Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нью-Йорк, Лондоны тулаан

Нью-Йорк, Лондоны тулаанНиколь Баллок, Дан МакКрам Саудын Арабын газрын тосны магнат болох Saudi Aramco ирэх оны сүүлээр олон нийтэд арилжихаар төлөвлөж буй хувьцаагаа түүхэнд байгаагүй их хэмжээтэй IPO болно гэж таамаглав. Энэ нь 2014 онд Alibaba- гийн босгосон 25 тэрбум ам.доллараас ч давна гэсэн хүлээлттэй байна.

Саудын вант улсын хөрөнгийн бирж болох Tadawul-д бүртгэлтэй 1-2 компанийн хувьд тогтвортой бөгөөд идэвхтэй гадаад зах зээлүүд нь хувьцаагаа гаргах хамгийн чухал орон зай болдог. Saudi Aramco-гийн гүйцэтгэх захирал Амин Нассер компанийн хувьцааг өөр өөр биржүүдэд хуваана гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарласан байна.

Нью-Йорк болон Лондоны хөрөнгийн бирж нь олон улсад гарах хамгийн тохиромжтой зах зээл хэдий ч Хонконг, Токиогийн арилжааны төвийг ч судалж буйгаа эх сурвалж хэллээ. Тэрчлэн Торонто, Сингапур, Европын жижиг өрсөлдөгч ч тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж болох аж. Хөрөнгийн зах зээлийн аварга дөрвөл хөрөнгө оруулагчдын дундаршгүй их бэлэн мөнгөний нөөцийг санал болгож буй ч шаардлага, хууль журам нь харилцан адилгүй байгаа аж. Тиймээс эрх баригчид эмх цэгц муутай төрийн өмчит компанийг олон нийтийн болгоход бэлтгэл ажил их байна.

НЬЮ-ЙОРК 

Saudi Aramco-ийн түүх АНУ-ын хөрөнгийн төвийг сонгох шалтгаан болж мэдэх. Saudi Aramco-г 1980 онд улсын мэдэлд очихоос нь өмнө АНУ- ын газрын тосны компаниудын консерциум удирдаж байжээ. Консерциумын засаглалын хэлбэр ExxonMobil-ийнх шиг байсан ба Aramco-ийн үе үеийн гүйцэтгэх захирал АНУ-ын их, дээд сургуулиудад суралцсан түүхтэй. Мөн тус биржийн нээлтийн хонх үнэхээр сэтгэл татам.

Хуулийн Goodwin фирмийн түнш Эттор Сантуччи "Нью- Йоркийн хөрөнгийн бирж бол хэзээд найдвартай газар байсан. Зөвхөн арилжааны хэмжээгээр төдийгүй компаниуддаа дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулагч, шинжээчдийн багаар ч гэсэн шилэгдмэл нь” хэмээв. Тэгээд ч гадаадын хувьцаат компанийн хувьд АНУ-ын компаниудад тулгардаг шахалтуудаас ангид байх боломжтой. Дотоодын компаниуд бол шинжээч, хөрөнгө оруулагчдад мэдээллээ заавал нээлттэй байлгах ёстой.

Түүнчлэн тухайн улсын, эсвэл олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт нь АНУ-ын тайлагнах арга хэлбэрт таарч л байвал хориглох шалтгаан байхгүй аж. Гэхдээ нягтлан бодох бүртгэлтэй холбоотой хэд хэдэн дуулиан дэгдсэний дараа буюу 2002 онд баталсан Sarbanes-Oxley акт ёсоор АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дотоод хяналтыг хангаж ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, Саудын Арабын тогтоосон болон танигдсан газрын тосны нөөцийг тооцоолон, хууль сахиулагчид Saudi Aramco-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих юм.

Саудын Арабын газрын тосны ил болсон нөөцийн хэмжээ өнөө хэр өөрчлөгдөөгүй нь улсын нууцад хамааруулж үздэгтэй холбоотой. Гэхдээ тус улсын эрчим хүчний сайд Халид ал Фалих газрын тосны нөөцөө вант улс удахгүй олон нийтэд ил болгоно гэдгийг хэлсэн юм.

ЛОНДОН 

Хурдан удмын адуугаас эхлээд цэргийн онгоцоо ч Саудын Араб олон жилийн турш Их Британиас зөөж буй. Товчхондоо, Британийн зэвсгийн хамгийн том худалдан авагч. Өргөн цар хүрээтэй дипломат харилцаандаа тулгуурлан Лондоны хөрөнгийн биржийг сонгох нь жам ёсны үзэгдэл. Тус бирж бол дэлхийн хамгийн том нөөцтэй компаниудын бойжсон газар. Санхүүгийн үйлчилгээний Financial Conduct Authority нь ч гадаадын IPО гаргагчдад консалтинг үзүүлчихнэ.

Хуулийн Ashurst фирмийн түнш Николас Холмес "Brexit- ийн дараа цоо шинэ арилжаа нээх хүсэл байгаа” хэмээв. Дээд зэрэглэлд багтдагийн хувьд Aramco бие даасан зөвлөлтэй байх, мөн эзэмшигчийн болоод сонгох эрх, хөрөнгө оруулагчдад өөр компанийн хувьцаа авах эрхийг нь нээлттэй байлгах замаар тэнцвэр хадгалах нь чухал аж.

Энэ нь нэг талаар компаниудын засаглалын кодтой нийцдэг хэдий ч хамгийн багадаа компанийнхаа нийт хөрөнгийн 25 хувийг хувьцаа болгох шаардлагыг төрийн өмчит компаниуд үл хэрэгсдэгтэй холбоотой юм. Saudi Aramco ч үүнийг тойрч гарахгүй биз. Мадам Тюссогийн музейн толгой компани болох Merlin Entertainment л гэхэд 2013 онд компанийнхаа 20 хувийг л IPO болгож байсан түүхтэй.

ХОНКОНГ 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн олон компанийг бүртгэн авсан Хонконгийн хөрөнгийн биржийн захирал Чарльз Ли Saudi Aramco-ийн хувийн тодорхой хэсгийг төвлөрүүлэхийн тулд шаргуу ажилласан гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Тус биржийн Хятад, Хонконгийн хөрөнгийн холбогчийн байр суурь нь гадаад ертөнцийг Шанхай, Шэньжэньтэй шууд холбодог гэдгээрээ давуу талтай. Хонконг нь Нью-Йоркийн дараа орох дэлхийн хоёр дахь том хөрөнгийн урсгал төвлөрүүлдэг газар юм.

Хонконгийн хөрөнгийн бирж эрчим хүчний аварга болох PetroChina, Sinopec болон Cnooc-ийн IPO-г бүртгэн авчээ. Ази, Номхон далайн санхүүгийн үйлчилгээний EY фирмийн ахлах Кейт Погсон "Хонконг, Нью- Йорк, Лондон бол салбарын мэдлэгтэй хүмүүст нээлттэй зах зээл. Гэхдээ Хонконгийн нэг том давуу тал нь төрийн өмчит компаниудтай харьцаж байсан, засаглалын асуудлыг нь тусган ажиллах арвин туршлагатай” гэв.

Мөн Хонконг улс төрийн хувьд тогтвортой байгаа нь бас нэг давуу тал гэдгийг банкирууд онцлов. Техникийн хувьд ч санаа зовоох зүйлгүй. Энд хувьцаа гаргахын тулд дор хаяж компанийн хөрөнгийн 25 хувийг төвлөрүүлэх ёстой. Гэхдээ нэг тэрбум ам.доллараас дээш хөрөнгө хувьцаагаар төвлөрүүлж чадвал дээрх шаардлага хэрэгсэхгүй болох журамтай. Тухайлбал, өнгөрсөн жил Хятадын Postal Savings банкны нийт хөрөнгийн 15 хувь нь 7.4 тэрбум ам.доллар босгож чадсанаар Alibaba-гийн дараа орох дэлхийн хамгийн том IPO болсон юм.

ТОКИО 

Зочломтгой япончууд төрийн өмчит компанийн хувьцааг хөрөнгийн бирждээ татахын тулд Saudi Aramco-ийн төлөө бүхнийг хийнэ гэдгээ илэрхийлжээ. Саудын газрын тосны магнатыг капиталын хэмжээгээрээ NYSE болон Nasdaq-ийн дараа гуравдугаарт орох Токиогийн хөрөнгийн биржид татах нь Абеномиксийн хэрэгжилтийг түргэтгэхэд дэмжлэг болох юм.

Корпорацийн засаглалын стандарт, хэрэгжилтийг дээшлүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хөдөлгөөн багатай орон зай гэж үздэг учир хөрөнгийн зах зээлийг сайжруулах, сая сая япон иргэний далд хадгаламжийг эргэлтэд оруулах нь Абеномиксийн шинэчлэлийн хамгийн гол зорилго юм.

Гэхдээ Токиогийн хөрөнгийн биржид хувьцаагаа төвлөрүүлсэн гадаадын компанийн тоо чамлахаар цөөхөн. Дөнгөж таван компани л байгаа бөгөөд хамгийн том нь Bank of America. Харамсалтай нь тус банк удахгүй хувьцаагаа татах гэж буй аж. Бусад дүрэм журмын зохицуулалт нь өрсөлдөгчидтэйгээ ерөнхийдөө төстэй.

Засгийн газрын мэдээ


Нью-Йорк, Лондоны тулаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани