Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

3 жилийн хорих ял сонсож байсан Э.Цасчихэр ураг төрлийн холбоотой Ц.Түмэнцогтынхоо дэмээр "Шивээ Овоо"-гийн орлогч захирал боллоо

3 жилийн хорих ял сонсож байсан Э.Цасчихэр ураг төрлийн холбоотой Ц.Түмэнцогтынхоо дэмээр "Шивээ Овоо"-гийн орлогч захирал боллооДэлхийн хэмжээний уурхай болох "Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувь болон "Эрдэнэс Таван Толгой” ХК, "Багануур” ХК, "Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг "Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт  нэгэн анхаарал татсан шийдвэрийг гаргажээ.  Тэрбээр Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэрийг  "Шивээ овоо” ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилсон нь ихээхэн шүүмж дагуулаад байна. Засаг ноён асан Э.Цасчихэр өмнө нь хууль журам зөрчиж,  шүүхээс ял сонссон нэгэн юм. Тэрчлэн салбарын туршлага гээд байх юм түй ч байхгүйн дээр  Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж, төсвийн хөрөнгөөс 120 гаруй сая төгрөг завшсан гэх үндэслэлээр  2011  онд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж, 2013 онд түүнийг Хан-Уул дүүргийн шүүхээс албан үүрэгтээ хайнга хандсан, төсвийн хөрөнгөд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна гэж үзээд 10 сая төгрөгөөр торгох ял сонсож байсан  нөхөр  юм.  Түүнд холбогдох уг хэргийг  2012 оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцээд Э.Цасчихэрийг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасч, гурван жил хорих ял оноож байсан ч давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцааж байсан байдаг. Тэгэхээр ийм бараан үйлдэлтэй этгээдийг төрийн өмчит компанийн захирлаар суулгаад байгаа "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогттой хариуцлага ярих ёстой юу гэдэг асуудал гарч ирж байна.

 

 

Ц.Түмэнцогтын хувьд МАН-ынх, тэрдундаа  "УВС” фракцийнх гэх тодотголтой нэгэн.  Э.Цасчихэртэй бол бүр ураг төрлийн холбоотой  гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр ойрын хүнээ том өндөр сандал дээр суулгах гээд өөрийгөө асуудалд оруулж байгаа л харагдана.  Э.Цасчихэр нь мөн  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нартай ойр гэж байгаа. Тэгэхээр Увсынхан л хүч түрээд байгаа харагдана. Түүнчлэн өндөр сандал дээр суугаад элдэв асуудалд холбогдох болсон Ц.Түмэнцогтын талаар хэдэн үг хэлэх хэрэгтэй болов уу.

 

Ц.Түмэнцогт гэж хэн бэ?


 "Женерал Электрикс”-ийн Монгол дахь суурин төлөөлөгч байсан тэрбээр "Эрдэнэс Монгол”-той харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж явсан нэгэн.  2016 оны долдугаар сард Б.Бямбасайхан захирлын удирдлагын үед "Эрдэнэс Монгол” компани "General Electric” компани харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахад тэрбээр нөгөө талыг төлөөлж зогссон. Түүнчлэн Б.Бямбасайхан тэр хоёр ойр хүмүүс гэгддэг. Тиймээс ч Б.Бямбасайханы оронд ирсэн түүнийг өмнөх захирлын үйл хэргийг үргэлжлүүлэгч гэх тодотгол бас дагах болсон.

 

 

 

 

Тэднийг Азийн хөгжлийн банкны 35 сая ам.долларын асуудал нэгтгэдэг талаар хэвлэлийнхэн бичиж нийтлэж ирсэн. Тодруулбал, 2016 оны гуравдугаар сарын 31-нд "Эрдэнэс Монгол” компанийн институцийг бэхжүүлэх 35 сая ам.долларын Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг байгуулж "Эрдэнэс Монгол” компанийн тухайн үеийн захирал Б.Бямбасайхан, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер нар гарын үсэг зурж, 15 жилийн хугацаатай, LIBOR +0.15 хувийн хүүтэй 35 сая.ам.долларын зээл "Эрдэнэс Монгол”-д орж ирсэн байдаг. Чухам харин энэ мөнгөөр  "Эрдэнэс Монгол”-ыг өөд дээш нь татах эсэхийг хөшигний ард өрнөж байгаа Б.Бямбасайхан, Ц.Түмэнцогт нарын болоод тэдний цаад угшил хүмүүсийн хүсэл зориг мэдэх асуудал юм л даа.

 

 

Тэгэхээр Ц.Түмэнцогт гэдэг хүнээс эргээд нэхэх хариуцлага, тавих асуултууд энэ мэтээр ундрах биз ээ. Юуны түрүүнд тэрбээр ураг төрлийн холбоотойгоос гадна хууль зөрчиж шүүхээр шийтгүүлж байсан этгээдийг төрийн өмчит компанийн захирлаар томилсон асуудалдаа тайлбар хийх ёстой юм.

 

 

Эх сурвалж: Шуурхай.мн

3 жилийн хорих ял сонсож байсан Э.Цасчихэр ураг төрлийн холбоотой Ц.Түмэнцогтынхоо дэмээр "Шивээ Овоо"-гийн орлогч захирал боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 16:43
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

Өнөөдөр, 12:22
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

Өнөөдөр, 11:10
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

Өнөөдөр, 10:52
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

Өчигдөр, 12:01
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани