Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Юнител” групп хэрэглэгчээ доромжилж байна!!!

“Юнител” групп хэрэглэгчээ доромжилж байна!!!Юнителийн дугаарыг гурван жилийн өмнө бэлгэнд авснаасаа хойш хэрэглэх боллоо.  Гэтэл өнгөрсөн хугацаанд тус группийн  ёс зүйгүй үйлдэл, хэрэглэгчээ доромжилж байгаа үйлдэл хэрээс хэтэрсээр байна.

Жишээ 1.  Одоогоос гурван жилийн өмнөөс  "5 байр хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.  Тухайн үед  нийт 624 мянган хэрэглэгчтэй бөгөөд үүний 558.952 нь урьдчилсан төлбөрт хэрэглэгч байсан гэдэг.  Бүх урьдчилсан төлбөрт  хэрэглэгч утсаа 3 мянган төгрөгийн картаар цэнэглэлээ гэвэл 1 тэрбум 676 сая төгрөгийн борлуулалт хийгдэнэ. Түүнээсээ  хонжворын 1 өрөө байрыг тохижуулаад тохиролд өгөхөд үсрээд л 90 сая болно.
1,6 тэрбумыг олоод 90 саяыг зарлагадана гэдэг асар ашигтай бизнес. Харин энэ нь хэрэглэгч  хожих магадлал 600 000:1. Өөрөөр хэлбэл "5 байр” хөтөлбөр бол 88 болон 89 дугаарлалтай гар утас бүхий 600 мянган хэрэглэгч дунд явуулдаг лото. Зарчим, аргачлал нь ёстой хаанаас нь ч харсан энгийн нэгэн сугалаа. Харин энэ сугалаанд хожих магадлал 600 мянгад нэг бөгөөд  тухайлсан хэрэглэгч хэд хэдэн удаа картаа цэнэглэж азаа үздэг гэвэл магадгүй саяд нэг юм. Энэ нь хэрэглэгчийн  хүсэл мөрөөдлөөр тоглож, шууд ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа бохир арга гэж хэлж болно.  Нөгөө талаас  5 байр хөтөлбөрийн сургталчилгааг хийхдээ  бусдын оюуны өмчийг  хуулиа харж байгаад овжин ашигласан байгаа юм. "5 байр хөтөлбөр III” сугалаалт урамшууллын зар сурталчилгаанд Д.Чимэд-Осорын "Зэрэг нэмэхийн өмнө”, Б.Балжинням, И.Нямгаваа нарын "Гарын таван хуруу”, Д.Жигжидийн "Ардын элч”, Ж.Бунтар, Д.Хишигт нарын найруулсан "Гарьд магнай″, Б.Балжиннямын "Мандухай цэцэн хатан” кинонуудыг ашиглажээ. Ард түмний сэтгэлд хоногшин, хэдэн үеэрээ үзэж хүмүүжсэн дэлгэцийн бүтээлүүдийг "Юнител”-ийн захиалгаар онигоо ярьдаг хэдэн нөхөр элэглэн дууриаж, арилжааны реклам болгосон нь
Зохиогчийн эрх, оюуны өмч зэргээ байг гэхэд ёс журам, эх зах гэдэг юмыг 3000 төгрөгийн нэгж зарахын тулд "Юнител”, "ТВ коктейль” хоёр умартсан.

Жишээ 2.   Тэд  саяхан хэрэглэгч  Г.Батхүүг  асар ихээр хохироосон. Тодруулбал  хэрэглэгч болсон явдлын талаар ингэж ярьсан бөгөөд баримтаа үзүүлэн ярьсан юм.  " 3-р сарын 15-ны өдөр 3,4-р хороололд байрлах салбарт утасныхаа төлбөр болох 80 000 төгрөг болон  интернэтийн  unlimited  үйлчилгээг авсан юм. Тэгтэл 9 хоногийн дараа гарах ярианы эрх хаагдчихсан.  Нөгөөдөр нь орох ярианы эрх хаагдсан. Яагаад хаагдчихав гээд асуухад  "Та төлбөрөө төлөөгүй байна. Төлбөрийн үлдэгдэл 42 000 төгрөг  байна” гэсэн.  Тэгээд 3-р сарын 31-нд 42 000 төгрөгийг  төлтөл 3-р сарын 31-нд нэг хоногийн дараа  интернэтийн  unlimited  үйлчилгээнд нэг хоногийн дараа элсэнэ гэсэн.  4-р сарын нэгэндээ  интернэт хэрэглэсэн. Тэгтэл интернэт, утасны орох эрх хоёулаа хаагдсан байна. улмаар  4-р сарын 2-нд "Юнител”-ийн лавлах 1414 рүү бүхэл бүтэн цаг залгасан.  Авахгүй болохоор нь 1433 дугаар руу нь залгаад холбогдож чадалгүй нэг өдрийг алдаж байгаа юм.  Маргааш нь ахиж залгаж, залгаж нэг хүнтэй холбогдтол "Таны интернэт чинь задгайгаар тооцогдоод явчихаж. Таны интернэтийг холбосон мэргэжилтэн эргээд холбогдоно. Та утсаа чөлөөтэй байлгаарай” гэж тайлбарласан.  Үүнийх нь дагуу  төлбөрөө төлөөд, ингэсэн гээд бүх тайлбараа хэлээд 30 минут ярьсан.  Тэгтэл сар бүрийн эхэнд  хэрэглэгчийн төлбөр  20 000 төгрөгөөс эхэлдэг бол минийх 55 000 төгрөг болчихсон байсан. Мөн  үйлчилгээний  ажилтан нь даруй эргэж холбогдоогүй.   Улмаар  Улсын их дэлгүүрт байрлах салбарт санал гомдол хүлээж авдаг  гэхэд нь очиж уулзахад  их "янзгүй” хүн байна лээ. "Та төлбөрөө дутуу төлсөн,  та мэдэх ёстой байсан.”  Гэж үл тоомсорлож,  миний дэргэд ажилтантайгаа ярьсан.  Үнэндээ бол  мэдээллийн ажилтнаас л хэрэглэгч лавлаж байгаад төлбөрөө төлж байгаа шүү дээ.  Надаас уучлалт ч хүсээгүй.  Ингэж  их хохироочихоод.  Ахлах  ажилтан нь хүртэл одоохон би шалгаадахъя л даа гэж зандарсан. Хариуцлага алдсан энэ үйлдлээс нь болж   3-р сарын 27-31-ны хооронд, 4-р сарын нэгэнд дугаар хаагдсаны улмаас надад сэтгэл санаа, ажил байдлын хувьд  ихээхэн хохирол амссан. Мөн 4-р сарын 3-ны өдөр ажлаасаа чөлөө авч, бензин, цагаа алдан байж  "Юнител”-ийн Их дэлгүүр дэхь салбарт очсон.   Өнгөрсөн хугацаанд  ажил хэргийн хамтрагч маань  8 сая төгрөгийн  гэрээ байгуулах гэж байсан ч утас хаагдсаны улмаас  хийгдээгүй. Нэр хүнд унасан.  Сэтгэл санаагаар  хохирсон.” Хэмээн тайлбарласан юм.  Нэг хэрэглэгчийг  удаа дараа "бүлэглэн”  хохироосон байгаа юм.

Жишээ3. Шинэ утас авахад нэмж 300 мянган төгрөгийн нэгж өгчнө гэсэн  нэг сурталчилгаа байнаа.  Ухамсаргүй, хариуцлагагүй болох сэтгэхүйг хүүхдүүдэд  шууд утгаар нь зааж өгч байгаа бол олон нийтийг луйварчин, худалч, залилагч байж болохыг уриалаад байна энэ сурталчилгаа. Нөгөө талаас энэхүү сурталчилгаа нь  Зар сурталчилгааны тухай  хуулийн 7-р зүйл, хууль бус зар сурталчилгаа гэснийг сануулахад хүргэж байгаа юм. Тодруулбал  7.4.5 д заасан  "7.4.5.үндэс угсаа, хэл, арьсны өнгө,  нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол,  шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг  ашигласан”  7.4.6.д д заасан "хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” бол  хууль бус сурталчилгаанд тооцно гэж байгаа. Тэгэхээр  энэхүү сурталчилгаа нь хууль бус ы сурталчилгаа болж таарч байгаа юм.

Жишээ 4.  Хэрэглэгчээсээ  мөнгө авч л байвал  хэзээ ч хамаагүй төлбөрөө нэхэмжилдэг. Тухайлбал  хэрэглэгч миний  өнгрсөн  сарын төлбөрыг  өчигдөр   23 цагийн орчимд смс-ээр ирүүлж байгаа юм. Тэрний өмнөх сарын төлбөрийн нэхэмжлэлийг   үүрийн  6 цагт  ирүүлсэн.  Тэрний өмнөхийг  22 цаг өнгөрч байхад ирүүлсэн.   Энэ нь хэрэглэгчээ үл тоомсорлон амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хэрэг юм.

Саяхан даа  хэрэглэгчдээ бөөнд нь цус харвуулах шахсан  смс-ийг шөнө дунд илгээсэн. Сардаа дээд тал нь 50 000 гардаг төлбөр маань 95 000 төгрөг гарсан гэх смс хар шөнөөр ирсэн юм.  Тэр шөнөдөө  гайхаад унтаж чадаагүй. Маргааш нь  лавлах руу нь залгатал огт аваагүй.  Улмаар өөрийн биеэр  салбарт нь очиж төлбөрөө  өгөхдөө  лавлатал:  "Техникийн шинэчлэл хийсэн, үүний улмаас  ийм смс очсон.  Хүмүүст зөндөө л хэлсэн ш дээ” гээд аашилах юм.  Хэлсэн мэдэгдэл гаргасан уучлалт хүссэн бол  хэрэглэгчид мэдэх л байсан.  Мэдэхгүй болоод л асуусан.  Яг над шиг ийм явдал хэрэглэгчдэд  тохиолдсон бөгөөд нэг биш өдрийг "Юнител”-ээс болж бухимдуу өнгөрүүлсэн.

Энэ мэтээр энэ группийн ёс бус, хэрэглэгчээ үл тоомсорлосон  үйлдэл нэгээр дуусахгүй.  Бизнесийн  соёл,  ёс зүй,  уучлалт гуйх  ухамсар зэргийг энэ байгууллагад  төрийн  албан хаагчид ойлгуулж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг  хүсч байна.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn

“Юнител” групп хэрэглэгчээ доромжилж байна!!!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани