Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ДОМИНИОН ДАЙМОНД КОРПОРЕЙШН

 
 
19 дүгээр зууны сүүлээр Канадын Юкон голын хөндийд "Алтны халуурал” эхэлсэнтэй адил Канадын хойд нутаг дэсгэрт Нунавит орчимд 1991 онд алмаз илэрч эхэлснээс хэд хэдэн орд газар дараалан нээгдэж Канад улс дэлхийн очир алмаз олборлогч гурван том улсын нэг болжээ.     

shapesАлмаз 1991 онд Lac de Gras бүс нутгийн ойролцоо Point нуурын орчимд нээгдсэнээс хойш Экати, Диавик уурхайнууд, мөн Jericho-3, Snap Lake-4 зэрэг алмазны уурхайнууд нээгджээ. Экати болон Диавик уурхайнууд хоорондоо 100 орчим км зайтай байдаг.  Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч Австралийн "BHP Billton” компани Экати уурхайн 80 хувийг эзэмшигч байсан юм. 1998-2002 онууд дахь Канадын алмаз олборлолтод хийсэн судалгаагаар нийт 13.8 сая карат 2.8 тэрбум ам.долларын өртөг бүхий үнэт чулуу цэвэр алмаз үйлдвэрлэсэн нь нэг өдөр тутамд 1.5кг үйлдвэрлэл явуулж байсан гэсэн үг юм. 2003 он гэхэд Канад дэлхийд Ботсван, Оросын дараагаар гурав дахь том алмаз үйлдвэрлэгч орон болсон бол Канадын Доминион Даймонд корпораци байгуулагдаад 20 хүрэхгүй жилийн хугацаанд дэлхийд тавд орох алмаз олборлогч болж чаджээ.

De-Beers-e1386715109755Доминион Даймонд Корпорейшн компани Торонто болон Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Канадын Онтарио мужийн Торонто хотод байрладаг.

Тус корпораци 20 жилийн өмнө Абер даймонд корпораци нэртэйгээр Канадын Торонто хотод алмазны уурхай, жижиглэн худалдааны компани болон байгуулагджээ. Одоо тус компани Диавик Даймонд уурхайн төслийн 40 хувийг эзэмшдэг. Диавик Даймонд уурхай нь Канадын хоёр дахь том очир алмазны уурхай бөгөөд Доминион Даймонд корпораци нь Рио Тинто группын охин компани болох Диавик Даймонд Инк компанитай хамтран тус уурхайн төслийг хэрэгжүүлдэг. 2002 оны 11 дүгээр сард тус уурхайн олборлолт эхэлсэн байна.

2012 онд компани Би Эйч Би Биллитон компанийн алмазны уурхай Экати Даймонд /Диавик уурхайн зэргэлдээ оршдог/ уурхайг худалдан авчээ. Диавик, Экати уурхайнууд нь дэлхийд очир алмаз олборлолтоор ес болон 19 дүгээрт орох томоохон уурхайнууд бөгөөд 2014 онд тэдгээрээс долоон сая карат очир алмаз олборлохоор төлөвлөсөн байна.

Тус компанийн алмазны жижиглэн худалдаа эрхэлдэг түүний эзэмшлийн нэг хэсэг Харри Уинстон Инк компанийг 2013 оны нэгдүгээр сарын 14-нд Швейцарийн The Swatch Group Ltd–д борлуулах гэрээ хийжээ. Дэлхий даяар 535 ажилтан, Женев дахь тансаг зэрэглэлийн брэнд очир алмаз болон цагны үйлдвэрлэлийн компанийг 750 сая ам.доллараар заржээ.

Компанийн түүх

Компани 1994 онд Диавик Даймонд уурхайг нээгдэхэд байгуулагдсан. 2013 онд өөрийн тансаг зэрэглэлийн брэнд бүтээгдэхүүний бизнесийн хэсэг Харри Уинстон-ыг татан буулгаж, Экати алмазны уурхайн эзэмшигч болж Доминион Даймонд Корпорейшн гэсэн шинэ нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон.

1994 онд Абер Даймонд Корпорейшн (дараа нь Харри Уинстон Даймонд болон Доминион Даймонд Корпорейшн) байгуулагдсан.

1994 онд  Диавик Даймонд уурхай нээгдсэн.

2003 онд Диавик уурхайн олборлолт нэгдүгээр сард эхэлжээ. Гуравдугаар сараас алмазны эхний борлуулалт хийсэн.

2004 онд Абер очир алмаз болон цагны тансаг зэрэглэлийн брэнд худалдааны Харри Уинстон инк компанийн 51 хувийг худалдан авсан.

2006 онд Абер, Харри Уинстон инк-ийг 100 хувь эзэмшилдээ авсан.

2007 онд Абер Даймонд Корпораци нэрээ өөрчилж Харри Уинстон Даймонд Корпорейшн нэрээр Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй болжээ.

2012 онд компани Экати Даймонд уурхайг худалдан авснаа зарлажээ.

Алмазны өнгөний төрөл

2013 онд компани Харри Уинстон инк-ийг татан буулгаж, Экати уурхайн эзэмшигч болж Доминион Даймонд Корпорейшн нэртэйгээр өөрчлөгджээ.

Диавик алмазны уурхай

Лондонд төвтэй Рио Тинто компани, Канадын Доминион Даймонд корпораци тус уурхайд 1.3 тэрбум ам,доллар зарцуулсан бөгөөд туйлын тойргоос 220км зайд хасах 50 хэмийн хүйтэнд мөсөн доороос тэрбум жилийн настай карбоны талст бүхий кимберлит өдөрт 5000тн гаргаж баяжуулах үйлдвэр рүү туузан дамжуулагчаар тээвэрлэдэг байна.

Диавик Даймонд уурхай Канадын хамгийн том алмазны уурхай. Диавик уурхай 1994, 1995 онд кимберлитийн хоолой гэж нэрлэгдэх алмаазны тархалттай дөрвөн орд газар нээгдсэнээр байгуулагджээ. Уг уурхай хойд туйлын бүсээс 220км , Канадын хойд нутаг дэвсгэрийн нийслэл Yellowknife хотоос 300км зайд орших алслагдмал 20 км2 Lac de Gras арал дээр байрладаг.

Диавик уурхай 2003 оны нэгдүгээр сард алмаз үйлдвэрлэж эхэлсэн ба тухайн жилийн гуравдугаар сард анхны алмаз борлуулсан. Диавик уурхайн алмаз  олон улсын очир алмазны арилжааны зах зээлд өндөр үнэлгээтэйд тооцогддог. Ихэнхдээ нэг карат түүнээс том хэмжээтэй цагаан өнгөтэй, тунгалаг алмаз байдаг байна. Диавик–ийн алмазны онцгой агуулга тус уурхайг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй, үр ашигтай алмазны уурхайн нэг болгодог аж.

Доминион Даймонд корпораци, Диавик Даймонд уурхайн үйл ажиллагаанд дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани Рио Тинто-гийн охин компани болох Диавик Даймонд Майнз Инк компаниар олборлолтыг явуулдаг бөгөөд Доминион Даймонд корпораци-ийн хийсэн гэрээний дагуу хөрөнгийн зардлын 40 хувийг гаргах ба олборлосон алмаз бүтээгдэхүүний 40 хувийг мөн авдаг аж.  Одоогоор олборлож байгаа гурван кимберлитийн хоолой A154 Өмнөд, A154 Хойд болон A418 хоолойнууд дэлхийн бусад алмазны ордуудтай харьцуулахад бага диаметртэй боловч маш өндөр агуулгатай юм байна. 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Диавик Уурхайн нөөц батлагдсан болон боломжит 52.5 сая карат бөгөөд 2022 он хүртэл олборлохоор тооцоолжээ.

2013_04_16-EKATI-Mine_Courtesy-of-Dominion-Diamond-Corp

Экати алмазны уурхай

Экати алмазны уурхай

Экати алмазны уурхай нь Канадын анхны гадаргын болон гүний алмазан уурхай юм. 1981 оноос хайгуул, бүтээн байгуулалтын ажил эхэлж 1998 онд албан ёсоор олборлолт явуулж эхэлсэн байна. Диавик уурхайтай адил Экати уурхайн талбай нь хойд нутаг дэвсгэрийн нь Lac де Gras бүс нутагт оршдог.

Экати уурхайн үйлдвэрлэдэг алмааз сайн чанараараа алдартай. Уурхайгаас олборлосон хамгийн том очир алмааз нь 2010 онд олж илрүүлсэн бөгөөд 2011 онд дуудлага худалдаагаар худалдсан 78 каратын Ekati Spirit юм. 2011 онд нийт олборлолт 50 сая карат болсон байна.

Уурхайн эхний жилүүдэд зургаан ил уурхайд олборлолт явуулж байжээ. Экати Даймонд уурхай одооогоор Хойд кимберлитийн хоолой Koala далд уурхайн болон Фокс ил уурхай /бага агуулгатай боловч өндөр караттай/-д үйлдвэрлэл явагддаг.2012 онд Доминион Даймонд корпораци дэлхийн уул уурхайн тэргүүлэгч Австралийн BHP Billton компанийн эзэмшдэг байсан Экати уурхайн 80 хувийн эзэмшлийг худалдан авснаа зарлажээ.

Diavik diamond mine

Диавик алмазны уурхай

Бэлтгэсэн: Ч.Баттулга

Эх сурвалж: http://www.ddcorp.ca/

http://www.therichest.com/expensive-lifestyle/entertainment/top-5-diamond-companies-in-the-world/


ДОМИНИОН ДАЙМОНД КОРПОРЕЙШН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Булгийн халиа үүссэн газруудад шороо асгаж байна

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 17, 24 дүгээр хороодын нутаг ...

Өнөөдөр, 13:03
ТЭДС-аас хүүгүй зээл хүртсэн Н.Алтанхуяг шударга ёс ярих эрхтэй юу!!!

  Сүүлийн үед ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрч байна. Учир нь ...

Өнөөдөр, 12:57
“Зэрлэг байгаль“ бүтээлүүдээс

Байгаль эхийн гайхамшигийг та дараах зургуудаас сонирхоорой. ...

Өнөөдөр, 12:30
Ж.Батсүх: Тахь хамгаалах ажилд монгол хүн бүр сэтгэл зүрхнээсээ оролцоосой гэж боддог

  -“Тахийн нөхөд сан”хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж ...

Өнөөдөр, 09:57
OPEC-ийн гишүүд газрын тосны гарцаа бууруулах талаар хэлэлцэж эхэллээ

 Ням гарагт Абу Дабид болсон уулзалтаар OPEC-ийн гишүүн орнууд газрын ...

Өнөөдөр, 09:53
Лу.Болд Оюутолгойн талаар дуугардаггүй нь ийм учиртай гэнэ

  Жижиг дундын сүрд олон ноцтой асуудал дарагдаж байх шиг байна. Улс ...

Өнөөдөр, 09:39
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх ...

Өнөөдөр, 09:11
Монголын ард түмэн баялагийнхаа жинхэнэ эзэн нь мөн үү ?

  Оюутолгойн уурхай  жил бүр 30 тонн алт олборлодог аж. Энэхүү ...

Өчигдөр, 16:45
Багануурын уурхайн ажилчин шанаганд хавчуулагдан нас баржээ

  Энэ сарын 9-ны өдөр Багануурын уурхайн ажилчин экскаваторын ...

Өчигдөр, 16:38
Х Богдын асуудлаар Хятад хатуурхаж эхлэв үү?

 Монголын нүүрсний экспорт зогссон тухай мэдээллийг албаны хүмүүс өгч ...

Өчигдөр, 15:56
Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй иргэд зорчихоо байжээ

  Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан ...

Өчигдөр, 15:51
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ТОЙРСОН МАРГААНЫ БАРИМТ ТҮШСЭН БОДИТ ҮНЭН

  Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг. Салхитын ...

Өчигдөр, 14:51
Салхитын мөнгөний орд тойрсон маргааны баримт түшсэн бодит үнэн-2

   Түрүүч нь .....-т   Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёр ...

Өчигдөр, 14:43
Калифорнид гарсан гал түймэр тэлэх төлөвтэй байна

  Салхины хүч нэмэгдэж байгаатай холбоотойгоор Калифорни муж улсад ...

Өчигдөр, 14:40
Супер цикл ба Монгол

  М.Энхсайхан  Супер циклийн үед уул уурхайгаас маш ...

Өчигдөр, 11:53
Багануурын нүүрс 1 шуудай нь 3500 төгрөгийн үнэтэй байна

Нийслэл хотод ихэвчлэн Налайх, Багануурын нүүрс худалдаалдаг. Багануурын ...

Өчигдөр, 11:46
Оюутолгойн гэрээний ДҮГНЭЛТ эцэслэгдэж, Арбитрын “тулаан” эхлэх үү?

Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд шалгалт хийх даалгавар парламентаас авсан ...

Өчигдөр, 10:47
Бензиний үнэ нэмэгдээд байхад бодлого хариуцсан дарга нар нь гадаадад зугаалж явна Ерөнхий сайд аа!

  Сүүлийн өдрүүдэд ард түмэн их бухимдаж төрд итгэх итгэл нь алдарч ...

Өчигдөр, 10:08
Монголын нүүрсний өрсөлдөх чадвар буурна

Монгол Улс 2021 он гэхэд Таван толгойн ордоос Хятадын хил хүртэл баригдах ...

2018 оны 11 сарын 10, 17 цаг 11 минут
2018 оны 11 сарын 09, 11 цаг 13 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтайн уулархаг нутгаар ...

2018 оны 11 сарын 09, 08 цаг 53 минут
Исламын улс, Ал Кайда бүлэглэлтэй хамтран ажиллаж байна

7-нд Москвад хотноо Оросын холбооны Аюулгүй байдлын газрын дарга Александр ...

2018 оны 11 сарын 08, 20 цаг 14 минут
Ши Жиньпин Хенри Киссинжертай уулзжээ

Синьхау агентлагийн мэдээ, 8-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд АНУ-ын ...

2018 оны 11 сарын 08, 20 цаг 07 минут
2018 оны 11 сарын 08, 20 цаг 06 минут
Путин, Трамп нар Парист хоёр талт уулзалт хийхгүй

7-нд АНУ-ын   ерөнхийлөгч Трамп: Энэ долоо хоногийн сүүлчээр Парист ...

2018 оны 11 сарын 08, 19 цаг 58 минут
Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

Олон нийтийн сүлжээний “фейсбүүк”, “инстаграм” ...

2018 оны 11 сарын 08, 19 цаг 48 минут
Сайн уу? Валютын зохицуулалтын тухай хууль, Баяртай! гадаадын хөрөнгө оруулалт

Улсын их хурал, хууль санаачлагчид 1994 оны Валютын зохицуулалтын тухай ...

2018 оны 11 сарын 08, 19 цаг 39 минут
2018 оны 11 сарын 08, 19 цаг 34 минут
ЖДҮС жигшил зэвүүцэл

Жижиг дунд үйлдвэрийн сан (ЖДҮС)-г тойрсон үйл явдал жигүүртэй юм шиг ...

2018 оны 11 сарын 08, 19 цаг 31 минут
Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо

  Нийгмийн хариуцлагын жишиг загварыг бүтээгч Эрдэнэт үйлдвэр ...

2018 оны 11 сарын 08, 16 цаг 32 минут
TRQ: "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн өмнөөс хийсэн санхүүжилт IX/30-ны байдлаар нэг тэрбум ам.доллар

2011 онд байгуулсан "Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь ...

2018 оны 11 сарын 08, 16 цаг 06 минут
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч эхэллээ

 Олон улсын зах зээл дээр нэг баррель түүхий газрын тосны үнэ 92.9 ...

2018 оны 11 сарын 07, 11 цаг 16 минут
Худалдсан “бараа”-гаа буцааж авахад нь хуулийн мафийнхан оролцдог уу?

 ГУРАВДУГААР ХЭСЭГ   "…2018 оны аравдугаар сарын 1-ний өдөр ...

2018 оны 11 сарын 07, 10 цаг 15 минут
Ливи улсын хууль бусаар нефть экспортлохыг хориглох хугацааг сунгав

  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан 2441 тоот тогтоолоор Ливи ...

2018 оны 11 сарын 07, 10 цаг 02 минут
Хасан Роухани: Иран АНУ-ын хоригийг үл харгалзан газрын тосоо худалдсаар байх болно

ТЕГЕРАН./TASS/. Иран улс АНУ-ын хоригийг үл харгалзах газрын тосоо ...

2018 оны 11 сарын 07, 09 цаг 48 минут
“Оюутолгой”-н ашиг гурав дахин буурчээ

"Оюутолгой”­-н хөрөнгө оруу­лагч Turquoise Hill Resources компани энэ оны ...

2018 оны 11 сарын 07, 09 цаг 41 минут
Зимбабве: Эрдэс баялгийн экспортын орлого 2023 онд 12 тэрбум ам.долларт хүрч өснө

Зимбабве улс 2023 он гэхэд эрдэс баялгийн экспортоос жилд 12 тэрбум ...

2018 оны 11 сарын 07, 09 цаг 37 минут
“ГОВИЙН ТАВАН ГАЙХАМШИГ” ТӨСЛӨӨР ГОВИЙН БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ТАНИУЛНА

  “Тэд өмнө нь ингэж нэгдэж байсангүй. Урьд нь хэний ч ...

2018 оны 11 сарын 06, 17 цаг 28 минут
Төрийн гурван өндөрлөгтэй нүүр тулж уулзана гэв

   Д.ЧИМЭГ   Цахим орчинд нэгдсэн иргэд шатахууны үнийн ...

2018 оны 11 сарын 06, 17 цаг 15 минут
Америк Ираны нефть экспортлохыг зогсоож чадахгүй гэв

АНУ өчигдрөөс Иран улсад шинэ ээлжийн эдийн засгийн хориг арга хэмжээ ...

2018 оны 11 сарын 06, 16 цаг 49 минут
408.4 тэрбум төгрөгийн алдагдал дагуулсан ШАТАХУУНЫ ҮНЭ тогтворжуулах хөтөлбөр

 Гурван он дамнаж хэрэгжүүлсэн гол нэрийн барааны үнийг тогтворжуулах ...

2018 оны 11 сарын 06, 11 цаг 41 минут
Амьсгалах агааргүй болсон 7 хот

Агаарын бохирдлын улмаас жилд 3.3 сая хүн амь насаа алддаг гэсэн тооцоо ...

2018 оны 11 сарын 06, 11 цаг 29 минут
​Утаагаар бизнес хийгчид 557.2 тэрбум төгрөг “залгижээ”

  Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2015 онд 489.6 сая төгрөгөөр ...

2018 оны 11 сарын 06, 10 цаг 21 минут
ӨМНӨГОВЬ АЙМГААС ДЭЛХИЙД ТОМД ТООЦОГДОХ АЛТ, ЗЭСИЙН ОРД ИЛЭРЧЭЭ

 Монголын говиос дэлхийд томд тооцогдох алт, зэсийн орд олж илрүүлсэн ...

2018 оны 11 сарын 06, 10 цаг 16 минут
УУЛ УУРХАЙГААС ОЛСНОО БАРИЛГА БАЙШИНД ЗАРЦУУЛНА

  УИХ 10 хувийн эрсдэлтэй төсөв баталсан гэдгийг Сангийн сайд ...

2018 оны 11 сарын 06, 09 цаг 27 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ онд олгохтой холбогдуулан мэдээлэл хийв

Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцааны ногдол ашгийг энэ онд олгохоор ...

2018 оны 11 сарын 05, 19 цаг 00 минут
2018 оны 11 сарын 05, 18 цаг 43 минут
ӨР тавьж, УТАА-тай тэмцэх арга амжилтад хүрэх үү?

Үргэлж яригдаад улиг мэт болсон ч, үнэхээр шийдвэрлэх ёстой асуудлуудын ...

2018 оны 11 сарын 05, 17 цаг 44 минут
Хийн түлшний үнэ нэмэгджээ

Манай улсын хэмжээнд хийн түлш борлуулах 88 станц ажилладаг. Улаанбаатарт ...

2018 оны 11 сарын 05, 16 цаг 48 минут
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өвөлжилтийн бэлтгэл байдлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ

  Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаар зам тээврийн ...

2018 оны 11 сарын 05, 15 цаг 56 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани