувийг дангаар "залгидаг” БНХАУ-ын хэрэглээний болон үйлдвэрлэлийн үнийн индекс эрчимжжээ. Тус улсын үйлдвэрлэлийн үнийн индекс өнгөрсөн сард сүүлийн таван жилийн оргилд хүрсэн байна. Энэ нь урд хөршийн үйлдвэрлэл өсөлттэй байгааг илтгэв. Улмаар зах зээлд ч эерэг "мессэж” боллоо.
Сайн мэдээ үүгээр дуусахгүй. Дэлхийн "Номер 1” эдийн засаг 500 тэрбум ам.долларын сураг дуулгаад удаж байна. АНУ хагас их наяд "ногоон”-оор дэд бүтцээ хөгжүүлнэ. Энэ аварга бүтээн байгуулалт зэсийн эрэлтийг дэмжиж, үнийг өсгөх нь дамжиггүй. Америкаас гадна Их Британид ч ийм төлөвлөгөө бий. Европын холбооноос өрх тусгаарлаад удаагүй энэ улс дэд бүтцийн төслүүдээр дамжуулан бизнесээ идэвхжүүлэх аж. Их гүрнүүдээс зэсийн эрэлт өсөх дохио ирж байна. Энэ нь зэсийн ханш сэргэнэ гэж зоригтой хэлэх эхний шалтгаан болжээ.
Зэсийн ханшийн сэргэлт ирж байна
Өсөлт дагуулсан эерэг мэдээтэй зэрэгцээд нийлүүлэлтэд эрсдэл учирч магадгүй. Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгчид маргаан дэгдлээ. Чилийн "Escondida” уурхайд хөдөлмөрийн маргаан үүсээд удаж байна. Одоо улам ч даамжирч байгаа аж. "Escondida” бол аварга уурхайн нэг. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн таван хувийг дангаар хангадаг гээд бодохоор энэ уурхайн зах зээлд үзүүлэх нөлөө чамгүй их.
"BHP-Billiton”, "Rio Tinto”- гийн хамтран эзэмшдэг уурхай 2015 онд 1.3 сая тонн зэс үйлдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, сая давсан тонн зэсийн нийлүүлэлтэд эрсдэл учраад байна.
"Reuters” агентлаг мэдээлснээр маргааныг эцэслэх боломж бүрхэг байгаа аж. Уурхайн ажилчид цалин нэмж, урамшуулал олгохыг шаардсан. Гэвч удирдлагууд нь урамшуулал олгох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Гэхдээ ажилчид болон удирдлагуудын хурал энэ сарын сүүлээр болох товтой байгаа юм. Тиймээс салбарынхан Чили тийш чих тавиад байна. Энэ нь ч учиртай.
Өнгөрсөн жилүүдэд болсон ажилчдын бослого, маргаан зах зээлд хүчтэй нөлөөлсөн. "Escondida” тэргүүтэй том уурхайнууд зэсийн гарцаа бууруулахаа мэдэгдсэний дараа ханш нүд ирмэхийн зуур дээшилж, 6000 ам.долларт хүрч байсан юм. Энэ мэт шалтгааны улмаас Чилиэс ирсэн мэдээ зах зээлд хүчтэй нөлөөлж байна. Дээрээс нь Чилийн нийлүүлэлт ирэх жилүүдэд буурах хандлагатай байгааг энд сануулъя.
Дэлхийн зэсийн үйлдвэрлэл 2015 онд 18.7 сая тоннд хүрчээ. Олон улсын зэсийн судалгааны группээс энэ онд үйлдвэрлэл өсөхгүй гэж таамаглаж байна. Улмаар 2018 онд зэсийн зах зээл тэнцвэржих төлөвтэй.
Зэсийн ханш сүүлийн нэг сард (ам.доллараар)Үүнээс үзэхэд нийлүүлэлтэд эрсдэл, эрэлтэд өсөлт ажиглагдаж мэдэхээр байна. Тиймээс ч шинжээчид зэс "гялалзвал” бүү гайх хэмээн сануулж байгаа нь энэ. Олон улсын шинжээчид зэсийн ханшийг богино хугацаанд хэрхэн таамагласныг харцгаая. Дийлэнх нь 5000 ам.доллараас давсан таамаг дэвшүүлсэн байна. Зах зээлийн хамгийн бүүдгэр төлөв танилцуулдаг "Goldman Sachs” хүртэл тонн зэс энэ оны эхний улиралд 6200 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.
Шинжээчдийн дэвшүүлсэн эдгээр таамаг манай төсөвт суулгасан үнээс өндөр. Монгол Улс 2017 оны төсөвтөө тонн зэсийг 4693 ам.доллараар борлуулахаар тооцсон. Зэсийн баяжмалын экспортоос 570 тэрбум төгрөг олохоор төсөвлөсөн юм. Энэ онд манай зэсийн салбарын зүтгүүр нь "Оюутолгой” болно. Тус компани 850 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, 462.3 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр төсөвт суулгажээ.
"Эрдэнэт” үйлдвэр 650 мянган тонн зэсийн баяжмал, 4219 тонн молибдены баяжмал олборлож, 175.4 орчим тэрбум төгрөгийн татвар, ногдол ашгийн орлогыг төвлөрүүлэхээр тооцжээ. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд манай улсын шаргал металлын олборлолт 40 хувиар ахиад байгаа. Олборлолтоос гадна нөөц ч дээшилж буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр сүүлийн зургаан жил зэсийн хайгуулыг эрчимжүүлж, 80 орчим илрэл, 300 гаруй эрдэсжсэн цэг тогтоосон байна. Ингэснээр 2.3 сая тонн таамаг нөөц илрүүлж, зэсийн нөөцийг зузаатгасан болохыг Ашигт, малтмал, газрын тосны газраас мэдээлэв. Мөн цаашид ч нөөц нэмэгдэх боломжтойг дурджээ.
Үүнээс үзэхэд энэ онд Монгол Улс төлөвлөсөн орлогоо зэсийн салбараас олох боломж байна. Ингээд зогсохгүй зэс "гялалзвал”, бид ч ахиу ашиг хүртэх нь.
Г.Байгал
Засгийн газрын мэдээ

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||