Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр Цуврал №5

Монгол Улсад стратегийн шинж чанар бүхий 200 гаруй орд бий гэх бичигдээгүй судалгаа ам дамжин яригддаг. Эдгээрээс албан ёсоор баталгаажуулж өгсөн 44 орд газар байдаг бөгөөд эрдэс баялгийн салбарын эдгээр ордуудыг стратегийн ордын нэг, хоёрдугаар жагсаалт болгон хувааж, эхний 15-ыг нь төр өөрийн оролцоотой ашиглах, эзэмших шийдвэр гаргасан бол MMJ гэх хоёрдугаар хавсралтын 39 ордын нэрийг жагсааж, хойч үеийнхэнд гэсэн тодотголтой орхисон ч өдгөө тэдгээрийн дийлэнх нь бусдын мэдэлд шилжжээ. Манай сэтгүүлч энэ удаа Дорнод аймгийн Чойбалсан хотоос холгүйхэн байх газарзүйн байршил, гарцын хувьд маш олон талаараа давуу байдалтай Адуунчулууны нүүрсний ордыг онцолж байна. Тус орд өнөөдөр хэд хэдэн хэсэг болон зарагдаж, хэд хэдэн компанийг тэжээх хэмжээнд очоод байгаа юм.

Алс Дорнодын нутаг дахь Адуунчулууны орд
Монгол, Хятадын хилээс 100 километр, Дорнод аймгийн Чойбалсан хотоос зургаан километрийн зайд байрлах Адуунчулууны орд ахуйн хэрэглээний зориулалтаар ашиглагдаж байсан нь түүх болон үлджээ. Дэлхийн зах зээл "хар алт” гэгдэх нүүрсийг сонирхох болсноор газарзүйн байрлалын хувьд Монголын гол том худалдан авагч оронтой маш ойр байрлалтай тус ордод нүдээ унагасан хүмүүс олон байсан цаг саяхан. Ордын талаар товч дурдвал, 1951-1952 онд Баянбулагийн ордын үргэлжлэл талбайд К.Б.Столоковын удирдлагаар хийсэн ураны эрдэсжилт судлах ажлын үр дүнд ордоос зүүн урагш 16 км-ийн зайд Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг анх илрүүлжээ. 1962 онд нүүрсний нөөц тогтоох, 1965, 1981 онуудад гидрогеологийн судалгааг хийсэн бол 1975 онд үйлдвэрлэлийн геологи хайгуулын ажил хийгдэж, 1988-1989 онд геологийн нарийвчилсан хайгуулын ажлуудыг хийсэн байдаг.

Адуунчулууны ордын геологийн хилийн заагийг бүрэн тогтоожээ. Ордын нийт нөөц нь 423,8 сая тонн, үүнээс балансын нөөцийг 241.3 сая тонн гэж тогтоосон байна. Адуунчулууны нүүрсний уурхай 1955 онд анх ахуйн хэрэглээний зориулалтаар бага хэмжээний олборлолтын ажил эхлүүлж, 1955-1966 онд далд аргаар 2,0-11,0 мянган тонн нүүрс олборлож байжээ. Хүчин чадлаа бага багаар ахиулсаар 1979 оноос жилийн хүчин чадал нь 600 мянган тонн болж өсөн нэмэгджээ. Ингэснээр манай улсын нүүрсний томоохон үйлдвэр болсон түүхтэй. Тус орд нь ОХУ-ын Соловьёвск өртөөтэй 254 км урт төмөр замаар, БНХАУ-ын хилийн Архашаат боомттой 130 км авто замаар холбогддог нь гадаадад бүтээгдэхүүнээ гаргахад газар зүйн байршлын хувьд нэн тохиромжтой.

Хувьсгалаас хувьд…
Өдгөө Адуунчулууны уурхайд хэд хэдэн лиценз бий. 1995 онд Адуунчулууны ордыг түшиглэж боссон "Адуунчулуун” компани төрийн өмчит гэсэн статустайгаар үйл ажиллагаа явуулж байлаа. Хүн бүр өмч хувьчлалын шуурганд өртөж байсан цаг үе буюу 1999 онд тус уурхай хувийн өмчид 100 хувь шилжиж, Монголын анхны хувийн уурхай гэсэн тодотголтойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. "Адуунчулуун” ХК нь далд аргаар ашиглалт явуулж байгаад ил ашиглах нөөц багассанаас өөр компанийн талбайд олборлолт явуулж байгаа аж. Тодруулбал, 1999 онд "Адуунчулуун” компани хувьд шилжихэд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр зөвлөгөө өгч хувь эзэмшиж байсан бөгөөд түүний өөрийн үүсгэн байгуулсан алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Найнги” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд хоёр компани нэгдэж, "Газар хамтран ашиглах гэрээ”-гээр олборлолт явуулж эхэлжээ. Энэхүү тусгай зөвшөөрлийн хоёр талбайг тойруулан ордын нүүрсний нөөц бүхий талбайд МАК ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Тус компанийн хувьд Адуунчулууны хөндий гэх талбайд ХҮ-006632 гэрчилгээтэй 4048 га талбайн лиценз байдаг бөгөөд 2012 онд дахин 30 жилээр эзэмшихээр сунгуулсан, анх 2003 онд тус лицензийг авч байсан байдаг.

Мөн үүнээс гадна Баянтүмэн сумын нутаг Адуунчулуун нэртэй үндсэн талбайд 1052 га газарт МҮ-014892 тоот 2039 он хүртэлх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Адуунчулууны чийглэг ихтэй, илчлэг бага хүрэн нүүрсийг тээвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй юм. Тиймээс МАК Адуунчулууны нүүрсийг хатааж, өндөр илчлэгтэй брикет үйлдвэрлэх туршилтыг Герман, Австралид хийж гүйцэтгэсний үр дүнд ордыг түшиглэн жилд нэг сая тонны хүчин чадалтай брикетийн үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Мөн нүүрснээс жилдээ 400,000 тонн шатахуун гаргаж авах хүчин чадалтай үйлдвэрийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны ордыг түшиглэн байгуулах гэж байна. АИ-92 бензиний түвшинд дүйцэх шингэн түлш үйлдвэрлэх тус үйлдвэрийн жилийн хүчин чадал нь дотоодын нэг жилийн хэрэгцээний 40 орчим хувийг хангах төдийгүй зах зээлд хямдаар нийлүүлэгдэх боломжтой гэж үзэж байгаа аж. Адуунчулууны нүүрсний орд нөөцийн хувьд зөвхөн А талбайнх 283,7 сая тонн бөгөөд түлшний үйлдвэрийг 47 жил хангах боломжтой юм. МАК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд 400 сая тонн хүрэн нүүрсний баялагтай. МАК-ийн геологчид нарийвчилсан хайгуул хийж, уг баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэж байгаа гэх мэдээллийг өгч байна. Ямартай ч өдгөө Монголын Дорнод талыг бүхэлд нь хангах хэмжээний  нүүрсний орд "МАК”, "Адуунчулуун”, "Найнги” ХХК-ийн мэдэлд орж, дотоодын хэрэгцээг биш БНХАУ-ын хэрэгцээнд илүү их ач холбогдолтой ажиллаж байгаа гэнэ. МАК-аас хүлээгдэж буй нэг зүйл нь брикет түлш. Гэвч энэ түлшний үйлдвэр өдгөө сураг, мэдээлэл хоёроос цаашгүй байгаа билээ.

Адуунчулууны ордыг тєр мэдэлдээ авах уу?
Монголын стратегийн 15 ордын наймд нь өнөөдөр төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулж байгаа. Харин үлдсэн долоон ордыг төр мэдэлдээ авах эхний алхмаа хийж, зарим компаниуд өөрсдийн ашиглаж байгаа ордыг төрийн 49, хувийн 51 хувийн эзэмшлээр хамтрахыг зөвшөөрсөн таатай мэдээ бий. Стратегийн шинж чанартай ордуудын дотор алт, зэс, чулуун болон хүрэн нүүрс нь өндөр ач холбогдолтой гэгдэх бөгөөд манай улсын хоёрдугаар хавсралтын стратегийн ордуудын 50 хувь нь нүүрсний, энэ дотроо Адуунчулууны орд томоохон гурван ордын нэг болчихоод байгаа юм. Өдгөө ашиглаж байгаа хувийн компаниудын хувьд нөөц нь дуусч байгаа гэх мэдээллийг өгч байгаа боловч 30 жилийн нөөц хангалттай бий гэдгийг мэргэжлийн хүмүүс өгүүлэв. Нүүрсний томоохон ордуудаас төр "Эрдэнэс Тавантолгой” компанийг өөрийн оролцоотой ашиглаж байгаа бол "Багануур” хувьцаат компанийг мөн өөрийн мэдэлдээ авсан.

Одоо Хөшөөтийн нүүрсний ордыг төрийн оролцоотой ашиглах асуудал хэлцлийн түвшинд жил гаруй үргэлжилж байгаа бол дараагийн ээлжинд Адуунчулууны орд бичигдсэн байгаа юм. Гэтэл тус ордыг ашиглаж байгаа компаниудын хувьд 100 хувь хувийн болгосон, үүнийхээ төлбөрт ч Монгол Улсад хэдэн зуун саяар нь тоологдох хэмжээний мөнгө тушаасан гэдгээ ний нуугүй илэрхийлжээ. МАК л гэхэд 2039 он хүртэл Адуунчулууны талбайд 1000 гаруй га газрыг эзэмших лицензээ аль хэдийнэ авчихаад байгаа аж. Тэгэхээр стратегийн гэх тодотголтой ордуудаас ямартай ч Адуунчулууны орд хувийнх болчихсон, төр үйл ажиллагаанд нь оролцох эрх өнөөдрийн байдлаар алга байна. Стратегийн орд, стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нэг гэдэг утгаараа тус орд ирээдүйд Дорнод Монголын талыг дулаанаар хангах байсан ч ийнхүү өдгөө чингэлэг чингэлгээрээ урд хөршийг чиглэсэн нүүдлийн нэг хэсэг болчихоод байгаа юм.
1990-ээд оны сүүлчээр өрнөж байсан хуудуутай хувьчлалын золиосуудын нэг нь яах аргагүй Адуунчулууны орд билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр Цуврал №5
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани