Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ын захирал Ц.Сэдванчигийн Рио Тинтод бичсэн шуугиант захиа бүрэн эхээрээ

'Эрдэнэс Оюу Толгой' ХХК-ын захирал Ц.Сэдванчигийн Рио Тинтод бичсэн шуугиант захиа бүрэн эхээрээ

 

"РИО ТИНТО” КОМПАНИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙЗАХИРАЛ ЖИН СЕБАСТИАН ЖАК ТАНАА

 

Төслийн санхүүжилтийн талаар

 

Та бүхний энэ өдрийн амрыг айлтгаж "Оюутолгой” компани баяжмалын экспортоо амжилттай эхлүүлсэнд баяр хүргэж, хүчин чармайлт гаргасанд талархаж буйгаа илэрхийлье. Танаас 2013 оны гуравдугаар сарын 28-ний өдрөөр Засгийн газрын "ажлын хэсэг”-т ирүүлсэн төслийн санхүүжилтийн дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөл болон тавдугаар сарын 20-ны өдөр миний нэрээр уг асуудалд байр сууриа илэрхийлэхийг хүссэн захианы хариуг "ажлын хэсэг”-тэй зөвлөсний үндсэн дээр үүгээр хүргүүлж байна.

 

Юун түрүүнд Оюутолгой төсөлд зориулан төслийн санхүүжилт /project financing/ авах нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан Тенхик, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-д бүрэн нийцэх ёстой юм.

 

Бидний хооронд байгуулсан гэрээний суурь үндэслэл зүйрлэж хэлбэл "зүрх” нь болох ТЭЗҮ-г 2010 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын хурлаар хэлэлцэн хүлээн авахыг зөвшөөрсөн. Энэ шийдвэр гарснаар гэрээнүүд хүчин төгөлдөр болсныг Та бүхнийг санаж байгаа гэдэгт итгэж байна. Тэр ТЭЗҮ-г хуульд заасны дагуу хөрөнгө оруулагч талаас боловсруулж ирүүлсэн байдаг. Энэ ТЭЗҮ-д тооцсоноор 2013 оноос бэлэн мөнгөний эерэг урсгалын эх үүсвэрээр төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжтой боловч Та бүхнээс ирүүлсэн тайлбараас далд уурхайн ажлыг хурдавчлах үүднээс Төсвийн санхүүжилтийг авах шаардлагатай болсон тухай мэдлээ.

 

Гэвч бидний ирүүлсэн нөхцөлтэй төслийн санхүүжилтийг дэмжсэн захиа Засгийн газраас хүргүүлэхэд Монгол Улсын холбогдох хууль болон гэрээний олон зөрчилтэй асуудал үүсгэхээр байна.

 

Тухайлбал:

 

1. Төслийн санхүүжилтийн дүн нь Монгол Улсын Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэлд хамаарах бөгөөд компанийн ТУЗ санал нэгтэйгээр батлах, эсвээс Хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэхээр зохицуулагдсан боловч дараалал алдагдаж шийдвэр гараагүй байна.

 

2. Төслийн санхүүжилтийн барьцаа, баталгаанд "Оюутолгой” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Хөрөнгө оруулалтын гэрээ, компанийн биет ба биет бус хөрөнгийг бүхлээр нь тавихаар нөхцөлдүүлсэн нь эрх хэмжээний болоод эрх зүйн зөрчил үүсгэж байна.

 

3. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээг ТЭЗҮ-д тусгагдсанаас 10 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн тооцоог зээлдүүлэгч санхүүжүүлэгч банк санхүүгийн байгууллагад мэдээлсэн нь төслийн тооцоо, үр өгөөжийг дахин нягтлах зайлшгүй шаардлагыг үүсгэж байна.

 

4. "Би Эйч Пи”-ээс үүдэлтэй хоёр хувийн роялтиг ногдуулахаар санхүүгийн загвар тооцоонд тусгаж зээлдүүлэгч нарт хүргүүлсэн нь Монгол Улсын хууль тогтоомж, гэрээтэй илэрхий зөрчилдөж байна. Мөн зээлийн үлдэгдэл дүнгээс 2.5 хувийн шимтгэлийг урт хугацааны туршид буюу нийтдээ 1.3 тэрбум гаруй ам.доллар "Рио Тинто”-д хуваарилсан нь гэрээний заалттай зөрчилдөж байна.

 

5. Төслийн санхүүжилтээр авах эх үүсвэрийн 2.0 тэрбум ам.долларыг төслийн хөрөнгө оруулалтанд зарцуулахгүй "Рио Тинто”-д төлөхөөр байгаа нь бидний хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдаагүй зөрчлийг үүсгэж байна.

 

6. Гэрээний дагуу "Оюутолгой” ХХК-д шилжсэн байх ёстой Оюутолгойн бүлэг ордтой хамааралтай тусгай зөвшөөрөл, нөөцийн асуудал /Антре Гоулд/ Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, гэрээний заалт зөрчсөн байна.

 

Иймд Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, ТЭЗҮ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж буй дээрх асуудалтай холбогдуулан төслийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжгүй байна. Тодруулбал Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл болон Оюутолгой төслийн үр өгөөжтэй холбогдуулж хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн эдийн засаг, санхүүгийн тооцооны гол үзүүлэлтийг УИХ хэлэлцэж түүний үндсэн дээр Засгийн газарт гэрээ байгуулах эрх, зөвшөөрөл олгосон байдаг. Мөн Та бүхнээс ирүүлсэн төслийн санхүүжилтийн гол нөхцлүүд нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарахаар байгаа тул УИХ-аар хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэрлүүлэх шаардлагатай болохыг тэмдэглэе.

 

Дашрамд юуны түрүүнд төслийн санхүүжилтийн асуудлыг хуулийн дагуу компанийн ТУЗ нухацтай хэлэлцэн нэгдсэн санал, ойлголцолд хүрэх нь зүйтэй юм. Мөн 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдсан Хувь нийлүүлэгчдийн хурлаар гэрээ болон ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр хэтэрсэн шалтгааныг анхан шатны баримтанд үндэслэн тодорхой болгосны дараа бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу ажлын хэсэг гурван сар гаруй ажиллаж байгаа боловч, тэдний ажлын явц удаашралтай байна. Иймд Танаас болон компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс асуудалд анхаарч ажиллахыг хүсч байна.

 

Бидний хамтын ажиллагаа цаашид илүү үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс буйгаа энэ завшааныг ашиглан илэрхийлж байна.

 

Хүндэтгэсэн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ын захирал Ц.Сэдванчигийн Рио Тинтод бичсэн шуугиант захиа бүрэн эхээрээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани