Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Энхсайхан: Би өдөр бүр хана мөргөж байна

Х.Энхсайхан: Би өдөр бүр хана мөргөж байнаБаянхонгор аймгийн Заг сумын харьяат "Мон Лаа” группын ерөнхийлөгч Х.Энхсайхантай бизнесийн орчин, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

 

-Таныг хүмүүс ихэвчлэн "Мон Лаа” үйлдвэрийн захирал гэдгээр мэддэг. Танай компанийг сүүлийн үед уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн?

-Надад хийж үзээгүй зүйл бараг байхгүй. Бэлэн хоол, ундаа, цэвэр ус, талх, гутал, лаа гээд хийгээгүй, үйлдвэрлээгүй зүйл байхгүй.

1997 оноос "Мон Лаа” компанийг байгуулж, лаа үйлдвэрлэж эхэлсэн. 1995-2003 он хүртэл манай дэд бүтэц, эрчим хүч хүндхэн байлаа. Тиймээс би хэрэгтэй үед нь хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж боддог. Хүмүүсийн хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангаж явсан. "Галын дөл өөдөө” гэж энэ бизнесээ эрхэлж явсаар өдий зэрэгт хүрсэн. Ер нь хүмүүс "Мон Лаа” гэхээр лааны үйлдвэрлэл гэж ойлгодог. Одоо эрэлтэд тааруулаад лаагаа үйлдвэрлэж байна. Манайх 500 гаруй ажилчинтай. Дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Гол бизнес нь уул уурхай юм даа.

-Таныг зарим хүн яагаад уул уурхай руу орчихсон бол гэж боддог байх?

-Нэг хэсэг уул уурхай гэхээр хүмүүс бараан талыг нь түрүүлж ярьдаг, олж хардаг байлаа шүү дээ. Газар шороог минь сэндчиж, ухаж төнхлөө гэж эзмэглэнэ. Гэхдээ дэлхийн хөгжил, эдийн засгийн өсөлт энэ салбарыг яалт ч үгүй хөгжүүлэхийг шаардаад байна. Сүүлийн үед хүмүүс үүнийг ойлгодог болсон. Монголчууд сүүлийн 20 гаруй жил жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар ярилаа. Би тэр жижиг, дунд үйлдвэрлэлийг хийсэн хүмүүсийн нэг. Бүр төрөл төрлөөр нь хийж үзсэн. Энэ бүхний эцэст би Монголын зах зээл үнэхээр жижиг юм байна гэж бодсон. Захын нэг 25 настай хүүхэд Монголд лаа үйлдвэрлэж, бүхэл бүтэн нэг улсын лааны зах зээлийг дангаараа барьчихсан. Тухайн үед манай улсын эрчим хүч ямар байлаа. Лааны бизнес сайн байсан. Дараа нь цэвэр ус хийж үзлээ. Зах зээлийн бараг 50-60 хувийг эзэлсэн. Тэр үед том бизнес хиймээр санагддаг. Тэгээд дэл­хийн зах зээлд гарах хэрэгтэй болно. Тэр зах зээлд очихын тулд брэнд гэж зүйл хэрэгтэй болдог. Брэндийг хэдэн удаа яриад бий болгочихдог зүйл биш л дээ. Хамгийн багадаа 20-30 жил үүн дээр ажиллах хэрэгтэй болно. Монгол брэндгүй юм чинь бизнесмэнүүд нь дэлхийд гарах боломжгүй. Ганц гарц нь уул уурхай. Тиймээс би энэ салбар руу орсон. Одоо хийгээд явж л байна.

-Нууц биш бол та хэчнээн лиценз эзэмшдэг вэ?

-Би хоёр, гурван ашиглалтын лицензтэй. 2008 онд Монгол Улс ашигт малтмалын лиценз олголтоороо нэлээд дээгүүр байранд орж байсан. 9000 гаруй лиценз олгосон байдаг. Одоо энэ тоог 2900 болсон гэж ярьж байна. Тэгэхээр цаана нь 6000 гаруй лиценз хаашаа алга болсон талаар ярьж таарна. Лиценз 9000 хүрч байхад "Монголын газар нутаг зарагдлаа. Амьдрах газаргүй боллоо. 9000 байрлалд газар ухах нь” гэх зэргээр нөгөө PR хийж байсан хүмүүс нь ярьж байсан. Гэтэл одоо яг тийм хэмжээнд газар ухаад, олборлолт хийгээд байна уу гэвэл үгүй л байхгүй юу. Нөгөө 6000 лиценз чинь юу ч үгүй, баялаггүй л газар байсан. Одоо Монголын газар нутаг хэвээрээ, бүтнээрээ л байгаа. Эндээс харахад Америк эдийн засаг нь хямраад эхлэхээр ам.доллар нэртэй цаас хэвлээд зах зээлд тараачихдаг. Тэр үед нөгөө том гүрнүүд чинь байж суух газраа олж яддаг. Хятадууд эдийн засгийн өсөлтөөрөө Америкийн урд гарч чаддагүй. Яг тэрэн шиг зүйлийг бид өөрсдөө ч мэдэлгүйгээр эхлүүлсэн. Ам.долларыг цаас шиг тараасантай адил манайд лиценз тараасан. Тэр лицензүүд зүгээр л цаас байсан. Тэр үед гадныхан орж ирээд баахан лиценз авч түүнийг дагасан бизнесийн өрсөлдөөн бий болж байсан. Одоо ч гэсэн 2900 лицензийн ихэнх нь баялагтай, баялаггүйн эргэлзээтэй л байна. Тэгэхээр бид аливаа юмыг муу талаас нь биш сайныг нь түрүүлж хармаар байгаа юм. Тэр олон лиценз олгож байсан үед монголчуудын зарим нь оносон, зарим нь хохирсон. Дулмаад баялагтай газар таарсан бол Дорж хов хоосон юу ч үгүй газрын лиценз авсан байдаг. Яахав алив юм хоёр талтай байдгийн нэг жишээ энэ. Тэр үед бид өөрсдөө ч мэдэхгүйгээр уг нь Америкийн аргыг зах зээлдээ гаргасан байхгүй юу. Тэд ам.доллар нэртэй цаас хэвлэчихсэн. Биднийх лиценз нэртэй цаас. Харин одоо бид түүнд харамсах хэрэггүй. Дахиад тэр цаасаа хэвлэ. Гэхдээ одоо тэр цаасыг авах хүн хэр олон байх бол. Нэг хууртагдсан хүн дараачийн удаад хашир байж таарна.

-Тэгэхээр та тэдний дунд байсан юм уу?

-Байсан. Дунд нь явсан. 2003 онд би тэдний адил хоосон лиценз нэртэй цаасаар үйлдвэрлэл байгуулаад шатаад дуусч л байлаа. Ганц Монголд уул уурхай байгаа юм биш. Тийм ч учраас дэлхийн зах зээл  манай нүүрсийг авахгүй, Монголын төмрийн хүдрийг сонгохгүй байгаа юм. Өнөөдөр Монголд бизнес үнэхээр хүнд байна. Өнгөрсөн онд бидэнд бондын мөнгөнөөс өөр ямар ч орлого байсангүй. Зээлийн мөнгөөр хүчээр хэдэн зам тавьж, барилга босгож хүмүүсийг ажилтай байлгасан. 2011-2012 онд эдийн засаг сайн байсан. Энэ нь тэр үеийн Засгийн газрын сайных, тэдний чадвартайнх биш. Дэлхийн зах зээл, эдийн засаг сайн байсан нь нөлөөлсөн хэрэг. Энэ онд байдал хүнд байна. Үйлчилгээний газар, аж ахуйн нэгж, компаниудад мэдрэгдээд эхэлчихсэн. Энгийн жишээ хэлэхэд зоогийн газрын хоолны порц багасчихсан байна. Одоо бидэнд бондоос үлдсэн хэдэн мөнгө л байна.

-Засгийн газар бондын мөнгөөр үйлдвэрлэлийг дэмжинэ гэж байгаа. Үүнийг өнөөгийн хүнд байдлаас гарах нэг гарц гэж үзэж байна. Та санал нийлэх үү?

-Импортыг бууруулах, экспортыг дэмжих гээд ярьж байна. Би жижиг дунд үйлдвэр хийж үзсэн хүн. Нэг эсгий оймс, улавч хийчихээд жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байна гэж ярьдаг хүн олон бий. Үүнийг тэр 800 жилийн өмнө монголчууд хийгээд өмсдөг л байсан шүү дээ. Уг нь том, хүнд үйлдвэрлэл хөгжиж байж жижиг, дунд нь дагаад хөгждөг байхгүй юу. Том зүйл нь хөгжихөөр бага нь зах зээлийн жамаараа дагаад явчихдаг. Энэ хоосон яриа биш тэр хөгжлөөрөө тэргүүлж байгаа Япон, Солонгосын жишээ. 800 гаруй төслийн маш цөөхөн нь тэнцэж амьдрал болно гэж харж байна. Бондын мөнгө ялгаагүй л зээл шүү дээ. Үүнийг арилжааны банкуудаас авч болно. Энэ төслүүд дээр төр ганц зөв алхам хийсэн нь зээлийг өөрсдөө биш арилжааны банкаар олгох болсон нь. Өөрсдөө өгсөн бол үнэхээр хайран мөнгө болох байсан. Хэрэв надад энэ мөнгийг хуваарилах эрх байсан бол том төслүүдийг санхүүжүүлэх байсан. Том үйлдвэрлэлийг жижиг, дунд нь аяндаа өөрсдөө дагаад хөгжихдөг юм. Хамгийн ойрын жишээ Тавантолгой, Оюутолгой зэрэг том төсөл хөдлөхөд уурхайчдын хувцас оёдог, хоол хүнсийг нь базаадаг, уурхайд хэрэглэдэг тоног төхөөрөмж нийлүүлдэг жижиг газрууд дагаад хөдөлж эхэлсэн биз дээ. Том төслийг дагаж жижиг төсөл явдаг сонгодог нэг жишээ "Тоyoto”. Энэ компани зүгээр л "Тоyoto” гэдэг брэнд нэрийг эзэмшдэг. Гэтэл нөгөө талд нь түүний хаалга, цонх шил, руль, дугуй, бүр гархи боолтыг нь хийдэг газар тусдаа. Яахав дээ "Тоyoto” гэдэг том брэндийг дагаад бусад жижиг газар хөгжчихгүй юу. Тэгэхээр Монголд хэзээ хүнд үйлдвэрлэл хөгжинө тэр цагт жижиг үйлдвэрүүд хөгжинө. Хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлээгүй байж бид жижиг үйлдвэрийн хөгжлийг мянга яриад нэмэргүй. Жижиг үйлдвэрийн дөрөв, таван салбарт ажиллаж зовлонг нь хангалттай мэдэрсэн хүний хувьд ингэж хэлж байгаа юм.

-Тэгвэл Монголд хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, туршлага хэр байгаа бол? 

-Бидэнд боломж байна. Уул уурхай дагасан хүнд үйлдвэрлэлийг босгох боломж бий. Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр шиг газруудаа эхний ээлжинд хөгжүүлмээр байгаа юм. Үүнийг хийхэд улсаас нэг ч төгрөг гаргах шаардлагагүй. Зүгээр үүнийг хийх хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Бид Ашигт малтмалын хуульгүй гурван жил явсан. Хуульгүй тохиолдолд том бизнес сөөм ч урагшилдаггүй. Уг нь үүнийг эрх барьж байгаа хүмүүс мэдэж байгаа.Гэтэл хууль нь гарахгүй байгааг санаатайгаар гацааж байна гэж ойлгохоос өөр аргагүй. "МАН-ынхан лиценз авчихсан баахан уурхайтай болчихсон. Одоо АН-ын ээлж” гэж хараад байх шиг байна. Монголд ер нь нам ямар хэрэгтэй юм бэ. Үүнээс болж л хуулиа гацаагаад явуулахгүй байна. Үүний хохирогч нь иргэд, урагшилдаггүй улсын хөгжил. Одоо иргэд нь бүгд орон сууцны зээлтэй, электрон барааны зээлийн өртэй болчихсон.

-Бизнес эрхэлж байгаа хүмүүс бусдад их ашиг орлого, мөнгө олж байгаа юм шиг харагддаг ч тэр болгонд эрсдэлтэй тулж байдаг гэж дуулсан?

-Ерөнхийлөгч асан П.Очирбат нэгэн чуулганы үеэр бизнесмэнүүдийг  "Та нар зовлон дундуур туучиж яваа хүмүүс” гэж хэлсэн. Бизнесмэнүүд хүмүүст мөнгөтэй, баян сайхан л харагддаг байх. Гэхдээ энэ ажил зовлонтой. Тэр тусмаа Монголд бизнес хийхэд зовлон их. Манай нэг найз Америкт хүнд даацын автомашины бизнес эрхэлдэг юм. Тэр найз маань Монголд хэдэн транс оруулж ирж энэ чиглэлээр бизнес эрхэлсэн л дээ. Тэр хоёр жил энэ бизнесээ хийсэн. Хоёр жилийн хугацаанд мань хүний олж харсан зүйл Монголын бизнесмэнүүд  Америкт амжилтад хүрнэ гэсэн итгэл найдвар. Найз маань надад "Та нар тэнд бизнес эрхэлбэл тасарна шүү” л гэсэн. Энэ нь Америк сайхандаа, Монгол муухайдаа биш. Тэнд нөгөө хууль, дүрэм журам нь  төгс байдагт гол учир нь байгаа юм. Бизнесийн ажил амраасаа хэцүү нь олон. Ялангуяа өнгөрсөн 20 жилийн хугацаанд удирдуулсан шиг удирдлагуудтай бол бүр хэцүү. Бизнес хийж байгаа хүмүүсийн нэг хэсэг нь өөрсдийгөө тэжээх гэж энэ ажлыг хийдэг бол  нөгөө хэсэг нь бусдыг хоосон хонуулахгүйн тулд бизнесээ урагшлуулах гэж оролдоод байна. Гэхдээ тэр оролдлого нь байгаа онохгүй, хана очоод мөргөөд байна шүү дээ.

-Тэгвэл та хэр хана мөргөж байна даа?

-Өдөр болгон хана мөргөж байна. Том бизнес хийхэд зайлшгүй хууль, дүрэмд захирагдах болдог. Гэтэл манай хуулийн ихэнх нь орчуулсан хууль. Орчуулгын алдаа их, амьдралыг нь мэддэггүй, ойлгодоггүй хүн зохиосон хуулиас болж өдөрт ажлаа хийх болгонд хана мөргөж байна шүү дээ.

-Сэдвээ өөрчилье. Эдийн засгийн хямралаас гарах талаар дээр дооргүй ярих боллоо. Таны хувьд хамгийн ойр гарц хаана харагдаж байна? 

-Уул уурхайн хуулиа батал. Хуультай болчихбол ажил явж эхэлнэ. Уурхайг дагаж өндөр цалинтай ажлын байр бий болно. Өндөр цалинтай хүн гэртээ эд хогшил авна. Орон сууцанд орох мөнгөтэй болно. Хүмүүс орон сууцанд орж эхлэхээр барилгын компаниуд барилга барьдаг болно. Барилгын ком­паниуд хөдөлж эхлэхээр тэнд хэрэгтэй бусад материалыг хү­мүүс үйлдвэрлэх нь үйлд­вэрлэж, гаднаас татах нь гаднаас нийлүүлж эхэлнэ. Ийм гинжин урвалаар хүмүүсийн амьдрал сайжирдаг юм. Хамгийн амархан, ойрхон гарц энэ л байна. Энгийн жишээ хэлэхэд нэг айл гэхэд эхлээд орлогоо хаанаас, яаж олох талаараа ярилцдаг. Тэгээд дараа нь хуваарилах тухай яриа өрнөдөг. Гэтэл Монгол Улс орлогоосоо түрүүлж зарлагаа яриад байна. "Тэнд ийм зам тавьж, энд ийм байшин барина. Тэр сумыг ингэж өөрчилнө. Тэгэхэд нь ийм мөнгө зарцуулна” гээд байхгүй мөнгийг хуваарилах талаар яриад байна.

-"Монгол 999 үн­дэс­ний нэгдэл”-ийг байгуулахад та оролцож байсан. Энэ нэгдлийг бай­гуулснаар ямар үр дүнд хүрэв?

-Хамгийн үнэ цэнэтэй үр дүн Тавантолгойг "Пийбоди” хэмээх Америкийн компанид өгөх гэж байсныг зогсоо­сон явдал. Тухайн үед энэ ордыг гадны компанид яг өгөх гэж байсан юм. "Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн шаардлагаар улстөрчид байдлыг ажиглаж хүлээсэн. Одоо "Эрдэнэс Тавантолгой” гээд монгол компани ажлаа хийгээд явж л байна. Тэгээгүй бол одоо Оюутолгой шиг тал талдаа хэрүүл хийгээд, уурхайн ажлыг ч явуулсан юмгүй байх байсан. Ийм зүйл яг Тавантолгой дээр болох байсан. Үүнийг бид болиулж чадсан.

Э.СОЛОНГО

Зууны мэдээ

Х.Энхсайхан: Би өдөр бүр хана мөргөж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани