Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АВСТРАЛИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ

 
 АВСТРАЛИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ
Australian Securities Exchange
Байршил Австрали, Сидней хот
Үүсэн байгуулагдсан 1987
Эзэмшигч ASX Limited
Мөнгөний нэгж Австрали доллар
Бүртгэлтэй компани 2,192 (2016-10 сар)
Зах зээлийн үнэлгээ A$1.6 их наяд (2016-10 сар)
Цахим хуудас www.asx.com.au
Одоогийн байдлаар Австралийн Хөрөнгийн бирж /АХБ/ дээр нийт 2190 гаруй компани бүртгэлтэй байгаагаас 958 уул уурхайн компани бүртгэлтэй байна. Байгалийн баялаг, түүний олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын нийт үнэлгээ нь 400 гаруй тэрбум австрали доллар хүрсэн бөгөөд АХБ нь Ази тивийн уул уурхайн салбарын хамгийн том хөрөнгийн зах зээл хэмээн зүй ёсоор тооцогддог.

АХБ нь 100 гаруй жилийн туршид байгалийн баялгийн олборлолтын ба геологийн судалгааны салбарт хөрөнгө босгох гол талбар, уул уурхайн төслийг санхүүжүүлэх олон улсын санхүүгийн гол төв болсоор байгаа юм.

Generated by IJG JPEG Library

Уул уурхайн компаниудын зүглэдэг газар бол яах аргагүй Австрали. Ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч энэ улс уул уурхай дагасан олон салбарыг хөгжүүлжээ. Тэдний нэг нь Хөрөнгийн бирж юм. 19дүгээр зууны үед тухайлбал 1885 онд БиЭйчПи Биллитон компани анх Австралийн биржид бүртгүүлсэн нь дэлхийд уул уурхайн компани хөрөнгийн биржид бүртгүүлсэн анхны тохиолдол аж.  Түүнээс хойш уул уурхайн компаниудын хөрөнгө босгодог гол газар нь болжээ.
2010 онд 126 компани IPO хийж, 25 тэрбум ам.доллар босгосон бөгөөд хөрөнгө босголтын хэмжээгээрээ дэлхийд 5-д орсон байна. Байгалийн баялгийн компаниуд зах зээлийн үнэлгээний 37 хувь, бүртгэлтэй компанийн 45 хувийг эзэлдэг. Уул уурхайн болон металлын 650 компани бүртгэлтэй бөгөөд 360 тэрбум долларын зах зээлийн үнэлгээгээр Лондонгийн биржийн дараа ордог. Эрчим хүчний 170 тэрбум долларын үнэлгээтэй 280 компани бүртгэлтэй бөгөөд нүүрс болон төмрийн хүдрийн компаниудын хувьцааны арилжаагаараа дэлхийд нэгд ордог аж.

Австралийн бирж уул уурхайн компаниудад зориулсан давуу тал олонтой. Энэ  салбарын дийлэнх компаниуд тус бирж дээр бүртгэлтэй бөгөөд Канадын 20, АНУ-ын 30, Өмнөд Америкийн 60, Европын 40, Африкийн 200 гаруй компани байдаг аж. Монголоос "Хүннү коал”, "Харанга ресорсиз” гээд 5 компани бий. Энэ нь уул уурхайн салбарын глобал зах зээл болж чадсаныг харуулж байгаа хэрэг. Австралийн үнэт цаасны тухай хууль нь компаниудад дарамт бага учруулдаг гэж үздэг.

Нэг зүйлийг онцлоход дэлхийн аль ч бирж дээр уул уурхайн компани бүртгүүлэхэд шаардагддаг нөөцийн ангиллын стандартууд нь бүгд Австралийн JORC стандартаас үүсэлтэй аж. Мөн Хонконгийн бирж дээр жижиг дунд компаниудад зориулан өнгөрсөн 2013 оноос мөрдөж эхэлсэн "18 дугаар зүйл” гэсэн журмыг 100 жилийн өмнө Австралийн бирж мөрдсөн, уул уурхайн салбарыг хамгийн сайн ойлгодог хөрөнгө оруулагчидтай гээд энэ биржид олон давуу тал бий.

asx_equity_capital_raised

Өнөөдөр АХБ нь  өдөрт дунджаар 4.6 тэрбум австрали долларын мөнгөний эргэлт, 1.6 тэрбум австрали долларын хөрөнгийн үнэлгээгээр Нью-Йоркийн хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн бирж, Франкфуртын Биржтэй хамт дэлхийн топ 10 биржийн нэгд ордог.

АХБ Групп нь зах зээлийн оператор, клийринг, төлбөрийн системийн зохицуулагч юм. Мөн биржийн үйл ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөхөд хяналт тавьж, Австралийн биржид бүртгэлтэй компаниудын дунд корпорацийн засаглалын стандартуудыг дэмжиж, жижиг хөрөнгө оруулагчдад боловсрол олгоход тусалдаг.

sydney_stock_exchange_1959

Сиднейн Хөрөнгийн Бирж 1959 он.

Бүртгэлийн шалгуур үзүүлэлт:

Бирж тус бүрийн шалгуур үзүүлэлтүүд харилцан адилгүй мөн үндсэн болон зэрэгцээ зах зээлүүд дээрээ ялгаатай байдаг. АХБ-ийн хувьд биет хөрөнгийн хэмжээ хоёр сая австрали доллараас дээш байх шаардлагатай. Сүүлийн гурван жилийн ашиг нэг саяас илүү, сүүлийн 12 сарын цэвэр ашиг 400 000 австрали доллараас дээш, компанийн зах зээлийн үнэлгээ 10 саяас дээш байхаар заасан байдаг. АХБ дээр уул уурхайн компаниуд голдуу гардаг. Бүртгэлтэй уул уурхайн компанийн ихэнх нь үйлдвэрлэлийн бус компаниуд буюу хайгуулын компаниуд юм. Хувьцаа гаргасан компанийн дийлэнхийг хайгуулын компаниуд эзэлдэг. Энэ бирж дээр уул уурхайн хайгуулд итгэдэг хөрөнгө оруулагч нар байдаг учраас эрсдэл хүлээх чадвартайгаар хөрөнгө оруулдаг байна. Төслийг удирдаж байгаа хүн нь хоёр жил хувьцаагаа зарах эрхгүй,  зах зээлийн үнэлгээний хувьд 10 сая доллараас багагүй байх, гурваас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг тавьдаг. АХБ-ийн тавьдаг гол стандарт нь JORC. Энэ кодын дагуу нөөц тогтоож, тайлан бичих эрхтэй лиценз авсан геологийн үйлчилгээний компани болон хувь геологичид байдаг.

 

Австралийн хөрөнгийн зах зээл

Санхүүгийн хөгжил – Австрали улс Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан дэлхийн тэргүүлэх санхүүгийн тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн 57 томоохон тоглогчидоос 5-р чансаанд орсон байна;

Энгийн хувьцааны зах зээл – Хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр  /1.2 их наяд австрали доллар/ дэлхийд 8 дугаарт, Ази-Номхон далайн бүс нутагт 2 дахь хамгийн том бирж;

Бондын зах зээл – Ази, Номхон далайн бүс нутагт 3-р хамгийн том өрийн зах зээл;

Үүсмэл санхүүгийн зах зээл – Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн том тогтмол орлоготой;

Гадаад валютын зах зээл – Австралийн доллар дэлхийд эргэлтээрээ 7 дахь томоохон валютын зах зээл, 5-р хамгийн их арилжаалагддаг валют, AUD / USD 4-р хамгийн их арилжаалагдсан валютын хос юм;

640px-sydney_exchange_centre

Сиднейн Хөрөнгийн Бирж

Сангийн удирдлага – Австралийн тэтгэврийн сан дэлхийд дөрөвт орох том, Ази-Номхон далайн бүсэд хамгийн том сан болно.

Бүтээгдэхүүн

AХБ дээр арилжаалах боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээнд нь хувьцаа, фючерс, биржийн сангуудын хувьцаа, баталгаа, төрөл бүрийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө оруулалтын итгэлцэл, баталгаа, бүртгэлтэй хөрөнгө оруулалтын компанийн үнэт цааснууд багтана.

AХБ дээр хувьцаа нь арилжаалагдаж байгаа зах зээлийн үнэлгээний хувьд хамгийн том компаниудад BHP Billiton, Австралийн Хамтын Нөхөрлөлийн банк, Westpac, Telstra, Рио Тинто, National Australia Bank, Австрали болон Шинэ Зеландын банкны групп зэрэг орно.

Тус биржийн гол томоохон индекс топ 200 хувьцааны бүрдсэн индекс S & P / ASX 200 байна. Томоохон компаниудын хувьцааны бусад индексүүд S & P / ASX 100, S & P / ASX нь 50 байна.

Бирж байгуулагдсан түүх

1800-аад оны дунд үед Австралийн зургаан мужийн нийслэл болох 1861 онд Мельбурн (Виктория мужийн нийслэл), 1871онд Сидней (Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл), 1882 онд Хобарт (Тасман мужийн нийслэл), 1884 онд Брисбен (Квийнслэнд мужийн нийслэл), 1887 онд Аделаид (Өмнөд Австрали мужийн нийслэл), Перт (Баруун Австрали мужийн нийслэл 1889 онд) хотууд тус бүрт бирж байгуулагджээ.

1903 оны арваннэгдүгээр сард хамгийн анх бирж хоорондын бага хурал Мельбурнд зохион байгуулагдсан аж. 1937 онд бирж тус бүрээс төлөөлөл оролцсон Австралийн Хөрөнгийн Биржүүдийн Холбоо байгуулагдах  хүртэл албан бус байдлаар уулзаж байжээ. АХБ-үүдийн Холбоо байгууллагдсан үеэс нэгдсэн жагсаалт дүрэм, журам, брокеруудын дүрэм, хувь хэмжээг тогтоосон.

1987 онд Австралийн Парламент зургаан бие даасан мужийн биржүүдийг нэгтгэх хууль боловсруулсны дараа Australian Stock Exchange Limited буюу Австралийн Хөрөнгийн Бирж компани нэртэйгээр байгуулагджээ. 2006 онд Сиднейн Үнэт Цаасны Биржтэй нэгдэн Australian Securities Exchange буюу АХБ байгуулагджээ.

Австралийн Хөрөнгийн Бирж нь хөрөнгийн ангиллын бүхий л хүрээнд бүртгэл, худалдаа, клийринг, төлбөр тооцооны бүрэн үйлчилгээг санал болгодог дэлхийн тэргүүлэх санхүүгийн зах зээлийн нэг юм. Хөрөнгө босгох чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, дэлхийн тэргүүлэх таван биржийн нэг. Ойролцоогоор 1,5  их наяд долларын зах зээлийн үнэлгээгээр дэлхийд тэргүүлэгч ашигт малтмал, санхүү, технологийн компаниудыг багтаадаг. 47 их наяд деривативын зах зээлээр Азид хамгийн том, дэлхийд томоохонд тооцогдоно. АХБ-ийн сүлжээ, мэдээлийн төв нь тэргүүлэх санхүүгийн хабуудтай холбогдсон байна. Хурд, найдвартай байдал, орчин үеийн өндөр технологи, хэрэглэгчийн өргөн хүрээ нь Сиднейд төвтэй АХБ-ийн Австралийн Хөрвөх Чадварын Төвийн амжилтын үндэс юм.  АХБ нь 150 жилийн биржийн туршлагатай, 530 өндөр ур чадвартай мэргэшсэн баг ажилладаг. Тус биржид 6,7 сая хувьцаа эзэмшигч, 180 оролцогч, 2200 гаруй компани бүртгэгдсэн.

 

 

Зах зээлийн үнэлгээгээр Ази тивдээ Японы дараа хоёрт жагсах боловч хөрөнгө оруулалтын сангийн хэмжээгээр Америк, Люксенбүрг, Францын дараа дэлхийд дөрөвт, Ази тивдээ нэгт бичигдэж байна. Үүний гол ид шид нь Superannuation fund буюу тэтгэврийн сан юм. Энэхүү санд яг одоогийн байдлаар 1.199 тэрбум австрали доллар эргэлдэж байна. Монголын хөрөнгийн зах зээлийн хурдыг эрчимжүүлэх нэг хөшүүрэг нь яах аргагүй энэхүү тэтгэвэрийн сангийн схем юм.

Тус улсын хөрөнгийн биржийн гол хөдөлгүүр нь байгалийн баялаг дээр тулгуурлан бизнес хийдэг компаниуд байх аж. ASX-ийн гол онцлог нь биржид бүртгүүлэх шалгуур нь нилээд уян хатан байх бөгөөд BHP Billiton, Rio Tinto гэсэн аварга компаниуд бүртгэлтэй байдаг нь тус биржийг дэлхийд өрсөлдөхүйц болгож буй хэрэг. Олон улсын хөрөнгийн биржүүдээс Англи, Австрали, Канад, Хонконгийн хөрөнгийн бирж уул уурхайн салбарт илүү анхаардаг аж. Тухайлбал Австралийн биржийн уул уурхайн хөрөнгө нь 438.5 тэрбум ам.доллар бол Торонтогийн биржийнх 293 тэрбум доллар, Хонконгийн биржийнх 103 тэрбум доллар. Эдгээр бирж дээр хувьцаа гаргасан уул уурхайн компанийн тоо ч бусдаас хамаагүй их байдаг. Канадын TSX вэнчурний арилжааны бирж дээр гэхэд уул уурхайн 954 компани бүртгэлтэй байдгаас 918 нь үйлдвэрлэлийн бус компани бол Австралийн биржид бүртгэлтэй уул уурхайн 611 компаниас 475 нь үйлдвэрлэлийн бус компани юм.

Бэлтгэсэн: Ч.Баттулга

Эх сурвалж:http://www.asx.com.au/listings/capital-raising.htm

http://en.wikipedia.org/wiki/Australian_Securities_Exchange


АВСТРАЛИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:53
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 20 цаг 08 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани