Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

П.Ганболд: Монгол Улс агаарын навигацийн үйл ажиллагаагаа цогцоор нь шинэчилж байна

УИХ-аас баталсан "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д Монгол Улсын агаарын зайд

үйлдэгдэж байгаа нислэгийн хөдөлгөөнд агаарын навигацийн цогц үйлчилгээ үзүүлэхээр тусгасан. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас баталсан хөтөлбөрийн дагуу ИНЕГ-аас агаарын навигацийн үйлчилгээг цогцоор нь шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байна. Энэ талаар ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга П.Ганболдоос тодрууллаа.

- Юуны өмнө хийж, хэрэгжүүлж буй ажлуудаасаа сонирхуулаач?
- "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгасан ажлыг хэрэгжүүлэх Засгийн газраас баталсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэх, өөрчлөх талаар багагүй ажлыг зохион байгуулж байна. Нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын замыг уян хатан, оновчтой зохион байгуулах, нисэх буудлуудад буулт, суулт, хөөрөлт үйлдэж буй агаарын хөлгүүдэд зориулсан нислэгийн зургийг улам боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм.

Ерөнхий хөтөлбөрөөс гадна бид өөрсдөө санаачлан агаарын навигацийн үйлчилгээг шинэ шатанд гаргах тодорхой төлөвлөгөөтэй ажиллалаа. Улсынхаа агаарын зайг үр ашигтай, зөв зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах талаар хэд хэдэн ажлыг  санаачилж хийгээд байна. Тухайлбал, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо болон манай улсын агаарын замаар нислэг үйлддэг томоохон агаарын тээвэрлэгчдийн төлөөллийг урьж,  Монгол Улсын агаарын орон зайд нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан. Манай улсын агаарын замыг үр ашигтай зохион байгуулах талаар тэдэнтэй зөвлөлдөж, зарим талаар хамтран ажиллах зөвшилцөлд хүрлээ.

Мөн нэг хүндрэлтэй асуудал байсныг удахгүй шийдвэрлэхээр ажиллаж байна. Манайд бодит ажиглалтаар онгоцыг удирддаггүй байх үед хоёр агаарын хөлөг хоорондын аюулгүй зай 150 км байсныг бид бодит ажиглалтын систем буюу радиолокатор суурилуулснаар 90 км болгож багасгасан. Одоо дахин багасгаж, зургаадугаар сарын 24 гэхэд агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг 30 км болгох зорилт тавиад, олон улсад зарлачихсан ажиллаж байна. Энэ ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх, бичиг баримтууддаа өөрчлөлт оруулах гээд олон ажлыг амжуулж байна даа. Өнөөдрийн байдлаар таван радиолокатор, мөн тооны ADSB буюу хамааралтай ажиглалтын систем ажиллаж байгаа. Энэ онд нэмж хоёр радиолокатор суурилуулна. Бичиг баримтуудаа шинэчилж өөрчлөх, багасгасан зайчлал ханган агаарын хөлгийг удирдах нислэгийн удирдагч нараа бэлтгэх ажил ид өрнөж байна.

- Агаарын хөлгүүдийн аюулгүй зайг багасгахын ач холбогдол  юу вэ?
- Ингэж багасгаснаар Монгол Улсын агаарын зайд нэвтрэн өнгөрүүлэх чадварыг сайжруулж, тодорхой хэмжээнд нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Манай улсын хил дээр агаарын хөлгүүд хоорондын зайг холдуулдаг байсан хүндрэлийг арилгаж, нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийж буй бидний ажлыг хоёр хөрш төдийгүй агаарын тээвэрлэгч нар тааламжтай хүлээн авч байгаа. Үүнийг хийснээр төр, засгаас баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төдийгүй агаарын тээврийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулаагүй бол бид энэ ажлыг хэрэгжүүлэхэд хэцүү. Харж удирдаагүй байж хоёр агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг багасгаж нислэг үйлдэнэ гэдэг боломжгүй зүйл байсан. Энэ асуудлыг радиолокатор суурилуулж шийдвэрлэснээр аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж ажиллана гэсэн үг. Ингэснээр манай улсын агаарын хил дээр үүсч байсан цуваачлалын асуудалд хүндрэл гарахгүй болж байгаа юм. Түүнчлэн агаарын хөлгүүдэд өөрсдийн ашигтай өндрийг эзлэн нисэх боломжийг илүү хангаснаар нислэгийн цаг, түлшний зарцуулалтыг бууруулж, агаарын бохирдлыг багасгах, эдийн засгийн ашигтай байдалд нилээд ахиц гарна гэж ойлгож болох юм.

- Агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг багасгах талаар өнгөрсөн онд яригдаж байхад энэ оны 12 дугаар сард шийдвэрлэнэ гэж байсан. Хугацааг нь наашлуулжээ?
- Хугацааг нь наашлуулсан. Бид Тайландын вант улсын "Aerotai” компанитай хамтарч хийх нислэгийн удирдагч нарын сургалтын хугацааг урагшлуулж чадсан. Бичиг баримтад өөрчлөлт оруулах ажлууд ч хугацаандаа хийгдээд явж байгаа учраас хугацааг наашлуулах боломж бүрдсэн. Нислэгийн удирдагч нараа бэлтгэж, холбогдох бичиг баримтуудыг цэгцэлж дуусаад зургаадугаар сарын 24-нөөс хэрэгжүүлэх юм.

- Эдгээр өөрчлөлтийн үр дүн хэдийнээс гарч эхлэх бол?
- Бидний зорьж, зүтгэж буй ажлын үр дүн түрүүчээсээ гарч эхэлж байна. Тухайлбал, Монгол Улсын агаарын орон зайгаар нэвтрэн өнгөрч буй өнгөрөлтийн нислэгийн  цэвэр гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3555 нислэгээр нэмэгдлээ. Энэ нь бидэнд үүнээс ч илүү боломж бий, агаарын орон зайгаар өнгөрүүлэх нислэгийг нэмэгдүүлэх чадвартай гэдгээ олон улсад харуулсан хэрэг болж байгаа. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах талаар бидний хийсэн, санаачилж зохион байгуулсан ажлын үр дүн түрүүчээсээ ингэж гарч байна. Төр засгаас анхаарч ажилласнаас гадна олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд ийм амжилтад хүрлээ. Бид олсон амжилтаа бататгаж, цаашид ч өөрийн улсын дээгүүр дамжин өнгөрөн нислэгийн тоог нэмэгдүүлэх зорилт тавин, урам зоригтой ажиллаж байна даа.

- Нислэгээ нэмэгдүүлсэн агаарын тээвэрлэгчдээс жишээ татаж сонирхуулбал?
- Өнгөрсөн жилүүдийн нислэгтэй харьцуулж хэлье. Жишээ нь: "Air China” компани 506, "KLM” буюу Голландын агаарын тээврийн компани 524, "China eastern Airlines” 556, "China southern” 1438 нислэгийг нэмж үйлдсэн байна. Мөн Германы "Lufthanza cargo” компани 345, "TNT” агаарын тээвэрлэгч 236, Хонконгийн "Catayfacific” 347, "British airvays” 556 нислэг нэмсэн байх жишээтэй. Энэ бол бидний хийж хэрэгжүүлж буй ажил, манай улсын агаарын замын аюулгүй байдал дээшилснийг агаарын тээвэрлэгчид гярхай мэдэрсэн байна гэж хэлж болох юм.

- Шинээр нислэг үйлдэх хүсэлтээ ирүүлсэн авиакомпани байгаа юу?
- Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлддэггүй дөрвөн компани нислэг үйлдэх зөвшөөрөл хүссэн. Чехийн "Chekh airlines”, Олон улсын шуудан тээврийн "Fedex”, Филиппин улсын "Philippine airlines”, Израйл улсын "Izrail airlines” гэсэн дөрвөн компани нислэг үйлдэх зөвшөөрлөө авч, хоёр нь эхэлчихсэн байгаа. Манай улсын агаарын замын аюулгүй байдлыг нилээд судалсны эцэст нислэг үйлдэх хүсэлтээ тавьж байгаа шүү дээ.
Мөн хөөрөлт, буултын нислэг өнгөрсөн оныхоос нэмэгдсэн. Энэ нь нислэгийн төлөвлөлтийг уян хатан болгосонтой холбоотой. Өмнө нь бид нислэгийн төлөвлөлтийг гурван өдрийн өмнө ч гэдэг юмуу их хатуу өгдөг байсан.  Одоо бид нэг хоногийн өмнө юмуу, эсвэл зургаан цагийн өмнө өгснөөр Улаанбаатарт бууж, хөөрч буй агаарын хөлгийг тоог нэмэгдүүлсэн байгаа.

- Энэ бүхэн агаарын замын бодлогоо шинэчлэх ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд гэж ойлгож болох уу?
- Монгол Улс агаарын орон зайгаа уян хатан болгох, агаарын замуудаа өөрчлөн шинэчилэх тал дээр хоцрогдолтой ажиллаж байсан. Бид үүнийг барьж авч, төлөвлөгөөндөө тусган, Япон улсын Иргэний нисэхийн байгууллагатай хамтарч өнөөдрийн байгаа агаарын замуудад шинэчлэлт, өөрчлөлт оруулах, уян хатан болгох талаар ажиллаж эхэлсэн. Зарим агаарын тээвэрлэгчийн зүгээс "улирлын чанартай салхинаас болж танай нутаг дэвсгэр дээгүүр орж ирсэн үед агаарын замаа солих шаардлага гардаг. Тиймээс танайх агаарын замаа уян хатан болгох тал дээр анхаарч ажиллаач” гэсэн хүсэлтийг гаргадаг. Манай мэргэжилтнүүд энэ тал дээр судалгаа явуулж, түрүүчээс нь уян хатан болгож эхлээд байна. Зарим хязгаарлалттай байсан агаарын замуудын хязгаарлалтыг цуцалсан.

Мөн нислэг үйлдэж буй схем зурган дээрээ анхаарч байгаа. Тухайн агаарын хөлгийг нилээд урт зам туулуулж байж эргүүлэх ч юм уу, буулт, суултанд ороход хүндрэлтэй схем зургууд ганц нэг байдаг. Үүнийг засч сайжруулах тал дээр  ажиллаж байна. Нислэгийн зургийг улам боловсронгуй болгосноор манай улсын дээгүүр нисэн өнгөрч буй агаарын хөлгүүдэд сонголт гаргаж өгч байгаа. Нислэг үйлдэггүй байсан агаарын замуудын ашиглалтыг сайжруулах, манай нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлддэггүй авиакомпаниудын сонирхлыг татах талаар багагүй ажил зохион байгуулж байна. Манай улсын агаарын замуудад өөрчлөлт оруулснаар нислэгээ нэмэгдүүлэх боломж байгаа талаар агаарын тээвэрлэгч нараас хүсэлт ирүүлсээр байгаа. Одоогийн байдлаар ийм хүсэлт долоо ирээд байна.

- Ярилцсан танд баярлалаа.
- Бидний хийж хэрэгжүүлж буй ажлын талаар уншигчдадаа мэдээлэл хүргэсэн та бүхэнд ч гэсэн баярлалаа. Иргэний нисэхийн салбарын хамт олондоо удахгүй болох Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярыг ажлын өндөр амжилтаар угтахыг хүсэн ерөөе.
П.Ганболд: Монгол Улс агаарын навигацийн үйл ажиллагаагаа цогцоор нь шинэчилж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани