Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайгаас хамааралтай улс орнуудад Д.Трамп, Си Зиньпин нар хэрхэн нөлөөлөх вэ?

 
Уул уурхайгаас хамааралтай улс орнуудад Д.Трамп, Си Зиньпин нар хэрхэн нөлөөлөх вэ?ХОНКОНГ. /Nikkei/. Зэсийн үнийн өсөлт, бууралтыг дэлхийн эдийн засагчид ажиглахдаа "Доктор Зэс” гэсэн хоч нэрийг голдуу ашигладаг. Гэр ахуйн цахилгаан бараанаас эхлүүлээд автомашин, цахилгааны кабель утас зэрэг асар олон тооны бүтээгдэхүүнийг хийхэд зэсийг ашигладаг бөгөөд энэ металлын үнэ бол дэлхийн эдийн засгийн байдлыг тодорхойлогч юм.
 
Зэс бол Монголын хувьд экспортын гол бүтээгдэхүүн. Монголын Төвбанк буюу Монголбанкны мэдэгдсэнээр, 2015 онд тус улсын нийт экспортын 48 хувийг зэс эзэлж байв.
 
Байгалийн баялаг, тэдгээрийн дотор нүүрс, алт, нефть, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал нь Монголын экспортын дийлэнх хувийг эзэлдэг. Одоогийн байдлаар, ашигт малтмал нь дангаараа нийт экспортын 87 хувийг бүрдүүлж байна.
 
Дэлхийн эдийн засаг түүхий эдийн зах зээлд нөлөөлж байгаа хэдий ч ашиг малтмалуудын дундаас зэс бол хамгийн "мэдрэмтгий” нь.
Сайн ч бай муу ч бай Монголын эдийн засаг олон талаараа ашигт малтмалын зах зээлийн ивээлд байна.
 
АНУ-ын хөрөнгө оруулалтын дөрөв дэх том банк болох "Lehman brothers Holdings” 2008 онд дампуурлаа зарласан нь дэлхийн санхүүгийн зах зээлд төдийгүй Монголын эдийн засагт хүнд цохилт болсон бөгөөд үүний дараа жил нь буюу 2009 онд Монгол Улс ОУВС-гаас тусламж хүссэн юм. Монгол болон Wall Street хоорондын зай нь Улаанбаатарыг "Lehman brothers Holdings” компанийн дампуурлын нөлөөллөөс холуур өнгөрүүлээгүй юм.
 
Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ болон хоёр дахь том эдийн засаг БНХАУ ашигт малтмалын үнийн хэлбэлзлийг жолоодон зохицууллаа.
 
 
Энэ хоёр их гүрэн ашигт малтмалын үнийг ерөнхийд нь тодорхойлж байгааг дэлхийн ашигт малтмалын зах зээлийн үнэлгээний жишиг The Thomson Reuters/ CoreCommodity CRB индекс тодорхой харуулж байна. Шатдаг занарын гол нийлүүлэгч болох АНУ-д олборлолт нэмэгдсэнээр газрын тосны үнэ буурч, эрэлтийн гол эх үүсвэр болох Хятадын эдийн засгийн өсөлт саарах болсноор 2014 оны хоёрдугаар хагаст ашигт малтмалын үнийн индекс эрс буурч байлаа.
 
Юанийн ханшийн бууралт гүнзгийрч, Хятадын эдийн засгийн өсөлт цаашид ч саарах хандлага ажиглагдсанаар 2015 оны зун болон 2016 оны эхээр энэ индекс мөн буурч байв. Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш индекс өсч эхэлсэн байна. Ирэх 10 жилийн хугацаанд дэд бүтцийн салбарт 1 их наяд долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан юм. Тиймээс одоо гол ашигт малтмалуудын эрэлт нэмэгдэж магадгүй гэж найдаж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
 
ТОДОРХОЙГҮЙ ХЭТИЙН ТӨЛӨВ
 
Цаашид юу болох бол? АНУ дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь ашигт малтмалын үнэ өсөхөд нөлөөлөх боловч санхүүгийн нөхцөл байдал ийм боломж олгох эсэх нь тодорхойгүй байна.
 
Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Конгрессын төсвийн хороо ирэх 10 жилийн эдийн засаг, төсвийн төлөв байдлын талаарх урьдчилсан таамгийг гаргажээ. Тус хорооны урьдчилан таамагласнаар, АНУ-ын төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ий 2.9 хувьд хүрч нэмэгдэх бол 2027 он гэхэд 5 хувьд хүрэх аж. Тус хорооны мэдэгдэлд "ирэх жилүүдэд засгийн газрын зардал нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа, нийгмийг аюулаас хамгаалах болон эрүүл мэндийн салбарын зардал нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газрын зарлага орлогоос давснаар төсвийн алдагдал улам тэлнэ” гэжээ.
 
Эдгээр таамгийг гаргахдаа Д.Трампын санхүүгийн бодлогыг харгалзан үзэж, тусгаагүй байна. Их хэмжээний санхүүжилт шаардсан, санхүүгийн нөхцөл байдлыг дордуулах төсвийн зардлын төслийг Конгресс батлахгүй байх магадлал бий. 
 
Хятад улсын санхүүгийн нөхцөл байдал нь илүү ээдрээтэй байна. Си Зиньпинээр удирдуулсан Засгийн газар хэт үйлдвэрлэлийг бууруулахыг дэмжиж байна. Хэрвээ тус улс хэт үйлдвэрлэлийг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авснаар нийлүүлэлт багасвал ашигт малтмалын зах зээл сэргэхэд тус дөхөм болно. Эртний Торгоны замын дагуу эдийн засгийн томоохон бүс бий болгох хүчин чармайлтын хүрээнд гаргасан "Бүс ба Зам” санаачилга бол хөрш улсуудыг хамруулсан хөрөнгө оруулалтын томоохон төлөвлөгөө юм. Энэхүү санаачилга нь ч ашигт малтмалын эрэлт нэмэгдэхэд тус дөхөм болж магадгүй.
 
Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь ашигт малтмалын эрэлт буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг болохыг 2014 оноос хойш ашигт малтмалын зах зээлүүд харуулсаар байна.
 
Хэт үйлдвэрлэлийг бууруулахыг Хятад улсын Засгийн газар компаниудад уриалж байна.  Бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй, цаашид үйл ажиллагаа явуулахын тулд тусламж авах шаардлагатай буюу өрөнд орсон "зомби компаниуд”-ыг Бээжин мөн хааж байна. Гэхдээ эдгээр арга хэмжээ нь хоёр талдаа иртэй илд л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ийм арга хэмжээ авснаар ажилгүй хүмүүсийн тоо олширч, Хятадын ДНБ-ий 40 орчим хувийг эзэлж байгаа зарлага улам нэмэгдэнэ.
 
ХОЛИМОГ ЗАХ ЗЭЭЛҮҮД
 
Зах зээлүүд нь бух ба баавгайн аль алинаар илэрхийлэгдэж байгаа бөгөөд санхүүгийн урсгал нь эдгээр зах зээлийг улам хувирамтгай, тогтворгүй болгож байна.
Энэ оны хувьд Америкийн хөрөнгө оруулалтын "Citigroup” компанийн таамагласнаар, Хятадын түүхий эдийн фьючерсийн зах зээл нь олон улсын зах зээлийн үнэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ.
 
 
Улс орноосоо гадагшилж байгаа мөнгөнд тавих хяналтаа БНХАУ улам чангатгаж байна. Үүний дүнд, арматур болон зэс зэрэг түүхий эдийн олон улсын зах зээлийн үнэд ихээхэн нөлөө үзүүлдэг Шанхайн хөрөнгийн бирж болон бусад хөрөнгийн бирж рүү дотоодын мөнгө урсан орсоор байгаа юм. Эрсдэлтэй гүйлгээнүүдийг богино хугацаанд ашиг олохын тулд голдуу хийдэг. Энэ нь бодит бус үнийг бий болгож, дэлхийн зах зээлд нөлөөлдөг байна.
"Citigroup”-ын мэдэгдсэнээр, ийм дүр зураг 2017 онд биеллээ олох магадлал 70 хувьтай байна.
 
Ашиг малтмалаас ихээхэн хамаарал бүхий эдийн засагтай Монгол болон бусад орон 2017 онд эдийн засгийн хоёр их гүрний аясаар байх төлөвтэй байна гэж Японы нийслэл Токио хотод төвтэй, дэлхийн санхүүгийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийдэг томоохон сонин болох "Nikkei Asia Review"-гийн тоймч Макото Каживара дүгнэн бичжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг

Уул уурхайгаас хамааралтай улс орнуудад Д.Трамп, Си Зиньпин нар хэрхэн нөлөөлөх вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:53
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 20 цаг 08 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани