Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ш.Батсайхан: Хоногийн нэгдсэн графикт шилжсэнээр тээвэрлэлтийн хэмжээ өссөн

Ш.Батсайхан: Хоногийн нэгдсэн графикт шилжсэнээр тээвэрлэлтийн хэмжээ өссөн

 

Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх "Хоногийн нэгдсэн график”-ийг боловсруулжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхантай ярилцлаа.

- Энэ чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хуваарьт оруулснаар ямар үр дүнд хүрэх тооцоолол байна вэ?  

- Энэ оныг манай байгууллагаас "Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан хүндрэлтэй олон зүйлийг цэгцлэхээр бид ажиллаж байна. Багагүй хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр "Хоногийн нэгдсэн график”-ийг мөрдөж ажиллахаар болж байна. Өмнө нь энэ графикийг ургацын тээвэрт ашиглаж байсан учир туршигдсан зүйл. Одоогоор нүүрсний экспорт нэмэгдэж, үнэ өссөнтэй холбогдуулан ачаалал улам нэмэгдэж байна. Ачаал нэмэгдэнэ гэдэг дугаарлалт үүсэх, жолоочийн ажил амралтын горим алдагдах, осол аваар гарах үндсэн шалтгаан болдог. Ийм учраас зайлшгүй графикийг мөрдөхөөс өөр аргагүй. Дээрээс нь импортын тээврүүдэд зориулаж төлөвлөлт хийх учиртай. Төлөвлөлт байхгүйн улмаас Гашуунсухайтын боомт дээр гарч байгаа шиг хүндрэлтэй байдал үүсч байна. Манайд бүртгэлтэй 2700 тээврийн хэрэгсэл байхад 5000 хүртэл нэмэгдэж, Гашуунсухайтын чиглэлд тээвэрлэлт хийж байсан. 2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлт хийж байсан гэсэн үг шүү дээ. Мөн Гашуунсухайтын чиглэлд ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, тээврийн хэрэгсэл, жолоочид, байгууллагуудад зохих шаардлагыг хангуулж ажиллах болсон. Зөвхөн аж ахуйн нэгжүүд гэлтгүй төрийн бүх шатны байгууллагууд нэгдсэн ойлголттой байх шаардлага үүсч байна. Мөн Монгол-Хятадын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг мөрдөж ажиллах ёстой.

-Тэгэхээр хууль бус тээврийг хэрхэн хянана гэсэн үг вэ?

-Дээрх хэлэлцээрээр хоёр улсын хоорондын байнгын ачаа тээвэрт "С” зөвшөөрлийн бичиг авч явах ёстойг заасан байдаг. "С” бичиг нь гурван сарын хугацаатай, энэ хугацаанд  олон удаа ачаа тээвэрлэх, хилээр орж гарах эрх. Бидний хийж байгаа ажил бол жолооч нар зам дээр олон өдөр дугаарладаг, хонодог байдлыг л таслан зогсоож байгаа юм. Уг нь уурхайгаас ачаагаа ачаад зам дээр хонохгүйгээр хилээр гарч, эргэж ирээд байгууллагынхаа камп дээрээ хонодог байх учиртай. Хуваарьтай өдрөө ажиллаад бусад хугацаандаа жолооч нар амарч, машин тэрэгнийхээ бүрэн байдлыг хангах ёстой биз дээ. Гэтэл замбараагүй байдлаас болж, зарим жолооч зам дээр долоо хонодог байсан. Үүнээс шалтгаалж аваар осол гарах, жолоочид нь сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэх гэх зэргээр олон таагүй мэдээлэл гардаг. Харин энэ байдлыг цэгцэлснээр энгийнээр хэлэхэд тухайн жолооч ажил, амралтаа зохицуулдаг болно гэсэн үг. Хяналтын тухайд дан ганц Автотээврийн үндэсний төв биш Хилийн байгууллагууд зөвхөн "С” бичигтэй машин хилээр нэвтрүүлэх, замын цагдаа нь "С” бичигтэй машиныг зам дээр гаргах, уурхай нь ийм бичигтэй машинд л ачилт хийх зэргээр бүх түвшинд хамтарч хянах юм.

-"Энэ өдөр энэ байгууллагын ийм тээврийн хэрэгсэл ачаа ачина” гэсэн хуваарь гаргаж өгөх нь гэж ойлгож болох уу?

-Үндсэндээ тэгж ойлгож болно. Хуваарийн дагуу уурхай нь ачилтаа хийхээс эхлээд гэрээ журам, хуваарийнхаа дагуу ажиллаж тус тусынхаа хяналтыг тавиад явах юм. Зөрчил гаргавал бид тээврийн хэрэгслийг тээвэрлэлтээс хасах, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах зэрэг арга хэмжээг авна. Бид үүнийг хамгийн энгийнээр ойлгох учиртай. Нийслэлийн нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явдагтай яг ижил юм. Энэ графикийн дагуу уурхай дээрээс 00:00 цагт ачаа ачсан машин замын постуудаар тодорхой цагт дайрч өнгөрөхөд 8.8 цаг зарцуулж хил гарахаар байгаа. Энэ найман цагийн хугацаанд 153 дахь км буюу Жавхлант баг дээр бүтэн цаг хооллож, амрах цаг багтаж байгаа. Ингэснээр жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийгөө сэргээхийн тулд сэргээшийн төрлийн зүйл хэрэглэх байдал алга болно. Тэгээд ч байгууллагууд авто аж ахуйн нэгдсэн системээр үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай. Өнгөрсөн дөрвөн жилд энэ байдал үндсэндээ алдагдсан. Тиймээс жолоочид амрах байртай, засварын газартай цагийн хуваарийн дагуу очоод ажлаа гүйцэтгэдэг байх боломжийг олохоор ажиллаж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд жолоочид амрах ёстой хугацаагаа зам дээр өнгөрүүлж, зарим тохиолдолд долоо хонож байсан ч үе бий. Үнэндээ байгууллагуудын хувьд хил гарах л чухал учраас жолооч хэрхэн ажил амралтаа зохицуулах зэрэг нь дараагийн асуудал болоод байсан юм.

-Цагаан хадны орчимд бас тээвэрлэлтийн хувьд эмх замбараагүй байдал үүсдэг гэсэн яриа бий?

-Үүнийг бид цэгцэлсэн. Цагаан хадны орчимд гаалийн хяналтын 12 талбай байгаа. Одоо найман талбайгаас 500-700 тээврийн хэрэгсэлд ачилт хийж байна. Үүнийг графикт оруулж өдөрт 120 тээврийн хэрэгсэл л гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт холбоотой төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагатай гурван удаагийн уулзалт хийсэн. Үүний үр дүнд хоногийн нэгдсэн графикийн ажлыг Цагаан хаднаас эхлүүлэх нь зөв гэдэг нэгдсэн ойлголцолд хүрсэн. Одоогийн байдлаар ажлаа эхлүүлээд явж байна.

-Графикийн дагуу явуулж, цаг хугацаагаар хязгаарлахаар дотоодын эдийн засагт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөхгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Хил нэвтрэх байдал харин ч нэмэгдсэн. Өмнө нь өдөртөө 700-900 тээврийн хэрэгсэл гардаг байсан бол одоо 1100-1400 болж нэмэгдсэн. Цаашлаад энэ ондоо багтааж, боомтуудын онцлогт тохирсон тээвэр төлөвлөлтийг хийж ажиллана.

-Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт чиглэлийн авто замыг хэсэгчилж засварлана гэж шийдсэн. Үүнийг дагаад мэдээж хүндрэл гарч таарах байх?

-"Гашуунсухайт автозам” компанид яг энэ чиглэлээр манай байгууллагаас албан хүсэлт хүргүүлж байна. Ямар хэлбэрээр засвар хийх, тээвэрлэлтэд саад учруулахгүйгээр завсарлах боломж байгаа эсэхийг лавлана. Уг нь бид аль болох тээвэрлэлтэд саад учруулахгүй байхаар зохицуулалтыг хийх гэсэн зарчмын нэг байр суурьтай байгаа. Энэ бол зөвхөн тээвэр төлөвлөлт ч биш Монгол Улсын нийтлэг эрх ашигтай хамаатай. Тийм учраас аль болох тээвэр саатуулахгүйгээр зам засварын ажлаа амжуулах учиртай.

-Ингэхэд Цогтцэцийд танай байгууллага салбараа нээж байгаа гэсэн. Үүний давуу тал юу юм бэ?

-Тээврийн хэрэгслийн оношилгоо, бүртгэл, мэргэшсэн жолооч гэх мэт манай байгууллагаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг хэрэглэгчид ойртуулж байгаа л хэлбэр. Өмнө нь бүх автомашин Өмнөгоь аймгийнхаа төв дээр ирж бүртгүүлдэг, жолоочид нь ирж шалгалт өгдөг, ирж тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулдаг байсан. Одоо энэ байдал цэгцэрч зардал, чирэгдэл гарахгүй болно л гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

Ш.Батсайхан: Хоногийн нэгдсэн графикт шилжсэнээр тээвэрлэлтийн хэмжээ өссөн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани