Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

СААРАЛ АЛТ

СААРАЛ АЛТ

 

Гачуурт тосгоны эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Засаг даргын хийгээд өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн байр, төвлөрсөн шугамд холбогдсон 40 гаруй амины орон сууц, уурын зуух зэргийн бохир, хаягдал усыг цэвэршүүлж буй "Бохир ус цэвэрлэх байгууламж”-ийн үйл ажиллагааг танилцуулж явсан Д.Басандорж гуай хоёрдугаар шатны цэвэршүүлэгч дэх уснаас шанагаараа хутгаад уучихав. Тэгснээ "Бид бохир усыг ийм хэмжээнд хүртэл цэвэршүүлж чадаж байгаа.

 

Нэгдүгээр шатлалын шүүлтүүрээр ирж буй бохир усны лаг, зарим эрдэс, нянг шүүгээд дараагийн шатлал руу дамжуулах явцдаа бактерийг нь хэт ягаан туяагаар устгаад, 100 гаруй хувь цэвэршүүлсэн ус болгож байгаа юм. Шүүлтүүрийн явцад лаг хуримтлагдана гэсэн ойлголт байхгүй. Манай төслийнхөн анх удаа америкийн борцолсон бактерийг туршиж, үржүүлэн лагийг идүүлэх арга замаар бүрэн устгаж байгаа. Энэ байгууламжид айлууд, албан байгууллагуудын жорлонгийн бохироос гадна ахуйн, эмнэлгийн цус нөжтэй, бусад хортой гээд бүх төрлийн бохирыг агуулсан хаягдал ус ирж байгаа. Гэвч бид Японы цэвэрлэх байгууламжийн тусламжтайгаар ямар ч химийн бодис ашиглалгүйгээр ундны усанд ч хэрэглэж болох хэмжээний цэвэршүүлж чадаж байна.

 

Хаягдал усыг цэвэршүүлж чадаж байгааг мэргэжлийн бүх байгууллагаас шинжилж, судалж, найдвартай гэдгийг тогтоосон. Гэхдээ одоогоор цэвэршүүлсэн саарал усаа юунд ч ашиглаагүй байна. Хамгийн гол нь энэхүү цэвэршүүлсэн буюу саарал усыг Монгол Улсын хэмжээцд юунд ашиглаж болохыг хууль, эрх зүйн хүрээнд тодорхой болгох шаардлагатай. Хууль, эрх зүйн орчин бүрдвэл саарал усыг бүх төрлийн үйлчилгээнд нэвтрүүлж болно. Мөн ийм цэвэрлэх байгууламжийг өрхийн хэмжээнд нэвтрүүлэх, хэрэглэсэн усаа цэвэршүүлж, бусад хэрэглээндээ ашиглах боломжоор хангах боломж, ирээдүй манайд бүрэн бий. Манай төслийнхөн Гачуурт тосгоны 120 гаруй өрхөд орчин үеийн био жорлонг суурилуулж өгсөн. Ингэснээр Туул голын эх бохирдохоос бүрэн сэргийлж чадаж байгаа юм. Өмнө нь энд бохир ус нөөцлүүрийн сав байдаг байсан. Энэ хавийн айл, албан байгууллагуудаас ирж буй бүх бохир нөөцлүүрт хуримтлагдаж, сүүлдээ савных нь цоорхойгоор Туул гол руу шууд нийлүүлж байсан. Одоо бол хоногт 25 шоометр бохир усыг бүрэн цэвэршүүлж байна. Өөрөөр халбэл, нийслэлчүүдийн ундны усны эх рүү бохир биш цэвэршүүлсэн ус урсаж байгаа” гэсэн юм.

 

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг дэлхий даяар усны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. НҮБ-аас энэ жилийг "Хаягдал ус” уриан дор тэмдэглэхээр зарласан. Үүнтэй холбоотойгоор манай улс "Хаягдал ус-нөөц баялаг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэ талаар БОАЖЯ, БХБЯ, МБОИЗ зэрэг зохион байгуулагч төрийн болон төрийн бус байгууллагуудьш төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Гачуурт дахь "’’Бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцуулсан юм. Хэвлэлийн хурлын үеэр зохион байгуулагчид "Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна Тухайлбал, энэ сарын 20-нд "Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэг, энэ сарын 22-нд "Хаягдал ус-нөөц баялаг” сэдэвт форум болон "Ус хөгжлийн түлхүүр” сэдэвт оюуны эрдэм шинжилгээний, онол практикийн ХII бага хурал, сэтгүүлчдийн дунд "Хаягдал ус-Түүний үнэ цэнэ” сэдэвт шилдэг нийтлэл, сурвалжлага шалгаруулах уралдаан” зарлаж байгаа аж. Мөн усыг хэмнэлттэй ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллагуудын технологийн үзэсгэлэнг зохион байгуулах юм байна.

 

Энэ үеэр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн доктор, профессор Д.Басандорж "Нийслэлийн усны бохирдол агаар, хөрсний бохирдол шиг өвдөр хэмжээнд хүрсэн. Усны бохирдол нь хүний эрүүл мэнд, улс орны эдийн засаг, нийгэмд сөрөг үр дагавартай. Бидний тооцоогоор манай хотоос өдөр болгон 150-180 мянган шоометр бохир ус гарч байгаа. Бид үүнийгээ эргүүлээд цэвэршүүлээд ашиглах боломжтой. Ашиглахдаа ундны ус хэлбэрээр биш зүлэг ногоо услах, уурын зуухнуудад ашиглах юм. Ингэвэл Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хот усны гачигдалд орохгүй. Өнөөдөр дэлхий дээр бохир ус цэвэрлэгээний техник, технологи маш өвдөр хөгжсөн байгаа. Ямар ч бохирдолтой усыг бид ундны ус болгоод цэвэрлээд уух боломжтойг Гачуурт тосгон дахь Бохир ус цэвэрлэх байгууламж харуулж байгаа” гэсэн юм.

 

Дашрамд дурдахад, дэлхий дээр 5.5 тэрбум шоометр бохир ус хаягддаг бол манай улс жилдээ 500-600 сая шоометр цэвэр ус ашиглаж, 470 сая шоометр бохир ус хаядаг аж. Бохир усыг механик биологийн, биотехнологийн, нанотехнолопийн, мембран технологийн аргаар бохирдлоос салгаж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй болтол цэвэрлэх өндөр нано технологиудыг дэлхий нийтээр ашиглаж байгаа юм.



Б.ЭНХМАРТ /ҮНДЭНСНИЙ ШУУДАН/

СААРАЛ АЛТ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани