Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Я.Батсуурь: «Шэньхуа Энержи»-тэй ойрын хугацаанд гэрээ байгуулна

Я.Батсуурь: «Шэньхуа Энержи»-тэй ойрын хугацаанд гэрээ байгуулна"Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагаа доголдож байгаа гэх мэдээлэл олны дунд тархсан. Үүнд няцаалт хийхээр тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.

 

-Танай компанийн үйл ажиллагааг доголдсон гэх мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Дэлхийн эдийн засгийн байдал хүнд, он гарсаар нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр уналттай байгаа ч хямралын хүнд үеийг даван туулахаар ажиллаж байна.Энэ оны эхний улиратд 853 мянган тонн нүүрс экспортолсон. Үүнийхээ ихэнхи хувийг "Чалко" компанийн өрөнд өгсөн. Одоогоор "Чалко" компанвд 130 орчим сая ам.долларын өр үлдсэн бөгөөд үүнийг ойрын саруудад төлж барагдуулахаар зорьж байна. Тодруулбал, Зүүнцанхиас гарсан уурхайн нүүрсийг "Чалко"-гийн өрөнд нийлүүлж байгаа. Мөн санхүүгийн байдлыг ншйдэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс Баруунцанхийн уурхайг шинээр нээгээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд эл уурхайгаас нийт 1.5 сая тонн нүүрс олборлож, борлуулсан.

 

-Нүүрсээ хэрхэн тээвэрлэж байгаа вэ. Тээвэрлэлтэд хүндрэл гарсан гэх мэдээлэл байна?
-Одоогийн экспортын үйл ажиллагаанд дотоодын 30 гаруй аж ахуй нэгжтэй туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Өнгөрсөн онд борлуулалт, тээвэрлэлт нэмэгдсэнээс үүдэн тээвэрлэлтийн асуудалд хүндрэл гарсан. Харин он гарсаар бусад компанийн борлуулалт буурсантай холбогдуулан тээвэрлэлтийн асуудлаа шийдсэн. Одоогоор манайхаас 400 гаруй, БНХАУ-ын 300 гаруй машин тээвэрлэлт хийж байгаа юм байна. Харин нүүрсний зах зээлийн уналтаас болж компанийн санхүүд тодорхой хэмжээний хүндрэл учирсан гэдгийг нуухгүй. Гэхдээ энэ хүндрэлийг даван туулах боломж бий гэж харж байгаа. Учир нь манай компанийн нүүрс бусдынхаас харьцангуй хямд учраас үнийн зохицуулалтаар үүнийг шийдэх боломжтой. Он гарсаар борлуулалтын гэрээнд асуудал үүссэн ч хэд хэдэн компанитай гэрээ байгуулахаар болсон. Тухайлбал, БНХАУ-ын "Шэньхуа энержи"-тэй нүүрс худалдааны гэрээг байгуулахаар болсон. Энэ гэрээг "Энержи ресурс", "Эрдэнэс Тавантолгой", "Шэньхуа энержи"-тэй хамтарч байгуулах юм байна. Ингэснээр манай тал угаасан нүүрсээ Хятадын зүүн хэсэгт Австршгайн нүүрс борлуулдаг газарт хүргүүлэн борлуулна гэсэн үг. Ингэснээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломж нээгдэж байгаа.

 

-Компанийн үйл ажиллагаа хэвийн байгаа юм бол яагаад ажилчдынхаа цалинг тавихгүй байгаа юм бэ. Танай ажилчид цалингаа нэхэмжилж жагсаал хүртэл хийлээ шүү дээ?
-Манай компанийн ажилчдыг цалингийн төлөө жагсаал хийсэн гэх ташаа мэдээлэл гарсан байна. Компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Бид ажилчдадаа цалинг нь тогтсон хугацаандаа өгдөг. Харин одоогоос жилийн өмнө бид "Хишиг Арвин" компанитай нүүрс олборлох чиглэлээр гэрээ байгуулсан юм. Энэ жил нүүрсний салбарт хүндрэл үүссэнтэй холбоотойгоор тус компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоох талаар мэдэгдсэн. Гэвч тэд олборлолтоо зогсоогоогүй. Үүнтэй холбоотой өр авлагын асуудал үүссэн юм. Тус компанийн олборлосон нэг сая тонн нүүрсийг борлуулж чадаагүй. Одоо нүүрсний овоолго дээр бий. Одоо борлуулахаар ажиллаж байна.

 

-Хэдий хэмжээний өр үүсчихээд байгаа юм бэ. Энэ мөнгийг нь төлөх үү?
-Бид өмнө нь энэ компанид тухайн сард хийсэн олборлолтын мөнгийг нь дараа сард нь төлдөг байсан. Он гарсаар нүүрсний салбар хүнд байгаа тул арванхоёрдугаар сараас хойш төлөх төлбөр саатсан. Өнгөрсөн жил хэд, хэдэн компанитай нүүрс борлуулах асуудлаар гэрээ байгуулсан тул ойрын хугацаанд овоолгод байгаа нүүрсийг борлуулж, төлөх ёстой 50-60 орчим тэрбум төгрөгийг төлж барагдуулах болно.

 

-"ХишигАрвин" компанид үйл ажиллагаагаа зогсоо гэсэн мэдэгдлийг танайхаас өгөөд байхад яагаад олборлолтоо үргэлжлүүлээд байсан юм бол. Хамтран ажиллах гэрээнд энэ талаар юу гэж тусгасан байсан юм бэ?
Гэрээнд ажлыг зогсоох заалт бий. Харин тус компани нь энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд техник тоног төхөөрөмжийг түрээс, зээлээр авсан. Үйл ажиллагаагаа зогсоовол их хэмжээний өрөнд орж, алдагдал хүлээх учраас үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд байсан болов уу. Харин саяхнаас олборлолтоо зогсоосон.

 

-Өнгөрсөн жил Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадтай 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс экспортлох гэрээ байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд ямар ажил хийж байгаавэ?
-Энэ хүрээнд манай компани болон "Энержи ресурс" компани хамтран Хятадын нүүрсний салбарын хамгийн том компани болох "Шэньхуа Энержи"-тэй ойрын хугацаанд гурвалсан гэрээ байгуулна. Ингээд угаасан нүүрсээ Хятадад Австралийн нүүрс борлуулдаг газар борлуулан, өрсөлдөж үзэхээр төлөвлөөд байна. "Шэньхуа Энержи" компани Ганц модны боомтод өөрийн төмөр замыг байгуулан нүүрсээ тээвэрлэдэг. Харин гурвалсан гэрээний хүрээнд тус компани төмөр замаа сунгана. Түүнийгээ энэ жилдээ багтаан ашиглалтад оруулна гэж бидэнд мэдэгдсэн. Автомашинаар тээвэрлэлт хийхэд асар их хэмжээний цаг хугацаа, зардал зарцуулдаг. Тэгвэл хил дамнасан төмөр замын тээвэрлэлт хийхэд нүүрсний зардлыг 5-6 ам.доллараар хэмнэж, хоёр ам.долларт хүргэх боломж бүрдэнэ.

 

-Гэрээний хүрээнд энэ жил хэчнээн тонн угаасан нүүрс гаргахаар төлөвлөсөн бэ?
-500 орчим мянган тонн угаасан нүүрс борлуулахаар төлөвлөсөн. Мөн дээрх гэрээний хүрээнд нүүрсээ түүхийгээр нь ч экспортлох яриа хэлэлцээ хийж байна. Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.


О.СҮЛД

Я.Батсуурь: «Шэньхуа Энержи»-тэй ойрын хугацаанд гэрээ байгуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани