Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Би уурхайчин” үзэсгэлэн гаргав

 “Би уурхайчин” үзэсгэлэн гаргавMongolian Mining Journal сэтгүүл 5 жилийнхээ ойн хүрээнд Уул уурхайн яам, гэрэл зургийн "Гамма” агентлагтай хамтран "Би уурхайчин” гэрэл зургийн уралдааныг энэ оны долдугаар сард зарласнаа дүгнэж, үзэсгэлэн гаргалаа.

"Би уурхайчин” гэрэл зургийн уралдаанд манай орны том, жижиг 20 гаруй уурхайгаас нийт 40 гаруй оролцогч оролцож, 200 гаруй гэрэл зураг ирүүлсэн юм. Уралдаанд оролцогчдын гэрэл зургуудаас түүвэрлэн Төрийн ордонд "Би Уурхайчин” гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. Үзэсгэлэнг "Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хурлын төлөөлөгчид үзэж сонирхсон билээ. Уул уурхайн салбарын ажлын онцлог, тэнд ажилладаг техник, тоног төхөөрөмжүүдийн овор дүр, онцлог гээд үгээр тайлбарлахаас илүүтэй байгаа байдлыг бодитоор  харуулсан тодорхой агшнуудыг уралдааны  оролцогчид гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Гэрэл зургийн үзэсгэлэнг нээж, Уул уурхайн яамны Бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй үг хэлэхдээ ”Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь манай геологич, уурхайчдын өөрсдийнх нь сэтгэлийн толь юм. Эрдсийн салбарт ажиллаж хөдөлмөрлөж яваа мянга мянган геологич, уурхайчдын өөрсдийнх нь авсан гэрэл зургаар анх удаа уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна. "Би уурхайчин” уралдааны онцлог нь сонирхогчдын дунд зохион байгуулагдсан бөгөөд мэргэжлийн гэрэл зурагчид шүүгчээр нь ажиллаж, шилдэг бүтээлийг шалгаруулснаараа онцлог юм. Геологи, уул уурхайн салбарынхны ажлын талбар, амьдралын гүн, сэтгэлийн үгийг хамгийн бодитоор нь зөвхөн тэнд хүчин зүтгэж яваа хамт олон хэлж, илэрхийлж чадах билээ. Уг уралдаан цаашид жил тутам үргэлжлэн зохион байгуулагдах нь манай уул уурхайн салбарыг олон нийтэд бодитой ойлгуулахад тустай юм” гэв.

"Би уурхайчин” уралдаанд "Гүний уурхайн хаагдах үеийн хатаалганы байр” зургаараа Тэргүүн байрт шалгарсан "Рэдпаф Монгол” ХХК-ийн ажилтан Б.Булганд  Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат шагнал гардуулсан юм. Уралдааны хоёрдугаар байрыг "Эрдмин” ХХК-ийн ажилтан П.Ариун-Од "Зэс хураалт. Катоданд зузаан зэс суужээ” зургаар, гуравдугаар байрыг "Монголын Алт” ХХК-ийн ажилтан Б.Мөнгөнжолоо "Цагаансуварга” зургаар тус тус эзэлсэн. Нэгдүгээр байр эзэлсэн зургийг бид энэ сарын дугаарын хавтсанд хэвлэснийг уншигчид анзаарсан биз ээ. Уралдаан цаашид уламжлал болон зохион байгуулагдана. 

Уурхайчид ажлаа санаж, үгүйлж байгааг зургандаа тусгахыг хүссэн


"Рэдфап Монгол” ХХК-ийн ажилтан Б.Булган

Би Оюутолгойн гүний уурхайн гэрээт "Рэдфап” компанид бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Өнгөрсөн наймдугаар сард гүний уурхай зогсож, орон тооны цомхотголд орсон. Уул уурхайн салбарын тухай мэдээллийг би Mongolian Mining Journal сэтгүүлийн вэб хуудаснаас үргэлж авдаг. Уул уурхайн салбарын талаар төр засгаас ямар шийдвэр гарч байгаад сураг ажиг тавихаар сэтгүүлийн цахим хуудас руу ороод уралдааны зарлалыг харсан юм. Би ихэвчлэн уран сайхны гэрэл зураг авах, зургийнхаа өнгө будгийг өөрчилж янзлах сонирхолтой. Гэхдээ энэ уралдаанд хэтрүүлэг, засваргүй энгийн л зураг явуулах нь нийцтэй санагдсан.

Гүний уурхайд ажил үргэлж оволзон бужигнаж байдаг. Гэтэл уурхай зогсож нэг л өдөр ямар ч дуу чимээгүй эль хуль болж, эзэнгүй хувцаснууд хатаалганы байранд хоцорсон. Гүний уурхайд нойтон чийгтэй нөхцөлд ажилладаг учраас ажлын талбар луу орох болон гарахдаа хатаалганы байраар заавал дамжих ёстой. Хатаалганы байранд хувцсаа гинжинд өлгөөд дээш нь татаж цоожилдог. Тухайн ээлжийн ажилтан гинжтэй хайрцгийг цоожилсон байвал ажиллаж байгаагийн шинж гэж үздэг. Энэ хувцаснуудыг харахаар ажилчид уурхайдаа байгаа ч юм шиг, дуу чимээгүйг бодоход байхгүй ч юм шиг тийм өгүүлэмжтэй. Уурхайчид ажлаа санаж, үгүйлж байгааг зургандаа тусгахыг хүссэн.

Уралдаанд шалгарсан нь бидэнд маш их урам өглөө

"Эрдмин” ХХК-ийн ажилтан П.Ариун -Од

Би "Эрдмин” үйлдвэрийг анх байгуулагдахаас нь ажиллаж эхэлсэн. Одоо үйлдвэрийн захирлын туслахаар ажилладаг. Миний өвөө Хөвсгөл аймгийн Ханх суманд амьдардаг. Нутагтаа хамгийн анхны гэрэл зургийн аппараттай хүн нь байлаа. Өвөөгийн маань сонирхол надад нөлөөлж, багаасаа гэрэл зурагт татагдсан. Үзэсгэлэнт сайхан байгальтай нутагт өсч төрсөн маань ч гэрэл зурагт илүү ихээр дурлах бас нэг шалтгаан  болсон гэж боддог.

Манай компани Mongolian Mining Journal сэтгүүлийн байнгын захиалагч. Өнгөрсөн зун шинэ дугаар хүлээж аваад гэрэл зургийн уралдаан зарласныг мэдсэн. Тэгээд ажлынхантайгаа ярилцаад оролцохоор шийдэж зураг авч эхэлсэн. Уралдаанд "Зэс хураалт”, "Цахилгааны кабель утас үйлдвэрлэлт”, "Үйлдвэрийн ажлын байдал” гэсэн гурван цуврал зургаа явуулсан. Монгол улсад олон уурхай үйл ажиллагаа явуулдаг. Тэнд ажилладаг маш олон хүн бий. Тиймээс уралдаанд олон сайн бүтээл ирэх байх гэж бодож байсан болохоор тэр дундаас шалгарна гэж ерөөс төсөөлөөгүй.
 
Миний зурган дээр зэс хураалтын үйл явцыг харуулсан. Зэсийг электрилизийн уусмалд оруулаад том хавтан болгоод татаж гаргадаг. Хэмжээний хувьд  3-5 мм-ийн зузаантай, 80-150 кг-ийн хавтан бий болдог. Эдгээр хавтанг 2 тонноор багцалж, экспортод гаргахын зэрэгцээ дотооддоо зэс утас хийхэд ашигладаг. Зурган дээр оператор кранчин Гүррагчаа хавтангаа ваннаас гаргаж ирээд шалгаж байгаа юм. Гүррагчаа маань гарын ур дүй сайтай, компанийнхаа хаягийг зэсээр маш гоёмсог урласан. Үйлдвэр дээр очсон хүмүүс хаягийг маань анзаарсан байх. Манай компани зэс утас, уртасгагч гээд зах зээлд хэрэгцээт чанартай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэхийн зэрэгцээ зэсээр төрөл бүрийн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэхээр судалгаа хийж байгаа. Энэ ажилдаа гарын уртай Гүррагчаа шиг залуучуудыг сургаж бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ уралдаанд шалгарсан нь бидний ажилд маш их урам өглөө.Цэгцтэй, цогц мэдээллээр биднийг хангаж, уул уурхайн салбарт ажиллагсдад урам зориг өгдөгт нь Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлье.

Судалгаандаа зориулаад ч тэрүү жижигхэн шавжийг хүртэл анзаардаг болчихсон

"Монголын алт” ХХК-ийн ажилтан Б.Мөнгөнжолоо

Би Өмнөговь аймгийн Нарийнсухайтын нүүрсний уурхай анх нээгдэхэд очиж ажиллаад гурван жилийн дараа Дорноговь аймгийн Цагаансуваргын уурхайд ахлах маркшейдер инженерээр ажиллах болсон.

Бид гэрэл зургийн уралдааны зарыг сонсоод оролцох бүтээлүүдээ эхлээд компани дотроо шалгаруулж, эхний гурван байрын гэрэл зургуудыг явуулсан. Цагаансуваргад гаднаас ирсэн зочдод уурхайг танилцуулахдаа аваачдаг тусгайлан зассан талбай бий. Уралдаанд шалгарсан энэ зургийг танилцуулгын талбайд явж байхдаа гар утасны камерт буулгасан юм. Манайх үндэсний хөрөнгө оруулалттай компани гэдэг утгаараа байгаль дэлхийдээ өөриймсөг хандахын зэрэгцээ зээлдүүлэгч банкны шаардлагын дагуу байгаль орчныг хамгаалах, хор нөлөөгүй ажиллахыг эрхэм болгодог. Уурхайн ажилчид ажлын явцад харсан, тааралдсан жижиг том бүх л амьтдыг тэмдэглэн байгаль орчны ажилтандаа мэдээлж, амьтны мониторингийн судалгаа гаргадаг. Судалгаандаа зориулаад ч тэрүү жижигхэн шавжийг хүртэл анзаардаг болчихсон.

Манай уурхайд залуу хүмүүс голдуу ажилладаг. Олон сайхан залуустай нийлж, улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.


О.Хосцэцэг
“Би уурхайчин” үзэсгэлэн гаргав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани